Хувь хүний хөгжил Өөрчлөлтийг ӨӨРӨӨСӨӨ ОДОО эхлүүлье
  • 2014/10/22
  • 179
  • 8

IMG_0501Та бүхэн амьдралдаа хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйл хийж үзье, эсвэл хийж суръя гэж боддог л биз? Та зөв цаг хугацааг хүлээсээр л байна уу?. Эйнштэйний хэлснээр зөв цаг хугацаа гэдэг бол “Одоо цаг”. Та одооноос л эхлэх ёстой. Одооноос л өөрийгөө олон зүйлсэд сорьж эхлэх хэрэгтэй.

Орчин үеийн завгүй нийгэмд нэг л мэдэхэд бусдын хамтаар “урсгалд орох” гэдэг өвчин бид бүгд туссан байх нь олонтаа. Ялангуяа их сургуулиа төгсөөд нийгэмд шилжиж буй хүмүүст их тохиолддог болов уу гэж бодож байна. Маш их хүсэл мөрөөдөл зүрхэндээ тээсэн та, шинэ ертөнцөд ирэх үед бодит байдал төсөөлснөөс тань тэс өөр байх үед хөл алддаг байх. Өөрөөр хэлбэл гүн шоконд орно гэсэн үг л дээ. Ингээд шартай нэгэн нь дахин босч ирээд хөл дээрээ тогтохыг хичээнэ. Байз, та чинь мөнгө олж амьдрах ёстой хүн шүү дээ. Мөнгөгүй бол хоолгүй. Бас гоё хувцас өмсөж чадахгүй. Хийе гэж бодсоноо хийж чадахгүй. Ингээд л танд “ингэх ёстой, тэгэх ёстой” гэдэг бас нэгэн өвчин гарч ирнэ. Нэг л мэдэхэд та нэгэн хэвийн амьдралын урсгал дунд орсон байна. Дундаж нэгэн болно гэсэн үг л дээ (Энд нийгмийн статусын хувьд дундаж нэгэн гэсэн утгатайг анхаарна уу). Буцаад том хүсэл мөрөөдлөө бодно. Хүүхэд насны гэнэн хүсэл байж дээ гэдэг дүгнэлтэнд хүрч болох юм.

Гэхдээ танд үүнээс өөр сонголт байгаа. “Хүн болгонд нар бий, харин тэр нарыг гэрэлтүүлэх бололцоог олго” гэж Сократ нэгэнтээ хэлсэн билээ. Таны зүрхний гүнд буй нууцхан тэр галыг нэг асаах гээд үзэхгүй юм уу. Гэхдээ маргааш гэхэд гал тань дүрэлзэн шатахгүй учир бага багаар галаа ноцоосоор асаагтун. Энэ нийтлэлдээ бага багаар ноцоох нэгэн аргын тухай бичихийг зорилоо.

calendar6-300x300Тэгэхээр эхлээд “урсгалд орох” өвчнөөсөө гарах хэрэгтэй. Юу таныг гаргаж чадах вэ?. Магадгүй “шинэ зүйл”. Миний энэхүү нийтлэлдээ гаргаж ирж буй санаа бол энэ. Өөрийгөө шинэ зүйлд сорь, шинэлэг бүхнийг хайж мэдэр. Саяхан “TED” хэмээх шинэ соргог санааг дэлхий даяар үнэгүй тараагч агуу үйл ажиллагаан дээр “30 өдөр ямар нэг шинэ зүйл туршиж үзэхгүй юу?” хэмээх бичлэг үзсэн юм. Үүн дээр гаргаж буй дүрэм бол маш амархан. Та цаас гаргана, цаасан дээрээ 30 өдрийн сорилт гэж бичээд, өөрийнхөө амьдралд оруулахийг хүсч буй, эсвэл зайлуулахыг хүсч буй зүйлсээ бичнэ.

Ингээд эхний 30 өдөр сорилтоо болгон сонгох зүйлсээ шийднэ. Ингээд таны сорилт эхлэх болно. Сорилтын хувьд их бага, хүнд хялбар байх нь хамаагүй.

Нэг л гол санаа бий “Таны сорилтоо болгох зүйл чинь танд шинэ зүйл байх ёстой”. Жишээ нь миний хувьд эхний 30 өдрийн зорилго маань маш амархан.

1.Би өдөрт заавал нэгFullSizeRender зураг авна.

2.Би дор хаяж нэг хуудас ном уншина.

3.Өдөр болгон 30 аас доошгүй суниана.

4.Өдөрт хамгийн багадаа гурван мэдээ уншина.

5.Өдрийн тэмдэглэл бичнэ.

6.Нэг “TED”-ийн яриа үзнэ.

