Үр хүүхдийнхээ тѳлѳѳ Хийх хамгийн чухал Зүйл бол ѳѳрийгѳѳ мартахгүй байх юм шүү ээж аавуудаа!

Portrait Of Extended Family Group In ParkЯпонд ирээд 4 дэх жилээ угтлаа. Япончуудаас сурмаар зүйл, бас сурмааргүй зүйл их олон ч, дэлхий даяараа гайхдаг зүйлийнх нь нэг бол яахын аргагүй хүмүүсийн залуу харагддаг байдал, урт наслалт юм. Ижилхэн Ази хүмүүстэйгээ харьцуулахад 10 насаар залуу харагдах учир насыг нь тааж хэлнэ гэдэг хэцүү. 70 хүрсэн ѳвѳѳ дугуй унан ажлаа амжуулж, 80 хүрсэн эмээ хүнсээ цуглуулангаа дэлгүүр хэсч, ажлын маань 75-тай ѳвѳѳ хоолны газраа хэний ч тусламжгүй ажиллуулж, 100 дѳхсѳн ѳвѳѳ оройн хоолоо идэхээр манай ажил дээр ирнэ. Энэ бол зүгээр л японы хаа ч давтагдах энгийн дүр зураг. Дундаж наслалтаараа Дэлхийд 1т ордог энэ орны энэ хүмүүсийн нууц нь юу вэ гэж бодоод хайвал нууц гэхээр юм юу ч олохгүй. Зүгээр л ѳѳрсдийгѳѳ асар их хайрлаад сурчихсан л хүмүүс гэдгийг олж мэднэ. Хайрлахдаа огт мѳнгѳ зарахгүй нь хамгийн бахархалтай. Тэд нар ѳѳрсдийнхѳѳ идэж буй хоолондоо ямар шим тэжээл хэр ихээр орсон байгаагаа мэддэг, бас юу дутуугаа ч мэддэг, хайдаг. Тэд ямар ч ѳндѳр албан тушаалтан байсан дугуй унаад ажилдаа явдаг, цас их орсон үед шүүрээ бариад цасаа шүүрддэг, шалаа угаадаг. Хэдэн цагт унтаж хэдэн цагт босохоо тооцоолдог. Жаахан л асуудал гарахад эмнэлэгийн хяналтанд орж урьдчилан сэргийлдэг, улиралдаа тааруулж хүнсээ зохицуулдаг. Нас ѳндѳр бол тогтмол бүтэн биеийн үзлэгтээ ѳѳрѳѳ яваад үзүүлчихдэг. Зүгээр л ѳдѳр тутамдаа хийдэг тэдний үйлдэл нь тэдэнд эрүүл саруул, аз жаргалтай амьдралыг нь авчирч байдаг юм шиг. Гэтэл бид 80-тай хүнийг хэрхэн тѳсѳѳлдѳг билээ? Бодит байдал дээр бас ямар билээ?

th-no-00031no03

Гэрээсээ хол байдаг учир ѳдѳр бүр гэрийнхэнтэйгээ интернэтээр холбогдоно. Ѳвдѳх ядрах, сульдах, гээд бүх л үед гэрийнхнээсээ зѳвлѳгѳѳ авна. Энэ болгонд маань ээж аав маань байнга л санаа зовж явж үзүүл, мѳнгѳ битгий хайрла, эрүүл л бай, ачааллаа зохицуул, ажлаа бага хий гэх мэтээр зѳвлѳнѳ, зэмлэнэ, загнана. Хэлснээр нь хийхгүй бол уурлана, шанална. Ѳчүүхэн зүйл байсан ч гэсэн заавал зүгээр гэдгийг минь мэдэж байж л санаа нь амрана.

Харин оюутны амралтаараа харихдаа зѳвхѳн үр хүүхдээ л гэдэг аав ээж 2 минь ямар их ѳѳрсдийгѳѳ үл тоодог гэдгийг анзаарсан юм. Ѳглѳѳ эртлэн босч яаран сандран ѳлѳн ходоодон дээрээ хоносон хоолоо иднэ. Ѳдрийн хоол гадуур. Хувийн ажилтай тул харьж ирэх нь оройн 11 цаг. Хэдэн цагт ч ирсэн аав маань махан хоол нэхнэ. Идээд шууд унтаад ѳгнѳ. Маргааш нь өнөөдрөө давтана. Машинаар ажлаа зохицуулдаг тул хѳдѳлгѳѳн хийх тал дээр бол нойл. Цаг наргүй ажиллаж, биеэ гаргуунд нь гаргадаг нь зѳвхѳн манай аав ээж ч биш айл бүрт үзэгддэг Монголчуудын маань нийтлэг хандлага болов уу.

Тостой, давстай хоол идээд унтаад ѳгдѳг аавын маань ходоод яаж байгаа бол гэсэн бодол салахгүй эмнэлэгт үзүүлье гэж гуйлаа. Гэтэл эрүүл байгаа юмыг юуг нь үзүүлэх вэ мѳнгѳний гарз охин минь гэж байна. Ѳвдсѳн хойно нь л эмнэлэгээр явах ёстой гэсэн бодолтой нь манай аав ганцаараа биш юм.

Тултал нь яваад бензин нь дуусч зогссон машин шиг болчих вий гэж бодон арай бага цагаар ажиллаж эрт ирж амраач гэж гуйлаа. Ажиллахгүй бол ам хѳдлѳхгүй шүү дээ, 2 охиноо хүнээс дутахааргүй байлгахын тулд ажиллахаас л ѳѳр сонголтгүй шүү дээ гэдэг хариу авлаа. Нээрээ ч тийм дээ гэж бодсон ч аав ээж минь эрүүл саруул байж, үр хүүхэд бидэнтэйгээ урт удаан хамт байж, зааж зѳвлѳж явбал бидэнд ѳѳр юу хэрэгтэй вэ? Залуу нас эрч хүч байхад юуг ч хийж бүтээх хүч бидэнд бий. Ѳв хѳрѳнгѳ биш ээж аав гэр бүл минь дэргэд минь эрүүл саруул байж, зѳв замыг минь зааж сургаж байвал энэ дэлхийн хэнээс ч баян.

Ѳмнѳ нь ирсэн дохиог аналгинаар дарчихаад, ѳвдѳглѳѳд ирэхээрээ л эмнэлэг зорьж, эрүүл мэнд, эд эс, эд баялагаа бардаг бидний энэ зан хамгийн тэнэг зан. Мууг ёрлоогүй сайныг зѳгнѳж урьчилж биеэ шинжлүүлдэг, ѳглѳѳдѳѳ гараад алхдаг, ѳѳртѳѳ хэрэгтэй нэмэлт бэлдмэлээ олоод авчихдаг, зѳв хооллож, зѳв хэмнэлтэй, зѳв амарч, ѳѳрийгѳѳ эрүүл байлгаж, үлгэр дууриалал болж явбал ирээдүйд минь оруулж буй хамгийн том хѳрѳнгѳ оруулалт юм шүү аав ээжүүд минь. Үр хүүхдэдээ бүхнээ зориулна гэдэг үнэхээр хайрламаар хүндэлмээр ч гэлээ ѳѳрсдийгѳѳ эхлээд хайрлаарай, үр хүүхдүүд биднийхээ тѳлѳѳ.

Lose-Belly-Fat-healthy_lifestyle

Нийтлэгч Б.Анхбаяр

Шиншү их сургууль, эдиин засгийн факултет 4р курс

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*