Ойн зочид буудал

treehotel   Энэ сайхан амралтын өдрийн мэндийг уншигч танд хүргэе. Та бүхэнд энэ удаагийн нийтлэлээр дэлхийн барилгын салбар дахь  нэгэн сонирхолтой бүтээлийн талаар товч бөгөөд сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

   2010 онд Швед улсын Харадс аймгийн Эдфорсваген гудамжинд Tree Hotel буюу “Модон Зочид буудал” хэмээх нэгэн өвөрмөц зочид буудал баригдсан байна. Танд модон зочид буудал гэхээр модоор хийсэн ч юмуу аль эсвэл ой модон дунд байрлах зочид буудлын дүр төрх төсөөлөгдөж байгаа болов уу. Үнэн хэрэгтээ таны төсөөлснөөс илүү онцгой нэгэн зочид буудал болжээ. Учир нь гэвэл доорх 3 давуу тал “Treehotel”-д орших болно.

1. Маш жижигхэн 

2. Онцгой зохион байгуулалтын шийдэл бүхий өрөөний загвар

3. Хотоос алслагдсан, ойн гүнд

   Маш жижиг гэхээр  өрөө тасалгаа нь жижигхэн гэж ойгож болохгүй бөгөөд уг “Treehotel” нь 7 хэсэг бүхий байгууламжаас  бүтэх ба  тус бүр өөр өөрийн гэсэн онцлох гадаад дотоод шийдэлтэйгээс гадна цаашлаад онцгой үүргүүдтэй.

The Cabin (Кабин)

The Mirror cube (Толин Куб)

The Bird`s Nest (Шувуун Үүр)

The Blue Cone (Цэнхэр Конус)

The UFO (Үл таних нисдэг биет)

The Tree Sauna (Модон Саун)

Dragonfly (Соно)

   Дээрх 7 байгууламж  нь цаанаа л өвөрмөц  шинжийг агуулж байгаа  биз. Тус бүрийг товч танилцуулахын өмнө, хэн гэдэг архитектор энэхүү бүтээлийн санааг нь гаргаж барьж босгосон түүхээс товч хүргэе.

   Шведийн архитекторч Болле Там болон Мартин Видогорд  (Bolle Tham & Martin Videgård) нарын  уран бүтээл юм. Болле Там, Мартин Видогорд нар нь маш энгийн үндсэн геометрийн дүрсүүдийг ашиглан өөрсдийн уран бүтээлээ туурвидаг ба дотоод засал, материал, өнгөний сонголтон дээр маш нарийн ажилладаг архитекторчид юм. Уг 2 архитекторчид нь хамтдаа уран бүтээл туурвиад  арав  гаруй жил болсон байна. 2008 онд “Каспир Салины шагнал”, “Олон Улсын Архитектурын Наадам”-аас тэргүүн байрыг тус тус хүртсэн нь чамлахааргүй амжилттай яваагийн  илрэл болов уу. Хятад болон Финлянд улсад өөрсдийн сүлжээ оффистой, дэвшиж яваа уран бүтээлчид гэж хэлж болно. За ингээд гол танилцуулах сэдэвтээ эргэн орцгооё.

The Cabin

   Энэхүү ой дунд орших “Кабин” нь маш энгийн хэлбэртэй бөгөөд үндсэн гол хэсэг нь тавцангаас тогтоно. Ойн оргил хэсгээс байгалийн үзэсгэлэнтэй дүр төрх, уулын хөндийд орших “Лула гол”-ыг харах боломжтой юм.

   Уг Кабин нь яг л капсул шиг хэлбэртэй, үндсэн бүтэц модоор хийгдэж,  ойн шугуйд моддын дунд гацчихсан мэт санагдахуйц хэлбэр байршилтай. Нийт талбай нь 24 метр квадрат, хоёр хүний багтаамжтай. Дотроо давхар ор, угаалгын өрөө, гадаа гарах тавцантай ба мэдээж үндсэн зочид буудалд байх  хэрэгтэй бүх л зүйлийг багтааж чаджээ. (Капсул гэдэг нь aрхитектурын хэллэгээр бол “Megastructures” гэж нэрлэдэг бөгөөд олон жижиг байшингууд хоорондоо дотоод тасалгаагаараа холбогдож нийлсэнийг хэлнэ. Хамгийн анхны Капсул барилга болох “Накагин Капсул Цамхаг” (“中銀カプセルタワービル”) Японы нийслэл болох Токио хотод 1972 онд баригдсан байна.)

585_cabin_exterior1aГадаад засал

874_cabin_interior_2aДотоод засал (унтлагын өрөө)

919_cabin_interior_1aДотоод засал (унтлагын өрөө)

The Mirrorcube

   “Толин Куб” нь Кабинтай адил ой модонд орших бөгөөд зургаан талт толин гадаргуутай учир ой дунд хүний нүдэнд өртөхгүй гэж хэлж болно. Зарим  архитектор сонирхогчдыг татаад зогсохгүй бага сага хошин шүүмжлэлд өртсөн юм. Ойд амьдарч буй шувууд толны тусгалыг мод гэж андууран мөргөөд унаад байх вий гэсэн шүүмжлэл аваад байгаа. Хөнгөн цагаанаар кубийн өнцгийг дагуулан бэхлэсэн ба мэдээж энэ нь толийг хамгаалж бас цэвэрхэн харагдуулах зорилготой. 4x4x4 метр куб, 2 хүний багтаамжтай давхар ор, ванний өрөө, лонж, дээвэр дээрээ тавцантай юм.

