ASEANаар аялсан миний тэмдэглэл

11054497_928739230499782_6647112817759637517_n Хаврын амралтаараа газар үзэж нүд тайлах гэж шийдсэн тул аялалд гарав. 「若い子に旅をさせてよ!!」ということで、ビルゲが旅に出ます。 ASEAN PASSという安い回数パス($160)を利用し、 今のウラーンバートル→北京→クアラランプール→バンコク→ホーチミン→シンガポール→クアラランプール→大阪というルートで大阪まで行きます。 現地の皆さん、機会があったら、ぜひ遊びに行きましょう! 実はほぼ人生初めての一人旅ということで両親がすっごい反対していましたけれど、なんと「友達と一緒に行っている」と嘘?本当?説得させて、許可ゲット。… もちろん、学生であり、お金もあまり持ってないということでございますが、楽しく行けたらいいなと思います。ちなみに、旅行代全部自分のバイトなどで貯めた貯金で行きます。それでは、いい「発見」があればと гэсээр миний аялал эхэлсэн юм. Нийт 3 долоо хоног ганцаараа үүргэвчтэй аялал хийсэн ба Бээжингээр дайрч Малайзын Куала Лумпур, Тайландын Бангкок, Вьетнамын Хо Чи Мин, сүүлд Сингарпураар орж Осакад ирсэн юм.

Хичээл 1 Асуухаас бүү ай, алдахаас ай *Хятадад виз хэрэгтэй гэж бодсон би Хятад гэдэг орныг зүгээр л дайраад транзит хийгээд явчихсан юм. Одоо бодоход ядаж 2, 3 хоног Бээжинг үзчихээд явсан бол дээр байждээ гэж бодогдоно. Сайн судлаагүй, хүнээс сайн асуугаагүйгээрээ би буруутай гэж.
*Нэтээр судлаад хамгийн хямдхан билет нь Air China гэж гарч ирэхээр нь заза үнэн л юм байлгүй гээд билет авчихсан.  Явж явж MIAT нь 45,000 төгрөгөөр хямдхан болж таарав. Сүүлд нь мэдсэн би гэдэг хүн сайн асууж байж авдаг байсан юм.


Малайз Лалын шашинтай Малайз улсыг хүмүүс 2 өндөр байшингаар нь андахгүй. Уур амьсгал нь чийглэг бөгчим, өндөр байшингууд жирийтэл нь өрсөн энэ улс олон үндэстэнээс бүрдсэн ба англи хэлээр төвөггүй ойлголцож чадна. Миний байрлаж байсан газар Бүкит Бинтанг гэдэг газар бөгөөд тэр хавиас хоол идэх гээд хоолны газар гүйгээд ортол махгүй, халал хоолны газар байж таарав, нэг л аманд орж өгсөнгүй. Малайзад удаан байх нээх хэрэггүй гэж нэг л дохио өгөөд байх шиг.  Хүмүүс нь нэг л найрсаг биш, үзчихээр гоё газар ч цөөхөн санагдаж эхлэв. Миний байрлаж байсан Бүкит Бинтанг нь шөнийн амьдрал буцалсан, Европчуудаар дүүрсэн, мань шигээ үүргэвчээ үүрээд ганцаараа аялаж байгаа хүмүүс ихтэй газар байлаа. Гэснээс энэ аялалд хамгийн их үүргэвчтэй аялал хийж байгаад таарсан, найзууд болсон хүмүүс нь Европ эсвэл Япон хүмүүс байсан юм. Манай Азиуд гадагшаа гарна гэдэг “шинэлэг” ойлголт байсан уу, эсвэл санхүүгийн боломж нь бүрдэхгүй байсан уу… Магадгүй аль аль нь ч байгаа байх. Тэдгээр хүмүүс миний аялалыг илүү сонирхолтой болгож өгсөн юм. Замд таарсан бүх хүмүүст “та нар шүү” гэж хэлмээр санагдсан гэж10404281_923923427648029_4851253860572761601_n


Шинжлэх ухаан гэдэг зүйлийг үнэлдэггүй, шашин гэдэг зүйлийг сохроор дагадаг ч юмшиг. Гэхдээ цөөхөн хэд хоног тэнд байсан би ийм тийм гэж хэлж шүүмжлэх нь утгагүй хэрэг байх. “Religion is at its best when it emphasized spiritual experiences rather than received dogma”


