Эрүүл мэнд, спорт Дарсны талаар та хэр их мэдэх вэ?
  • 2015/06/12
  • 182
  • 11

   Та дарс уух дуртай юу? Улаан дарс, цагаан дарс гэх мэт цаанаа л нэг тансаг хэрэглээг илтгэх энэхүү ундааг хүн төрөлхтөн бид 7000 жилийн өмнөөс анх хэрэглэж иржээ. Энэ удаагийн нийтлэлдээ дарстай холбоотой хэд хэдэн сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Дарс гэж юу вэ?

  Дарс гэдэг бол усан үзмийг исгэх замаар гарган авдаг цэвэр байгалийн бүтээгдэхүүний нэг юм. Тэр утгаараа дарсанд хадгалах хугацаа гэж байдаггүй бөгөөд байнгын урвал явагдаж байдаг байна. Дарсыг онцлог шинж чанараас нь хамааруулан ерөнхий дөрвөн төрөлд хувааж болно.

1

  1. Стилл дарс (хөөсөрдөггүй чанарын дарс)

      Нийтлэг цагаан, улаан, розейн дарснууд энэ бүлэгт багтана. Хоолны ширээний дарс ч хэмээн хэлэх тохиолдол бий.

    rose wine in crystal glass, isolated on white, alcohol, background, drink, enjoyment, glass, grape, isolated, liquid, ripe, rose, table, white, wine, wine-glass,  wineglass, winery, transparent, transluscent, curvy

    1. Оргилуун дарс (хөөсөрдөг чанарын дарс)

      Бүх төрлийн хийжүүлсэн дарснууд энэ бүлэгт багтана. Улс болгонд харилцан адилгүй өөр өөр нэртэй байх нь бий. Жишээлбэл, бид бүхний сайн мэдэх Шампанск нь энэ бүлэгт багтана.

    3

    1. Фортифайд дарс (хүч нэмсэн)

      Стилл дарстай харьцуулахад спиртын агууламж өндөртэй дарснууд энэ бүлэгт багтана. Үүнтэй холбоотойгоор дарсны амт улам өтгөн болохоос гадна удаан хугацаагаар хадгалах боломжтой болж ирдэг.

    4

    1. Флейворд дарс (амт үнэр оруулсан)

      Стилл дарсыг төрөл бүрийн ургамал, жимс жимсгэний амтаар нэмж баяжуулсан дарснууд энэ бүлэгт багтана.

    5

   Харин одоо дарсыг хэрхэн яаж үйлдвэрлэдэг талаар сонирхуулъя. Бүх зүйл усан үзмээ хурааж авахаас эхэлнэ. Түүний дараа хураан авсан усан үзмээ бутлагч машины тусламжтайгаар маш нарийн ширхэг болтол нь бутлаад, исгэх үйл явц руу шилжинэ. Энэ үед исгэгч буюу бидний хэлж заншсанаар хөрөнгийг нэмж өгсөнөөр гашуун амт бий болдог байна.  Дашрамд хэлэхэд, усан үзэмний хальснаас ялгарах өнгөнөөс хамааран, улаан болон цагаан дарсыг тус тус үйлдвэрлэдэг байна. Тийнхүү исгэсэн усан үзмээ сүүний хүчлийн тусламжтайгаар зөөлрүүлнэ. Үүний дараа тунаж үлдсэн усан үзэмний хальс, үр зэргийг ялган аваад бэлэн болсон дарсаа торхонд савлана. Мөн өндөгний цагаан эсвэл желатин ашиглах замаар улам бүр тунгалаг болгож болдог байна. Эцэст нь хамгийн сүүлийн үе шат болох савлагааны хэсэгт шилжинэ. Энэ үед тусгай шүүлтүүр ашиглана. Ингээд шилэн савандаа савлагдаж дууссан дарс маань бидний гарт ирэхэд бэлэн болох нь тэр.

Дарсны ач холбогдол

  1. Оюун ухааныг сэргээж өгнө.

  Дарс нь хүний ой санамжинд эерэг нөлөө үзүүлдэг. Түүнийг шалгаж үзэхийн тулд Америкийн Аризона мужийн Анагаахын Их Сургуулиас, 70 орчим настай хүмүүсийн дунд ой санамжийг шалгах судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд өдөрт нэг хундага дарс уудаг хүмүүс, уудаггүй хүмүүстэй харьцуулахад харьцангуй өндөр оноо авсан нь тодорхой болжээ.

  1. Илүүдэл өөхийг шатаахад туслана.

   Дарс нь байгалийн урвалаас бий болсон спиртыг агуулдаг болохоор тэрхүү спиртын найрлага нь ердийн үеэс илүү их өөхийг шатаахад тус болдог байна.

  1. Ходоод гэдэсний бактерийг устгаж өгдөг.

