Ялагдашгүй-2.

“Ялахын төлөө би бүхнийг хийх болно. Сэлгээнд суугаад алчуураа даллаж, багийнхандаа ус тарааж, аль эсвэл тоглолтын хожлын шидэлтийг гүйцэтгэх гээд юу ч байсан хийнэ.”

Коби Брайнт, Лос Анжелес Лэйкэрс.

Ялалт гэдэг зүйлийн үнэ цэнийн талаар ерөнхийд нь тунгааж, тэр дундаа их спортын дэвжээнд дэлхий дахин ялалтын төлөө яагаад үхэн хатан тэмцэж буй талаар бодит жишээн дээр тулгуурлан, үүний өмнөх “Ялагдашгүй” нийтлэлдээ сийрүүлж байсан билээ. Их спорт гэдэг ухагдахуунаар би дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, олон тооны хөгжөөн дэмжигчидтэй спортын төрлийг тодотгож байгааг энд онцолъё. Тэгвэл энэ удаа Ялагдашгүй-2 цуврал бичвэртээ практикт илүү бодитойгоор сэтгэж, ялахын төлөө чухам яах ёстой юм бэ? гэдэг талаар өөрийн бодлоо хуваалцъя хэмээн бодлоо.

Спортыг хөгжүүлэхийн тулд байх ёстой, хийж хангах ёстой маш олон чухал хүчин зүйлүүд байдаг. За эхнээс нь дурдаад явбал, нэгдүгээрт мэдээж мөнгө санхүүгийн асуудал байж байна. Мөнгө байхгүйгээр наад зах нь бид сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай байгуулж чадахгүй, жүдо бөхийн дэвжээг засч чадахгүй. Цаад зах нь, мөнгө заран спортоо хөгжүүлж буй ойрын жишээг харахад Солонгос улсын хөл бөмбөгийн шигшээ баг, за бараг л хэний ч таагаагүй баг 2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Голландын мэргэжилтэн Гүс Хидинкээр дасгалжуулуулан оролцож хэсэгтээ Португалийг мулталж, хасагдах шатанд Итали, Испаны хүчирхэг багуудыг дараалан ялж шөвгийн 4-т үлдэн, шинэ залуу үеийнхэндээ бид чадна гэсэн асар том урам зориг өгсөнийг бид мэднэ. Тэр алдартай, чадвартай дасгалжуулагчийг өндөр цалинтай урьж авчран багаа дасгалжуулуулж, нутагтаа болсон ДАШТ-д өндөр амжилт үзүүлээд зогсохгүй, уг спортын хойч үедээ агуу том итгэл үнэмшлийг олгосон Солонгосын засгийн газар, хөл бөмбөгийн холбоог үнэхээр бишрээд баршгүй үе байж билээ.

South Korean midfielder Ahn Jung-hwan celebrates f

Энэ маягаар манай засгийн газар ч гэсэн заавал шууд их мөнгө оруулаад, “мөнгөөр зодоод” явахдаа биш, хамгийн гол нь спортын төлөө сэтгэл нэгтэй, идэвх санаачилгаа гаргаж, чадахаасаа чадахгүй хүртлээ дэмжээд яваасай гэж хүсэх юм аа. Ердөө 10-аадхан хоногийн өмнө Солонгос улсын Инчён хотод болсон Азийн наадамд манай Монгол улсын баг тамирчид маш амжилттай оролцож, урьд хожид авч байгаагүй медалиудаа(21) авч, орж байгаагүй байрандаа(16) орлоо. Монгол түмэн маань халгиж цалгилаа. Тэр дундаа эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг маань хамгийн доод буюу 3 дахь бүсээс, шат дараалан өрсөлдөгчдөө ялж, Йорданы хүчирхэг шигшээ багийг илүүрхэн хожиж Азийн наадамд шөвгийн наймт шалгарч, түүхэн амжилт үзүүллээ.

Инчён 2014 азийн наадамд Монгол улсын шигшээ багийн гаргасан амжилт.

