1 метр ч хүрэхгүй зайнд хүн тухтай амьдрах боломжтой гэж үү?

PJ-BK316_FIXOBJ_G_20121017174440Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ Польш улсын Варшав хотод баригдсан дэлхийн хамгийн давчуу байшингийн талаар сонирхолтой баримт болон мэдээллийг хүргэе.
Польшийн архитекторч Жакуб Шзэни нь хэний ч бодож төсөөлж байгаагүй санааг бодитоор бий болгож чадсан нэгэн юм. Тэрбээр хүний амьдарч болохуйц хамгийн нарийхан байшинг барьсан юм. Энэхүү байшингийнхаа санааг анх тэрээр Варшав хотын гудамжаар явж байхдаа хоёр байшингийн дунд орших орон зайг олж харснаар олж авсан байна. Нэгдэх байшин нь тоосгон байшин бѳгѳѳд дэлхийн хоёрдугаар дайны үеэр эмхэрч цуурсан тул бараг л удахгүй нурах гэж байгаа. Харин эсрэг талд нь орших байшингийн хувьд бетонон цутгамал энгийн нэгэн байшин юм. Энэ хоёр байшингийн голд орших “Керет хаус“ буюу дэлхийн хамгийн давчуу байшин нь хотын дунд баригдсан хамгийн тохиромжгүй барилгын нэгээхэн тод жишээ болсон байна.

Жакуб Шзэни хоёр өөр орчин, түүхийг өөрийн энэхүү бүтээлээрээ холбохыг хүссэн учраас Керет хаусыг баръя гэж шийдэн 2009 оны “WolaArt” наадмын үеэр судалгааны ажлаа танилцуулсан юм. Харин тун удалгүй гуравхан жилийн дараа энэхүү судалгааны ажил нь биелэлээ олж дэлхийн хамгийн нарийхан байшин болох “Керет хаус” 2012 онд бүрэн баригдаж дууссан байна. Энэхүү байшин нь хэдий жижигхэн боловч 61000 ам.доллар-р бүтсэн байна. Этгар Керет гэгдэх Израйль улсын зохиолч энэхүү байшинд амьдардаг учраас “Керет хаус” гэж нэрлэсэн байна.

image001  image002

/Гадаад засал/

Хамгийн өргөн хэсэг нь 122см бөгөөд хамгийн давчуу хэсэг 72см урттай. Анх төлөвлөж байсан хэмжээ нь 92см-152см, ойролцоогоор 1 метр зайнд хүн тухтай амьдарч болохгүйгээр барахгүй боломжгүй гэж олон шүүмжлэгч нар гарч ирсэн боловч Жакуб Шзэни энэхүү ойлголтыг няцааж чадсан юм. Керет хаус нь 2 давхар бөгөөд угаалгын өрөөг оруулаад нийтдээ 2 өрөө, нийт талбай 4.09м2 юм. Барилгын бүтцийн хувьд хажуу талаасаа тэгш өнцөгт гурвалж хэлбэртэй харагдах бөгөөд газраас 4 метр зайд орших төмөр карказан бүтэц дээр суурилсан байшин юм.

image003image004

/ариун цэврийн ѳрѳѳ, гал тогой/

image005

/унтлагын ѳрѳѳ/

keret-house-3-300x227

/Суурь бүтэц/

1351984973-92-keret-house-building-site-day-8-mounting-the-steel-construction-1-photo-simone-de-iacobis-199x300 building-construction-300x298

/барилгын явц/

 image011 image010

/План зураг /

   image007 image008

/Дотоод засал/

1970 оноос нэн ялангуяа Америк болон Японд хөгжсөн угсармал байшинтай харьцуулбал хана, шал, багана, дээвэр гэх мэт тус тусын бүтцээр нь хооронд нь угсарч хийсэн байшин биш юм. Керет хаус нь дэлхийн хамгийн давчуу буюу нарийхан байшин гэсэн дэлхийн амжилтыг эвдсэн боловч харамсалтай нь энэхүү байшинг 2016 он гэхэд нураах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

 

Керет хаус дотор орж үзэхийг хүсвэл доорх холбоосоор орж үзнэ үү.

Г.Цэлмэн
Токай ИС
Барилгын инженерийн факультет, 2-р курс
2014.11.06

Aшигласан материал:

  1. Арчдэйли (Шинэлэг содон өвөрмөц барилгын талаар мэдээлэл тавигддаг цахим хуудас): Керет хаус – Дэлхийн хамгиин нарийн байшин

http://www.archdaily.com/289630/inside-the-keret-house-the-worlds-skinniest-house-by-jakub-szczesny/

  1. Википедиа нэвтэрхий толь: Керет хаус

http://en.wikipedia.org/wiki/Keret_House

  1. Дэзээн сэтгүүлийн цахим хуудас: Жакуб Шзэнигийн барьсан дэлхийн хамгийн давчуу байшин

http://www.dezeen.com/2012/10/31/worlds-narrowest-house-by-jakub-szczesny/

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*