Бяслаг дэлхий дахинд

     Монголчууд бид өнө эртнээс таван хошуу малаа өсгөн үржүүлж, тэднийхээ үржил шимийг өдөр тутмынхаа амьдралд ашиглаж, ууж идэн, эдэлж хэрэглэж ирсэн уламжилалтай ард түмэн билээ. Тэр дундаа сүү болон сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр хэрэглэдэг билээ. Сүүн бүтээгдэхүүн нь төрөл зүйл, амт чанарын хувьд олон янз байдаг болохоор тэр бүгдийг нь ерөнхийд нь Цагаан идээ гэж тусгайлан нэрлэж, тодорхой бие даасан бүлэгт хуваадаг. Энэ бүлгээр аваад үзэхээр, дэлхий дахинд хамгийн өргөн хэрэглэгддэг нь сүү, масло, тараг бяслаг гэх мэтээс биш, ааруул, ээзгий, хайлмаг зэргийг хэрэглэдэггүй билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр бүтээгдэхүүнүүд Японд, аль эсвэл Америкийн дэлгүүрийн лангуун дээр хараахан зарагдаж амжаагүй байна. Үүнээс үүдэлтэйгээр энэ удаагийн нийтлэлдээ дэлхий даяар өргөн хэрэглэгддэг цагаан идээ, тэр дундаа бяслагийг онцолж сонгож Итали, Франц гэх мэт улсуудын төрөл бүрийн нэрийн /брэндийн/ алдартай бяслагнуудыг товч танилцуулахын зэрэгцээ тэрхүү дэлхийн стандартыг Монголынхоо уламжлалт арга барилтай харьцуулан хүргэхээр бэлдлээ.

    Хамгийн түрүүнд та бүхэнд бяслагийг бэлдэх уламжлалт аргыг танилцуулъя. Бяслагийг хийхдээ голчлон үхэр, хонь, ямааны сүүг ашиглана. Эхлээд цэвэр сүүгээ тогоонд хийж зөөлөн галаар буцалгаад, сүүний 0.5-0.8 хувь хэмжээний ээдүүлэг /исэлдүүлсэн сүү буюу бүрмэл тараг/ нэмж өгнө. Түүний дараа тусгай шүүлтүүрийн зориулалттай бөс даавуун уутанд хийж шар уснаас нь салгана. Монголчуудын хувьд 40 литрийн төмөр усны сав /бидний хэрэглэж заншсанаар бидон/-ыг хүндрүүлэгч болгон ашиглаж, хавтангийн тусламжтайгаар их жингээр дарж 3-4 цаг орчим орхино. Ийнхүү нягтарсан сүү маань бяслаг болж хувирах нь тэр.

   Харин үйлдвэрт хэрхэн яаж үйлдвэрлэдэг бол хэмээн уншигч та гайхаж байж магадгүй ч гэсэн, бяслаг хийх уламжлалт арга тэр хэвээрээ өөрчлөгддөгүй юм байна гэдгийг олж уншаад их гайхсан шүү. Сонирхуулах үүднээс доорхи зургийг хавсаргаж байна үзэж сонирхоно уу.

1

Зургийн товч тайлбар

  1. Сүүгээ буцалгана.
  2. Өрмийг нь шүүж авч байгаа нь.
  3. Ээдэм /үйлдвэрээс бэлдэж боловсруулсан хэлбэрээр/-ийг нэмнэ.
  4. Ээдсэн байдал нь.
  5. Шар уснаас нь шүүж салгана.
  6. Тусгай зориулалтын даавуун уутанд савлаж бооно.
  7. Хүндрүүлэгчээр шахаж нягтаршуулна.
  8. Бэлэн болсон бяслагаа уутнаас нь салгана.
  9. Бага зэрэг сэрвээж хатаана.
  10. Зүсээд идэхэд бэлэн боллоо.

    Ийнхүү бяслагны хувьд ерөнхий аргачилал дэлхий даяар харьцангүй адил байдаг гэдгийг ойлгож авсан байх гэж бодож байна. Харин одоо та бүхэнд бяслагны олон янзийн төрөл зүйлээс сонирхуулъя.

Byaslag-ok

   Ийнхүү бяслагны талаар бага ч болтугай мэдэж авсан хэмээн найдаж байна. Бидний хувьд зүгээр л дангаар нь иддэг бяслаг гэдэг энэ бүтээгдэхүүнийг дэлхийн хүмүүс янз бүрийн аргаар, олон янзын өөр бүтээгдэхүүнтэй хольж илүү тансаг гоёмсог амтыг бий болгож иддэг байх нь… Магадгүй орчин үед хоол хүнс гэдэг дан ганц амьдрахын тулд бус биед үзүүлэх эерэг нөлөөлөл өөрөөр хэлбэл онцгой сэтгэл ханамжийг бий болгох зүйлийн нэг болжээ. Иймээс энэ удаагийн нийтлэлийнхээ төгсгөлд гэж хэлэхэд, уншигч та ямарваа нэгэн зүйлийг идэх үедээ гэдсээ дүүргэхийг яаралгүйгээр идэж байгаа хоол хүнснээсээ сэтгэл ханамжийг мэдрэхийг хичээхийн зэрэгцээ, тухайн хүнсний бүтээгдэхүүн биед тань ямар нөлөөтэй билээ гэдгийг байнга санаж байхыг зөвлөж байна. Таньд амжилт хүсье.

Ч.Туул
Кочи их сургууль
Нийгэм эдийн засгийн анги 2-р курсын оюутан
2015 оны 7 сарын 3 өдөр

Ашигласан материал:

  1. Бяслагийг яаж хийдэг вэ?

http://ez.blog.banjig.net/post.php?post_id=109600

  1. Газаршим ХХК албан ёсны вэб хуудас

http://gazarshim.mn/2014/04/%D1%81%D2%AF%D2%AF%D0%BD-%D1%85%D2%AF%D1%87%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D0%BD-%D0%B1%D1%8F%D1%81%D0%BB%D0%B0%D0%B3/

  1. “Хоол хүнсний талаарх ерөнхий мэдлэг” Ода Шинто, Камел кофе ХХК Хуу.26-37

Хуваалцах

4 Comments

  1. Bi neg ih surguulidaa 1 angli helnii meregjliin hicheel songoj avch bgaa ym, tgsn chine Cheese agaariin bohirdol uusgej bgaa hunseniii jisgaaltand nileen deeguur ordog ym bnlee hehe! arga ugui l olon hun ideh durtai gedeg n haragdaj bgaa ym! hehe

  2. Comment bichsend bayrlalaa!!! hihi bi ch bas durtai!!!! ^^
    hamtdaa hicheetsgeey!! uu^^

  3. cheese uildverlel agaariin bohirdol uusgedeg talaar estoi sonsoj baigaagui yum bna. shine medeelel bolloo…

Leave a Reply

Your email address will not be published.


*