Та уургаа авсан уу?

 Хоол хүнсэнд агуулагдаж буй хүний биед хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол уураг, өөх тос, нүүрс ус юм. Үүний дараагаар эрдэс бодис (минерал), витамин орно. Эдгээр бодисуудыг өдөр бүр хоол хүнснээсээ авах нь таны эрүүл байхтай шууд хамааралтай юм. Гагцхүү эрүүл энх байхын тулд эдгээр бодисуудыг яаж, ямар хэмжээгээр авах вэ гэдгээ м78460993_XSэддэг байх нь нэн чухал. Тиймээс дээр дурдсан хүний биед чухал хэрэгцээтэй бодисууд дотроос энэ удаад уургийг онцлон авч байна.

 Насанд хүрсэн хүний биеийн 60-70 хувийг ус эзэлдэг. Түүний дараагаар уураг болон амин хүчил нь 15-20 орчим хувийг эзэлдэг. Өдөрт хүний биед хэрэгтэй уургийн хэмжээ нь ойролцоогоор биеийн жингийн мянганы нэгтэй тэнцүү байх хэрэгтэй. Жишээлбэл та 65кг жинтэй бол өдөрт хамгийн багадаа 65гр уургийг хоол хүнснээсээ авах шаардлагатай юм. Спортын тамирчид болон бодибилдингийн спортоор хичээллэдэг тамирчдын хувьд авах ёстой  хэмжээнээсээ 1.5-2дахин их уураг хоол хүнснээсээ авах шаардлагатай.

 Хүний биед хоол хүнсээр дамжин орсон уураг нь ходоод гэдсэнд амин хүчил болон задарч, тэдгээр амин хүчил нь, бидний биед байдаг бүхий л хортой бодисуудыг хоргүйжүүлж задалж байдаг эрхтэн болох элгээр дамжин эргээд уураг болон нэгдэж зарим хэсэг нь өөх тос, нүүрс усны адилаар энергийн эх үүсвэр (1грамм=4ккал) болдог. Мөн хүний биеийн эд эс, эртхэн системийн үндсэн бүрэлдэхүүн болох булчин, яс, арьс, үс зэргийг бүрдүүлдэг үндсэн нэгж нь болоод зогсохгүй цусны бүрэлдэхүүн, гормон, дархлааны систем, удамшил зэрэгт ихээхэн нөлөөлдөг. Бас нэг онцлог гэвэл уураг нь бүрэн задран боловсордог бөгөөд биед хэрэгцээгүй хэсэг нь  бүрэн гадагшилдаг.  Өөрөөр хэлбэл илүүдэл уураг нь өөх тос болон хуримтлагддагүй гэсэн үг юм. Үүгээрээ нүүрс уснаас ихээхэн ялгаатай. Гэхдээ өөх болж хуримтлагдахгүй гээд  хэтрүүлж хэрэглэж бас болохгүй. Уургийн задрал элгэнд явагддаг учраас хэрэв уургийн хэмжээ ихэдвэл элэгний үйл ажиллагаа ачаалалаа даахаа болиход хүрнэ. Тиймээс амьтны гаралтай уураг хэрэглэхээс илүү ургамлын гаралтай уураг хэрэглэвэл элгэн дэх ачаалал багасна.

 Хүн өдөр болгон өглөө өдрийн цайгаа ууж заншвал уургийн дутагдалд хэзээ ч орохгүй. Харин жингээ хасахын тулд хэт их өлсөх, буруу хоолны дэглэм барьснаас болж уургийн хэмжээ дутагдах аюултай. Уургийн хэмжээ багадвал биеийн хүч суларч, сэтгэн бодох болон цээжлэх чадвар буурдаг байна. Ялангуяа цагаан хоолтон хүмүүс авах ёстой уургийн хэмжээгээ сайн тооцоолж байх хэрэгтэй.

 Уургаар баялаг амьтны гаралтай хүнсний бүтэгдэхүүнд та бүхний сайн мэдэх сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, үхэр болон загасны мах ордог. Ургамлын гаралтай уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнд шар буурцаг, бууцай ордог байна.

 protein-02protein-03

 Уураг нь булчинг бүрдүүлэх гол үндсэн нэгж гэж дээр дурьдсан билээ. Спортоор хичээллэдэг хүмүүс уураг уудаг учир нь булчин суулгахын тулд юм. Хүнд дасгал сургуулилтын дараа бүх биеэр өвчин орж хөдлөж суухад үнэхээр хүндрэлтэй болдогийг та бүхэн мэдэж байгаа. Ингэж өвчин орж байгаа шалтгаан нь булчинг бүрдүүлж буй булчин доторх нарийн утаслагууд нь хүнд дасгалын явцад тасарснаас болдог байна. Ингэж тасарсан булчингийн маш нарийхан утаслагууд нь дараагийн удаа амархан тасрахгүйн тулд арай бат бөх бүдүүн болж хоорондоо нийлдэг. Ойролцоогоор 2 өдрийн дотор булчингийн утаслагууд дахин төлждөг. Тиймээс 2 хоногийн зайтай дасгал сургуулилт хийх нь хамгийн зөв арга юм. (Биеийн хэвлийн булчингийн төлжилт хамгийн хурдан тул өдөр болгон дасгал хийж болно). Биеийн өвчин арилаагүй, булчин гүйцэд төлжөөгүй үед ахин хүнд хэлбэрийн дасгал хийх нь үр дүн багатай.

 Хүнд дасгал сургуулилт хийсний дараа заавал уураг ихээр агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа бүсгүйчүүд дасгал хийсний дараа юм идэх нь ховор байдаг. Гэвч уургаа эргээд нөхөж авахгүй бол булчингийн төлжилт удааширч бие дэх хөндүүр арилах нь удаан болдог байна.  Мөн уургаар дутагдсан булчин нь өөх тосыг хуримтлуулах хандлагатай болж орхино. Өөрөөр хэлбэл булчин суух тусам таны бие дэх өөх хурдан шатна гэсэн үг юм. Хүний биеийн өөхний 70 хувь нь дасгал хөдөлгөөний явцад булчингаар дамжин шатдаг байна.

 Ийнхүү уураг хэмээх бодис хүний биед маш олон давуу талтай, эрүүл оршин байхад зайлшгүй шаардлагатай бодис юм.

Шиншү Их Сургууль
4-р курсийн оюутан
Б. Ихжаргалан

Эх сурвалж

http://kintore-diet.com/sa-kintore/sa-kintore-kinnikunotukusikumi.html

http://tst.japan-topics.com/archives/333

http://tst.japan-topics.com/

http://www.l-carnitine.jp/

Хуваалцах

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published.


*