Ой тогтоолтоо сайжруулмаар байна уу?

   Та хичээлийнхээ хүнд хэцүү нэр томьёо, өөр бусад өдөр тутмын жижиг сажиг зүйлсийг мартаад байгаа бол анхаарлаа хандуулж сайтар уншина уу. Танд хэрхэн ой тогтоолтоо сайжруулах арга, ой санамж нь ямар зарчмаар ажилладаг талаар тайлбар зөвлөгөө өгье.

  Юун түрүүнд ой тогтоолт гэдэг нь өнгөрсөн туршлагаа хадгалан тогтоох, санах, танин мэдэх процесс юм. Ойн тусламжтай бид сурч, дахин боловсруулж, сэргээн санаж чаддаг.

  Харин одоо аль болох бага мартаж, сайн ой тогтоолттой болох талаар энгийн хэдэн аргууд сонирхуулъя.

1. Ангилан утгачлах

   Аливаа юмыг цэгцэлж янзлахад төрөлжүүлэн ангилан ялгахаас эхэлдэг. Ой санамжинд ч мөн адил цэгцтэй байдал хэрэгтэй. Ангилан утгачилснаар дараа нь эргэн санахад дөхөмтэй болдог байна. Жишээлбэл9 оронтой утасны дугаарыг гурав гурваар нь багцлан чээжлэх, аль эсвэл өөрт чухал өдөр, тоотой холбон тогтоох. Тэр чигээр нь тогтоохоос илүү утгачлан ойлгох нь санах үед түлхүүр болж илүү үр дүнтэй гэдгийг санаарай.

org_organize

2. Тодорхой үзэгдэл орчинтой холбон цээжлэх

   Зарим судлаачид хүнийг тухайн үйл явдал болсон ойр орчин эргэн тойрноо сайн санадаг гэж үздэг. Энэ нь бид юмсыг харилцаа холбоо, дэс дарааллаар чээжлэхдээ сайнтай холбоотой. Шалгалт өгөх өрөөндөө хичээлээ давтвал жинхэнэ шалгалтаа өгч байхдаа илүү сайн санах магадлалтай болдог гэнэ.

1.LEFT-RIGHT-BRAIN.-PICTURE.-8TH-SEPTEMBER.-ARABELLA

3. Харааны ой санамжаа ашигла

   Бид нүдэнд буух тод өнгө дүрс зэрэгт хариу үйлдэл үзүүлэхдээ сайн байдаг байна. Тийм учраас тод өнгийн тодруулагч, дүрс байдаг нь ч мөн учиртай. Тиймээс аливаа цээжлэх зүйлсээ зургаар дүрслэж, тэмдэглэл хөтлөн, тодруулагчаар тодруулж байвал сэргээн санахад болоод тогтооход амар байх болно.

Highlighted Section of Book ca. 2001

4. Бусадтай мэдлэгээ хуваалцах

   Сурсан мэдсэн зүйлээ бусдад илэрхийлэн ярих нь таны ой тогтоолттой гүн ач холбогдолтой. Энэ нь утгачлан чээжлэх аргын нэг хэлбэр бөгөөд орж ирсэн мэдээллийг боловсруулж өөрийн болгох оновчтой арга юм. Ингэснээр таны өөрийн ойлголт ч гүнзгийрч, удаан хугацаанд санах ойд үлдэх болно. Мөн чанга дуугаар давтаж унших нь бусадтай биш юмаа гэхэд өөртэйгөө илүү сайн хуваалцсаны үр дүн юм шүү.

