Чөлөөт Өөрийгөө илэрхийлэх 15 минутын ярилцлагын шалгалт
  • 2014/11/18
  • 102
  • 13

  Та Японы их сургуульд элсэн орохыг зорьж байгаа бол бичгийн шалгалт болон аман ярилцлага заавал өгнө. Би энэ нийтлэлээрээ ярилцлага гэж юу болох, амжилттай өгөхийн тулд юун дээр анхаарах хэрэгтэйг багш, сэнпай (номын ах гэсэн утгатай ба Японд энэ үг их хэрэглэгддэг) нарынхаа алтан зөвлөгөө мөн өөрийн өчүүхэн туршлага дээрээ үндэслэн тантай хуваалцая.

Юун түрүүнд бид бүхэн ярилцлагын шалгалт гэж юу болох талаар сайтар мэдэх хэрэгтэй. Японы их сургуульд элсэн ороход эхлээд таниас бичгийн шалгалт аваад дараа нь ярилцлагын шалгалт авдаг. Ам шалгалтын гол зорилго бол бичгийн шалгалтаар нүүр тулж харах боломжгүй таныг яг хэн болох, юу хүсч мөрөөдөж явдаг гэх зэргийг мэдэж болдог. Шалгалт нь ойролцоогоор 15-20 минут үргэлжлэх ба ганцаараа болон групп ярилцлага авах маягаар өрнөдөг. Ярилцлагыг голдуу 3-4 багш авдаг. Зарим тохиолдолд бүр олон багш нар ч авдаг. Гэхдээ энэ бол тийм ч чухал биш. Тэгвэл юу хамгийн чухал вэ?

Энэ бол хандлага

Та шалгалтанд орохдоо ярилцлага авах багш нар намайг унагах ямар асуултаар булах бол гэсэн хандлагатай орвол мэдээж та хүндхэн байдалд орно. Тиймээс та ярилцлагаа бусдад өөрийгөө таниулах алтан боломж, мөн ярилцлага авах хүмүүс намайг тэнцүүлэх ачит хүмүүс гэж бодоод орвол шалгалтын уур амьсгал тэр чигтээ таны мэдэлд шилжих болно. Бүр цаашилбал ярилцлага авах хүмүүсээс өөрийн дотныхоо хүнтэй адилхан хүнийг онилоод авсан ч болно. Дотно уур амьсгал бүрдэж таны сандрал ч алга болох болно. Баярламаар сайхан байгаа биз. Тиймээс инээмсэглээд өөрийгөө бусдад таниул.

image

Сонирх, судал

Та үнэхээр ярилцлага өгөх гэж буй сургуульдаа ормоор байна уу? Тэгвэл мэдээж сургуулиа сонирхох хэрэгтэй. Мэргэжлийнхээ багш нараас авхуулаад тухайн факультетээ сайтар судал. Түүнчлэн хичээлээс гадуур ямар үйл ажиллагаа зохион байгуулагддаг, сургуулийн онцлог, дугуйлан секцийг нь нарийвчлан судалсан байх шаардлагатай. Өөртөө тохирох зүйлүүдийг хайж ол. Ингэснээр танд их сургуулийн талаарх төсөөлөл бууж, тэнцчихвэл цаашид сургуульдаа хийх зүйлийнхээ талаар бодсон ч болно.
Мөн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг уншиж, түүнд өөрийн санал бодлоо илэрхийлж сураарай. Энэ асуулт нь таныг бусад зүйлд хэр сониуч эсэх, аливаа асуудалд хэрхэн хандаж буйг харуулах шалгуур болдог. Тиймээс орчин үетэйгээ хөл нийлүүлж, мэдээ мэдээлэлд өөрийн гэсэн бодолтой байгаарай.

