Ерөнхий мэдлэг : Рентген гуайн нээлт ба түүний хэрэглээ одоо ч ирээдүйд ч чухал хэвээрээ

 Рентген гэхээр та бүгд мэдээд зогсохгүй за бүр дор хаяад хэд хэдэн ч удаа эмнэлэгт рентген туяанд харуулж байсан байхаа.
За тэгэхээр Рентген бол Германы эрдэмтэн бөгөөд анх Х (экс) туяаг нээснээр нь өдгөө хүн бүр түүний нэрийг мэддэг болсон юм.
Рентген нь X цацраг буюу рентген туяаг нээснээр хүн төрөлхтний түүхэнд эмнэлгийн болон шинжлэх ухааны салбарт маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр энэхүү нээлтээрээ 1901онд хамгийн анхны Нобелийн шагналийг физикийн төрлөөр хүртжээ.

rentgen

X цацраг нь цахилгаан соронзон долгионы нэг төрөл бөгөөд долгионы урт нь 10-12-10-8метрийн урттай гамма цацрагт тооцогддог.
Screen-Shot-2015-05-07-at-15.45.56

Х туяаг биетэд тусгаснаар үүсэх цацрагын нэвртэлт,ойлт,хугаралт, сарнилт гэх мэт үзэгдлээс хамаарч хэрэглэх зорилго болон хэмжилтийн аргууд, түүнээс мэдэгдэх мэдээллүүд хоорондоо ялгаатай байна.

Screen Shot 2015-05-07 at 16.05.35

 Жишээлбэл бидний хамгийн сайн мэдэхээр эмнэлэг болон шүдний эмнэлэгт авдаг рентген туяан зураг бол X цацраг нэвртэлийн арга юм.
Түүнээс гадна XRD буюу дифракцийн арга, X туяа спектрийн арга гэх мэт олон төрлийн өргөн хэрэглэгддэг аргууд бий.

 X цацрагын долгионы урт богино тусам нэвтрэх чадвар ихэсдэг.X цацрагын нэвртэл буюу нь X-ray transmission хүний биед X туяаг нэвтрүүлж тусгах арга бөгөөд энэхүү арга нь эмнэлгийн төдийгүй онгоцны буудал, хил гааль дээрх ачаа шалгалт, эртний олдмол болон бунхан зэргийн бодисын бүтэц болон нас зэргийг ч тодорхойлдог тул ирээдүйд ч гэсэн маш өргөн хэрэглэгдэх хэмжилтийн арга юм.

2015.05.07

Г. Гэрэл

Хуваалцах
Gerel.G
About Gerel.G 9 Articles
2015~ Tokyo Institute of Technology, Chemistry Engineering faculty

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*