Sport Gold Silver Bronze Total
Judo 3 3 4 10
Shooting 1 0 2 3
Wrestling 0 1 4 5
Boxing 1 0 1 2
Taekwondo 0 0 1 1
Total 5 4 12 21

     Тамирчид маань эх орондоо ирээд өгсөн ярилцлага өгсөн билээ. Гэтэл дараа дараагийн хүсэл зорилгынх нь тухай асуусан асуултанд нэгэн тамирчин маань “Хотын төвд ойрхон, нэг том ордонг барьж өгвөл маш их хэрэгтэй байна. Бэлтгэл голчлон хийдэг ганц том ордон болох Спортын төв ордондоо бэлтгэлээ хийе гээд заал захиалахаар тэр нам нь авчихсан, энэ нам нь захиалгатай гэсэн асуудлууд үүсдэг.” гэх жишээтэй. Юу гэсэн үг вэ? Бүхэл бүтэн үндэсний шигшээ багийн тамирчин ийм юм ярьж байх ч гэж дээ гэж бодож байлаа. Японд л гэхэд хот болгонд иргэддээ зориулсан, цагаа аваад үнэгүй бэлтгэлээ хийх хэд хэдэн спортын ордон байдаг. Засгийн газар маань энэ мэтийн асуудлууддаа сэтгэл гаргаж, мөнгөө  зарцуулаасай гэж энүүхэндээ бодож явна даа.

616625_702482989829975_8869104767382749848_o

За мөнгөний тухай асуудлыг энд хүргээд дуусгая. Манай улс харин ч сүүлийн үед харьцангуй спортын салбартаа мөнгө зарж, спортын анагаах, шинжлэх ухааны ойлголтуудыг нэвтрүүлж, баг тамирчид маань амжилт гаргаж эхлээд байгаа хойно, улам илүү хөгжинө гэж итгэж бас найдаж байна. Спорт хөгжиж, ялахын тулд 2 дахь том хүчин зүйл нь тухайн улс үндэстний ахуй соёлын онцлог байх шиг.

Жишээ нь манай монголчуудын хувьд бөх гэдэг зүйл, эртнээсээ дайчин, нүүдэлчин ард түмэнд ахуй амьдралыг нь дагаад суулгагдсан том соёл билээ. Үүнээс ч болоод тэр үү багаасаа бие биетэйгээ ноцолдон өсч, хонь мал хариулан үндэс бяр нь суудаг монгол хүүхдүүд дэлхий дахинаа, арлын Японы мэргэжлийн сумогоос авахуулаад, чөлөөт, самбо, жүдо бөхийн Олимп, ДАШТ-н дэвжээнд цахиур хагалж байгааг бид харж байна. За тэгээд Этиоп, Кени гээд Африкын орны тамирчид холын зайн гүйлтэд дэлхийд тэргүүлэх жишээтэй. Бодвол тэр уудам нутагт, удаан хугацаагаар ус, хоолгүй ан гөрөө хийж явсан ард түмэн болохоор юм болов уу. Гэхдээ энд би нэг зүйлийг тодотгон хэлмээр байгаа нь энэ хүчин зүйлээс болж бид холын зайн марафонд ч юмуу, өөр ямар нэгэн спортод амжилт гаргаж чадахгүй гэсэн үг огт биш юм.

Mongolia's Tuvshinbayar Naidan (blue) ce

Бат-Очирын Сэр-Одын амжилтыг бид өөрсдийн нүдээр харж байна. Өнгөрсөн Инчёны наадмын марафон гүйлтэд л гэхэд тэмцээний турш толгойд хурдалж, Азид толгой цохихоо удаа дараалан баталсаар байна. Түүний өнгөрсөн жилийн 12 сард Японд тогтоосон Монгол улсын рекордыг харахад, 2:09:00-р дэлхийд 36-р байр руу улс эх орныхоо нэрийг урагш татсан байх юм. Яг доор нь Алексей Соколов 2:09:07-р ОХУ-н рекорд байхад, дэлхийн рекордыг 2:02:57-р Кенийн гүйгч Деннис Кипруто Киметто эзэмшдэг ажээ. Ялах нөхцөл боломж нь бүрдвэл яаж ч ялж болдгийн бодит жишээ биш гэж үү.

d91140a4

Б.Сэр-Одын тогтоосон марафон гүйлтийн Монгол улсын рекорд.