image
Өөртөө дүн шилжилгээ хийх

Та бусдад өөрийгөө таниулахаас өмнө эхлээд өөрийгөө таних нь маш чухал. Тиймээс цаг гаргаж өөрийгөө хэн болох, сонирхол, давуу тал болон сул тал, юунд хамгийн их баярлаж бас гуниглаж байсан гээд таны өдий хүртэлх амьдралд тохиолдож байсан дурсамжуудаа сэргээн нэг санаарай. Өөртөө дүгнэлт хийснээр та өөрийгөө хэн болох, юу хүсч мөрөөдөж явдаг, амьдралыг үнэлэх үнэлэмж юун дээр тогтдог, бүр цаашлаад зорилго болон зорилт тань тодорхой болж ирээдүйд юу хийх, хэн болох талаар эргэцүүлэн бодоход дөхөм болно.

image

Хэт урт биш хэт богино биш- Гол нь оновчтой

Та найз нөхөд, дотны хүндээ их олон жилийн турш найзалж нөхөрлөсний эцэст танигддаг бол ярилцлагын шалгалт нь 15-20 минут. Тиймээс өөрийгөө олон талаас нь нээж харуулахын тулд товч бөгөөд оновчтой хариулт өгөх хэрэгтэй. Гэхдээ товч гэдэг нь хэт богино биш, эсрэгээрээ хэт дэлгэрэнгүй хариулт ч бас биш. Сайхан дэлгэрэнгүй хариулт өгмөөр байлаа ч гэсэн ярилцлагын цаг богино гэдгийг санаарай. Өөрийгөө илүү таниулж бусад асуултандаа боломж олгох хэрэгтэй. Мөн асуултаа сайн сонсоод зөвхөн гол асуултандаа тойруулалгүйгээр хариултаа өгөх нь чухал. Жишээ нь “Та ахлах сургуульдаа юунд хамгийн их хичээл зүтгэл гаргасан бэ” гэсэн асуулт байлаа гэж бодоход “Япон хэл” гэж хариулчихаад, яаж хичээлээ хийсэн талаар нэг бүрчлэн ярих хэрэггүй. Харин ямар үр дүн гарсанаа дурдахад л хангалттай. Би ахлах сургуулийн 1-дүгээр ангидаа 100 ханз мэддэг байсан харин одоо 3000 ханз мэддэг болсон. Энэ хариулт бол оновчтой бөгөөд таны хэр их хичээсэн болохыг шууд л харуулж байна.

image

Өөрийн дэвжээндээ аваач.

Энэ үгийг манай Наранбаяр багш (ШМБДС-ийн гүйцэтгэх захирал) маань байнга хэлдэг байсан юм. Юу гэсэн үг вэ гэвэл хариултаа өгөхдөө л бусдын дэвжээ буюу ярилцлага авах багш нарынхаа мэддэг зүйл дээр биш, өөрийнхөө мэддэг зүйл дээр төвлөрч ярих хэрэгтэй. Таны хариултаас хамаарч дараачийн асуулт урган гарч ирнэ. Тиймээс хариултандаа дараачийн асуултаа шургуулж өгөх нь маш чухал. Ингэснээр таны мэдэхгүй зүйл гарч ирэх магадлал буурна. Анхнаасаа л таны дэвжээн дээр ярилцлага өрнөж гарцаагүй ялна. Би шалгалтанд бэлдэж байхдаа дандаа л өөр дэвжээн дээр тоглодог байсан юм. Миний сонирхол санхүү эдийн засаг байсан болохоор Монголын эдийн засгийг уншиж ойлгох гэж амхиндаа их л хичээдэг байлаа. Мэдээж хүссэн мэргэжлийнхээ талаар судлах нь зөв ч эдийн засагч болоогүй байж мэргэжлийн үг хэллэгийг хамаа намаагүй хэрэглэж, шалгалтанд бэлдэж байхдаа өөрийнхөө хариултанд мөн ч их ороогдсон доо. Тиймээс хариулахдаа хэт мэргэжлийн олон үг хэрэглэх хэрэггүй. Харин цөөн хэдэн хэллэгийг хэрэглэх нь зөв. Жишээ нь Монголд инфляци маш өндөр байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн хөөсөнцөр үүсээд байгаа талаар ярилаа гэж бодоход дараагийн асуулт инфляци гэж юу болох талаар асуух нь тодорхой байж болох юм. Ийм учраас та асуултанд яаж хариулахаас бүх зүйл хамаарна. Бусдын дэвжээнд барилдаад унах эсвэл арай гэж давах. ҮГҮЙ ЭЭ! Өөрийн дэвжээн дээрээ аваачаад тэгээд ял.

