Ер бусын Шат

 Уншигч танд энэ сайхан өдрийн мэнд хүргэж байна. Өнөөдрийн нийтлэлээр та бүхний өдөр тутам хэрэглэж байдаг, бүх байшин барилга байгууламжид агуулагддаг нэгэн зүйлийн талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна. Тэр бол шат юм. Хүн төрөлхтөн ямарваа газраас дээш доош шилжихийн тулд шатыг ашиглаж ирсэн билээ. Харин дэлхий дээр хамгийн аюултай болоод хамгийн сонирхолтой гайхалтай өвөрмөц шатны талаар тийм их сонирхоод судлаад байдаггүй болов уу. Тийм учир миний бие дэлхийн хамгийн сонирхолтой  eр бусын 4 шатны талаарх мэдээллийг хүргэе гэж бодлоо. Таалан уншина уу!

1. “Чианд Баори шатан худаг”

Энэтхэг улсын томоохон хэсэг газар нутаг болох “Ражастан”-д (“Rajasthan”) орших “Абханиери” тосгонд (“Abhaneri”)  “Чианд Баори шатан худаг” оршдог байна. МЭ 800-900 онд баригдсан “Чианд Баори шатан худаг” буюу “Chand Baori stepwells” нь 3500 алхам нарийн шат, газрын гадаргуугаас ойролцоогоор 30.5 метр  гүн орших Энэтхэг улсын нэгэн том худаг юм. Энэ шатан худаг нь эртний Энэтхэгийн нэгээхэн том соёл болох олон нийтэд зориулсан функц бүхий байгууламж, геометрийн урлагийн бүтээл юм. Нэмж хэлэхэд та бидны үзэх дуртай “BATMAN” киноны 3-р анги болох “Харанхуйн Баатрын Сэргэн Мандалт” (“The Dark Knight Rises”) дээр энэхүү “Чианд Баори шатан худаг” дотор нэгэн үзэгдлийн зураг авсан байна.

ChandBaori

Зураг 1

Chand_Baori_(Step-well)_at_Abhaneri

Зураг 2

référence-architecturale

План зураг

c0018492_14484021

“Харанхуйн Баатрын Сэргэн Мандалт” (“The Dark Knight Rises”) дээрх  “Чианд Баори шатан худаг” дотор нэгэн үзэгдлийн зураг

2. Хайку Шат

  Хавайд 1942 онд баригдаж эхэлсэн “Хайку Шат” (“Haiku Stairs”) буюу Диваажинд хүрэх шат нь нийт 3,922 алхам, “Ко-олау”  (“Ko’olau mountain”) уулын нурууг даган суурилагдсан, эгц явган аялал хийх зориулттай газар юм. 1942 оноос эхлэн АНУ-ын Тэнгисийн цэргийн харьяанд ажилдаг байсан “Хайку радио станц” , Номхон далайн бүс нутаг даяар үйл ажиллагаа явуулж байсан Тэнгисийн цэргийн хөлөг онгоцны радио дохио дамжуулахад ашиглаж байсан нь нууц байгууламжийг барьж эхлэх болсон нь Хайку шат үүсэх том хүчин зүйл болсон юм. Тэгэхлээр маш нууц зэрэглэлийн газар байсан төдийгүй тагнуулын зорилготойгоор анх үүссэн шат юм. Харин одоо энэхүү газар нь гэрэл зурагчид, ууланд авирах дуртай хүмүүс цаашлаад жуулчдын сонирхлыг татаж байна.

