Жирэмсэн эх та хоолондоо юуг анхаарах вэ?

negative-pregnancy-test-12-dpo-still-pregnant-generators-101839 Жирэмсэн эхчүүд юун түрүүнд өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах шаардлагатай.Таны хэрэглэж байгаа хоол хүнс төмөр, кальци зэрэг эрдэс бодисоор баялаг байх хэрэгтэй бөгөөд тэр нь цус багадалт болон жирэмсний үеийн ясны сийрэгжилтээс таныг хамгаална.Кальци нь байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болох ногоо, бор гурилан талх, шош болон сэвэг зарам (ширхэгтэй гурил) зэрэгт их хэмжээгээр агуулагддаг. Витамин Д нь хүний биеийн кальцийн шимэгдэлд чухал нөлөөтэй.

 Фолийн хүчил дутагдсанаас болж ургийн тулгуур эрхтний хөгжилд муугаар нөлөөлдөг учир та жирэмсэн болохоос өмнөх 3 сар болон жирэмсэн болсноос хойшхи 3 сарын хугацаанд хэрэглэх хэрэгтэй.Мөн та өөрийн хоол хүнсэндээ фолийн хүчлээр баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Фолийн хүчлээр баялаг хүнс нь мөн өөр төрлийн шимт бодисоор баялаг байдаг: бууцай,цагаан болон ногоон цэцэгт байцаа,байцаа,салад навч,ногоон вандуй,шош,лууван,улаан лооль, жүрж, усан үзэм, бор будаа,төмс болон мах зэрэгт фолийн хүчил агуулагддаг. Фолийн хүчлээр баяжуулсан өглөөний хоол нь боловсруулсан чихэр их хэмжээгээр агуулдаг учир болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

 Түүхий өндөг салмонелла гэдэг хорт бодис, мөн элэгний нухаш болон зөөлөн бяслаг нь хордлого үүсгэгч нян агуулдаг учир хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Аль болох эрүүл хооллож хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.Эдгээр бүтээгдэхүүн нь найрлагандаа хямдхан, хортой бодис болон нэмэгдэл чихэр давс агуулдаг. Эцэст нь хэлэхэд,өөрийн чихэр, каффейны хэрэглээгээ багасгаж, урт удаан хугацааны турш зэрэглэж заншсан хоолны дэглэмээ өөрчлөн өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө зөвхөн органик хүнсийг хэрэглээрэй.HE_mom-baby-2_s4x3_lead

 

Мэдээллийг бэлтгэсэн: Хүүхдийн эмч Д.Сарантуяа (ЭРҮҮЛ ХҮҮХЭД ЭРҮҮЛ ХҮН САНА ВИТА ТӨВ .МН)

Нийтлэгч : Б.Анхбаяр

 

 

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*