mirror_cube_exterior_82Гадаад засал

Trädhotellet Harads2010/09Дотоод засал

Trädhotellet Harads2010/09  Дотоод засал

The Bird`s Nest

   “Шувууний Үүр” нь гадна дотор засал тэс ондоо ба яг л асар том шувууны үүр шиг шийдэлтэй. Та энэ өрөөнд  амарвал   дорхноо  хүний нүднээс алга болж чадна. Өөр нэг онцлох шинж бол байгальтайгаа маш ойр, Толин Кубийг бодвол эсрэгээрээ шувуу үүрлэх газар болж болох юм. 17 метр квадрат, тусдаа  унтлагын өрөөтэй, ваннийн өрөө, лонжтой маш тохилог дугуй байшин (өрөө) гэж хэлж болно.  

treehotel-sweden-09Гадаад засал

treehotel-sweden-10Дотоод засал (унтлагын өрөө)

treehotel-sweden-11Дотоод засал (унтлагын өрөө)

The Blue Cone

   “Цэнхэр Конус” бусдыгаа бодвол хялбар дүр төрх, энгийн загвартай. Yндэсний модон бүтэцтэй, үндсэн гурван давуу тал буюу хөнгөн, өндөр, тэнцвэртэй. Гадна заслын хувьд үелсэн модон ялтас, үслэг эдлэлээр дотоод заслаа тохижуулсан байна. 22 метр квадрат, дөрвөн  ор, салангид унтлагын хэсэг хөндий, ваннын өрөө, зочны өрөөнүүдээс бүрдэнэ.

treehotel-sweden-13Гадаад засал

treehotel-sweden-15Дотоод засал

treehotel-sweden-16Дотоод засал

The UFO

   “The UFO” бусад байшин (өрөө) бодвол маш нарийн бүтэцтэй, дотоод засал нь үйлчлүүлэгчиддээ  ая тухтай байдал, орчин үеийн мэдрэмжийг өгөх болно. “The UFO” таван хүнд зориулж баригдсан бөгөөд дотроо давхар ор, салангид ор, ванний өрөө, зочины хэсэг тус тус багтсан ба 30 метр квадрат зайд та бага балчир үедээ мөрөөдөж байсан тэр л мэдрэмжийг авч чадах болов уу.

tree-hotel-UFO-hotel-exteriorГадаад засал

treehotel-sweden-19Дотоод засал

The Tree Sauna

   “Модон Саун”-д та ариун цэвэр, ая тухтай байдал мөн үндсэн дөрвөн  шинж болох үржил шим, төөнөж буй гал, цэвэр агаар,  цэвэр ундны усыг та энэхүү саунаас мэдэрч хэрэглэж чадах юм. Байгалийн гаралтай цэвэр мод ашиглан барисан тул таны биед маш сайхнаар нөлөөлж чадах болов уу. Найман  хүний багтаамжтай ба саун дотор байх ёстой бүх л хэрэгсэл уг саунд багтсан байна.

treehotel-sweden-21Гадаад засал

treehotel-sweden-23 Дотоод засал

Dragonfly

   52 метр квадрат, “Соно” нь дээр дурдсан зургаан барилгыг  бодвол хамгийн том нь юм. Хувийн хэсэг олон нийтийн хэсгийг хооронд нь зааглаж  өгснөөрөө  ялгаатай мөн та маш өргөн цонхоор байгалийн үзэсгэлэнг  харахболно. Нэг лоунж, хоёр тусдаа өрөө, өрөө болгон утасгүй интернэт, шүршүүр, агааржуулагчтай маш том орон зайтай  болж чадсан байна.

tree-hotel-dragonflyГадаад засал

dragonfly_diningarea_creditPeter-Lundstrom-WDO-www.treehotel.se_-659x439 Дотоод засал

   Өнөөдрийн нийтлэл уншигч танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Манай Монголын тал газарт “Treehotel” шиг сонирхолтой содон зочид буудал цаашлаад аялал жуулчлалын хотхон сүндэрлүүлбэл гадаадаас хүрэлцэн ирж буй жуулчидын тоо эрс ихсээд зогсохгүй цаашлаад Монгол улсын маань давтагдашгүй үзэсгэлэнтэй байгалийг дэлхий даяар мэдэж авах бол уу. Та амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй!

Доорх холбоосоор “Treehotel”-ын   дүрс бичлэгийг үзнэ үү!

Г.Цэлмэн
Токай ИС, Барилгын инженерийн факультет
, 3-р курс
2015.4.25

Aшигласан материал:

1. Википедиа нэвтэрхий толь: “Megastructures (architecture)”

http://en.wikipedia.org/wiki/Megastructures_(architecture)

2. Википедиа нэвтэрхий толь: “Nakagin Capsule Tower”

http://ja.wikipedia.org/wiki/%E4%B8%AD%E9%8A%80%E3%82%AB%E3%83%97%E3%82%BB%E3%83%AB%E3%82%BF%E3%83%AF%E3%83%BC%E3%83%93%E3%83%AB

3. “Модон Зочид буудал” үндсэн цахим хуудас.

http://treehotel.se/

4. Арчдэйли (Шинэлэг, содон, өвөрмөц барилгын талаар мэдээлэл тавигддаг цахим хуудас): “Модон Зочид буудал”

http://www.archdaily.com/103393/tree-hotel-tham-videgard-arkitekter/

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*