ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ӨӨРЧЛӨХ AIIB

 Хятад улсын санаачилгаар үүсгэн байгуулагдаж буй “Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк” (AIIB Asian infrastructure Investment bank) нь 2014 оноос хойш яригдаж, олон улсад олон хурал зохион байгуулснаар өдгөө /4-р сарын 15/-ны байдлаар 57 орноос гишүүнчлэлийн өргөдөл хүлээн аваад байна. Өргөдөл гаргасан улсууд дунд Европын холбооны орнууд цөөнгүй байгаа нь томоохон нөлөө бүхий банк Азид бий болж буйг илтгэж байна.

.

frn1503251550001-p1

 Уг банк Азийн бүс нутгийн хүрээнд хөгжиж буй орнуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд зээл тусламж хэлбэрээр дэд бүтцийг санхүүжүүлэх бөгөөд Дэлхийн банктай өрсөлдөхүйц хэмжээний томоохон банк болох болов уу. АДХБ /Азийн Дэд бүтцийг Хөгжүүлэх банк /-д гишүүн орон болсноор олон давуу талтайгаас үйл ажиллагааны бодлогод нөлөөлөх боломжтой аж. Банкны үндсэн хөрөнгө 100 тэрбум ам.доллар, хувьцааны хөрөнгө эхний байдлаар 50 тэрбум ам.доллар байх юм. Уг банкны төв оффис энэ оны сүүлчээр Бээжин хотод үүдээ нээх гэнэ.

Гишүүн орнууд

founding members of the AIIB

Харин АНУ болон Япон нь өнөөг хүртэл элсэх талаар тодорхой байр суурьгүй байна. Японы засгийн газар АДХБ-д гишүүнээр элсэх эсэхээ 6-р сарын сүүлээр шийдвэрлэхээр болсон. Үүнд хэд хэдэн шатгаан байгаа ажээ.

Нэгт.

Япон улсын сангийн яамны дэд сайд Асо Таро гуай энэ сарын 7-ны өдөр сайд нарын хуралдааны дараа хэвлэлд өгсөн ярилцлагад “Хятад Японы санхүүгийн хэлэлцээ” –гээр элсэх эсэхээ шийднэ гэж албан ёсоор хэлсэн. Учир нь Япон улс уг хэлэлцээгээр Хятад улсын байр суурь болоод цаашдын зорилт зорилгод өндөр ач холбогдол өгч, дүгнэлт хийснээр үр дүнд хүрч чадна гэж үзэж байгаа юм. Уг хэлэлцээр нь 6-р сарын эхээр Бээжинд батлагдах бөгөөд 2012 оны 4-н сараас хойш гурван жил хоёр сарын турш яригдсан хэлэлцээр эцэс болох юм. Уг хуульд юаны валют зах зээлд эргэлдэх тухай асуудлаас авхуулаад Япон Хятад улсын санхүүгийн харилцаа мөн Shadow bank /Өнөөг хүртэл байнгын үйл ажиллагаа явуулж ирсэн та бидний сайн мэдэх банкнаас ялгаатай нь хөрөнгө оруулалтын банк. 21-р зуунд уг банкыг ашиглан их хэмжээний мөнгийг нууцаар шилжүүлж чаддаг./ зэрэг өргөн хөтөлбөрийг дэвшүүлэх хэрэгтэй болно. Японы талаас энэхүү хэлэлцээрийн боломжийг ашиглан Хятад улсын банкны үйл ажиллагааны бодлогыг дүгнэмээр байгаагаа дурдлаа. Асо Таро “Миний хэлэх зүйл адилхан.Хятад улсын засгийн газар АДХБ-н байгууллагынхаа үйл ажиллагааны бодлого, зорилгоосоо хэлбийсэн тохиололдолд банкны үйл ажиллагааныхаа бодлогод дахин сайжруулалт хийж чадахыг шаардана. Шийдвэр гаргахдаа ямар нөхцөлтэйгээр хаашаа хөрөнгө оруулалт хийх, тендерийн шударга байдлыг хангасан эсэх зэрэгт анхаарлаа хандуулахыг шаардна” гэжээ. Энэ бүхнээс үзэхэд Япон улс АДХБ-ны үйл ажилагааны бодлого зэрэгт маш хянуур хандаж байгаа юм.

Бас нэг чухал зүйл бол АХБД-д гишүүнээр элсэн орох улс гүрнүүдийн болон Хятадын хоорондох хэлэлцээр юм. Гишүүн болох орнууд 6-н сарын сүүлээр байгууллагын үйл ажиллагааны дүрмийг улам нарийн болгож цэгцлэх юм. Английн засгийн газар уг байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг сайжржуулах үүргийг шаардаж байгаагаа илэрхийлжээ.

Хоёрт.

 Японы талаас Европын орнууд болон Хятадын хооронд “Байгаль орчин, хүний эрхийг чухалчилж авч үзэх тал дээр зарим нэг үйл ойлголцол буюу ан цав байгааг онцолж, мөн одоогийн АДХБ-н үйл ажиллагааны системийн хөрөнгө оруулалтын тал дээр их хурлаар батлахад хэцүү гэж үзэж байгаа юм. Хамгийн том хүчин зүйл бол Япон Америкийн хамтын ажиллагаа юм. Япон Америк нь 4-р сарын сүүлээр “Дээд хэмжээний уулзалт” хийхээр төлөвлөсөн бөгөөд Амари Акира энэ сарын 7-ны өдрийн сайд нарын хуралдааны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цаашдаа Америк улстай баттай харилцаатай байх байр суурьтай” байгаагаа мэдэгдсэн.

