Эрүүл мэнд ба хоол хүнс

Хүн бүр л өвчин зовлонгүй эрүүл энх байж аз жаргалтай амьдрахыг хүснэ. Гэвч бидний өдөр тутмын дадал зуршил маань эрүүл байхтай шууд хамааралтай. Эрүүл байхын тулд хүмүүс дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах, сайн унтаж амрах зэрэг аргуудыг сонгодог. Тэгвэл зөвхөн хоол хүнсээ зөв зохицуулснаар ч бас эрүүл байж болох юм.
Япон улсын судлаачид маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн дотроос хүний биед хамгийн хэрэгтэй дараах 9 төрлийн хүнсийг онцолжээ.

1. Ус
Усгүйгээр бид 7 хоног ч амьдарч чадахгүй. Ус бол хүний биед тийм л хэрэг тэй зүйл гэдгийг хүн болгон мэддэг байх. Тиймээс ч өдөр бүр 6-8 аяга уус уух ёстой гэсэн мэдээлэл энд тэндгүй цацагдсаар байдаг. Гэхдээ 6-8 аяга ус уух гээд мэдээж нэг дор ууж болохгүй. Өдөр бүр хоолны өмнө тогтмол цагт ус уух, унтахын өмнө уух, дасгал хийхдээ байнга уух зэргээр занших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ус ууж заншихын тулд хоолойгоо хатахыг хүлээх хэрэггүй. Ус сайн ууснаар жин буурах, зүрх болон толгой өвдөхөөс сэргийлэх, арьс зөөлрүүлэх, хоол боловсруулах систем сайжрах, муу зүйлийг гадагшлуулах, хавдараас урьдчилан сэргийлэх гээд маш олон давуу талууд бий.

2. Самар(самрын төрөл)
Хэдийгээр самар нь калори өндөртэй боловч, хүний биед маш хэрэгтэй өөхний хүчлийг ихээр агуулдаг бөгөөд витамин Е, Б1, Б2, минерал эрдэс бодис зэргээр баялаг юм. Энэхүү бодисуудыг агуулснаараа хүний биеийн холесториний хэмжээг бууруулах, зүрхний өвчин болон зүрхтэй холбоотой эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өөх задлах, хөгшрөлтийг удаашруулах зэрэг ач холбогдолтой юм.

3. Ногоон өнгийн цэцэгт ургамлууд
Төмөр (маханд агуулагдаж буй төмөрний хэмжээнээс 4дахин их), кальци, кали, витамин Ц зэрэг бодисуудыг их хэмжээгээр агуулна. Энэ нь цусны даралтыг багасгах, нүдний хараа сайжруулахад нэн тустай юм байна.

4. Нэрс
Витаминаар баялаг энэхүү жимс нь нүдний ядаргаа болон нүдний хараанд сайнаар нөлөөлөх бодисыг агуулдаг ба удаан хугацаагаар суугаа ажил хийснээс болж нуруу, мөр хөшихөөс сэргийлдэг бөгөөд, төвлөрөх чадварыг сайжруулдаг байна. Мөн хөгшрөлтийн эсрэг үйчилгээтэй гэдэг нь нотлогдож, улмаар Япон улсын ихэнхи өндөр настай эмэгтэйчүүд нэрсээр хийсэн витаминийг хэрэглэдэг болсон байна.

5. Улаан лооль
Цус багадалтын эсрэг хамгийн сайн эм гэдгийг та бүхэн сайн мэднэ. Улаан лооль нь судасны ханыг тэлдэг учраас зүрх судасны өвчин болон судасны хатуурлаас хамгаалдаг. Мөн биеийн эсэргүүцлийг сайжруулах, нүдний хараа болон ялгаруулах систем муудахаас урьдчилан сэргийлдэг байна.

6. Загас
Загас нь дархлаа сайжруулдаг А, Д витамин болон минерал эрдсийг ихээр агуулдаг. Энэхүү бодисуудыг асуулснаараа тархи болон зүрхний үйл ажилллагаанд сайнаар нөлөөлдөөд зогсохгүй нас нэмэхийн хирээр нүдний өнгө шарлахгүй байх ач тустай юм байна.

7. Улаанманжин
Улаанманжин нь холесториний хэмжээ болон цусны даралтыг багасгах, зүрх болон элэгний үйл ажиллагааг сайжруулж, бүр цаашлаад хавдар үүсэхээс сэргийлдэг болох нь туршилтаар нотлогджээ. Витамин Ц ээр баялаг бөгөөд цус багадалтын эсрэг хоол хүнсэндээ байнга хэрэглэж байхыг зөвлөж байна.

8. Тофү
Эрүүл мэнд, гоо сайханд хамгийн хэрэгтэй хүнсний нэг юм. Хоолны дуршил бууруулах, бодисын солилцоог идэхвижүүлэх өөх тосыг задладаг ач холбогдолтой учраас хоолны дэглэм бариж байгаа хүмүүст тофү маш тохиромжтой.Мөн их хэмжээний калори хуримтлуулахаас сэргийлэх сайн талтай.

9. Авокадо
Зүрх судасны цусны эргэлтийг сайжруулж, хавдар болон судасны хатуурал зэрэг хүнд өвчнөөс сэргийлдэг байна. Мөн арьс гоо сайханд эерэг нөлөөтэй ба арьсны нөхөн төлжилтийг сайжруулж зөөлөн толигор болгоход чухал үүрэгтэй юм. Гэдэс ходоодны хоол боловсруулах систэмд сайн нөлөөтэй учраас сүүлийн үед хоолны дэглэмд ихээхэн ашиглагдах болсон байна.

imageimage

Б.Ихжаргалан
Шиншюү их сургууль 3-р курс
2014.12.19

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*