Эбола вирусын талаар зөв ойлгож, өөрсдийгөө зөв хамгаалцгаая

 Сүүлийн үед Африкын орнуудаар тархаж буй Эбола вирусын өвчин буюу “Эбола чичрэг цусархаг халуурал өвчин” дэлхий дахинд шуугиан тариад байна. Эбола вирус нь 80-800 нм-н хэмжээтэй, урт нарийн бөгөөд U хэлбэрийн РНХ вирус (генийн мэдээлэл нь РНХ хэлбэрээр орших вирус) юм. Анх 1976 оны 6 сард Судан улсад илэрсэн бөгөөд энэ үед 284 хүнд халдварлаж, 151 нь өөд болжээ. Үүнээс хойш Африкт 10 удаа гарч, эндэх магадлал 50-90%-тайгаар тархаж байсан байна.

Эбола гэдэг нэр нь анхны өвчтөний гэрийн ойролцоох Эбола голоос гаралтай. Одоог хүртэл энэ өвчин тархахдаа дээд тал нь 224 хүн амиа алдаж байсан байна. Гэвч энэ удаагийн 2014 оны 2 сараас эхэлсэн тархалт нь урьд өмнө байж байгаагүйгээр эрчимтэй тархаж, 5000 орчим хүний аминд хүрч, эндэх магадлал 60%-тай байгаа юм байна.

Эбола нь айдас хүргэм өвчин хэдий ч үүний талаарх буруу ойлголт, худлаа мэдээлэл тархаад байгаа нь үнэн юм. Энэ удаагийн нийтлэлдээ уг Эболагийн талаар зөв ойлголтыг олгож, түүнээс хэрхэн өөрсдийгөө зөв хамгаалах тухай видеог танилцуулахаар бэлтгэлээ.

Уг видеоны тайлбарыг хэсэгчлэн тайлбарлая.

Баруун Африкт хурдацтайгаар тархаж буй Эбола вирус нь хүний биед ямар нөлөө үзүүлэн, үхэлд хүргэх вэ? Тэрхүү механизмын талаар харцгаая.

a01

Эбола вирус (нил ягаан) нь хүний эс (цэнхэр) болон бактер (ногоон)-тай харьцуулахад маш жижигхэн юм.

a04_m

Эбола вирус нь РНХ, ДНХ (уургийн мэдээлэл), уургаас (эсийн мотор) тогтоно. Тэрээр өөрөө дангаараа үржих чадваргүй тул эсэд халдварлан үржинэ.

a06_m

Гэхдээ халдварлахдаа голчлон дархлааны систем рүү довтлоно.

a07_m

Дархлааны систем нь маш нарийн бүтэцтэй юм. Доорх зурганд дархлааны системийн бүтэн схемийг үзүүлэв.

a08_m

Ойлгоход амарханаар дүрсэлвэл нэг иймэрхүү.

a09_m

Зөвхөн эбола вирустай холбоотой хэсгийг авбал нэг иймэрхүү.

a10

Ерөнхийдөө дендрит эс гэгдэх дархлааны эс вирусын эсрэг арга хэмжээ авна. Дендрит эс (dendritic cell) нь киллэр Т (killer T cell) эс болон хэлпэр Т эс (helper T cell)-ийг идэвхижүүлж гадны дайсныг устгана.

a11_m

Гэхдээ эбола вирус нь тус дархлааны систем рүү шууд довтлоно.

a16

Эбола вирус нь эхлээд дархлааны системын удирдагч болох дендрид эс рүү довтлоно.

a01

Эбола вирус нь ресэптортой холбогдож эс дотор орно. Ресэптор нь гаднаас ирсэн уураг, шим тэжээлийн зүйлийг эс дотогш зөөвөрлөхөд ашиглагдана.

a18_m

Эс дотор ороод өөрийн дотоод ханыг уусган, уургаа эс рүү гаргаж….

a19

Эсийн үйл ажиллагааг өөрчилж, дендрид эсийг өөрийн хяналтад оруулна.

a20_m

Вирусын хяналтанд орсон эс нь вирусын үйлдвэр болж, эсийн доторх зүйлс вирус үйлдвэрлэх материал болон хэрэглэгдэж дуусна.

a21_m

Материал нь хэрэглэгдэж дуусмагц, эсийн мембран бүрхүүлийг эвдэлж, хэдэн сая болж үржсэн эбола вирус гадагш ялгарна.

a22_m

Эбола вирус нь удирдагч дендрид эсээр зогсохгүй, дендрид эсээс тушаал авах Т эс (T cell)-д үйлчлэн, тусгай дохиогоор хууран үх гэсэн тушаал өгнө.

 a23_m

Ингэж дархлааны систем нь эвдрэнэ. Үүний дараагаар эбола вирус нь хэдэн сая дахин хурдтайгаар үржиж эхлэнэ.

 a25_m

Энэ шатан дээрээ бол натурал киллэр эс эбола вирус руу довтолж алж чадна.

a26_m

Гэвч натурал киллэр эс (natural killer cell) ч яваандаа халдварлагдана.

a27_m

Үүнтэй зэрэгцэн макрофаг, моноцит зэрэг биеийг хамгаалах эсэд халдварлана.

