ХАР чингэлэг-CC4441 /Цуврал-2/

 

MG_0084/“CC4441” гадаад байдал/

   Дэлхийн барилга сонирхогчидын анхаарлыг нилээдгүй татаад байгаа чингэлэг оффис, галерей буюу “CC4441” талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. “Shipping container architecture” буюу “Тээвэрлэлтийн чингэлгэн барилга”, ѳѳрѳѳр “Cargo Architecture” гэдэг. 2000 оны эхээр өнөөг хүртэл чингэлгийг байшин, галерей, оффис гэх мэтээр олон төрлийн зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд өдгөө маш эрэлт хэрэгцээтэй, борлуулалт сайтай барилгын төрөл болоод байгаа юм.

nl-architects-barneveld-noord-station-designboom-02/Голланд улсын  “Барнэвилд Нүүрд буудал” (Station Barneveld Noord/

Stefan_Beese's_Eco_Shipping_Container_Lounge_by_Melissa_Carrier/АНУ-ын Лос-Анжелес хотод байрлах 2009, 2010 оны  “Вүүдүү хѳгжмийн баяр”-т зориулж бүтээсэн лоунж баар (Voodoo Music Experience)/

E7920-Dordoy-Bazaar-electronics/Киргизтан улсын Бишкeк хотод байрлах “Дордои” зах/

   2014 онд Японы архитекторч Томоказү Хаяакавагийн (早川友和) сэдсэн загварлаг чингэлэг оффис, галерей байшингийн санаа (“CC4441”) нь дэлхийн барилга сонирхогчидын анхаарлыг маш их татаж байна. Уг чингэлэг нь Токио хотын төв болох Асакуса дүүргийн (浅草) Акихабара хорооллын (秋葉原) голд орших ба 2 давхар бөгөөд хоёр ширхэг чингэлгийг ашиглан хооронд нь угсарч давхарласан бүтэцтэй оффис, галерей юм. Уг хэсэг хороололд ихэвчилэн Японы үндэсний гэмээр дээр үеийн барилга олноор орших хэдий ч “CC4441” чингэлэг барилга тэрхүү хуучинсаг байдлыг бага ч гэсэн эвдсэн, чөлөөтэй хүмүүс орж, гарч болохуйц зохион байгуулалтайгаар бүтээгдсэн байна. Мөн 36 метр квадрат талбайд орших ба нэг чингэлгийг тулгуур болгон 2 хуваан суурилуулж , дээр нь 2 давхар болгон бүтэн чингэлэгтэй холбосон бүтэцтэй. 1 давхрын чингэлгийн хаалга зам уруугаа нээлттэй байх бөгөөд хотын оршин суугчидтай цаашлаад олон нийтийн газар болж өгч байгаа нь архитекторч Томоказү Хаяакавын гол санаа юм. Нэмж хэлэхэд “CC4441” угсарч барихад 127,000 ам.доллар зарцуулсан байна.

avatar/Томоказү Хаяакава (早川友和)/

53895074c07a80569e00007a_cc4441-tomokazu-hayakawa-architects_003-1000x666/“CC4441” 1 давхрын нээлттэй хаалга/

538950e2c07a805cea000059_cc4441-tomokazu-hayakawa-architects_009/“CC4441” 1 давхрын гадаах олон нийтийн хэсэг/

538950bdc07a80569e00007b_cc4441-tomokazu-hayakawa-architects_007-1000x666/Дотоод засал 1 (оффис)/

538950a0c07a803df4000057_cc4441-tomokazu-hayakawa-architects_006-1000x666/Дотоод засал 2 (галерей)/

   Зүгээр нэг шинэхэн үйлдвэрээсээ гарсан чингэлэг ашиглах бус харин хуучин хэрэглэж байсан чингэлгийг ашиглаж хийсэн нь нэг талаасаа барилгыг дахин ашиглах шинэ санаа болж өгсөн байна. Мөн уг чингэлгийн дотор гадныг тодорхой хэмжээгээр засч тохижуулан улам тав тухтай болгосон ба цаашлаад “Японы Барилгын Стандартад” (JIS) хангагдсан түвшний газар хөдлөлтөнд тэсвэртэй бүрэн цогц барилга болсон нь нэгэн том давуу тал болж өгсөн юм.

5389513ec07a805cea00005a_cc4441-tomokazu-hayakawa-architects_floor_plan_1-530x907/1 давхар план зураг/

53895159c07a805cea00005b_cc4441-tomokazu-hayakawa-architects_floor_plan_2-616x1000/2 давхар план зураг/

   Томоказү Хаяакава нь 1975-онд Японы Гифү аймагт (岐阜県) төрсөн. 1994 онд Сайтама их сургуулийн (埼玉大学) бакалавр дүүргэж цаашлаад “Жэй Ар Зүүн Японы Зөвлөх Үйлдвэрт” (JR東日本コンサルタンツ) 3 жил ажиллан 2001-онд Кэйо их сургуулийн магистрын ангийг дүүргэсэн ба 2010 онд өөрийн хувийн үйлдвэртэй болсон байна. Томоказү Хаяакава олон нийтийн хэрэглэж болохуйц барилгыг уран сэтгэж хийдгээрээ бусад архитекторчидаас ялгардаг байна. Дан ганц барилгын дотоод, гадаад загварыг сэтгээд зогсохгүй сандал, буйдан, ширээ гэх мэт гэр ахуйн тавилгын загвар хүртэл гаргадаг авъяаслаг залуу архитекторч юм.

018_01/Томоказү Хаяакавагийн зохион бүтээсэн “V-chair” (ВИ сандал)/

015_01/Томоказү Хаяакавагийн зохион бүтээсэн “Bird chair” (Шувуун сандал)/

   CC4441 чингэлэг шиг загварын барилга байшинг Монголын нөхцөлд дулаалж, өөрсдийн дуртай хэлбэрээр өрөн хямд бөгөөд тухтай байшин хийж болох юм. Мэдээж ус суваг, цахилгааны асуудлыг шийдэж чадсанаар бүрэн утгаараа хүн амьдарч болох болов уу.

Г.Цэлмэн
Токай ИС, Барилгын инженерийн факультет
, 2-р курс
2015.2.13

 

Aшигласан материал:

1. Арчдэйли (Шинэлэг, содон, өвөрмөц барилгын талаар мэдээлэл тавигддаг цахим хуудас): CC4441/ Tomokazu Hayakawa Architects”

  http://www.archdaily.com/511827/cc4441-tomokazu-hayakawa-architects/

2. Википедиа нэвтэрхий толь:  “Shipping container architecture”

http://en.wikipedia.org/wiki/Shipping_container_architecture

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*