Гитлер архитектор байх байсан

“Дэлхийн II-р дайн”-ыг дурсах болгонд та бидний аав ээж, өвөө эмээгийн сэтгэл зүрхнээс гарахгүй олон хар дурсамж, баримтууд байдаг нь гарцаагүй билээ. Энэхүү дайнд 60 гаруй сая хүн амь үрэгдсэний 20 гаруй сая нь цэрэг, 40 гаруй сая нь энгийн иргэд байжээ. Харин ХХI зууны залуучууд бидний төсөөлөлд Дэлхийн II дайны тухай ойлголт нь “дарангуйлагч” Адольф Гитлертэй салшгүй холбоотой. Ихэнх хүмүүсийн хувьд  “Гитлер” гэдэг нэр хар бараан айдас дагуулдаг боловч үнэн хэрэгтээ та бид Гитлерийн талаар төдийлэн сайн мэддэггүй билээ. Хэдийгээр тэрээр агуу удирдагч, дарангуйлагч байсан боловч Герман улсын хөгжилд маш том хувь нэмэр оруулсан хүн юм. 

berlin-01

Өнөөгийн Герман улс Берлин

Адольф Гитлер нь 1889 оны 4 сарын 20-ны өдөр Австрид төрсөн бөгөөд Алойс Гитлер болон Клара Ползол нараас төрсөн зургаан хүүхдийн дөрөв дэх нь болж мэндэлсэн байна. Түүнийг 3 настай байхад гэр бүлээрээ Австриас Герман уруу нүүжээ. Гитлер xүүхэд байхдаа эцэгтэйгээ байнга маргалддаг, өөрийн үзэл бодолдоо үнэнч нэгэн байсан гэдэг. 1900 онд дүү Эдмундыг нас барсны дараа тэрээр дуу цөөтэй болж, эцэг Алойс Гитлертэй харьцах харилцаа улам муудсан байна. Эцэг нь түүний урлагт сонирхолтойг үл ойшоож, гэр бүлээсээ илүү ажилаа анхаардаг байсан нь Гитлер өөрийн сонирхол болох уран зураг, урлаг, мөн Германы үндсэрхэг үзэлд автах нэг том шалтгаан болсон бол уу.

ADN-ZB Adolf Hitler faschistischer Führer, Hauptkriegsverbrecher. geb: 20.4.1889 in Braunau (Inn) gest: (Selbstmord) 30.4.1945 in Berlin Kinderbildnis

 

1889~1890 он Гитлерийн балчир насны зураг

1905 оноос эхэлж Гитлерийн Вена дахь бие даасан амьдрал эхлэв. Эхэн үедээ санхүүгийн бэрхшээл тулгарч байсан хэдий ч түүний ээж нь олон зүйлээр тусалж дэмждэг байжээ. Ганц бие амьдрал түүнийг урлагт илүү хүчтэй татагдахад хүргэсэн гэж зарим судлаачид үздэг байна. Тэрээр мөнгө олохын тулд Венагийн үзэсгэлэнт дүр төрхийг цаасан дээр усан будгаар урлан зурж зардаг байжээ. Цаашлаад Гитлер өөрийн энэ урлагийн авьяасаа хөгжүүлэхийн тулд “Вена Дүрслэх Урлагийн Коллеж”-д (“Academy of Fine Arts Vienna”) 1907, 1908 онд хоёр ч удаа шалгалт өгч элсэн орох хүсэлтээ  явуулсан боловч тухай бүрт татгалзсан хариу авсан байна. Коллежийн захирал түүний энэ байдлыг их сайн эргэцүүлэн бодож архитектурын ангидаа элсүүлэн авсан боловч түүний кредитын оноо тун бага байсан учир 2-р курсээ ч төгсөж чадалгүй сургуулиасаа гарсан байна.

The_Courtyard_of_the_Old_Residency_in_Munich_-_Adolf_Hitler

1914 он Адолф Гитлерийн усан будгаар зурсан Миюүхэны Алтер Хоф (The Alter Hof in Munich. Watercolour by Adolf Hitler, 1914)

Хэсэг хугацааны дараа тэрээр Германы түүхэнд бичигдсэн “Нацист Герман”-ны намд (“Nazi Germany”) элсэн ороод зогсохгүй удирдан авч явснаар “Дэлхийн II дайн” дэгдэв. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн өсвөр насны сонирхлыг огтхон умартаж мартаагүй бөгөөд “Нацист Aрхитектур” (“Nazi architecture”) гэсэн нэршил доор “Нацист Герман” намын жагсаал, олноор цуглах нүсэр барилга байгууламжийг барьжээ.

Adolf Hitler salutes troops of the Condor Legion who fought alongside Spanish Nationalists in the Spanish Civil War, during a rally upon their return to Germany, 1939.

