ИЧДЭГГҮЙ Хаус (House NA)

Sou-Fujimoto-House-NA-2011-Tokyo-Japan-©-Sou-Fujimoto-Architects-Photo-Iwan-Baan

   Намайг Цэлмэн гэдэг одоогоор Японы Токай их сургуульд (東海大学) барилгын инженер, архитекторын чиглэлээр суралцдаг. Та бүхэн Япон улсын барилгын салбар дэлхийд  дээгүүр үнэлэгддэг гэдгийг мэдэх байх. Ялангуяа аюулгүй  байдлыг дээд зэргээр хангасан, газар хөдлөлтөнд тэсвэртэй барилгыг Япон улсын инженерчид л барьж чадах билээ. Харин загвар гадаад үзэмж тал дээр төдийлөн манай Монголын залуучууд мэдээлэлгүй байдаг юм шиг санагдлаа. Тийм учраас та бүхэнд өөрийн сонголтоор Японы уран инженерчидийн гараар бүтсэн 5 барилгыг цуврал болгон дараа дараагийн нийтлэлээрээ танилцуулъя гэж бодлоо. Өнөөдрийн сонгон авсан барилга бол Японы архитекторч Фүжимото Соүгийн (藤本壮介) “НА Хаус”ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон нүдийг тань хужирласан зургуудыг бэлтгэлээ. Таалан сонирхоно уу.

fujimoto_mail

Фүжимото Соү (藤本壮介)

    “НА Хаус” буюу  “House NAн 2010-оос 2011 оны хооронд баригдсан шилэн хаус юм. Уг хаусыг 1971 онд Японы Хоккайдо аралд төрсөн Фүжимото Соү гэгч загварыг нь гаргасан байна. Фүжимото Соү нь багын л их сониуч, өвөрмөц сэтгэлгээтэй хүүхэд байсан бөгөөд гэрт нь байсан XIX зууны сүүл XX зууны эхэн үеийн Eвропын барилгын салбарыг донсолгож байсан “Антони Гауди”гийн (Antoni Gaudí) уран бүтээлийн цомирлог барилгын зургийг олж харснаар анх тэрбээр архитектур барилгын салбарт ухаанаа алдсан байна. Одоогоор Фүжимото Соү нь өөрийн гэсэн хэв маягтай Японы шилдэг архитекторчидын нэг нь болж чадсан байна. Шохойн цагаан өнгө болон шилний нягт зохицолдоо, хэд хэдэн блокын нийлмэл бүтэц, хаа хамаагүй цонхны байрлалыг өөрийн хэв маяг болгосон гайхалтай архитекторч юм.

   “House NA” нь Японы нийслэл болох Токио хотын захад орших нягтрал ихтэй хороолол дунд баригдсан хаус бөгөөд онцлох давуу тал нь шил юм. Шилэн байшин гэхлээр ихэнхдээ 1-ээс 2 давхар хүртлээ урт сунасан том цонхтой байшин байдаг боловч уг  House NA  жинхэнэ утгаараа шилэн байшин гэж хэлж болно. Учир нь шилэн цонх гэхээс илүүтэйгээр хана нь бүхэлдээ шилээр хийгдсэн 3 давхар хаус бѳгѳѳд Соү Фүжимото  энэхүү барилгаа 2 хосод зориулан барьсан байна.

house-na2

Гадаад засал 1

m46_02

Гадаад засал 2

     Дээрх зургийг харвал намайг яг юу хэлээд байгааг  ойлгоно байх. Бүхэлдээ шилэн хаус мөртлөө Токиод байрладаг, дотор нь хүн амьдардаг гэхлээр итгэмээргүй санагдаж байгаа биз. Та бүхэн анзаарсан байх. Энэ нийтлэлийн гарчигийг «Ичдэггүй Хаус» гэсэн байгаа. Үүний учрыг тайлбарлая. Япон улсын соёл ихэвчилэн далд нууцлагдмал байдаг. Жишээ татаад л хэлэхэд Японы залуучууд найз нар хоорондоо өөрсдийн утасны дугаараа солилцдогүй байх жишээний. Үүнээс гадна Япон хүнд байдаг гол шинж чанарууд нь хүнд төвөг удахгүй байх, хүнд сул талаа харуулахгүй байх гэсэн дотогшоо зан чанарууд нь барилгатай нягт холбоотой болоод ч тэр үү том цонхтой хаус бараг байдаггүй юм байна лээ. Харин миний энэ удаагийн сонгож авсан барилга бол дээрх шинж чанаруудыг эвдэж чадсанаар зогсохгүй бүхэлдээ шилэн учир «Ичдэггүй Хаус» гэсэн нэр өгсөн юм.