   Дарсыг бага багаар тогтмол давтамжтай хэрэглэснээр, ходоод гэдэсний элдэв өвчин, тэр ч бүү хэл ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг гэдэг нь судалгаагаар батлагджээ. Мөн хелико бактерийн ходоодонд үүсэх эрсдлийг 11 хувь орчим бууруулж өгдөг байна.

  1. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна.

   Өдөрт ойролцоогоор 1-2 хундага дарс уудаг хүмүүс чихрийн шижин өвчинд нэрвэгдэх магадлал 40 хувь буурдаг болох нь судалгаагаар батлагджээ. Учир нь дарсанд агуулагдах байгалийн шим тэжээл нь хүний бие дахь инсулины хэмжээг бууруулж өгдөг байна. (Инсулин гэдэг нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэртэй байдлаар зохицуулах үүрэг гүйцэтгэдэг гормоныг хэлдэг.)

Дарсны шошгоноос юу мэдэж болох вэ?

  Дарсны шошго нь үйлдвэрлэсэн улсаасаа хамааран харилцан адилгүй байх тохиолдол олон боловч зайлшгүй бичигдэх ёстой стандарт гэж байдаг аж. Тэр нь юу вэ гэвэл,

  1. Дарсны нэр
  2. Үйлдвэрлэсэн орон
  3. Дарсны төрөл, ангилал
  4. Тухайн дарсыг үйлдвэрлэхэд ашигласан усан үзмийн ургацын он

6

   Мөн нийтлэлийнхээ төгсгөлд дэлхий даяар өргөн ашиглагддаг дарсны амт чанарыг илэрхийлэх цөөн хэдэн үгсийг зургийн хамт танилцуулж байна. Доорхи үгс нь дарсны нэрэнд ашиглагдах нь цөөнгүй байдаг учраас уншигч та дарс худалдаж авах үедээ нэрийг нь харах төдийд л ямар амттай гэдгийг нь мэдэх боломжтой гэсэн үг юм шүү.

9

7

7.5

8

Ч.Туул
Кочи их сургууль
Хүмүүнлэгийн ухааны факультет – Нийгэм эдийн засгийн анги
2-р курсын оюутан
2015 оны 6 сарын 12 өдөр

Ашигласан материал:

  1. Калди кофе фарм – “Дарсны үндэс” ном, хуудас 12-35
  2. ББС зөв хооллолтын талаар сайт
    http://www.bbcgoodfood.com/howto/guide/wine-good-you
  3. Эрүүл мэндийн ерөнхий сайт
    http://www.health.com/health/article/0,,20410287_3,00.html

Сэтгэгдэлүүд ( 11)

  • golden goose - 2018/08/18

    WONDERFUL Post.thanks for share..more wait .. ?

  • michael kors handbags - 2018/08/17

    Would you be excited by exchanging links?

  • yeezy boost 350 - 2018/08/17

    I not to mention my guys were actually taking note of the great guides located on the website and so at once I got a horrible suspicion I never thanked the blog owner for those tips. Most of the guys ended up for that reason glad to see them and have clearly been using them. I appreciate you for being quite helpful as well as for opting for some outstanding tips millions of individuals are really desperate to know about. My honest apologies for not expressing gratitude to you earlier.

  • michael kors outlet - 2018/08/16

    Oh my goodness! a tremendous article dude. Thank you Nonetheless I am experiencing challenge with ur rss . Don抰 know why Unable to subscribe to it. Is there anybody getting an identical rss problem? Anybody who is aware of kindly respond. Thnkx

  • ferragamo belt - 2018/08/16

    You made some first rate factors there. I seemed on the internet for the problem and located most people will associate with together with your website.

  • adidas stan smith - 2018/08/15

    very nice submit, i definitely love this website, carry on it

  • yeezy boost 350 - 2018/08/14

    WONDERFUL Post.thanks for share..extra wait .. ?

  • jordan 4 - 2018/08/14

    you have a fantastic weblog here! would you wish to make some invite posts on my weblog?

  • yeezy boost 350 - 2018/08/13

    I am only writing to make you be aware of of the superb encounter my princess had visiting the blog. She noticed some pieces, with the inclusion of what it's like to possess an ideal teaching heart to let many more with no trouble learn about several extremely tough topics. You actually surpassed our desires. Thank you for rendering such essential, safe, revealing and fun thoughts on that topic to Ethel.

  • off white hoodie - 2018/08/13

    I used to be very happy to find this internet-site.I wanted to thanks for your time for this glorious read!! I definitely having fun with every little bit of it and I've you bookmarked to take a look at new stuff you weblog post.

  • balenciaga sneakers - 2018/08/12

    It抯 laborious to find knowledgeable individuals on this subject, however you sound like you know what you抮e talking about! Thanks

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн