Хөдөө орон нутаг дах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хамгаалж байдаг АОС (Аосэ) батламж

 Франц улсад анх үүссэн АОС буюу Appellation d’Origine Controlée (Үүссэн газрын нэршлийг хамгаалах) энэхүү батламж нь одоогоор 34 төрлийн бяслаг, 350 төрлийн вино (дарс) гэх мэт олон төрлийн хөдөө орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн болон тухайн бүс нутгийн үйлдвэрлэгчийг дэмжин хамгаалж иржээ.

ody1

АОС Тэмдэг Нормандын Камемберт Чийз

 Үүсэл гарал нь Францын эзэн хааний зөвлөлөөр 15-р зуунд шийдэгдсэн түүхтэй бөгөөд зөвхөн Францын өмнөд хэсэгт байдаг Рокфорт тосгонд үйлдвэрлэгдсэн Ногоон бяслаг (Blue Cheese)-ийг Рокфорт бяслаг (Roquefort Cheese) гэж нэрлэнэ гэсэн хуулиас үүсэлтэй аж.

 Алдартай бүтээгдэхүүний жишээнээс дурдвал Шампань дарс (Champagne) нь зөвхөн Францын Шампань (Champagne) бүс нутагт үйлдвэрлэгдэж, AOC-р тогтоосон стандартыг хангадаг оргилуун дарс юм.

АОС нь тухайн хамгаалагдсан бүтээгдхүүний үйлдвэрлэх аргыг нь нарийвчлан гаргахаас гадна, түүхий эд материалыг нь зөвхөн тухайн нэршлийн үүссэн газруудаар хязгаарлах гэх мэт нарийн шаардлагыг тавьдаг байна. Тийм ч учраас, АОС нь шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох, оюуны өмчийг хамгаалах, бренд бүтээгдхүүнийг дэмжих гэсэн олон талын ач холбогдолтой батламж гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, АОС-д бүртгэлтэй бүтээгдхүүн маань хамгаалагдсаныхаа хариуд, бүтээгдхүүний маш өндөр чанарыг хангах үүрэгтэй болдог нь хэрэглэчдийн хувьд ашигтай болно.

ody2

Франц дах голлох АОС Батламжтай бүтээгдэхүүнүүд болон үүссэн газрууд

 Хэрэв эдгээр нэршлийг хууль бусаар ашигласан тохиолдолд хувь хүнд 37,500 евро буюу 79 сая орчим төгрөгийн (хуулийн этгээдэд 5 дахин их) торгуулыг ноогдуулдаг байна. Америк, Японоос эхлээд бусад олон орнуудад эдгээр хууль тогтоомжууд хэрэгждэг ажээ. Жишээлбэл, Японы Нагано аймагт NAC (Nagano Appellation Control) байдаг.

 Манай улсын хувьд, хөдөө аж ахуйн голлох мах, сүү сүүн бүтээгдхүүнээ арвин ихээр хөдөө орон нутгаас бэлтгэдэг тул, АОС-тэй төстэй батламж бий болгосноор, хөдөө орон нутгийн тогтвортой хөгжил, үйлдвэрлэгчдэд өөрсдийн бүтээгдхүүнээ бренд болгон эзэмших эрхтэй болох мөн цаашлаад хөдөө аж ахуйн бүтээгдхүүн төрөлжих зэрэг олон төрлийн эдийн засаг зах зээлийн өндөр ач холбогдолтой болох болно.

 

Мэдээллийн эх сурвалж:

Японы Эдийн Засаг Худалдаа Үйлдвэрлэлийн Яам

http://www.meti.go.jp/policy/economy/chizai/chiteki/pdf/08asia/02gensanchi.pdf

Японы Гадаад Худалдааны Байгууллага

https://www.jetro.go.jp/jfile/report/07000567/aoc_shusei.pdf

 

2015.5.5

Фүкүшима их сургууль магистерантур

С.Одбаяр

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*