Амжилтанд хүрэх тухай домгоос хазайх нь

success

 Аз жаргал өөд тэмүүлж буй эрхэм та амжилтанд хүрэх тухай домгуудыг сонсож л явсан биз?, сонссоор ч байгаа биз ээ. Бидний одоог  хүртэл уншиж, үзэж ирсэн ном зохиол дээр гол дүрийн баатар болох амжилттай явж буй нэгэн нь бусдаасаа үргэлжид содон нөхөр байдаг билээ. Тэд чамайг унтаж байхад ажиллаж байдаг, тэд чамайг чөлөөт цагаа хоббидоо зориулж байхад ч ажиллаж байдаг, ердөөсөө л ажлын машин эсвэл гоц ухаантнууд мэт ойлголт маш түгээмэл шүү дээ. Үүнээс үүдэн гардаг нэг том аюул юу вэ гэвэл “Амжилт гэдэг бол төрөлхийнх” гэдэг сэтгэлгээ юм. Тэгвэл нийтийн жишигээр амьдарч, нийгмийн байр суурь нь дундаж нэгэн, олонх минь бултаараа амжилтанд хүрэх боломжтой юу? Тэгвэл нийтийн жишгээр амьдарч буй, нийгмийн байр суурь нь дундаж олонхи маань бултаараа амжилтанд хүрэх боломжтой юу?

 Нью Йорк Таймс сэтгүүлийн шилдэг борлуулалттай дугаарын эзэн, зохиолч Грег Маккеүн (Greg McKeown) энэ тухай “Дэлхийн эдийн засгийн форум” дээр нэгэн нийтлэл бичжээ. Сонирхолтой санагдсан тул уншигч тантай хуваалцъя гэж бодлоо. Бөөнөөрөө амжилтанд хүрье л дээ, тийм ээ!

Домог 1: “Амжилттай хүмүүс аливаа нөхцөл байдалд хэрвээ зохицож болохоор бол тэд зохицох хэрэгтэй гэж үздэг”

Баримт: Дэлхийд үнэлэгдэх амжилтанд хүрсэн хүмүүс маш шилэмтгий, юмыг өөрийнхөөрөө байлгах хандлагатай.

Та бидний мэдэх тэрбумтан, агуу хөрөнгө оруулагч Варрен Баффет (Warren Buffet) хэлэхдээ “Амжилттай хүмүүс болон бүр их амжилттай хүмүүсийн ялгаа гэвэл илүүчүүд маань ихэнх зүйлд “үгүй” гэж хэлдэг”

Тэгэхээр тэд хэрэгтэй хэрэггүй зүйлсээ маш сайн ялгаж, салган цэгцэлдэг. Тэд цаг тутамд өмнө нь гарж ирэх сонголтонд идэвхитэй хандан, анхаарлаа байнга зорилгодоо төвлөрүүлэн, стратегиэ илүү оновчтой болгодог байна. Зөвхөн цагийн алуурыг амьдралаасаа хасаад зогсохгүй, зорилгодоо хүрэхийн тулд гайхамшигтай боломжуудаас хүртэл татгалздаг зоригтнууд юм. Ийм зоригтон цөөхөн юм. Бидний ихэнх нь хамгийн хүссэн амьдрал гэхээсээ илүү боломжийн амьдралыг зорих гээд байдаг. Эрсдэл багатай юм чинь аргагүй л байх. Тийнхүү зоригтон цөөхөн учраас дэлхийн хэмжээний амжилтанд хүрэгсэд цөөхөн байж болох юм.

Домог 2: “Амжилттай хүмүүс өдөрт 4 цаг л унтдаг”

Баримт: Илүү амжилттай хүмүүс нь маш сайн амарч авдаг бөгөөд ингэснээр тэд байж болох хамгийн үр дүнтэйгээр ажиллаж чаддаг байна.

К.Андерс Эрикссон (K. Anders Ericsson)-ий хийлчдийн тухай алдартай судалгааг ашиглан Малкольм Гладвелл (Malcolm Gladwell)-ийн хөгжүүлсэн “10,000 цагийн дүрэм” дээр Андерс судалгаан дээр шилдэг хийлчид боломжийн хийлчидээс илүү олон цаг хичээллэдэг болохыг тогтоосон юм. Гэхдээ түүний тогтоосон шилдэг хийлчдийг амжилтанд хүргэсэн нууц нь сайн нойр байсан юм. Шилдэг хийлчид өдрийн 24 цагаас дунджаар 8.6 цаг унтдаг байв. Ерөнхийлөгч асан Багабанди гуайн “Аминдаа арчаатай бай!” нийтлэл дээр хүн эрүүл энх байх тулгын дөрвөн чулуу бол зөв хооллолт, идэвхитэй хөдөлгөөн, сэтгэл санааны амар амгалан байдал болон сайн нойр хэмээн дурдсан байдаг.

