Автомат жолоодлоготой машин хаяанд иржээ-1

Явах газраа оруулаад, “эхлэх” гэсэн товчийг дарах. Таны машин таныг очих ёстой газарт чинь хүргээд өгчихнө. Өөрөөр хэлбэл таны машин өөрөө өөрийгөө жолоодох автомат жолоодлоготой гэсэн үг. Бид нар ер нь машины үнэмлэх авах хэрэг байна уу? Жолооны курс гэж нэг өдрийн, хэрхэн ажиллуулах тухай л заадаг болох гэж үү? Энэ талаар энэхүү нийтлэлдээ бичье.

Мэдээж та энэхүү Гүүгл (GOOGLE) машины тухай сонссон байж магадгүй. Гэхдээ юуны түрүүнд та доорх бичлэгийг үзнэ үү.

Уг бичлэг дээр, харааны бэрхшээлтэй жолооч маань машины жолоо болон гишгүүрт огт хүрэлгүйгээр, түргэн хоолны газар болон хими цэвэрлэгээний газар яваад ирж байгаа тухай гарсаныг харсан байх.

Тэгвэл зөвхөн Гүүгл гэлтгүй бусад машины компаниуд ч мөн энэ тал дээр хоцрохгүй хэмээн судалж байна. Хэдхэн жишээг бичье.

  • 2013 оны 9-р сар, Германы Daimler 100 км-ийн туршилтыг амжилттай болгосон.
  • 10-р сард, Японы Тоёота нь огцом эргэлт ихтэй хурдны зам дээр Демо туршилт хийсэн.
  • Мөн тус оны 8-р сард гүйцэд түрүүлэх, эгнээ солих зэрэг хэцүү үйлдлийг туршсан Хонда компани 2020 оноос өмнө бол энэхүү автомат жолоодлоготой машины үйлдвэрлэлийг эхлүүлнэ хэмээн зарлачихаад байна.

Автомат жолоодлогыг хэрэгжүүлсэнээр, машин барихад амар болоод зогсохгүй, хамгийн чухал нэг зүйл бол осол багасах юм байна. Жишээлбэл, 2012 оны Японд гарсан нийт ослын 41.6 % нь хүний болгоомжгүй байдлаас болсон нь тогтоогджээ. Түүгээр ч зогсохгүй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд машин барихад амар болж, бага энерги ашигласан, түгжрэл бага үүсгэдэг болох юм байна.

Жишээ нь, 2013 оны 2-р сард, 4 том ачааны машин хоорондоо 4 метрийн зай барин цагт 80 км-ийн хурдтай явж байгаад, хамгийн урд явж байсан машин нь гэнэт тормозлож зогсох туршилт хийжээ. Машинуудыг хооронд нь сүлжээгээр холбож, автомат жолоодлогоор явуулсан ба, туршилтын үр дүнд 4 машин хоорондоо огт мөргөлдөлгүйгээр, бараг яг ижил хугацаанд зогсож чаджээ.Хэрвээ машинуудыг хүн барьж байсан бол мөргөлдөх нь гарцаагүй юм. Мөн, хойно явж байгаа машинд үүсэх салхины эсэргүүцлийг багасгаснаар энергийг 15% хүртэл багасгаж болно хэмээн тайлбарлаж байна.Тэр утгаараа, 21-р зуунд хүн төрөлхтний зорилт болгож буй энергийн хэмнэлтэд ч үр ашгаа өгөх юм байна.

Энэхүү машины талаар дэлгэрэнгүйг тусдаа нийтлэл болгон оруулсан тул үргэлжлэлийг дараах холбоосоор уншина уу…
Автомат жолоодлоготой машин хаянд иржээ-2

Ашигласан материал
1. “Newton” сэтгүүл 2014 оны 1-р сарын дугаар, хуудас 14-21

И. Өгөөмөр

2014.10.23

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*