 Өмнө нь 2014 оны 4-р сард болсон Япон Америкийн хамтарсан мэдэгдлээр “Азийн хөгжлийн банкийг дэмжих болно” гэдгээ зарласан. Азийн хөгжлийн банкинд Япон Америк орнууд нь хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн сонирхолтой нь Хятад улс Азид өөрийн нөлөөгөө томсгож томоохон гүрнүүдийг хүндхэн байдалд оруулахад Япон улс хариу цохилт хийн Америк улстай хамтран уг мэдэгдлийг хийсэн юм. Ингэснээр Япон болон Америк гүрнүүд өөрсдийн тэнцвэрт байдлыг хангах юм. Гэвч аль хэдийнэ Англи улс /3-р сарын 12-нд/ гишүүчлэл болох өргөдлөө өгснөөр Герман, Франц, Итали зэрэг Европын орнууд ар араасаа гишүүн болохоо зарласан. Ингэснээр Дэлхийн томоохон санхүүгийн төв Европын орнуудаар биш Азид ноёрхож эхлэх нь гарцаагүй боллоо.

AIIB

 

Ийнхүү хөгжингүй орнууд дэлхийн нийгэм, эдийн засагт яаж нөлөөлөх вэ зэрэг өөрсдийн хүчний тэнцвэрт байдлыг хадгалж, улам хүчирхэхжихийг зорьж байгаа бол хөгжиж буй орнууд аль болох хөрөнгө оруулалтыг татаж, дэд бүтцээ хөгжүүлэх бодлого зэрэгт анхаарлаа хандуулж байгаа биз ээ. Манай улсын хувьд аль хэдийн АДХБ-д гишүүн орон болох өргөдлөө өгөөд амжсан. Мэдээж зээл тусламж гэдэг сайхан ч зөв бодлогогүй бол ямар ч хэрэггүй. Монголын засгийн газар олон улсад Чингис бонд, Самурай бонд зэргээ худалдаалж, нэлээн хөрөнгө оруулалт татсан болов ч хэрхэн зөв зохистой зарцуулж буй талаар сайн тодорхойгүй. Бид зээлээ төлөх л болно. Бүр хүүтэй нь хамт. Азийн Хөгжлийн банк уу, АДХБ уу, Дэлхийн банк уу аль нь ч ялгаагүй. Гол нь зээлсэн газартаа эргүүлэн төлөх чадвартай байх хэрэгтэй. Биднийг аль хэдийн олон улсад газрын баялаг болоод зээлсэн хөрөнгөөр нь сайн мэддэг болсон. Өөрөөр хэлбэл улсынхаа имижийг бүрдүүлээд эхэлсэн гэсэн үг. Хэрвээ манай улс зээлсэн мөнгөө эргүүлж өгч чадахгүй бол, олон улсад “Итгэл” алдана. Итгэл гэдэг бол эдийн засгийн чухал хүчин зүйл билээ.

Жишээ дурдахад: Европын холбооноос хамгийн итгэл даадаг улс бол Герман. Харин хэлсэн амандаа хүрдэггүй улс бол Грек. Герман, Грекийн зээлийн хүү тэнгэр газар шиг ялгаатай. Грекийн засгийн газар удаа дарааллан Европын холбооны банкнаас зээл авч байсан ба хамгийн сүүлд 3 жилийн хугацаатай 29 хувийн хүүтэй зээл авсан.

10-year-government-bond-yields-germany-france-italy-spain-ireland-portugal-greece_chartbuilder

sourse : www.qz.com

 Энэ оны 5-р сарын 12 нд буцаан төлөх ёстой аж. Тэд зээлээ төлж чадахгүй эдийн засагтай байгаа бөгөөд Грекийг холбооноосоо гаргая гэсэн улс цөөнгүй байна. Харин Герман улсын 10 жилийн зээлийн хүү ердөө л 0.05%.Олон улсад итгэл дааж чадах тусам зээлийн хүү бага байдаг. Яагаад гэвэл тухайн улсын бонд олон улсад “Итгэл” дааж байгаа учир худалдаж авах улс олон. Худалдаж авах улс олон байх тусам зээлийн хүү багасна. Тиймээс бид ч мөн адил Грек хүн шиг биш, Герман хүн шиг байж хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй.

 

 

 

Ашигласан материал:

Японы Үндэсний NHK Телевиз, “АДХБ-д нэгдэх гишүүн орнууд”, 3 сарын 31-ны дугаар

Японы эдийн засгийн сонин, “АДХБ болоод Япон Хятадын санхүүгийн хэлэлцээр” 2015 оны 4-р сарын 8, 15

Voice of America,

http://www.voanews.com/content/reu-china-says-57-countries-to-be-founding-members-of-aiib/2719726.html\

 

 

Шиншюү их сургууль
Эдийн засгийн факултет 2-р курс
Ө.Үүлэн
2015.04.24

Хуваалцах
Үүлэн
About Үүлэн 16 Articles
Санхүү эдийн засгийн мэргэжлээр сурдаг. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, финтек судлаач. Шинэ мэдээ мэдээлэлийг боловсруулж чанартай нийтлэл бичихийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*