ТАНЫ ХҮҮХЭД БА ТӨМӨР

Таны хүүхэд эхээсээ төрсний дараахь 4–6 сарын хэмжээний төмрийн хэрэгцээний нөөцтэй төрдөг. Энэ нөөц 6 сартай болтол нь хүүхдийг төмрөөр хангадаг бөгөөд 6 сар өнгөрөхөд хүүхэд цаашдын төмрийн хэрэгцээгээ хоол тэжээлээсээ олж авах шаардлага үүсдэг. Бор хоолонд орсон үедээ болон орсны дараа ч гэсэн зарим хүүхдүүд хангалттай хэмжээгээр төмрөө олж авч чаддаггүй.

images
ТӨМӨР ЯАГААД ТИЙМ ИХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ?
Төмөр таны хүүхдийн тархины хөгжилд чухал (ялангуяа 6 сараас 2 нас хүртэл) боловсрох үйл явцад маш хүчтэй нөлөөлдөг. Хүүхдийн өөрийнх нь төмрийн нөөц багасах үед хоол хүнсээр нь дамжуулж төмрийг өгөөгүйгээс төмрийн дутагдал үүснэ. Энэ нь удаан хугацаагаар үргэлжилвэл цус багадалт хэмээх өвчин үүсэх үндэс болдог. Цус багадалт нь тархины хөгжлийн таатай нөхцлийг бүрдүүлэгч цусны улаан эсийн үүсэлд нөлөөлөх төмөр хомсдсоноор бий болдог өвчин юм. Судалгаанаас харвал, 10-12 сартай 5 хүүхэд тутмын 1 нь өдөр бүрийн төмрийн хэрэгцээгээ хангалттай авч чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

2
МИНИЙ ХҮҮХЭД ТӨМРИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАЛТТАЙ АВЧ БАЙГАА ЭСЭХИЙГ ЯАЖ МЭДЭХ ВЭ ?
Төмөр дутлын шинж тэмдгийг олж харахад хэцүү. Таны хүүхэд ихэвчлэн сул дорой өвчлөмтгий болж өсөлт болон хөгжил нь удааширдаг. Цус багадалтын шинж тэмдгийг илрүүлэхэд амархан. Хүүхэд тань уцаартай, цонхигор царайтай, хоолны дуршилгүй болсон байдаг. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд танай хүүхдэд байна гэж та үзвэл мэргэжлийн эмчид хандаарай.

Бэлтгэсэн Д. САРАНТУЯА ( Хүүхдийн эмч, Анагаах ухааны магистр)
Нийтлэгч Б. Анхбаяр (Шиншү ИС Эдийн засгийн факультет 4р курс)

2014.11.01

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*