Тайланд
70 сая орчим хүн амтай Тайланд улсын нийслэл Бангкок хот. Энд 8,5 сая хүн амьдардаг ба гадаадаас ирж буй жуулчид болон гадаад оршин суугчидаараа Японыг хол хаядаг гэж сонсогдох нь ч бий. Тайландын ДНБ-д аялал жуулчлал, уул уурхайн салбарын оруулах масс нь их. Азийн бар улсуудын араас хүчтэй өрсөлдөгч болж орж ирж буй нь нүдэнд илхэн харагдана. Хүмүүс нь найрсаг, үргэлж инээмсэглэнэ, юм асуухад бүгдээрээ уриалгахан хэлж өгнө. Барааны үнэ нь Монголоос бараг 2 дахин хямд бөгөөд одоогоор үүргэвчтэй аялал хийдэг олон хүний дуртай улс болоод байна. Мөнгө сайн цуглуулж чадаагүй Япон хүмүүс ч Тайланд хэл сурч, хямд бөгөөд тайван амьдралаар амьдрахаар энд ирдэг гэж ч мэр сэр сонсож байсан удаа ч бий. Дэд бүтцийн хувьд ч харьцангуй дэвшилттэй, Монорэйл, метро нь яг хэрэгтэй зөв байршил дээрээ байрласан байдаг ба таксинд суусан ч тоолуурныхаа хажууд нэр ус, код, гомдол хүсэлт байвал утасдах дугаартайгаа. 30 мин орчим таксидахад л 5000 төгрөг орчим. Таксинд суусан ч найрсаг зантай болоод ч тэрүү, нэг л “амьд” дандаа юм асууж, шалгааж, ийшээ очвол гоё тийшээ очвол гоё гэж зааж явна. Хүссэнээрээ иддэг газар орсон ч Монгол мөнгөөр 15,000 орчим. Хаана ч явсан гудамжинд зарж байх 20Bийн цэвэр орэнж жүүс, 40Bн гранатын жүүс, нутгийн амттай гудамжны хоолнууд нь бүүр хямдхан. 2000-3000 төгрөг. Гэхдээ нээх рекомэнд хийхгүй.  11046836_924015604305478_7471459828520645655_nХэдий юмны үнэ хямдхан ч цалин нь бас маш бага гэдгийг мартаж болохгүй. Зөөгч зэрэг үйлчилгээнийхэн гэхэд л өдөржингөө ажиллаад бараг цалин авдаггүй ба үйлчилж байгаа хүмүүсийнхээ типээр амьдралаа залгуулдаг байх жишээний. Дундаж Тайландын оффисийн ажилчины цалин гэхэд 500 орчим доллар байдаг гэж тэнд Герман компанид ажилладаг Герман хүн надад ярив. Тайландад гадаад компанид ажиллах, өндөр ур чадвар шаардсан ажил хийх, өөрийн гэсэн амжилттай бизнестэй байхгүй л бол санхүүгийн хувьд тогтвортой амьдрахад хэцүү гэх. Тайланд гэлтгүй ямар ч оронд адилхан байдаг байх, магадгүй. Хэдий цалин бага ч хөрш зэргэлдээх ядуу улсууд болох Лаос, Камбож, Мянмараас Тайландад амьдралаа сайжруулахаар ажил хайн ирэх хүмүүс олон. 4дөх өдрийн орой, бас нэгэн үүргэвчтэй аялал хийж буй Япон залуутай цуг үндэснийхэн цэцэрлэгт хүрээлэн рүү11034295_924015960972109_1313593529272157314_n нь гүйхээр явсан юм. 5:45 цэцэрлэг тойроод гүйж байтал гэнэт бүх хүмүүс дасгалаа больж, босч зогссон ба эзэн хаандаа хүндэтгэл үзүүлж буй нь энэ байв. Оройн 6:00 болоход хөгжим дуугарч эхэлнэ. Энэ үед хэд хэдэн хүн урд гараад дасгал хийж эхлэх ба тэр хүмүүсийг дагаад зуу зуун хүн талбай дүүргээд дасгал хийж эхэлнэ. Дасгал 30 минут орчим үргэлжилсэн ба Тайланд хүмүүсийн эрүүл мэнддээ анхаардаг нь илт мэдэгдэж байлаа.10995497_928739533833085_6951761063974126252_n Тайландаас 2 цаг хагас орчим яваад Паттаяад 1 хоносон ба Оросуудын хамгийн их очих дуртай газар болсон нь харагдана. Тайланд бол өсөн дэвшиж буй ирээдүйтэй улс юм.