Business Discussion --- Image by © Royalty-Free/Corbis

5. Оюун ухааны дасгал хийх

   Таны тархи амьдралын тань туршлага, мэдээлэл зэргээс үндэслээд шийдвэр гаргах, мэдээллийг боловсруулах хадгалах гэсэн өөрийн тодорхой арга замыг олсон байдаг. Хэрэв та шинэ зүйл оролдож туршиж үзэхгүй бол таны тархины үйл ажиллагаа ч хөгжихгүй. Аль болох бүтээлч шинэ зүйлсийг туршиж үзвэл тархи хөгжинө гэсэн үг. Ялангуяа тархи биеэ хамтад нь ашигласан зүйлсийг хийх нь жинхэнэ оюуны дасгал болж өгнө. Жишээлбэл: юм нэхэх, хөгжим тоглох, спортоор хичээллэх, үгийн сүлжээ бөглөх гэх мэт сэтгэн бодох чадвар ашигласан зугаатай байж болох бүхий л зүйлсийг туршиж үзээрэй. Гол нь шинэлэг, чадал сорьсон, зугаатай байх нь чухал шүү.

graphic_brain-exercises-as-activities-for-seniors

6. Нойроо авах

   Хамгийн чухал бөгөөд үр дүнтэй арга бол унтаж амрах. Шинэ зүйл сурсны дараа унтаж амарвал санах, тогтоох явц хурдан болдог. Таны шөнөжингөө нойргүй бэлдсэн зүйлс богино хэмжээний ойд л хадгалагддаг бөгөөд хэсэг хугацааны дараа гэхэд мартагдсан байх болно. Тиймээс та сурсан зүйлээ хадгалъя гэж бодож л байгаа бол нойргүй хоноод хэрэггүй.

Baby smiling in bed with eyes closed and arms out.

7. Зөв хооллолт

   Яах аргагүй хоол хүнс ой тогтоолтонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Жимс ногоо бол мэдээж зайлшгүй хэрэгцээ ба түүнээс гадна ногоон цай, карри, самар, цэцэгт байцаа, өнгөт байцаа зэрэг нь тархины эсийн дахин сэргэлтэнд нөлөөлдөг. Мөн омега 3 агуулсан бүтээгдэхүүн буюу загас, загасны тос, кокосын тосыг өдөрт 2 халбага хэрэглэвэл тархины үйл ажиллагааг хурдасгадаг байна. Энэ мэтээр та зөв хоолловол хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа тань ч сайжрах болно. Таны хоол боловсруулах эрхтэний байдлаас үүдэн тархи болоод таны сэтгэл зүйн байдал шууд хамаарна гэдгийг санаарай.

walnuts2

8. Дасгал хий

   Дасгал хөдөлгөөн хийснээр цусан хангамж сайжраад зогсохгүй, тархины эсийг олшруулж танин мэдэхүйн үйл явцыг хурдасгадаг. Дасгалын үр нөлөөгөөр тархин дахь хүчил төрөгчийн хэмжээ ихсэж, ой санамжаа алдах, чихрийн шижин гэх мэт бусад өвчнөөс ч сэргийлнэ.

o-EXERCISE-facebook

    Та дээрх аргуудаас нэгийг нь ч болвол туршаад үзээрэй. Эрүүл, идэвхитэй амьдрал хүнийг ямар ч амжилтанд хүргэж чадна. Та бүхний оюуны замд тань өндөр амжилт хүсье.

                                                   

А.Дөлгөөн
Обирин их сургуулийн 3-р курс,Сэтгэл судлалын мэргэжил,
2015.7.11

                                              

                                                                  

Ашигласан материал

– Ой тогтоолт сайжруулах 7 арга

http://articles.mercola.com/sites/articles/archive/2014/04/24/memory-improvement-tricks.aspx

– Ой тогтоолтын үе шатууд

http://www.simplypsychology.org/memory.html

– Robert S. Feldman (2012)  Сэтгэл судлалыг ойлгох нь

– Ой тогтоолт гэж юу бэ?

http://psychology.about.com/od/cognitivepsychology/a/memory.htm

– Оюун ухааны дасгал болоод зөвлөмжүүд

http://www.helpguide.org/articles/memory/how-to-improve-your-memory.htm

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*