 a30_m

Эбола вирус нь макрофаг, моноцитыг хамгаалах чадваргүй болгохоос гадна, тэдгээрийг ашиглан цусны судас руу довтлоно.

a32_m

Ингэснээр судаснаас цус алдах болно.

a33_m

Цаашлаад вирустай тэмцэх ёстой цагаан эсийн үйл ажиллагааг саармагжуулж, судасны ханын нөхөн төлжилтийг саатуулна. Ингэснээр дотоод цус алдалт болно.

 a34_m

Эбола вирус нь элгэнд ч шууд үйлчлэнэ.

 a35_m

Элэгний тулгуур эс устгагдаж, элэгний үйл ажиллагаа саармагжин дотоод цус алдалт  ч үүснэ.

 a36_m

Аймшигтай нь эбола вирус нь дендрид эс, Т эсийг аль алийг нь удирдаж, цусны судасны болон элгийг нэгэн зэрэг өвчлүүлж байгаа явдал юм.

 a38_m

Энэ нь эбола вирусын улмаас нэгэн зэрэг биеийн энд тэнд өвчин үүснэ гэсэн үг юм.

 a37_m

Эцэст нь биднийг хамгаалах ёстой дархлааны эс нь эсрэгээрээ бидэнд аюул учруулах зүйл болсон байна.

 a39_m

Эбола вирус бүх биеэр тархахад…

 a40_m

Дархлааны систем нь эцсийн арга хэмжээгээ авна. Энэ нь өөрөө өөрийгөө дэлбэлэх довтолгоон юм.

a41_m

Энэ довтолгоон нь маш хүчтэй ч цусны судсыг шархлуулж, үхлийн гэмтэл учруулна.

 a43_m

Биеийн энэ тэнд дотоод цус алдалт, усгүйжилт, цус нь хүчилтөрөгч зөөх чадваргүй болж эс нь үхнэ.

 a44_m

Энэ хүрвэл ихэнх эрхтэнүүдийн ажиллагаа суларч, өвчтөн үхэлд хүрнэ. Одоогийн байдлаар  эболагаар үхэх магадлал 60%-тай байгаан байна.

a47_m

Эбола вирус нь аймшигтай гэдэг нь үнэн. Гэхдээ тэгтлээ айж сандрах шатан дээрээ тулаагүй байгаа юм.

a48_m

Эболагийн мэдээллийг хоорондоо хуваалцан, уг өвчний талаар ойлгох нь хамгийн чухал юм.

 a49_m

Одоогийн байдлаар эболагийн халдварлах зам нь өвчтөний биеийн шингэнээр дамжих бөгөөд агаарын замаар биш гэдгийг нь тодорхой болгоод байгаан байна.

a50_m

Өвчтөний биеийн шингэнд өөрөөсөө хүрэхгүй байцгаая.

 a51_m

Эбола вирусаас үүдэн 2014 онд 5000 хүн үхээд байна.

 a52_m

Гэхдээ томуу дэгдэхэд тухайн жил бүр нь 500 мянган хүн…

 a53_m

Малариагаас үүдэн 1 сая хүн амь насаа алддаг байна.

 a54_m

Эболагаар үхэгсдийн тоо нь 2 хоногт малариагаар үхэж байгаа хүмүүсээс цөөхөн юм.

 a55_m

Үүнээс харахад Эбола нь аймшигтай ч халдварлагсдын тоо тийм ч их биш.

 a57_m

Эболагаар хамгийн их халдварлаад байгаа нь байдлыг хэт дэвэргээд байгаа хэвлэл мэдээлэл бизээ.

a58_m

Эбола вирус нь РНХ вирус гэсэн утгаараа ДОХ болон томууны вирустай ижил юм. РНХ вирус нь ДНХ вирустай харьцуулахад, дасан зохицох чадвар өндөртэй, хурдацтай хувьсдаг тул таарах эмчилгээ нээхэд хүндрэлтэй гэдгээрээ онцлог юм. Эрдэмтдийн судалгаагаар эбола вирус нь анх тархсанаасаа хойш 300 орчим өөрчлөлт орж, шинэчлэгдсэн гэж үзээд байгаа юм байна. Мөн дархлаа руу довтолдог гэдэг нь ДОХ-н вирустай төстэй ч, ДОХ-н вирус нь дархлааны эсийг ашиглан үржиж, хөнөөдөг бол, эбола вирус нь үүнээс гадна дархлааны эсийг ашиглан бусад эс рүү хүртэл довтолдог тул ДОХ-с хамаагүй аюултай юм.

Уг нийтлэл нь доорх эх үүсвэрээс шууд орчуулга хийхийн хамт өөр дээрх мэдээллээ багахан нэмсэн нийтлэл юм. видео нь youtube дээрээс оруулна.

Ө.Нарандулам
2014.11.13

Ашигласан материал:
1. Gigazine
http://gigazine.net/news/20141110-ebola-virus-mechanism/

2. Wikipedia Japan
http://ja.wikipedia.org/wiki/%E3%82%A8%E3%83%9C%E3%83%A9%E3%82%A6%E3%82%A4%E3%83%AB%E3%82%B9%E5%B1%9E
http://ja.wikipedia.org/wiki/%E3%82%A8%E3%83%9C%E3%83%A9%E5%87%BA%E8%A1%80%E7%86%B1

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*