Вьетнам
1545773_928739820499723_8499881704299748705_n Вьетнамд 3 хоносон ба сургуулийнхаа 2 Япон найзтай Хо Чи Минд таарч цуг аялсан юм. Хо Чи Мин нь өмнө нь Сайгон гэдэг нэртэй байсан ба одоо ч онгоцны буудлын нэр нь Сайгон. Сайгон онгоцны буудал нь бараг хот дотроо гэмээр ойрхон байрлана. Социалист энэ улс нь дээр үеийн Монголын маань хэв маягийг санагдуулна. Цайвар ногоон дүрэмт хувцас, улаан туг, намхан намхан байшингууд. Нэг анхаарал татсан юм нь хар мянган мотоциклтай бөгөөд явган хүний зам дээр гэрлэн дохио гэж бараг байхгүй. Зам гарах гэж үхэх, амьдрахаа шийдчихнэ.11013468_928740007166371_1293333432460955181_n Мөнгөний дэвсгэрт нь Вьетнам дон гэх бөгөөд 100 доллар задлуулаад 3 хоног гоё гоё ресторануудаар орж, шөнийн амьдралтай нь танилцаж, музей үзэж, дандаа таксидаж, сүүлийн өдөр нь завин дээр лаг хоол идэж байхад л цаана нь жоохон илүү гарсан юм. Анх мөнгөө задлуулахад миний 900 донг өгөхгүй би бараг хэрүүл хийх гээд зогсож байтал зоос байдаггүй юмаа гэж байна. Нээрээ ч бодож үзтэл Монгол мөнгөөр 90 төгрөг, за яах вэ гээд цаашаа явлаа. Хоол идэх гэтэл 70,000 дон гэж байна, Энэ том тоонуудыг хараад анх нэг л их үнэтэй аймар санагдав. Гадуур явж байсан ч гадны жуулчид мөнгөө толгойн дотроо хөрвүүлэх гэж нилээд их юм болж байгаа нь харагдана. Хэдэн сая, хэдэн зуун мянга, хэдэн арван мянга гээд бичсэн үнийн дүнгүүд… Юмнууд нь Тайландаас хямдхан ч их үнэтэй сонсогдоод гадны хүмүүс нээх юм авахгүй байх шиг санагдана. Дон гэдэг мөнгөн дэвсгэртийн ард талын гурван тэг нь ямар ч утгагүй, хэрэгцээгүй санагдана. Тэр тэгүүд ч байхгүй байсан бол жуулчид зоолттой арав, хорин хувь илүү юм худалдаж авах байсан юм шиг санагдана.10988279_928739913833047_5714767587580872364_n

Очсон эхний өдрөө бага зэрэг ядарч байсан тул хэдэн цаг амарч аваад шөнийн амьдралыг нь үзэхээр нэгэн клубт орж үзлээ. Яг л “Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө, Социалист” гэж байгаа юм шиг надаас өөр ганцаараа очсон хүн байхгүй, бүгд бүлэг фракцаараа, дор хаяж гурвуулаа байв. Ерөнхий масс нь маш залуу бөгөөд 18-25 насныхан цугласан гэмээр. Сонирхолтой нь хэн ч надтай юу ч ярьсангүй… Тэгээд нэтээр судалж үзтэл гадаад хүмүүст нээх нөхөрсөг биш гэж байна. Ядарсан бас уйдсан тул хариад нам унтав гэж. Өглөө нөгөө 2той уулзаад тэр хавийн музей, дурсгалт барилга, үзэж харах юмнуудаа үзэж харав. Хамгийн сүүлийн өдөр нь завин дээрээс Хо Чи Минг нэг сайн харж авав.

 




 

Хамгийн их юм бодогдуулсан газар : Дайны музей (war remnants museum)10306547_929596227080749_1257491654000986071_n11056434_929596083747430_5406773747459257285_n
Хамгийн амттай байсан ресторан: Vegeterian Hum




 

