Монгол улсын профайл

Цахим ертөнц он жилээр биш өдөр хоногоор хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед хүн бүр Facebook, linkedin-ий аккаунттай болжээ. Хүмүүс бие биенийхээ профайлыг үзэж, лайк дарж, коммэнт бичдэг өнөө үед цахим ертөнцийн фэн болсон залуу хүмүүс бид өөрсдийнхөө профайлыг апийл хийх, найзуудтайгаа холбоотой байх гэх мэт олон зорилгоор ашиглаж байна. Хэдий тийм ч цахим ертөнцөд бидний үүсгэдэг профайл маань барагтай л обектив байж чаддаггүй. Хүн гэлтгүй улс орнууд ч гэсэн өөрсдийнхөө улсын талаархи мэдээллийг тодорхой хэмжээнд туйлширсан(сэтгэл хөдлөлтэй г.м) байдлаар хүргэх тохиолдол их бий. Илүү бодитойгоор, реалистик хандахын тулд 3дагч хүний нүд зайлшгүй хэрэгтэй болдог. Хувь хүн төдийгүй улс орны хүрээнд ч.

「海外に行って、自国についてわかる」

“Гадаадад очоод Монголынхоо талаар ойлгов” гэж та өмнө нь сонсож байсан уу. Монголд өсч, төрч, хүмүүжсэн бид Монголынхоо талаар хэр обективоор харж чаддаг бол? Магадгүй хэт ойрхон байна гэдэг нь “Хол” байдаг. Хамгийн их цуг байдаг хүмүүсийнхээ бүтэн нэрийг мэдэхгүй байх тохиолдол байхад эсрэгээрээ огт танихгүй хүнийхээ бүтэн нэрийг нь мэдэж байх ч тохиолдол байдаг.

Харин энэ удаа Монгол улс маань гадаадын BBCд хэрхэн дүрслэгдсэн талаар хамтдаа харцгаая! 3дагч улсын нүдээр манай улс яаж харагддаг вэ…

Ерөнхийд нь :

  • 1990 онд Монгол улс нь нэг намын тогтолцоот социалист системээсээ салж, улс төрийн болон эдийн засгийн шинэчлэлтэнд эргэлт буцалтгүй орсон юм.
  • Шинэ үндсэн хуулинд Ардчилал, Хувьчлал тусгагдаж өгсөн хэдий ч зөвлөлт холбоотоос гарсаны дараа зөвлөлт холбоот улсын тусламж зогсож ядуурал, ажилгүйтэл хүнд ноцтой асуудал болж байлаа.
  • Хэдий тийм ч Монгол улс нь их хэмжээний ашиглагдаагүй байгалийн баялагтай ба энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг ихээхэн татаж эдийн засгийг нь хөдөлгөсөөр байна.
  • Сүүлийн хэдэн жилүүдэд Монгол улс нь хамгийн хурдацтай өсч байгаа улсуудын тоонд гадаадын шууд хөрөнгө оруулалтын тусламжтайгаар орсон байна. 2011, 2012 онуудад эдийн засгийн өндөр өсөлттэй байсан хэдий ч сүүлийн 2 жил өсөлт нь зогсонги байдалд ороод байна.
  • Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнийн уналт болон Засгийн газар Оюу Толгойн гадаадын хөрөнгө оруулагчидтай учраа олж чадахгүй байгаа нь эдийн засгийн зогсонги байдлын гол буруутгах шалтгаан нь болсоор байна.
  • Нэгэн цагт Чингис хааны удирдлаган дор европ хүртэл тэлж байсан Монгол улс нь одоо далайд гарцгүй, хээр тал ихтэй, хагас цөлжилтийн улс болсон.
  • Монгол улс нь 1,5н сая кm газар нутагтай, төв азийн өндөрлөг хэсэгт оршдог хэдий ч хүн ам нь өвөр монголоос ч цөөхөн юм.
  • Муслим шашинтан, казак үндэстэн нь үндэстэний болон шашны цөөнх бөгөөд, хүн амын 5 хүрэхгүй хувийг эзэлдэг.
  • Хүн амын гуравны нэг нь нийслэл хотдоо амьдардаг бөгөөд, нийт хүн амын 40 орчим хувь нь мал аж ахуй эрхэлдэг. Хэдий тийм ч хэдэн зууны настай нүүдэлчин амьдрал нь хотжилт, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр өөрчлөгсөөр байна.Эрс тэс уур амьсгалтай бөгөөд хуурайшилттай, огцом хүйтэрдэг ба цас ихтэй өвөл малын бэлчээр олноор эвдэгдэж олон хүнийг аж амьдралыг үгүй хийдэг.
  • Монгол улс нь Америк, Япон, Европын холбооны улсуудтай улс төрийн болон эдийн засгийн хамтын ажиллагаатай ч голлох гадаад худалдааны хамтрагчууд нь хөрш улсууд болох Орос болон Хятад юм. Хятад нь Монголын экспортын хамгийн том зах зээл бөгөөд Хятад нь Монголын байгалийн баялаг, ашигт малтмалд ихээхэн ач холбогдол өгдөг.
  • Бутарсан овог аймгуудыг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсан Чингис хаан нь үндэсний бахархал нь юм.
  • Хятадын байгалийн баялагын эрэлт огцом ихэссэн ч Монгол маш их ядууралтай хэвээр байсаар байна. Хөрш улс болох Хятад, Орос гэлтгүй олон улсын анхаарлыг Монголын ашигт малтмал татсаар байна.

Монголын талаар фактууд

  • Нэр : Монгол
  • Хүн ам : 2,8 сая (НҮБ 2012)
  • Нийслэл : Улаанбаатар
  • Газар нутаг : 1,56 сая –м
  • Үндсэн хэл : Монгол
  • Голлох шашин : Буддизм
  • Наслалт 65 эр 73 эм
  • Мөнгөний нэгж : 1 төгрөг = 100н мөнгө
  • Нэг хүнд ноогдох үндэсний нийт орлого : $2310 дэлхийн банк 2011
  • Домэйн : mn

Удирдагчид

  • Ерөнхийлөгч : Цахиагийн Элбэгдорж
    Ардчилсан намын Цахиагийн Элбэгдорж нь 2013 оны 7н сард 2дох удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон,
    Туршлагатай, Ардчилсан намын сонгуульч маань 2 удаа ерөнхий сайдаар сонгогдож байсан бөгөөд 2009 онд анх ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
  • Түүний 2013 оны сонгуульт ажлын фокус нь суларч буй эдийн засаг, уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчдын үүрэг байсан юм.
  • Судлаачид хотын дундаж давхаргынхан Элбэгдоржийг хамгийн их дэмждэг гэж гаргажээ.
  • Цахиагийн Элбэгдорж нь 1963 онд төрсөн бөгөөд 1990 онд коммюнизмийг дуусгавар болгох энх тайвны хөдөлгөөнд удирдагчийн байр сууриар оролцож байсан. Харвардын их сургуулийн харьяа Kennedy-гийн улс төрийн сургуульд суралцаж байсан.
  • Ерөнхий сайд : Норовын Алтанхуяг (огцорсон)

Ашигласан материал:
http://www.bbc.com/news/world-asia-pacific-15460525
сүүлд шинэчлэгдсэн 2014 оны 10н сарын 4

Х.Билэгзаяа
Осаkагийн их сургууль эдийн засгийн факультет
2014/11/11

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*