Та Шидэт нүдтэй болмоор байна уу?

Уншигч танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Таны амралтын өдөрт зориулан стерео зургийн талаарх сонирхолтой нийтлэлийг бэлдлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

stereogram-1383444006

Стерео зураг

Стерео зураг гэж юу вэ?

Энгийнээр тайлбарлавал “зурган доторх зураг” гэж хэлж болно. Зурган дотор байгаа зураг таны нүдэнд 3 хэмжээст болж харагдах дүрс зургийг стерео зураг гэнэ. Өөрөөр хэлбэл та 2 хэмжээст зургаас 3 хэмжээст зургийг олж харж байгаа тул энэ нь таны нүдийг хуурч буй хэрэг юм. 1991 онд компьютер программист Том Баччэй болон уран зураач Чери Смит нар анхны стерео зургийг олон нийтэд түгээж тэрийгээ “Шидэт нүд” гэж нэрлэсэн байна. Хүн нэг нүдээ ашиглан  юмсын том жижиг, хурдан удаан, хүнд хөнгөнийг ялгаж чаддаг. Харин хоёр нүдээрээ дээр дурдсан чадваруудаас гадна өөрийн төвлөрч харж буй бай, юмс хаана ямар зайд оршиж байгааг барагцаалж мэдэх боломжтой байдаг байна. Хамгийн энгийн жишээ болох доорх зургийг харна уу.

SAM_0428

Та нэг нүдээ аниад хуруугаа нүдтэйгээ ойртуулан өөрөөсөө хол байгаа биет юмсыг барьж, чимхэж байгаа мэт харж чаддаг билээ. Хэрвээ та анзаарсан бол гараа нүднээсээ урагшлуулж хойшлуулсан ч тухайн чимхэж барж байгаа юмсын хэр хол зайд байгааг баримжаалж чадахгүй байгаа юм. Харин хоёр нүдээрээ оролдоод үз дээ. Та тун хурдан орон зайг мэдэрч өөрийн гар болон төвлөрч байсан биетийн хол ойрхоныг мэдэж байгаа байх. Би үүгээрээ юуг хэлэхийг зорьсон бэ гэвэл стерео зургийг та нэг нэг нүдээрээ ээлжлэн ширтвэл 3 хэмжээст зургийг харж чадах юм.

Гэвч стерео зургийг харах нь таны нүдэнд ямар ашиг тустай вэ? гэж та бодох нь гарцаагүй биз ээ. 3D стерео зураг нь нүдний харах чадварыг сайжруулах  маш үр дүнтэй арга юм. Стерео зураг үзэх нь  холын харааг сайжруулдаг төдийгүй ядарч чилсэн нүд болон хялар нүд эмчлэх маш сайн эмчилгээ болж чаддаг байна.Түүгээр ч зогсохгүй нүдний эмнэлгүүд оношлогоондоо стерео зургийг ашиглах тохиолдол байдаг байна.

Хэрхэн яаж стерео зургийг харах вэ?

Ерөнхийдөө дээр дурдсан шиг стерео зургийг харах хамгийн амархан арга бол тухайн зураг руу гөлөрч харах юм. Хэрвээ та чадахгүй байвал доорх 2 аргыг хэрэглээд үзээрэй!

Харах арга 1

-Зургаас 30-40 см зайд суух

-Стерео зурагт байгаа нэг цэгийг сонгон авч түүн рүүгээ төвлөрч харах (аль болох зургийн төвд орших цэгийг сонгон авбал харах боломж ихэснэ)

-За хэсэг хугацаанд төвлөрч харсны дараа та Стерео зургийн ямар гайхалтайг харж эхлэнэдээ.

-Хамгийн гол нь нүдээ хөдөлгөхгүй тэвчээртэй сууж харах юм шүү!

Харах арга 2

Эхний аргыг туршиж үзээд ч болохгүй байвал та стерео зургийг харж чадахгүй гэсэн үг биш. Харин та дараах аргыг туршиж үзээрэй.

Та компьютерийн дэлгэцээс харах биш уг харахыг хүссэн стерео зургаа цаасан дээр  хэвлэж гарган бодитоор харвал илүү үр дүнтэй байх болно. Хэвлэж гаргасан стерео зургаа хамартайгаа наалдуулан бариад нүдээ уг зураг руу төвлөрүүлж зургаа аажим аажмаар хамарнаасаа холдуулснаар та стерео зургийг харж чадаж магадгүй юм.

Хамтдаа маш энгийн дасгал хийж үзэцгээе!

Доорх “зураг 1”-т орших 2 ширхэг В гэж бичсэн цагаан цэгийн яг гол уруу харж аль болох хоёр нүдээ 2 цэг тус бүрт чиглүүлэн харах гэж оролдоод үзээрэй. Та удаан хугацаагаар оролдсоноор “зураг 2”-т байгаа мэт 3-н ширхэг В гэж бичсэн цагаан цэг болгон харах болно. Хэрвээ тэгж чадвал та төвөггүй стерео зургийг харж чадна гэсэн үг.

2dots

Зураг 1

3dots

Зураг 2

Таны нүдний ажиллагааг сайжруулах үүднээс доорх 3 төрлийн стерео зургийг хамт орууллаа. Танд амжилт хүсье!

003

Стерео зураг 1

003ANSWER

Хариу 1

001

Стерео зураг 2

001ANSWER

Хариу 2

006

Стерео зураг 3

006ANSWER

Хариу 3

 

Г.Цэлмэн
Токай ИС, Барилгын инженерийн факультет, 3-р курс,
2015.6.27

Aшигласан материал:

1.“Базли Том”-ын өөрийн цахим хуудас:
https://bazlitomi.wordpress.com/2011/05/22/cross-eye-3d/

2. Эрүүл мэндийн цахим хуудас:
http://www.vision3d.com/vocvis.html#binocular

3. Википедиа нэвтэрхий толь:
https://en.wikipedia.org/wiki/Autostereogram
https://en.wikipedia.org/wiki/Stereogram

 

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*