Аллелопати гэж юу вэ?

Аллелопати гэж юу вэ?

Аллелопати буюу латин хэлнээ “Allelopathy гэгч ургамал хооронд үзэгдэх үзэгдлийн тухай сонсож байсан хүн тун ховор болов уу. Ургамал нь хүн болон бусад амьтад шиг аюул тулгарвал зугтаж, нар салхинд хүссэн газар руугаа нүүж чадахгүйгээрээ онцлогтой амьд биет бѳгѳѳд урт удаан хугацааны үр дүнд хувьсан ѳѳрчлѳгдѳж, орчиндоо дасан зохицдог билээ. Хэдийгээр тийм ч амьтадтай адил ѳѳр хоорондын ѳрсѳлдѳѳн янз бүрээр явагдах ба тэдний нэг тѳрлийн үзэгдлийг аллелопати гэнэ.

cld6HEYmLqSe9BB_mVPrCjl72eJkfbmt4t8yenImKBVvK0kTmF0xjctABnaLJIm9

(Зураг :Аллелопати болон түүний нѳлѳѳ )

Аллелопати нь нэг ургамлаас ялгарах бодис, ѳѳр нэг ургамалд нѳлѳѳлѳх үзэгдэл бѳгѳѳд үүгээрээ бусад ургамалтай ѳрсѳлддѳг юм. Ѳѳрѳѳр хэлбэл ѳѳрийн амьдарч буй хѳрсний шим тэжээлээ бусад ойр орчны ургамалд алдахгүйн тулд биеийн эд эрхтнээсээ (үндэс, навч, жимс гэх мэт) тусгай бодис ялгаруулж ѳрсѳлдѳгчѳѳ дарна гэж ойлгож болох ба тухайн ургамлынхаа ѳсѳлтийг зогсоох, фотосинтезийг (фотосинтез : Hарны гэрлийн тусламжтайгаар нүүрстѳрѳгчийг шингээж , хүчилтѳрѳгчийг ялгаруулах ургамлын шинж чанар) удаашруулах зэрэг нѳлѳѳ үзүүлдэг байна. Аллелопати нь зарим ургамалд муугаар нѳлѳѳлѳх ч , заримд нь сайнаар нѳлѳѳлѳх боломжтой. Аллелопати нь гол тѳлѳв модонд үзэгдэх нь элбэг. Жишээ нь: Хар хушганы мод нь жимс, навч болон үндсэндээ аллелокемикал буюу аллелопати үзүүлэх бодисыг агуулдаг ба түүнийхээ ачаар зэргэлдээх газартаа бусад ургамлыг ургуулах боломжийг зогсоодог байна. Ингэснээр бусад ургамалтай ѳрсѳлдөхгүйгээр хөрснөөс ус болон эрдэс бодисыг сорох боломжтой болдог байна.

Бүх ургамал аллелопатитай байдаггүй ба аллелопати нь ургамлын амьд үлдэх гэсэн амьдралын зохилдлогооны нэг тѳрѳл юм. Аллелопатийг орчин цаг үед ялангуяа органик газар тариалан эрхлэгчид ногоо тарихдаа ашиглаж байна. Жишээлбэл ногоотой хамт ургах зарим зэрлэг ѳвс зэргийг, түүний эсрэг аллeлопатитай ногоогоор дарах гэх мэт. Аллелопати нь хүнд ямар нэг байдлаар нѳлѳѳлж байгаагүй гэгдэж байгаа ч нѳлѳѳлѳх магадлалтай хэмээн судлаачид үзэж байна.

Эх сурвалж : http://www.gardeningknowhow.com/garden-how-to/info/allelopathic-plants.htm
болон ургамал судлалын хичээл дээр суурилав.

Б.Оргил
2014.11.6

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*