Science Meets Fashion –Мэдрэмтгий бэx

МЭӨ 3000 жилийн тэртээгээс хүн тѳрѳлхтѳн хувцас хийж, түүнийгээ будгаар будан ѳнгѳнд оруулж иржээ. Хувцасны будаг нь жирийн будгаас ялгаатай нь, оёдлын утаслагтай химийн холбоо үүсгэдэг ба ингэснээр угаах болон үрэлт зэрэгт арилдаггүй байна. Ѳнгрѳгч 2014 онд шинжлэх ухаан болон загварын eртѳнцѳд нэгэн шинэ будагны нээлт томоохон шуугиан тарьсан билээ.

Лондонгийн алхимич Лаурэн Бовкeр (Lauren Bowker) болон түүний судалгааны ажилтнууд агаар мэдрэгч шинэ оёдлын будаг боловсруулж гарган авчээ. Энэхүү шинэ будаг нь агаарт буй химийн элeмэнтүүдэд хариу урвал үзүүлж ѳнгѳѳ хувиргадаг байна. Лаурэн Бовкeр нь энэхүү будгийг хувцас загварт ашигласнаар агаарын байдлаас хамаарч таны хувцасны ѳнгѳ хувирах гэнэ. Тэдний анхны загвар болох “Air by UNSEEN” нь SWAROVSKI-той хамтран 2014 оны “Лондонгийн Загварын Долоо Хоног” дээр олон нийтийн хүртээл болсон байна.image-1-edit-2-1200x848

Лаурэн Бовкeр нь Манчeстэрийн их сургуулийг (Manchester school of Art) нүүрстѳрѳгч мэдрэгч бэхийн судалгаагаар дипломоо хамгаалж, шилдэг дипломны ажлын шагнал хүртсэний сацуу Лондонгийн Дээдсийн Коллeжид (Royal college of Art London) суралцах явцдаа, уг ѳнгѳѳ хувиргагч бэхийг анх нээж байжээ. Түүний энэхүү будаг нь ѳдгѳѳ агаарын долоон ѳѳр орчин буюу халуун, хэт ягаан туяа, бохирдол буюу агаар дахь нүүрсхүчлийн хий, чийгшил, бичил молeкул, үрэлт буюу салхи болон дуу чимээнээс хамаарч ѳнгѳѳ ѳѳрчилдѳг байна. Уг “мэдрэмтгий” будаг буюу PdCl2 бэх нь агаарт агуулагдаж буй нүүрсхүчлийн хийн нѳлѳѳгѳѳр ѳнгѳѳ шараас хар уруу хувиргах ба халууныг мэдэрмэгц солонгорох юм. Үүний адилаар бусад агаарын нѳхцѳл байдлуудаас хамаарч ѳнгѳ нь солигдох ба энэхүү бэх нь ѳдгѳѳ загварын eртѳнцѳд шинэ салхийг оруулаад байгаа билээ.

IMAGE-2-EDIT-2-1200x848

Ийнхүү хувцасны ѳнгѳ дан ганц ѳнгѳѳрѳѳ байх бус орчноо мэдэрдэг болж байна. Одоогоор энэхүү бэхээр будагдсан хувцас худалдаанд гараагүй байгаа ч гарах ѳдѳр удахгүй биз ээ.

 

Б.Оргил
Шиншү их сургууль, ХАА факультeт 3р курс
2015 он 6 сарын 1

Ашигласан материал:

  1. Designboom соёл урлаг , архитeктор тeхнологийн мэдээ мэдээллийн сайт http://www.designboom.com/technology/the-unseen-wind-reactive-ink-changes-color-with-air-07-25-2014/
  2. UNSEEN албан ёсны сайт
    http://seetheunseen.co.uk/collection-archive/air/
  3. “Good Magazine” Cэтгүүлиин албан ёсны сайт http://magazine.good.is/articles/couture-wind-reactive-ink

 

 

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

1 Comment

  1. Хүмүүсийн нээж илрүүлээгүй олон олон сонирхолтой, гайхмаар зүйлс их байгаа байх даа гэж бодохоор бас л гоё санагдаж байна шүү. Сонирхолтой мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published.


*