Сингапур

Цэвэрхэн, бизнес хот Сингапур нь улс тунхагласныхаа 50 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Харамсалтай нь Сингапурын бүтээсэн Lee Kuan Yew хэдхэн хоногийн өмнө таалал төгсөж Сингапурынханы хувьд гунигтай өдрүүд үргэлжилсээр. Өндөр байшингууд, цэвэрхэн гудамж, олон үндэстний онцлог энэ улсаас харагдана. Азийн бизнес хот гэдгээрээ алдартай энэ хотод газар газрын нэр нөлөө бүхий хүмүүс амрахаар ажиллахаар ирдэг. Метроны буудал дээр дандаа 4 хэлээр анаунс хийгдэнэ. Марина Бэй нь Азийн хамгийн орлоготой казино бөгөөд орой бүр лазер шоу болдог.13224_933038966736475_7321725888860200035_n11071157_933038926736479_877178477582798422_nӨдрийн сингапур, шөнийн сингапур их ялгаатай харагдах ба орой нь үнэгүй амьд хөгжмийн тоглолттой. Бохь зарж болохгүй, метрон дотор юм ууж болохгүй, тамхи татаж болохгүй зэрэг дүрэм журам нь хатуу чанга, торгуулийн хэмжээ нь ч асар их. Ерөнхийдөө хоол хүнсний үнэ нь Японоос хямд боловч барааны үнэ нь нээх ялгараад байхгүй санагдана. Сингапур нь нэг хүнд ноогдох ДНБ-рээ дэлхийд 3-т ордог, гадаад бодлого нь гадны хөрөнгө оруулалт татах, Сингапурт бизнес хийхэд аль болох дэмжих байр суурьтай. Хэдий аж үйлдвэрлэл байхгүй ч санхүүгийн үйлчилгээ, гадаад худалдаа, гэрээ хэлэлцээр зэрэг цагаан захтангуудынхаа ачаар эдийн засгийн хувьд асар хүчтэй орон юм. Өөрсдийгөө хөгжингүй биш өсрөнгүй хөгжиж буй гэж олон улсад тодорхойлдог ба энэ нь хөгжингүй гэсэн статусаас болж ирэх олон улсын татвар, татаасаас зайлсхийж байгаа юм гэж Васеда их сургуульд сурдаг Сингапур найз маань тайлбарлав. Нэг бодлын хэт эмх цэгцтэй, цэвэрхэн байх нь уйтгартай ч юмшиг, хаашаа ч явна адил төстэй тал их бий. Нийт иргэдийн ихэнхи хувь нь асар өндөр байшинд 高層ビル амьдрах ба засгийн газрын дэмжлэгтэй хөнгөлөлттэй үнээр худалдаж авдаг. Амьдралын түвшин ерөнхийдөө өндөр ба Малайз зэрэг улсаас ажил хийхээр ирсэн хүмүүс бас их бий.11066789_933038763403162_2041710791400662709_n10486217_933038803403158_81678087546927119_n Дугуйгаа унаад 4 цаг дэмий тэнэхэд бас нилээд олон газар үзэж чадсан. Хөндлөн хоёрны нэгийг нь бараг явчихсан уу яасан. Ус сайн ууж явахгүй бол харин халуунд толгой өвдөж, хамар битүүрч, бие муудах нь элбэг байдаг юм байна лээ гэж. Сайн улс төрийг, бас сайн эдийн засгийн бодлого гэж юу байдгийг, боловсрол ямар чухал вэ гэдгийг эндээс олж харж чадна.

Хичээл 2 *Аль болох эртхэн төлөвлөж явсан бол гэж санагдсан. Гэнэтийн өөрчлөлтүүдээс болж нэмэлт зардал их гарсан.
*Сэйкёо生協гоос сайн асууж байгаад явсан бол бас хэрэгтэй байсан байна лээ.
*Вьетнамд Хэзээ ч битгий таксинд үнээ тохиролцож суу, яаж ч бодсон тоолуур нь хямдхан гарна.
*Тооцоогоо үргэлж хөтөлж явах (сүүлд нь маш их хэрэг болдог)
*Түрийвч зэрэг үнэтэй цайтай юмнуудаа локкор, сэйфэнд үлдээж байх

Зардал
Hotel/Hostel $400
Flight $800 UB-Peking-KL-Bangkok-HoChiMing-Singapore-Osaka
Vietnam visa $45
Malaysia $140 Thailand $370 Vietnam $100 Singapore $200 other $200$
Total Sum $2,255

Сайн хэмнэсэн, төлөвлөгөө, мэдээлэл сайтай байсан бол $1,500-т хангалттай багтах байсан гэж санагдав. 21 хоногт 5 улсаар дайрч 4 улсаар аяласан миний тэмдэглэл байлаа.

Х.Билигзаяа
Осака их сургууль 3-р курс

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*