Киенү дотроо уйлсаар гаднаа инээсээр..

FullSizeRender 3 Хүний амьдрал гэдэг бол байнга дээшилж явдаг зүйл биш билээ. Дэгэн догонтой, бартаатай зам бол энгийн хүний амьдрал юм. Харин энэ замаар унах бүртээ хурдан босоод, бартаатай зам таарахад тэвчээр заан урагшилж, бартаагүй замаар дээшилж явахдаа анхаарлаа алдахгүй явж чадсан хүн хөгжиж дэвшдэг биз ээ. Бид хичнээн хичээсэн ч бидний амьдралд өөрсдийн гараар удирдаж чадашгүй гэнэтийн явдал сайн талаасаа ч, муу талаасаа ч бий юм. Жишээ нь ирээдүйн эхнэртэйгээ та төлөвлөөгүй газраа учирч болох юм. Эсвэл эсрэгээрээ төлөвлөөгүй газраа алдаж болох юм.Бодит түүх болгон алдарт Холливудын жүжигчин Киенү Рийвэс /Keanu Reeves/-ийн тухай товчхон бичье.

Түүний бүтэн нэрийг Киенү Чарльз Рийвэс /Keanu Charles Reeves/ гэдэг юм. Тэрээр 1964 оны 9 сарын 2-нд Ливан улсын /Lebanon/ Бэйрүт /Beirut/ хотноо мэндэлжээ. Тэрээр дээрээ төрсөн нэг эгчтэй юм /2 насаар эгч/. Холливудын хамгийн авъяаслаг одуудын нэг боловч өөртэйгөө зэрэгцэх ижил түвшний жүжигчидтэйгээ харьцуулахад хамгийн энгийн чимээгүй амьдардаг нэгэн юм. Тансаг машин, том хаус түүнд байхгүй. Энгийн хоолны газар хооллож байранд амьдардаг нэгэн юм. Гудамжаар ямар ч бие хамгаалагчгүй, энгийн цэвэрхэн хувцаслаж явдаг учир түүнийг танихаасаа танихгүй өнгөрөх хүмүүс олон бий. Магадгүй тэрээр амьдралд нь тохиолдож байсан туршлагаас тансаг зэрэглэлийн амьдрал түүнд хоосон мэт санагдах болсон биз.
IMG_3478Өглөө нь ажилдаа яаран, орой нь халуун дулаан гэр рүүгээ яарах амьдралыг “аз жаргалтай” гэж нэрлэхэд буруудахгүй биз ээ. Тэгвэл Киенү-д алдар нэр хүнд, амжилттай жүжигчний карьер байсан боловч яаран харих халуун дулаан гэр бүлийг заяагаагүй юм.Түүний алдарын гараа болж өгсөн “Parenthood”  гэх телевизийн шоу дээр нэг хэсэг дээр тэрээр чин сэтгэлээсээ “Бид нохойтой болоход, машин барихад мөн загас барихад хүртэл зөвшөөрөл хэрэгтэй болдог, гэвч энэ хорвоо дээрх хэн ч бай зүгээр л аав болчихдог!” гэж хэлсэн байдаг. Түүнийг 2 настай байхад нь аав нь гэр бүлээ орхиж эрх чөлөөт амьдралаар амьдрахаар явсан гэдэг. Энэхүү явдал нь түүнд амьдралаас өгсөн анхны цохилт байсан бөгөөд түүний хүүхэд нас нь олон хойд эцгийн гар дамжиж өнгөрсөн юм. Өөрийнхөө хүүхэд насыг аавтайгаа холбон тайлбарлахдаа тэрээр “Маш их өвдөлт болон уй гашуу” гэж хэлсэн байдаг юм. 13 настайдаа анхлан жүжигчний замаар явахаа нэгмөсөн шийдсэнээр аавтайгаа сүүлчийн удаа уулзан, түүнээс хойш холбоогоо нэгмөсөн тасалсан гэдэг.

Хатуу амьдралын урсгал түүнээс нэг үе ахан дүүс мэт дотно байсан дотны найзыг нь хүртэл авч одсон юм. Өсвөр насандаа Фоеникс Ривэр /Phoenix River/ хэмээх өөрийн үеийн нэгэн жүжигчин залуутай танилцан маш сайн нөхдүүд болсон юм. Тэд үнэхээр сайн бие биенээ ойлгодог байсан бөгөөд залуу Фоеникс түүнийг яг л миний төрсөн ах шиг хэмээн дурссан байдаг. Хамтдаа гурван ч кинонд тоглосон боловч хар тамхи архины донтолтоос гарч чадалгүй Фоеникс 23 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. Киенү-ийн найзууд “Түүний хэнд ч ярьдаггүй хирнээ байнга бодож явдаг зүйл нь Фоениксийн үхэл юм” гэж хэлсэн байдаг.

