Бүх Халловчуудын үдэш

Makens-300x200Жил бүрийн 10 сарын сүүлээр ер нь гудамжинд сонин сонин гаж гаж нөхдүүд харагдаж үзэгдээд эхэлдэг. Энэ сарын 31-нд Бүх Халловчуудын үдэш (All Hallows Evening) болдог жамаараа болох гээд хүн бүрийн толгойд яаж “хөгийн” хувцаслах вэ? гэсэн бодол орж ирдэг. Нэг ёсондоо хаа газар л “паарти” болдог л доо. Паартинд хөгийн хувцастай очиж согтуурах нь жирийн согтууралтаас арай хөгжилтэй, сонин сонин гоё зураг татуулж дурсамж үлдээж болдог болов уу.

Харин Бүх Халловчуудын орой гэдэг нь яг ямар учиртай баяр болох талаар сонирхуулъя. Үгийн гарал үүсэл нь жил бүр католик шашинтнуудын баяр болох 11 сарын 1-ны “All Hallow’s day”-ын өмнөх өдөр “Hallow’s eve”-с үүдэлтэй. Адаг сүүлдээ энэхүү нэр нь «Halloween” болжээ. “Halloween” гэдэг үг маань 1745 оноос бий болсон юм байна. Утга агуулгын хувьд аль 1556 онд Скотландад буюу Баруун Европод үүсчээ. Энэ бол дэлхий даяар нийт Христын шашинтны тэмдэглэлт өдөр. Яагаад энэ өдөр баярладаг юм бол?

 Уг баярын маань зорилго нь үхлээр даажигнах, тохуурхах гэдэг. 10 сард ургацаа хурааж дуусаад хахир хатуу өвлийн бэлтгэл хийнэ. Өвөл бол тухайн үед маш хүнд хэцүү цаг байсан. Хоёр ертөнцийн хаалга энэ шөнө нээгдэж сүнс, бурхад, чөтгөр шулам бидний ертөнцөд чөлөөтэйгөөр ирцгээдэг юм байна. Сэлтик үндэстэн Баруун Европод амьдардаг байсан бөгөөд, тэдгээр хүмүүсийн хувьд нэг жил 10 сарын 31-нд дууддаг гэж үздэг байж. Одоогийн шинэ жил юм уу даа. Энэ шөнө үхэхсдийн ертөнцөөс өөд болсон өвөг дээдсийн сүнс нь буцаж ирцээх үеэр чөтгөр шулам ч гэсэн бас ирдэг аж. Тэдгээр чөтгөр шулмаас хамгаалахын тулд гал түлэх зэргээр хариу арга хэмжээ авдаг байсан байх нь.

Өнгөрсөн үед маш утга агуулгатай, нэг бодлын маш харанхуй бүдүүлэг сүслэгтэй байсан зүйл маань өнөөдөр бидний тоглоом шоглоом болчихжээ. Бидний ч гэж бүх дэлхий даяар тэмдэглэж байна. Хүүхдүүд айл бүрт очиж “Trick or Treat” гэж дуулж явах хүртэл нарийн учир утгатай гэнэ.

History гээд түүхийн тухай сонирхолтой нэвтрүүлгээр маш товчхон тайлбар хийснийг бас сонирхож үзнэ үү.

 

 

Б.Тэлмэн
Kочи их сургууль 4р курс

2014.10.30

Ашигласан материал:

Youtube: HISTORY: Halloween
https://www.youtube.com/watch?v=f9NW5AFjHFY

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*