Country/Territory Time Athlete Date Place Ref
 Kenya 2:02:57 WR Dennis Kipruto Kimetto 28 September 2014 Berlin, Germany [25]
 Mongolia 2:09:00 Ser-Od Bat-Ochir 15 December 2013 Hōfu, Japan [31]
 Russia 2:09:07[1] Aleksey Sokolov 2007-10-29 Dublin, Ireland

      Монголчуудын хувьд эрс тэс уур амьсгалтай, байгалийн ширүүн нөхцөл байдлыг бие махбод, сэтгэлийн зориг тэвчээрээрээ үеийн үед туулж ирсэн ард түмэн учраас ямар ч спортын төрөл байсан гагцхүү орчин нөхцөл нь бүрдэж, дэмжлэг байвал ялж чадна, дэлхийд өрсөлдөж чадна гэж миний бие итгэж явдаг юм.

      Нэг хүчин зүйлийг тайлбарлаж яваад л өөр асуудал руу орчих гээд байх юм, буцаад яавал спорт хөгжих вэ? асуудалдаа эргэн оръё. Энэ хүртэл мөнгөний хүчин зүйл, соёлын хүчин зүйлийн тухай тус тус ярилаа. Харин 3 дахь бөгөөд би хувьдаа хамгийн чухал нь гэж боддог хүчин зүйл нь “спортын боловсролыг ойлгох явдал” юм. Эртний грект Олимп үүсч хөгжиж байх үед, хүн төрөлхтний суут сэтгэгчид болох Аристотель, Плато гэх мэт философичид хүртэл спортын чухлыг ойлгож, хичээллэж, олимпын рекорд амжилтуудыг түүхэнд бичин үлдээж байсан баримтууд байдаг. Харин орчин үед, эцэг эхчүүд хүүхдийнхээ хийх зүйлийг өөрсдийн хүчээр хязгаарлах болж, математик боддог толгой л бол дан ганц ном ширтэн амьдрах ёстой мэт хандлага их ажиглагдах болжээ. Яахав энэ нийгмийн хийж буй ажил ч байж болох юм. “Чи арьсан бөмбөг нүдээд хоолоо олж идэх үү? Наадахаа чинь чамд ямарч хэрэгүй” гэх эцэг эхийн хүүхдэдээ хандан хэлэх үгийг зөндөө сонсдоггүй гэж үү? Ингэж хэлж байгаа эцэг эхийг хараад, спортын боловсролыг ойлгоогүй хүн байна даа гэж би боддог. Америкийн сагсан бөмбөгч, 70-аад онд NBA-ийн нүүр царай болж байсан алдарт Жулиус “Доктор Жэй” Өрвинг нэгэнтээ ийнхүү хэлсэн байдаг. “Амжилтын түлхүүр нь сэтгэл зүй, сэтгэлийн хөдлөл, бодол зүй болон бие бялдар гээд амьдралынхаа бүх л хэсэгт үргэлж өсч хөгжиж байх явдал юм”.

images

Тэгэхээр хүн гэдэг амьтан бие бялдрын хувьд хүчтэй, эрүүл байж гэмээнэ сая аз жаргалтай амьдарч чадах юм. Тиймээс эцэг эхчүүд минь хүүхдээ багаас нь спортоор хичээллүүлээрэй. Тэр заавал олимпын аварга болох ёсгүй, гэхдээ тэр эрүүл чийрэг Монгол хүн байх ёстой юм шүү. Харин эндээс авъяас, чадвар нь танигдаж, өсөх ирээдүй нь харагдвал, эх орныхоо нэрийг өндөрт гаргах тамирчин болоход нь та дэмжих хэрэгтэй. Урьд нийгмийн байдлаас болж, ирээдүйд идэх хоолтой, баталгаатай амьдралтай залгуулахын тулд, хүүхдээ спортоос татан гаргаж байсан бол одоо тийм биш болжээ. Монгол хүн олимп, дэлхийн аваргын медальтан болоход сар бүр тодорхой хэмжээний цалинг төрөөс олгодог болж, монгол тамирчид маань ч дэлхийд өрсөлдөх чадвартай гэдгээ нотолдог болж, энд л бид нэгэн сэтгэлээр зүтгэх ёстой. Японд анх ирээд байхдаа би нэг зүйлийг хараад үнэхээр их гайхаж, бахархдаг байлаа. Бага сургуулийн гадаа байрлах хөлбөмбөгийн талбай дээр 5,6 настай хүүхдүүд хөлбөмбөг тоглож байлаа. Үгүй ээ бүр тоглох тоглохдоо эгээтэй л зурагтаар аль нэг улсын лиг үзэж байна уу гэлтэй, ур чадвартай, өрсөлдөөнтэй тоглож байлаа. Юу ч мэдэхгүй хэдэн жижиг хүүхдийн дунд бөмбөг хаяад, тэд нь тэрийгээ хөөгөөд гүйх биш, маш нягт нарийн багийн зохион байгуулалттай, дасгалжуулагчийнхаа зааврыг ягштал биелүүлдэг тийм систем бүрдсэн байлаа. Үүнийг хараад миний нүд орой дээрээ гарч, надаас сайн бөмбөг залан гүйх жоохон амьтдыг хараад эрүү мултрах шахсаныг нуух юун. “Үнэхээр багаас нь спортоор хичээллүүлж, зөв тоглох арга барилыг нь зааж өгдөг юм байна даа. Манай Монголд ч гэсэн бага ангийн бяцхан амьтдад ийм боломж байвал ч мөн үзүүлж өгнө дөө” гэж бодож байлаа.