Stairway to Heaven

Зураг 1

Haiku-Stairs-or-the-Stairway-to-Heaven-in-Oahu-Hawaii-4

Зураг 2

HaikuLadder

Манан дундах “Хайку Шат”

3. “Бар ба Яст мэлхийн шат” – “Ид шидийн Уул”

  2011 онд Германы Дүйзбүүрг (Germany, Duisburg) хотод  “Бар ба Яст мэлхийн шат” (“Tiger and Turtle”) баригдсан байна. Энэхүү урлагийн бүтээл цаашлаад барилгын салбарт нэгэн шинэ дэвшилт болох шатны эргэлт, хэм хэмжээ шатны гоо cайханыг харуулж чадсан маш өвөрмөц бүтээл юм. Германы  уран бүтээлч Хайки Мүттер, Улрих Гент (Heike Mutter & Ulrich Genth) нар “Бар ба Яст мэлхийн шат”-ыг анх сэдэн бүтээсэн байна. “Бар ба Яст мэлхийн шат” нь уулын оргил дээр суурилагдан боссон шат бөгөөд, жуулчид газрын төвшнөөс дээш 21 метрийн өндөрт гарах боломжтой ба мөн 45 метрийн зайд шатаар аялан ойр тойрны байгалийг ажиглаж чадах юм.Duisburg-Tiger-and-Turtle-Magic-Mountain

Өдрийн “Бар ба Яст мэлхийн шат”-ын дүр төрх

117545731

Оройн “Бар ба Яст мэлхийн шат”-ын дүр төрх

Menschen auf der illuminierten und begehbaren Grossskulptur Tiger and Turtle der Halde Angerpark vor den Kuehltuermen der Huettenwerke Krupp Mannesmann in Duisburg waehrend der Daemmerung.

Зураг 1

4.  “Ангкор Ват” сүмийн шат

  XII зуунд баригдсан Камбож улсад орших “Ангкор Ват сүм” (“Angkor Wat temple”) сүм бол дэлхийн хамгийн том шашны сүм дуганы нэг юм. Энэ нь эхлээд Хинди шашин дараагаар Буддын шашны сүм болсон ховор бүтээл бөгөөд ЮНЕСКО-гийн “Дэлхийн Өв”-д орсон байна. Уг сүмийн нэгэн өвөрмөц хэсэг болох шатны хэт эгц байдал нь жуулчдыг гараараа тулж авирахад хүргэдэг байна. Та доорх зургаас харвал зөвхөн хөлөөрөө авирч чадаж байгаа хүнийг олж чадахгүй болов уу.

Angkor Wat before sunset, Cambodia.

“Ангкор Ват сүм”

angkor-wat

“Ангкор Ват сүм”-ийн Шат уруу авирч буй жуулчдын дүр зураг 1

o-ANGKOR-WAT-STAIRS-570-1

“Ангкор Ват сүм”-ийн шат уруу авирч буй жуулчдын дүр зураг 2

   Таны амралтын өдөрт зориулж бичсэн шатны талаарх нийтлэл танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бид бүгдийн өдөр тутамд хэрэглэж ирсэн юмс үзэгдэл, эд зүйлс болгон өөрийн гэсэн утга учир, зорилготой бүтээгдсэн байдаг юм шүү! Та бид энэ дэлхий ертөнцөө хайрлаж жижиг, энгийн зүйл гэлтгүй бүх л зүйлд шинээр хандаж чадвал өөрсдийн амьдралаасаа илүү их аз жаргалыг олж чадах юм бол уу гэж миний бие хувьдаа бодож энэхүү нийтлэлийг бичлээ. Та амралтын өдрийн сайхан өнгөрүүлээрэй!

Г.Цэлмэн
Токай ИС, Барилгын инженерийн факультет
, 3-р курс, 
2015.5.16

Aшигласан материал:

1.www.huffingtonpost.com(Шинэлэг мэдээ мэдээлэл тавигддаг цахим хуудас):

“The Most Extreme Staircases In The World: A Comprehensive Countdown”

http://www.huffingtonpost.com/2013/09/10/extreme-staircases_n_3896079.html

2. Википедиа нэвтэрхий толь:

http://en.wikipedia.org/wiki/Chand_Baori

http://en.wikipedia.org/wiki/Rajasthan

http://en.wikipedia.org/wiki/Haiku_Stairs

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*