Хүн үү? аль эсвэл робот уу?

   Өнөөдрийн нийтлэлээр уншигч та бүхэнд  дэлхий даяар алдаршаад байгаа Японы нэгэн хамтлагийн талаар товч бөгөөд сонирхолтой мэдээллийг хүргэе.

   Хамтлагийн нэр “WORLD ORDER. Гэнки Сүдо (須藤元気) ахлагчтай 7 хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн болон дуулаачийн хамтлаг. 2009 онд байгуулагдсан. Уг хамтлагийн онцгойрох давуу тал нь бүжиг.  25-аас 35-аад насны Японы энгийн нэгэн үсээ гөлчийтөл нь самнасан, харааны шил зүүсэн, цэвэрхэн хослол өмссөн ажилчин залуугийн төрх байдлаар өөрсдийгѳѳ хувиргасан хамтлаг бѳгѳѳд үзэгчидэд тэдний робот мэт хөдлөх хөдөлгөөн жинхэнэ хүн үү? аль эсвэл робот уу? гэдгийг ялгахад хэцүү болгодог байна. Магадгүй бүжгийн хайрцаглалт, бие биенээсээ огт зѳрѳлгүй хѳдѳлж байгаа нь тэднийг робот мэт харагдуулж байгаа болов уу.  2011 оны 11 сарын 18 “Киннсүма” (金スマ), 2012 оны 1 сарын 6 “Токүданэ” (とくダネ), 2012 оны 3 сарын 26-ы ѳдѳр  Японы хамгийн олон үзэгчтэй “Смап Х Смап” (SMAP×SMAP) гэсэн нэвтрүүлэгт орсноор Япон даяар тэднийг мэдэхгүй хүн үгүй болсон юм. (Хэдэн онд уг нэвтрүүлгүүдэд орсон?) Тун удалгүй 2011-онд АНУын ЛосАнжелес хотноо  зохиогдсон “Microsoft” компаны “Worldwide Partner Conference 2011” наадамд нээлтийн үзүүлбэрээр үзэгч түмэнг шоконд оруулаад хаясан байна.Түүнээс хойш тэднийг “Дэлхийд гайхагдах догь Япон залуус” гэж нэрийдэх болжээ.

 プリント

   Хүн болгоны мэддэг Япон улсын дүр тѳрхийг тэд дэлхийд шинэчилж чадсан юм. Та бидний тѳсѳѳлѳлд Япон улс гэхлээр Якудза, цахилгаан бараа, авто машин гэх мэт техник технологиор нь мэддэг билээ. Харин энэ залуус тэс ондоо салбар болох урлаг, урлаг дотроо бүжгийг сонгон хичээллэж, Япон улсын орчин үеийн бүжгийнтүвшинг дэлхийд таниулж чадаад байнаѲдѳр тутмын амьдралыг илэрхийлсэн уг хамтлагийн дүрс бичлэгүүд нь дэлхийн ѳнцѳг булан бүрт зураг авалтаа хийдгээрээ бусад хамтлагаас онцлог гэж бодож байна.     

    Screen Shot 2014-11-25 at 2.01.57 PM

“WORLD ORDER” – Амeрикт

Screen Shot 2014-11-25 at 2.02.36 PM

“WORLD ORDER” – Англид

Screen Shot 2014-11-25 at 2.03.08 PM

“WORLD ORDER” – Мексикт

Screen Shot 2014-11-25 at 2.04.20 PM

“WORLD ORDER” – Солонгост

 “WORLD ORDER” нь монгол хэлнээ хѳрвүүлбэл “Ертѳнцийн дэг журам” гэсэн утгатай юм. Учир нь тэд дэлхийн энх тайвны тѳлѳѳ ѳѳрсдийн уран бүтээлээ хийгээд зогсохгүй олсон орлогынхоо 20 гаруй хувийг асрамжийн газар хандивладаг байна. Тэгэхээр дан ганц бүжиглэх, дуулах тэднийг алдар нэртэй болгоогүй байгаа юм.

Доорх холбоосоор  АНУын ЛосАнджелес хотноо  зохиогдсон “Microsoft” компаны “Worldwide partner conference 2011” наадамд нээлтийн үзүүлбэрийн дүрс бичлэгийг үзнэ үү. 

Хамтлагийг үүсгэн байгуулсан Гэнки Сүдо гэгч хэн бэ?

