Хамтад нь хэрэглэхэд тохиромжгүй хүнсний жагсаалт

 Аливаа зүйлийг тунг нь тохируулж хэрэглэвэл ач тусаа ѳгдѳг ч, хэтрүүлэх багадуулах, аль эсвэл зохисгүй хэрэглэх нь эсрэг үр дүнг авчрах тохиолдол олон бий. Тиймдээ ч та бидний ѳдѳр тутамдаа хэрэглэдэг хүнс, ямар тохиолдолд хүнс биш болдог болохыг анхааруулах дараахи жагсаалтыг танд хүргэж байна.

  • Лууван болон Цагаан манжин : А витаминаар баялаг хэмээн хүнсэндээ хамгийн ѳргѳн хэрэглэдэг лууван маань Аскорбины хүчил агуулсан бдаг бол энэ нь цагаан манжинд агуулагддаг витамин Ц-г устгаж нэг нь нѳгѳѳгѳѳ үгүйсгэн амин дэмгүй болгож бдаг байна. Гэвч аскорбины хүчил маань халуунд тэсвэргүй учир луувангаа чанаж хуурсаны дараагаар хэрэглэвэл ач тусаа үзүүлэх болно.

 

  • Байхуу Цай бteaа Лемон: Гайхаж байна уу? Хамгийн ѳргѳн хэрэглэдэг шүү дээ гэж. Тэгвэл дийлэнхи импортоор орж ирсэн лемоныг муудахаас сэргийлж OPP (Orthophenyl phenol) хэмээх бодисыг цацсан байдаг ба энэ нь цайнд агуулагдах кофеинтэй урвалд орж хавдар үүсгэгчийг үүсгэх аюул байдаг байна. Иймд импортоор оруулж ирсэн лемон цайндаа хийх гэж байгаа бол та түр азнаарай

  • french_fries_beer_snacksШар айраг болон шарсан тѳмс: Энэ хослол Баар,ресторанд ихээр гардаг. Зѳвхѳн шар айраг ч гэлтгүй согтууруулах бодис агуулсан уух зүйл нь элгэнд орж задрах явцад ѳѳх тосыг эрчимжүүлэх бодисыг ялгаруулдаг байна. Энэ үед нь шарсан хуурсан, тос ихтэй хоол хүнс орж ирсэнээр ѳѳх тос ихээр бүрэлдэх сайхан нѳхцѳл болдож аж. Тиймээс та таргалыг хүсээгүй бол ѳѳр зүйл захиалахыг зѳвлѳж байна.
  • Согтууруулах ундаа ба толгойны эм, нойрны эм: Согтууруулах ундаа гэдэг угаalg-woman-headache-jpgас цусны эргэлтийг хурдасгаж байдаг бѳгѳѳд эмийн үйлчилгээг хэт эрчимжүүлэх сѳрѳг талтай байдаг.Толгойны эмэнд агуулагдах ( Loxonin) , нойрны эмэнд агуулагдах ( Halcyon) зэрэг бодис нь алкохолтой нэгдсэнээр ой санамжинд муугаар нѳлѳѳлѳх нь элбэг байдаг байна.

  • Чийз ба Ханиадны эм: Чийзэнд агуулагдах Тирамин (Tyramine) хэмээх бодис нEdam_Cheeseь даралтыг ихэсгэх үйлчилгээ байдаг бѳгѳѳд Дийлэнхи ханиадны эмэнд ч мѳн псевдоэфедрин (Pseudoephedrine: бидний сайн мэдэх Терафлю, колдрекс зэрэгт ч агуулагдсан байдаг) хэмээх даралтанд нѳлѳѳ үзүүлдэг бодис агуулагдсан байдаг. Тиймээс ялангуяа даралт ѳндѳртэй хүн энэ 2г зэрэг хэрэглэснээр огцом даралт ихсэх магадлалтай гэдгийг санахад илүүдэхгүй.

fe4c4bac[1]

  • Рамэн ба будаа:  Хоолны газруудад хамт хэрэглэх нь цѳѳнгүй байдаг ч энэ 2 нь бодисын солилцоог дэмжих В1 витаминыг маш бага хэмжээгээр агуулж, харин Нүүрс усыг ихээр агуулсан байдаг учраас, Хамтад нь хэрэглэснээр хэтэрхий их нүүрс усыг биедээ авч, бие сульдах, таргалах хандлагатай болдог байна.

  • Мандарин ба Цардуултай хүнс: Та бид хоол идсэнийхээ дараа жимс хэрэглэх хэрэгтэй хэмээн мандарин барьж авах нь олонтаа. Мандарин нь ходоод хоосон үед хэрэглэхэд ходоодонд цэвэрлэгээ хийж ѳгдѳг ач тустай жимс хэдий ч,   цардуул ихтэй хүнсний араас хэрэглэснээр, хоолны шингэцийг удаашруулж ходоодны ачаалал нэмэгддэг байна. Тиймээс будаа, гурил, тѳмс зэрэг цардуул ихтэй хүнс хэрэглэсэн бол мандарин сонгохгүй байхыг бид зѳвлѳж байна.

  • Тарвас болон 191325шар айраг: Аль аль нь шингэнийг ихээр агуулсан мэт боловч, үүнтэй зэрэгцээд шингэнийг гадагшлуулах үйлчилгээ бас агуулж байдаг байна. Тийм учраас гэнэт шингэний дутагдалд орох байдал үүсч болзошгүй аж. Мѳн тарвасыг пивотой хамт хэрэглэснээр, пивоны биед шимэгдэх үйл явц удааширч архины хордлогонд орох тохиолдол байдаг байна.

Сайн сайн гэсэн болгоныг зохисгүй хэрэглэх бус, ѳдѳр тутамд хэрэглэдэг зүйлээ биедээ хамгийн шим тэжээлтэй байдлаар хэрэглэх нь та бидний эрүүл амьдралын үндэс биз ээ.

 

Нийтлэгч Б.Анхбаяр
Шиншү их сургуулийн Эдийн засгийн факултет 4-р курс
2015.02.21

Ашигласан эх сурвалж:

  • naturalhealthcure.org/
  • jp/kobe-minatogawani/
  • recipe-box.jp/
  • virginatlantic.co.jp
  • twipple.jp
  • wisegeek.com
  • femside.com

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*