Домог 3: “Амжилтанд хүрсэн хүмүүс наадам тоглоомыг цагийн гарз хэмээн үздэг”

Баримт: Илүү амжилтанд хүрсэн хүмүүс наадам тоглоомыг сэтгэхүйн бүтээмжинд зайлшгүй хэрэгтэй зүйл гэж хардаг.

Ноён Кэн Робинсон (Sir Ken Robinson) бол сургуулиудад бүтээлч чанарын тухай хийж буй судалгаандаа өөрийнхөө амьдралаа зориулж буй хүн билээ. Аливаа тоглоомоор хүүхдийн бүтээлч чанарыг цэнэглэхийн оронд сургуулийн уламжлалт нэг арга барилд баригдсан байдал нь тухайн чанарыг алж байна гэж дүгнэжээ. Тэрээр хэлэхдээ “Бид өөрсдөдөө түргэн хоолны системтэй адил боловсролыг олгож байна, ийнхүү бидний хүсэл эрмэлзэл эрч хүчийг яг л түргэн хоол бидний ходоодыг хэрхэн муутгаж байгаатай адил хурдаар устгаж байна. Төсөөлөл гэдэг бол хүн төрөлхтний ололт амжилтын эх үүсвэр юм. “

Домог 4: “Амжилттай хүмүүс хамгийн түрүүлж асуултанд хариулдаг.”

Баримт: Илүү амжилттай хүмүүс бол хүчирхэг сонсогчид байдаг.

Хуучны хэлснээр “Хэлэх зүйл ихтэй бүх хүмүүс их ярьдаггүй”. Хүчтэй сонсогчид жинхэнэ бодит байдлыг олж хардаг. Тэд хэлэгдээгүй зүйлийг сонсдог. Хараагүй зүйлийг олж хардаг.

Домог 5: “Амжилттай хүмүүс урсгал хаашаа тэмүүлж, хаана өрсөлдөөн ихтэй байгаа газар анхаарлаа хандуулдаг.”

Баримт: Илүү амжилттай хүмүүс тэд юуг илүү сайн хийж чадах вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлдэг.

Ларри Гервикс (Larry Gerwix) нь “Америкийн хамгийн их ялалтанд хүргэдэг дасгалжуулагч” гэдгээрээ алдартай юм. Тэрээр Хайланд (Highland) ахлах сургуулийн рагби (Америк хөлбөмбөгтэй ойрхон спорт)-ийн дасгалжуулагч байсан бөгөөд 36 жилийн дотор түүний баг нь нийт 418 тоглолтонд ялж, 10 удаа л хожигдож байсан байна. Түүний тоглогч нараасаа дандаа асуудаг нэг асуулт нь “Яг одоо юу чухал байна вэ?”. Тэрээр тоглогчдоо бусад багийн тоглогчдын хийж байгаа зүйлд сатааруулахыг хүсээгүй. Тэр тэднийг өөрсдийнхөө дүрмээр тоглохыг хүссэн.

Америкийн ерөнхийлөгч асан Жон.Ф.Кеннэди (John.F.Kennedy)-ийн хэлснээр “Үнэний эсрэг агуу дайсан бол худал хуурмаг, санаатайгаар хийсэн үйлдэл, хиймэл зүйлс эсвэл шударга бус байдал биш юм. Тэдгээр нь ихэвчлэн домог, шаргуу тууштай хийсэн үйлдэл болон бодит бус байдал юм” гэжээ.

Илүү амжилтанд хүрсэн хүмүүс бүгд гоц ухаантай, авъяастай хүмүүс байдаггүй. Тэдгээр нь ихэвчлэн өөрсдийн авъяасыг олж нээн, түүнийгээ хайрлан хамгаалж, арчилж ирсэн хүмүүс юм. Тэд зогсолтгүй өөдөө тэмүүлсэн зоригтнууд билээ. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд та хүнээс хол илүү давсан байх заавал шаардлагагүй ээ. Юу хүсдэгээ та аль хэдийнээ мэдсэн байгаа даа. Хүсэл мөрөөдлөө цээжиндээ халуухнаар нь хадгалаад, түүн рүүгээ өөрийнхөө замаар, зөв гэж бодсон зүйлээ хийгээд явбал хэзээ нэгэн цагт та хүрнэ. Үгүй юмаа гэхэд та мөрөөдөл, зорилго уруугаа тэмүүлж буй гайхамшигт аялалынхаа явцад хэзээ ч олж мэдрэхгүй байсан олон нээлтийг хийх нь гарцаагүй. Алив бултаараа, бөөнөөрөө аялалдаа гаръя!
Урагшаа!

journey-begins

М.Эрдэнэ-Очир
Шиншюү их сургууль
Эдийн засгийн факультет 3-р курс
2015.02.28

Эх сурвалж:

World Economic Forum: The difference between successful and very successful people

https://agenda.weforum.org/2014/12/the-difference-between-successful-and-very-successful-people/

Монголын шилдэг нийтлэлчдийн клуб: “Аминдаа арчаатай бай!”,Багабанди

http://bagabandi.niitlelch.mn/content/6672.shtml

 

Хуваалцах
Мооёо
About Мооёо 21 Articles
Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*