За эдгээр аргууд нь таны ярилцлагын шалгалтанд бага ч гэсэн нэмэр болно гэж найдаж байна. Танд амжилт хүсье.

Өсөхбаярын Үүлэн ​​​​
Шиншү их сургууль
Эдийн засгийн факультет,1дүгээр курс
2014.11.18

Сэтгэгдэлүүд ( 13)

  • asics shoes - 2018/08/18

    There are actually lots of details like that to take into consideration. That could be a nice level to bring up. I supply the thoughts above as common inspiration but clearly there are questions just like the one you convey up the place the most important factor will likely be working in honest good faith. I don?t know if finest practices have emerged around things like that, however I'm certain that your job is clearly recognized as a good game. Both boys and girls feel the influence of just a moment抯 pleasure, for the rest of their lives.

  • cheap jordans - 2018/08/18

    I found your blog web site on google and verify a number of of your early posts. Continue to maintain up the very good operate. I just additional up your RSS feed to my MSN News Reader. Seeking ahead to reading extra from you in a while!?

  • kd 10 - 2018/08/17

    I抎 need to check with you here. Which isn't one thing I usually do! I enjoy reading a submit that may make folks think. Additionally, thanks for permitting me to remark!

  • nike basketball shoes - 2018/08/17

    Can I simply say what a reduction to seek out someone who truly knows what theyre speaking about on the internet. You definitely know the best way to deliver an issue to mild and make it important. Extra individuals need to read this and understand this side of the story. I cant believe youre not more fashionable since you positively have the gift.

  • yeezy boost 350 v2 - 2018/08/16

    I am only commenting to make you be aware of what a beneficial encounter my friend's daughter enjoyed checking your web page. She realized too many details, most notably what it's like to have a marvelous giving character to make other individuals without difficulty know selected advanced subject areas. You truly did more than visitors' expectations. Many thanks for presenting the warm and helpful, dependable, informative and in addition easy guidance on this topic to Emily.

  • retro jordans - 2018/08/16

    An fascinating dialogue is value comment. I believe that you must write more on this subject, it might not be a taboo topic however typically people are not sufficient to speak on such topics. To the next. Cheers

  • curry 4 - 2018/08/15

    you might have an excellent weblog here! would you wish to make some invite posts on my blog?

  • lacoste polo - 2018/08/14

    There's noticeably a bundle to learn about this. I assume you made certain good factors in options also.

  • nike zoom - 2018/08/14

    Can I just say what a relief to search out someone who really knows what theyre speaking about on the internet. You positively know how to deliver a problem to mild and make it important. More people need to read this and perceive this side of the story. I cant believe youre no more popular because you definitely have the gift.

  • Adidas NMD R1 Primeknit Tri-Color Grey White - 2018/08/14

    My wife and i have been absolutely thrilled when Edward managed to complete his researching through your precious recommendations he made out of the web site. It is now and again perplexing just to be making a gift of tips and hints the rest might have been selling. And we all figure out we've got you to give thanks to for this. Those explanations you've made, the simple web site menu, the relationships you will aid to instill - it's everything impressive, and it's helping our son in addition to us reason why that subject is brilliant, and that's incredibly important. Many thanks for the whole thing!

  • off white shoes - 2018/08/13

    I'm often to blogging and i actually recognize your content. The article has actually peaks my interest. I am going to bookmark your website and maintain checking for brand spanking new information.

  • ultra boost 3.0 - 2018/08/13

    I'm also writing to make you be aware of of the nice experience my friend's princess gained checking your web page. She learned too many things, which include what it is like to possess a marvelous teaching spirit to get other individuals really easily know just exactly a variety of complicated subject matter. You really exceeded our expected results. Thanks for displaying such powerful, trusted, revealing and fun tips on this topic to Lizeth.

  • jordan retro 13 - 2018/08/13

    very good publish, i certainly love this website, carry on it

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн