Тэнцвэргүй байдал

 Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ дэлхийн олон оронд асуудал болоод байгаа “Тэнцвэргүй байдал”-ийн талаар хүргэхээр шийдлээ. Бид Жендерийн тэнцвэргүй байдал, Орлогын тэнцвэргүй байдал, хууль эрх зүйн тэнцвэргүй байдал гэх мэт олон төрлийн тэнцвэргүй байдлын талаар мэддэг. Нийтлэлийнхээ өмнө та бүхнээс нэг зүйлийг асууя. Сүүлийн үед бидний эргэн тойронд юу тохиолдоод байгаа вэ? Мөн тэр болж байгаа зүйлсэд ямар шалтгаан байгаа вэ? Тэр нь бидний хувьд үнэхээр асуудал гэж үү?

     1928 оны их хямралаас хойш буюу өнгөрсөн 80 гаруй жилд дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлт гарав? Нэг талаас ажилгүйдэл ядуурал байсаар байгаа ч, нөгөө талаас өмнө нь хэзээ ч байгаагүйгээрээ дэлхийн эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа гэж хэлж болно. Урьд нь тансаг хэрэглээ гэгддэг байсан автомашин болон өнгөт зурагт, компьютер зэрэг цахилгаан хэрэгслүүд өнөөдөр бидний хувьд өдөр тутмын энгийн л хэрэглээ болон хувирчээ. Хүмүүс гар утас барьж, хүссэн зүйлсээ интернетээр захиалж, гадаад явна гэдэг энгийн нэг аялал зугаалга шиг болж. Ингээд харахаар бидний амьдрал сүүлийн жилүүдэд ямар их дээшилснийг харж болно. Эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг гэгдэх Америкийн бараа бүтээгдэхүүний бүтээмжийг бид доорх зургаас харж болно.

1Зураг 1: Бараа бүтээгдэхүүний бүтээмж болон цалингийн өсөлт. Улаан хэсэг нь цалингийн өсөлтийг, Хөх хэсэг нь барааны бүтээмжийг харуулж байгаа. (Хөдөлмөрийн статистикийн хороо 2011)

     2010 оны байдлаар 1950 онтой харьцуулахад 250%-аар илүү бараа үйлдвэрлэх чадвартай болжээ. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвар дээшлэхтэй зэрэгцэн дундаж цалин өсдөг. Гэвч 1970 оноос эхлэн ямар нэг шалтгаанаар цалингийн өсөлт саармагжиж 2010 он хүртэл бараг л өссөнгүй. Үүнийг хоёр том шалтгаанаар тайлбарладаг. Нэгт улсаас олон тооны цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв барьсантай холбогдон эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх боломжтой болсон. Хоёрт цалинг өсгөхгүй байсан ч хүмүүс ажлаа хийсээр л байсан явдалтай холбоотой. Тэгэхээр 1950 онтой харьцуулахад бид 2 дахин илүү цалин авсаар байхад яагаад энэ нь асуудал гэж гэсэн асуулт гарч ирэх байх. Бидэнд орж ирэх мөнгө яг хэвээр байхад, бидний зарцуулах ёстой мөнгө өссөөр байгаад л асуудал нь байгаа юм. Доорх зургаас та тодорхой харж болно.

2Зураг 2: Америкийн дундаж амьдралтай иргэний жилийн орлогыг 1970, 2010 оноор харьцуулсан нь

     Жилийн дундаж орлогыг 50,000 доллар гэж үзвэл, 1970 оны байдлаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны төлбөрийг хасаад 32,554 долларын цэвэр орлоготой үлдэж байна. Харин 2010 оны байдлаар орон сууц, эрүүл мэнд, боловсрол зэргийн өртөг ихэсч, эцсийн байдлаар ердөө гарт маань 14,658 доллар л үлдэж байна. Энэ нь бид 1970 онтой харьцуулахад хоёр дахин бага цалин авч байгаагаас өөрцгүй юм.

     Энэ бүхэнтэй зэрэгцэн бидний баячууд гэж дууддаг хүмүүс улам өссөөр байгаа билээ. Нэгэн тоо баримтаас дурьдвал өдгөө Америкийн хүн амын 1% нь үндэстний нийт баялгийн 99%-г эзэмшдэг байна. Өөрөөр хэлбэл Америкийн хүн амын 99% нь үндэстний нийт баялагийн ердөө нэг хувийг л эзэмшдэг гэсэн үг. Энэ таньд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. Монголд одоогоор баян ядуугийн ялгааг бодитоор харуулахуйц тоо баримт байхгүй байгаа ч, хэрэв тийм баримт гаргаж ирлээ гэхэд их том зөрөө гарч ирэх байх.

     Америкт үүнтэй холбоотой жагсаалууд хаа сайгүй өрнөдөг. Тэд дутмаг хангалуун бус амьдралаас залхацгааж, өөрсдийх нь хөдөлмөрөөр мөнгө хийж баяжиж буй хүмүүст бухимдлаа илэрхийлэхийг хүсдэг.

3Зураг 3: Тэгш бус байдалтай тэмцсэн тайван жагсаал (“тэнцвэргүй байдал” баримтат киноны хэсгээс)

45Зураг 4: Дундаж давхарга, дунджаас дээш давхарга, Нийт хөрөнгийн 99%-ийг эзэмшдэг гэх хүн амын 1 хувийнхны орлогыг амьдардаг байраар нь харьцуулсан байдал (Аллан кругэр 2012)

     Дээрхи зураг бол жилийн тавин мянган долларын цалинтай дундаж хүмүүс, дунджаас дээш буюу жилийн 100,000 доллараас дээш орлоготой хуульч эмч нар болон жилийн 1,000,000 доллараас дээш орлоготой компани эзэмшигчид, томоохон хөрөнгө оруулагчид, алдартай одуудын орлогоор нь орон сууцны түвшинг харуулсан зураг юм.

     Баян байх буруу биш байж болно. Гэхдээ ядуу байх ч гэсэн шийтгэл биш. Энэ нийгэмд бид бусдынхаа хөлс хөдөлмөрөөр зүгээр суугаад жаргаж болохгүй. Тэнцвэртэй байдал, шудрага үнэлэмжтэй тийм нийгэмд бид амьдрах ёстой. Бидэнд хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлэх, мөн нийгмийн шудрага байдлыг хамгаалахын төлөө тэмцэх эрх, хойшдын ирээдүй үр хойчдоо тийм нийгмийг бүтээж өгөх үүрэг байгаа. Шудрага, эрүүл нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе.

М.Алтанбагана
Ямагата их сургууль, Хүмүүнлэгийн факультет, 2-р курс

2014оны 12сарын 15    өдөр

 

Ашигласан материал:

  1. Robert Reich: “Inequality for all” ном, 2013 он
  2. Жакоб Корнблутын “Тэнцвэргүй байдал” баримтат кино 2013 он

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*