Ердөө ингээд л болоо. Том зүйл жижиг зүйлээс эхэлдэг шүү дээ. Одоо би өглөө босоод өнөөдөр ямар зураг авах тухайгаа боддог болсон бөгөөд ном унших хурд маань илт нэмэгдэж байна. Дээрээс нь би өдөр бүрийн мэдээний ачаар дэлхий дахинд юу болж байгааг бага ч гэсэн анзаардаг боллоо. Өөрөөр хэлбэл амьдралд маань эхлүүлсэн энэхүү жижиг сорилтууд надад өөрчлөлтийг авчирч байна. Амьдрал илүү амттай болж эхэлж байна.

Цоо шинэ зүйл туршиж үзсэнээр та цочролд орох болно. Нэг ёсны та сэргэж эхлэнэ. “Түг түг…” зүрх тань цохилж эхэллээ. Өөрөөр хэлвэл цочролд орж өөр нэгэн зүйл мэдэрснээр та амьд байгаагаа мэдрэх болно.

Та туршаад л үз. Туршиж үзэж байж л хүн мэддэг. Хүн эцсийн эцэст хийснээсээ илүү хийгээгүй зүйлдээ л харамсдаг гэж нэгэн ухаантан хэлжээ. Огтхон ч оройтоогүй байна. Та гитар тоглож сурахыг хүсч байна уу, эсвэл аль нэг гадаад хэлээр ус цас ярьдаг болмоор байна уу. Таныг цаг хугацаа хүлээхгүй. Тийм болохоор боломжийг хүлээх юу байхав! Түүнийг бүтээ! Бушуухан сорилтыг эхлүүлье! УРАГШАА!

М.Эрдэнэ-Очир
Шиншү их сургууль
Эдийн засгийн факультет 2-р курс

2014.10.21

Эх сурвалж:

  1. TED.com/Matt cutts:Try something new for 30 days/  ТЭД.ком(Матт Катс: 30 өдөрт ямар нэг шинэ зүйл туршаад үзэхгүй юу?)
    http://www.ted.com/talks/matt_cutts_try_something_new_for_30_days
  1. Niitlelch.mn/Баабар:Сократ ба Монголын залуучууд/
    http://baabar.niitlelch.mn/content/4060.shtml

Сэтгэгдэлүүд ( 8)

  • Adidas NMD Women Mesh Surface White Dark Slate Grey - 2018/12/10

    I precisely wished to appreciate you again. I am not sure the things I could possibly have handled in the absence of the ideas revealed by you about such area of interest. It became a horrifying problem in my circumstances, nevertheless taking note of a new specialized fashion you managed the issue made me to weep for contentment. I am just happier for your work and expect you realize what a powerful job you are undertaking teaching men and women thru your web page. Probably you have never come across all of us.

  • balenciaga - 2018/12/10

    I must show my passion for your kindness supporting those people who need help on the field. Your real commitment to passing the solution all through became certainly functional and has truly empowered others much like me to achieve their objectives. Your new useful help and advice entails so much to me and even further to my fellow workers. Best wishes; from everyone of us.

  • yeezy boost 350 v2 - 2018/12/08

    I wanted to write a small note in order to thank you for all the magnificent concepts you are showing here. My incredibly long internet look up has now been recognized with wonderful facts and strategies to write about with my two friends. I 'd tell you that we website visitors actually are definitely lucky to dwell in a remarkable site with many awesome professionals with helpful suggestions. I feel somewhat happy to have encountered your weblog and look forward to really more excellent minutes reading here. Thank you once more for everything.

  • yeezy boost 350 - 2018/12/06

    Needed to send you the bit of word in order to give thanks as before on your pleasing information you have shown at this time. It is certainly extremely open-handed with people like you to grant unhampered what exactly a few people would have advertised as an ebook to generate some money for themselves, and in particular considering that you could have tried it in the event you wanted. The good tips in addition served to become a good way to comprehend some people have a similar passion the same as my very own to grasp much more with reference to this matter. I know there are some more fun times up front for individuals that scan through your blog.

  • nmd - 2018/12/03

    Thanks a lot for providing individuals with an extraordinarily splendid opportunity to check tips from this blog. It is often very nice and also full of a great time for me personally and my office colleagues to search your website more than thrice weekly to learn the new stuff you will have. And definitely, I'm so usually contented with the attractive things served by you. Selected 2 ideas on this page are in fact the most suitable we have had.

  • nike foamposite - 2018/12/02

    I have to express my thanks to this writer just for rescuing me from this particular incident. Because of browsing throughout the the net and coming across opinions which were not powerful, I thought my life was done. Living without the strategies to the difficulties you've resolved through your good posting is a crucial case, as well as the ones which might have adversely damaged my career if I had not discovered your blog post. Your actual competence and kindness in dealing with all the pieces was helpful. I'm not sure what I would've done if I had not come across such a step like this. It's possible to at this moment look forward to my future. Thank you very much for the expert and effective guide. I will not hesitate to propose your blog to any person who should have guide about this subject matter.

  • Boston - 2018/11/19

    It's a plaseure to find someone who can identify the issues so clearly

  • Bobby - 2018/11/01

    You've really imrsepsed me with that answer!

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн