Ферраригаас хурдан унадаг дугуй

041f7eca4f97658593ff8d7f3b7ca5cd

  “Пуужин унадаг дугуй” Ферраритай уралдаж буй хѳдѳлгѳѳнт дүр зураг

   Италийн алдарт брэнд машин болох Ферраригаас хурдан унадаг дугуй байна гэж та төсөөлдөө, итгэмээргүй байгаа биз. Гэвч XXI зуунд хүний гараар бүтээж чадахгүй зүйл гэж байхгүй болжээ. Түүний нэг жишээ болох сонирхолтой мэдээллийг ѳнөөдрийн нийтлэлээрээ та бүхэнд бэлтгэн хүргэж байна.

10373015_991354944224810_3828567331865691636_o

 зураг 1

   Өнгөрсөн жилийн 11 сард Францын иргэн Францойс Гишши (Francois Gissy) өөрийн зохион бүтээсэн пуужингийн хурдтай унадаг дугуйгаар дэлхийн хамгийн хурдан унадаг дугуйн амжилтыг эвдэж чадлаа. Тэрээр цагт 333 километр хурдалж чаддаг дугуй зохион бүтээсэн бөгөөд энэ нь 560 морины хүчтэй (1 морины хүч ойролцоогоор 745.699872 Ватт чадалтай тэнцэнэ) тэнцэх юм. Зөвхөн цагт 333 километр хурдалж чадах биш ердөө л 4.8 секундэд 333 км/цаг хурдалж чаддаг нь маш гайхалтай биш гэж үү. Гэхдээ уг дугуй гараанаас 5 секундын дотор бүх шатахуунаа ашиглачихдаг учир удаан хугацааны турш хурдаа сааруулахгүй урагш явж чаддаггүй аж. Францойс Гишши  ѳѳрийн зохион бүтээсэн унадаг дугуйны бичлэгээ Youtube-д цацсанаас хойш 1 долоо хоногийн дотор 12 сая хүн үзсэн байна.francoise-gissy-333-kmh-rocket-bicycle-25

 Францойс Гишши (Francois Gissy)

francoise-gissy-333-kmh-rocket-bicycle_01зураг 2

ahhahaзураг 3

   Францойс Гишшийг дүрсэлж хэлэхэд тэрээр бага зэрэг галзуу хүн шиг. Учир нь хэний ч хийж чадахгүй энгийн нэгэн унадаг дугуйнд пуужин холбож суурилуулан дэлхийн хамгийн хурдан унадаг дугуйн амжилтыг эвдсэн. Гизмаг сэтгүүлийн (www.gizmag.com) цахим хуудсан дээр тавигдсан  Францойс Гишшинээс авсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Хэр хурдан унадаг дугуй вэ гэдгийг доорх дүрс бичлэгээс үзнэ үү.

Гизмаг сэтгүүл:Та өөрийн зохион бүтээсэн дугуйны бүтцийг тайлбарлаж өгөөч?

Гишши: Дугуйг урагш түлхэж явуулдаг зүйл бол ард суурилагдсан пуужин бөгөөд миний зохион бүтээсэн дугуй нь нэг төрлийн цанын уртын хариалттай адилхан системээр ажилладаг. Одоогоор дугуйнд суурилагдсан 3 жижиг тургагч баллоныг солин 2 том тургагч баллон болгон сольсон ба түлшний хувьд чанаржуулж өтгөрүүлсэн хэт исэл устөрөгчийг ашиглан урагш түлхэж байгаа. Эдгээр нь миний дугуйг 4.8 секундэд 333 км/цаг хурдлуулж чадаж байгаа юм.

Гизмаг сэтгүүл: Та өөрийн дээд хурдаас мэдэрсэн мэдрэмжээ бидэнтэй хуваалцаач?

Гишши: Дугуй хурдаа авах тэр агшинд айдастай байх боловч хэсэг хугацааны дараа чи ямар гайхалтай мэдрэмж авсанаа ойлгох болно. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй боловч, та ѳөрөө амьдаар туршиж мэдэрч болох юм.

Гизмаг сэтгүүл: Энгийн унадаг дугуйгаар цагт 300 км хурдлахад танд ямар мэдрэмж төрдөгвэ?

Гишшиа: Хүчтэй шуурга яагаад их гарз хохирол гаргадагийг би мэдэрсэн. Яг түүнтэй адил хурдлах  үед  биенээс толгой минь салаад хийсчих юм шиг л санагдсан. Харин аз болоход толгой минь хэвэндээ байж байхыг хараад маш баярласан шүү!

Гизмаг сэтгүүл: Яагаад аэродинамик  (аэродинамик гэдэг нь энгийнээр тайлбарлавал агаарын хѳдѳлгѳѳн) ашиглаагүй гэж? Яагаад мотоцикл биш гэж?

Гишшиа: Учир нь энэ бол жинхэнэ асар эрсдэлтэй галзуу сорилт юм. Бид нарын төсөөллөөр бол маш хурдтай мотоциклийг бүтээж чадах боловч би зүгээр л дугуйгаар маших хурдалж галзуу мэдрэмжийг авахыг хүссэн юм. Магадгүй нас ахиад ирэхээр тохиромжтой мотоциклийн талаар бодож үзэх байх.

Гизмаг сэтгүүл: За тэгэхээр та 300 км/цаг-ийн хурдыг давж чадсан юм байна. Цаашдын зорилго тань юу вэ?

Гишшиа: Мэдээж надаа цаашдаа зорж байгаа зорилт байгаа. Хэрвээ миний энэхүү бүтээлийг үнэлж чадахаар спонсор гарч ирвэл 2 секундын дотор цагт 400км-ээс хурдан дугуйг зохион бүтээх санаатай байна.

Гизмаг сэтгүүл: Ярилцлага өгсөнд маш их баярлалаа! Цаашдын ажилд тань амжилт хүсэе!

Гишшиа: За та бүхэнд ч гэсэн ажилын өндөр амжилт хүсье!

Г.Цэлмэн
Токай ИС, Барилгын инженерийн факультет, 2-р курс
2015.1.18

Aшигласан материал:

1. Гизмаг сэтгүүл (Дэлхий дээр шинээр зохион бүтээж буй технологийн талаарх мэдээлэл оруулдаг цахим хуудас болон сэтгүүл): Francois Gissy hits 333 km/h on rocket-powered bicycle

http://www.gizmag.com/francoise-gissy-333-kmh-rocket-bicycle/34663/

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*