1939 он Адольф Гитлер

Түүний энэ “Нацист Герман” намын цугларалтын газрыг барихад хамгийн ихээр тусалж, гар бие оролцсон хүн бол архитектор Алберт Шпер байлаа. 1931 оны “Нацист Герман” намын өдөрлөгт Алберт Шпер оролцож Гитлерийн хурц шийдэмгий яриаг сонсож, Гитлерийн ойрын хүрээнд хамт ажиллах сэтгэл төрсөн гэдэг. Алберт Шперийн архитектурын уран хэв маяг Гитлерийг татаж чадсан бөгөөд тун удалгүй Гитлер ч түүнд итгэж “Үйлдвэрлэл, Дайны зэвсэглэлийн Сайдад” томилон ажиллуулсан юм. Албер Шпер нь “Нацист Aрхитектур”-ын барилгыг барихад том тусламж хүргээд зогсохгүй, Берлин хотын дахин шинэчлэлд ханцуй шамлан гар бие оролцсон нэгэн юм.

Zentralbild 5050-50 Architekt Speer war noch vor der Machtergreifung Hitlers der persönliche Freund des Bauzeichners Hitler; nicht nur die Gemeinsamkeit der beruflichen, sondern auch der politischen Interessen brachte sie näher. [1938?]

1938 он Адольф Гитлер болон Алберт Шпер 
Albert-Speer-and-Adolf-Hi-008

“Нацист Архитектур”-ын ажилд гар бие оролцож буй Адольф Гитлер arch_hitler_triumphalarch

Гитлерийн зурсан “Нацист Герман” намын төв хаалга

deutsche_stadion_designs_by_teslapunk-d3448u3

“Герман Цэнгэлдэх Хүрээлэн” план зураг (“Deutsches Stadion”)

hirsch1

“Герман Цэнгэлдэх Хүрээлэн” загвар баригдаж буй дүр төрх

Гитлер эртний Ромын нүсэр том барилга тэр дундаа “Колоссиум”-ыг (“Colosseum”) хүндэлж биширдэг байсан учир “Нацист Архитектур”-ын нэг том хэсэг болох “Герман Цэнгэлдэх Хүрээлэн”-г (“Deutsches Stadion”) 400,000 хүний суудалтай  800 метр урт, 450 метр өргөн, 90 метр өндөр цэнгэлдэх хүрээлэнг барихаар төлөвлөж байсан гэдэг. Тэрээр энэхүү нүсэр “Нацист Архитектур”-аараа “Words of Stone” хэмээх гайхалтай философийг бодож олжээ. Нар, салхи, бороо, цас, шуурганы өөдөөс ЧИМЭЭГҮЙХЭН зогсох том том чулуунуудыг илэрхийлсэн боловч, цаад далд утга санаа нь аливаад “чимээгүй” байх нь ямар хүчтэй болохыг харуулсан гайхалтай оновчтой  философи юм. Түүний өсвөр насандаа мөрөөдөж байсан амьдрал нь тэс ондоо болсон хэдий ч тэрээр өөрийн сонирхлоо хаялгүй Нацист Архитектурыг бий болгосон нь гарцаагүй түүнийг архитектур цаашлаад уран зурагт дуртай байсан гэдгийг харуулж байна. Гитлерийн тарьсан олон муу муухай  зүйлс түүхэндээ бичигдсэн байдаг хэдий ч, гарцаагүй Герман улсын одоогийн хөгжилд хүрэх алтан замыг өөрийн гараар бие болгосон нэгэн гэж би хувьдаа бодож явдаг юм. Тийм ч учир та бүхэнд Гитлерийн талаарх эерэг мэдээллийг хүргэсэн билээ. Tа бүхэн ч гэсэн өөрсдийн хүсэл мөрөөдлөө орхилгүй бодит биелэл болгоорой.

Адольф Гитлерийн гайхалтай яриа Герман улсын сэргээн босголтын талаарх дүрс бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

Г.Цэлмэн
Токай ИС, Барилгын инженерийн факультет, 3-р курс,
2015.8.15

Aшигласан материал:

https://mubi.com/notebook/posts/witnesses-in-stone
Википедиа нэвтэрхий толь: Алберт Шпер, “Нацист Архитектур”,  Адольф Гитлер, “Герман Цэнгэлдэх Хүрээлэн”
https://en.wikipedia.org/wiki/Albert_Speer
https://en.wikipedia.org/wiki/Nazi_architecture
https://en.wikipedia.org/wiki/Adolf_Hitler
https://en.wikipedia.org/wiki/Deutsches_Stadion
http://www.biography.com/people/adolf-hitler-9340144#early-years
東海大学   科目 :建築美学 教師:渡邉 研司 講義 第12

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

1 Comment

  1. Ямар мундаг юм бэ сурлагын амжилт хүсье. Гитлерийн хувьд урлагийн мэдрэмж ихтэй хүн байсан юм байна даа. Архитектор болохыг хэдий маш их хүсч байсан ч 2 ч удаа татгалзсан хариу авсан хүн аргагүй шантарсан байх . Гэвч тэр уран илтгэгч болж агуу удирдагч болж чадсан байна. 80 сая хүнийг нэгтгэж нэг зүгт чиглүүлж зүтгэж чадсан нь өөрөө гайхамшиг юм даа.

Leave a Reply

Your email address will not be published.


*