085-03_SAT_1889

Гэхдээ тэр үед би нэг зүйлийг харж амжаагүй явсанаа сүүлд ухаарсан юм. Тэр нь юу вэ гэхээр, тийм бяцхан амьтад ингэж сайн болж чаддаг нь, бэлтгэл сургуулилт, хувь хүний авъяас чадвараасаа гадна, эцэг эхийн уйгагүй дэмжлэг байсан юм. Өглөө сургуульд нь хүргэн өгч, өдөр хичээлээ тараад, бэлтгэлдээ явахад нь хоол хүнс, хувцас хунар гээд бүх зүйлээр нь хангаж тэр ч байтугай, тэмцээн уралдаанд ороход нь үргэлж даган явж, дэмжиж байх жишээтэй. Ер нь Японы энэ системийг харахад авууштай тал ихтэй.

ID00000111img1

Өөрийн нүдээр харж, биеэр мэдэрсэн нэгэн жишээг ярья. Миний таньдаг нэгэн Япон айл бага сургуулийн нэг хүүтэй байлаа. Хүү нь сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээд тоглодог бөгөөд, хааяа тэмцээн уралдаан болоход, намайг үзэхийг урьдаг юм. Тэнд очоод үзэхэд, бага ангийн хүүхдүүдийн ур чадварт гайхширхаас гадна, эцэг эхчүүдийн идэвхи санаачилгад гайхна. Бага сургуулийн шигшээ баг гэхэд, хүүхдүүдийн эцэг эхчүүд дотроосоо клуб байгуулсан байх ба багийн гадаад, дотоод асуудлыг клуб дотроо шийдэж, тэмцээн уралдаанд нь бүгдээрээ очин дэмжиж, хүүхдүүдээ цаашид хэрхэн улам сайжруулах талаар зөвшилдөх жишээтэй.

P1020013

Ёстой ингэж байж л тэд ялж чаддаг юм байна гэж бодож байлаа. Харин манайд юун энэ байтугай, эцэг эхчүүд нь, хүүхдийнхээ хурал дээр л арай ядан царайгаа харалцдаг бус уу. Нийгэм хөгжихийн хэрээр, хөгжилтэй орнуудын хөгжлөөс гадна, энэ мэтийн энгийн хэрнээ ач холбогдол ихтэй сайн талуудыг нь ч гэсэн бид суралцах ёстой мэт.

Энэхүү цуврал хоёр нийтлэлийнхээ эхэнд оруулсан ишлэлүүдийн адилаар, юу юунаас чухал нь бидэнд ЯЛАХ боломж хийгээд ЯЛАГДАШГҮЙ байх чадал аль аль нь хангалттай байна. Тиймээс ялахын тулд, ялагдашгүй байхын үндэс болох юуг ч байсан бүгдийг тэвчин хийх нь бидний үүрэг юм.

“Ялахын тулд мод хагал, ус зөө, ялсны дараа ч мод хагал, ус зөө.”

Фил Жэксон “11 бөгж” номноос…

Э.Өнөболд
Акита ИС 4-р курс
Инженерийн факультет

2014.10.22

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*