   1978 оны 3 сарын 8-нд Японы Токио хотод төрсөн. Япон улсын өсвөрийн чөлөөт бөхийн аварга мөн, K-1, UFCн мэргэжлийн тамирчин байсан байна. K-1(K-1 Global Holdings Limited – Хонконгоос гаралтай, 1993 оноос эхлэн зохиогдож ирсэн мэргэжлийн тулааны тэмцээн) UFC” (Ultimate Fighting Championshipгэсэн үгний товчлол бѳгѳѳд 1993 оны 11 сарын 12-нд АНУын Колорода мужийн Денвер хотод хамгийн анхны тэмцээнээ зохиож байсан ба одоог хүртэл зохиогдож ирсэн мэргэжлийн тулааны тэмцээн).

  

alepaint_stock_photo_2011-04-05_22-10-51

2003 оны 12 сарын 31-нд болсон  “К-1” тэмцээний Гэнки Сүдогийн ялалтын торгон агшин (Genki Sudo vs  Butterbean)

Доорх холбоосоор 2003 оны 4 сарын 25-нд зохиогдсон “UFC 42” (Гэнки Сүдо VS Дүэн Ладбиг  ) тэмцээний дүрс бичлэгийг үзнэ үү.

 Гэнки Сүдо ахлах сургуульдаа чөлөөт бөхөөр хичээллэж, цаашлаад 1996 оны Япон улсын чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцож, аваргыг нь авсан байна. Түүгээр ч зогсохгүй Япон улсаа тѳлѳѳлѳн тэр жилийн “Дэлхийн Чөлөөт Бөхийн Өсвөрийн Аварга Шалгаруулах Тэмцээн”д оролцсон нь түүний ирээдүйн амжилтын гарааг эхлүүлсэн байна. Санта Моникагийн коллежид (Santa Monica College) урлагийн чиглэлээр суралцаж байгаад дундаас Такүшокү Их Сургууль руу (拓殖大学) шилжин чѳлѳѳт бѳхийн спортын чиглэлээр төгсөөд 1998 оны 4 сард АНУыг зорин явж чөлөөт бөх биш, харин тулааны урлагийг сонирхон хичээллэн туршлага судалж, 1999 оны 8 сард нутагтаа ирээд ”K-1, UFCгийн тамирчин болсон байна. Тэрээр ѳѳрийн гэсэн ѳвѳрмѳц арга барилтай тамирчин агаад дэвжээн дээр гарах болгондоо сонин хачин хѳдѳлгѳѳн хийж робот бүжиг бүжиглэдэг байж. Түүний тулааны техник нь маш содон, тэрээр ардуур эргэлттэй гарын эрчтэй цохилтоороо 10 гаруй тамирчдыг накаутанд оруулж байсан юм. Гэнки Сүдо нь мэргэжлийн түлааны салбарт тѳдийлѳн гоц гойд амжилт гаргаж чадаагүй нь түүний сайхан сэтгэл болон олон зүйлд сонирхол татагддаг ѳѳрийн онцлог зан чанараасаа болсон байх. Одоогоор тэрээр 36 настай эрхэлж буй үндсэн ажил нь дуучин, дууны үг зохиогч, уран зохиолч бѳгѳѳд  хажуугаар нь цэнгээнт нэвтрүүлгийн хѳтлѳгч хийдэг байна.

Доорх холбоосоор “WORLD ORDER” хамтлагийн хамгийн сүүлд гарсан ”INFORMAL EMPIRE” дууны дүрс бичлэгийг үзнэ үү.  

Г.Цэлмэн
Токай ИС

Барилгын инженерийн факультет, 2-р курс
2014.11.28

Aшигласан материал:

1.” World order” хамтлагийн вэб хуудас: Profile “Genki Sudo”

http://worldorder.jp/profile/genki-sudo.html

2. Википедиа нэвтэрхий толь: “Гэнки Сүдо”

http://ja.wikipedia.org/wiki/%E9%A0%88%E8%97%A4%E5%85%83%E6%B0%97

3. Википедиа нэвтэрхий толь: “ЮуЭфСи”

http://ja.wikipedia.org/wiki/UFC

4.Википедиа нэвтэрхий толь: “K-1”

http://ja.wikipedia.org/wiki/K-1

5.”Навeр” чѳлѳѳт дүгнэлтийн вэб хуудас: “WORLD ORDER”

http://matome.naver.jp/topic/1LyGT

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*