FullSizeRender

Keanu Reeves /баруун гар тал/ болон Phoenix Rivers /зүүн гар тал/ хоёр

 Залуу Киенү амьдралдаа тийм ч их эмэгтэй хүнтэй жинхэнэ хайр дурлалын харилцаанд орж байгаагүй юм. Энэхүү явдлыг түүний анхны эхнэр болох Женнифер Сэми /Jennifer Semy/-тэй холбон тайлбарладаг юм. Анх танилцсан цагаасаа л бие биедээ татагдан, удалгүй гэр бүл болон амьдралын шинэ хуудсаа эхлүүлсэн юм. Женнифер ч удалгүй жирэмслэн түүний карьер ч мөн маш сайн явж байлаа. Анх удаагаа түүний амьдрал бүтэн болж эхэлсэн юм. Гэвч 1999 оны 12 сард шинэ жилийн уур амьсгал орон, баяр хөөрөөр дүүрэн байх үед Киенү болон Женнифер хэзээ ч арилашгүй гүн шаналалд унав. Тэд нарын тэсэн ядан хүлээж байсан бяцхан охин нь цагаасаа өмнө дутуу төрөх нь тэр. Эхнэр нь  эмгэнэлт явдлыг давж гаралгүй хар тамхинд орон жилийн дараа автомашины ослоор насан эцэслэсэн юм. “Чиний хайртай хүмүүс яваад өгөхөд чи энэ хорвоод гав ганцаараа болчихно” гэж тэрээр хэлсэн байдаг.

 “Амьдрал маш шударга бас учир утгагүй”. Эхнэрийнхээ үхлийн шарх нь аньж амжаагүй байхад түүний эгч Ким Рийвес нь заанжих хэмээн маш ховор өвчнөөр шаналж эхлэсэн юм. Эгчийгээ эдгээхийн тулд өөрөөсөө хийж болох бүх зүйлээ хийж байлаа. Тэрээр Матрикс киноноосоо олсон орлогынхоо 70%-г эгчийнхээ эмчлүүлж байсан эмнэлэгт өвчнийх нь тухай судалгааг түргэжүүлэхийн тулд хандивлаж, төлөвлөгдөж байсан болон тоглож байсан киногоо бүгдийг нь зогсоосон юм. Өдөр шөнөгүй эгчийгээ асарч, хажууд байдаг байв.

 Түүний амьдралийн уриа нь маш энгийн. Бие биедээ хүндэтгэлтэй хандацгаая /Be excellent to each other/. Өнөөдөр түүний эгч эдгэрэн, эрүүл саруул амьдарч байна. Тэрээр давж дийлэхийн аргагүй шаналал дунд унасан боловч цөхрөлгүй амьдарсаар байгаа юм. Хүмүүс түүнийг баян мөртлөө яагаад ийм энгийн амьдардагийг, мөн яагаад энэ их шаналал дунд амьдарч чаддаг тухай асуухад тэрээр “Чамд хэрвээ амьдрахад аз жаргал хэрэгтэй бол надад хэрэггүй” гэж хариулт өгдөг юм. Учир нь үл олдох Киенү-гийн амьдралын философийг ойлгоход хэцүү. Гэвч тэрээр амьдарсаар, өнөөдөр эгчийнхээ амийг аварч чадлаа. Мөн хүүхдийн эмнэлэг барих үйл ажиллагаанаас авахуулаад олон ч сайн үйлсийн ажилд хувь нэмрээ өнөөг хүртэл оруулсаар байна. Тэрээр одоо ч Холливудын тэнгэрт тод гэрэлтэх одуудын нэг хэвээр. Чимээгүй гунигт автан бусдад аз жаргал түгээхээр амьдарч буй нэгэн амь юм болов уу. Киенү дотроо уйлсаар гаднаа инээсээр…чимээгүй алхлана.

FullSizeRender 2

М.Эрдэнэ-Очир
Шиншюү их сургуулийн эдийн засгийн факультет
2-р курс
2015.1.26

Эх сурвалж:

  1. uproxx.com:The Love, loss and devastating life of Keanu Reeves

/Хайр ба харуусал, Киенү Рийвес-ийн уй гашуут амьдрал/

http://uproxx.com/movies/2014/10/the-love-loss-and-devastating-life-of-keanu-reeves/

2. wikipedia.com:Keanu reeves Biography/Киенү Рийвесийн товч намтар/

http://en.wikipedia.org/wiki/Keanu_Reeves#Personal_life

3.  aceshowbiz.com:Keanu Biography and Life Story

/Киенү Рийвесийн товч намтар ба амьдралын түүх/

http://www.aceshowbiz.com/celebrity/keanu_reeves/biography.html

4. iwastesomuchtime.com:A Story about Keanu Reeves/Киенү Рийвес-ийн тухай түүх/

http://iwastesomuchtime.com/on/?i=40605

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*