House_NA_Fujimoto_2977

 2 давхар дахь дотоод засал

m46_03

 2 давхар дахь дотоод засал

    Барилгын бүтцийн давхар болгоны тэнцвэрийг тогтвортой байлгахын тулд  төмөр карказан болон хавтан тавцаны холбоосоор боссон хаус юм. Унтлагын өрөөг зочны өрөөтэй, зочны өрөөг гал тогоотой гэх мэтчилэн өрөө тус бүрийг зааглах хана болгон нь шилэн учир хэн хаана юу хийж байгаа болон зогсож сууж байгаа тувшинг мэдэж болохоор хийсэн нь гайхалтай биш гэж үү. Гаднаас уг хаусыг аль ч талаас нь харсан бүхэлдээ шилэн боловч тодорхой хэдэн хэсэг болох угаалгын өрөө болон ванны өрөө хоёрыг хүрээлсэн 4 хана нь шилэн биш юм. Дотоод засал, гадаад загварын хувьд цагаан өнгө болон шилний тунгалгын төгс цэвэрхэн зохицолдоог гайхалтай мундаг ашиглаж хийсэн нь арга үгүй л Фүжимото Соүгийн барилга гэдгийг илтгэж байна.

Untitled 2

Untitled 3

Untitled 2

   Дотоод заслын хувьд маш энгийн 1 давхараас 3 давхар хүртэл баг багаар шалны түвшин ахих бөгөөд өөрийн дуртай газраа суугаад ном унших, хоол идэх гэх мэт суугаа байдлаар хийж болох бүх зүйл боломжтой. Мөн өөр нэгэн давуу тал нь дотор байгаа юу аль эсвэл гадаа яваад байгаагаа мэдэхээргүй боловч 2 болон 3 давхраас гадаах тавцан дээр гарах боломжтой юм.

imgp0024txxx

Хөшигѳѳ хаасан гадаад дүр тѳрх

    Токио хотод  оршиж буй энэ хаусд амьдарч байгаа хосын хувьд маш зоригтой алхам хийж байгаа нь сонирхолтой боловч эрсдэлтэй гэмээр байна. Хөрш айл болон ойр тойронд нь амьдарч буй хүмүүст өөрсдийн ямар байдалтай амьдарч байгаагаа харуулах тийм ч сайхан биш нь мэдээжийн хэрэг билээ. Харин Фүжимото Соү нь энэхүү асуудлыг маш хялбар аргаар шийдсэн бѳгѳѳд хана болгондоо хөшиг өлгөдөг  болгосон байна.

“Хаус НА” дотор орж үзэхийг хүсвэл доорх дүрс бичлэгийг үзнэ үү.

Г.Цэлмэн
Токай ИС
Барилгын инженерийн факультет, 2-р курс

2014.12.19

Aшигласан материал:

1. Арчдэйли (Шинэлэг, содон, өвөрмөц барилгын талаар мэдээлэл тавигддаг цахим хуудас): Хаус НА House NA/ Sou Fujimoto Architects
  http://www.archdaily.com/230533/house-na-sou-fujimoto-architects/

2.    Википедиа нэвтэрхий толь: Sou Fujimoto (藤本壮介)
http://ja.wikipedia.org/wiki/%E8%97%A4%E6%9C%AC%E5%A3%AE%E4%BB%8B

3. http://one-project.biz/ (Шинэлэг содон өвөрмөц загвартай бүтээлийн танилцуулах цахим хуудас): House NA

4. http://archrecord.construction.com/ (Шинэлэг содон өвөрмөц барилгын талаар мэдээлэл тавигддаг цахим хуудас): House NA– Sou Fujimoto Architects
http://archrecord.construction.com/residential/recordHouses/2012/House-NA-slideshow.asp?slide=1

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*