Чээжилэх шалгалтыг хашраагаад өгье

 

   Энэ удаагийн нийтлэлдээ хэрхэн яаж аливаа юмыг мартахгүйгээр чээжилж сурах вэ гэдэг талаар бодит практик дадлага дээр тулгуурлан хэд хэдэн зөвлөгөөг та бүхэнд хүргэхээр бэлдлээ.

   Бид бүгд өөр өөрийн гэсэн онцлог аргаар аливаа зүйлсийг чээжилж тогтоодог. Тийм учраас миний хувьд үр дүнтэй арга, уншигч таны хувьд ямар ч үр дүнгүй байж ч болох юм. Гэхдээ хүн бүр аливаа зүйлсийг харж, сонсож, мэдэрч хүлээн авдаг. Тэр дундаа аль нэг нь харьцангуй давуу байж буюу тэр нь тухайн хүний хувьд онцлог арга нь болох юм. Харин аль нь вэ гэдгийг уншигч та өөрөө олж шийдэх бизээ. Энэ удаад унших, сонсох мэдрэх аргаар аливаа юмыг чээжилдэг хүмүүсийг тодорхойлох ерөнхий шинж чанарыг тус бүрт нь тохирсон аргын хамт бичиж нэгтгэлээ.

Сонсож чээжилдэг хүмүүс:

1

  • Та аливаа харилцан яриа, эсвэл хурал лекцэн дээр сонссон мэдээллийг нарийн тод санадаг.
  • Та үгийн баялаг ихтэй бөгөөд, гадаад хэл сурахдаа маш гарамгай авъяастай
  • Та сайн ярьж чаддаг бөгөөд өөрийн санаагаа тодорхой илэрхийлж чаддаг.
  • Та хөгжмийн сонсголтой бөгөөд дууг сонсохдоо цаад ритмийг нь хүртэл сонсож чаддаг.

Холбох арга

   Текстын агуулга дунд өөртэйгээ холбоотой зүйл байгаа эсэхийг шалга. Болж өгвөл өөртэйгээ ямар нэг байдлаар холбоод үз.

   Чээжилэх гэж буй зүйлс тань олон тоотой байгаа тохиолдолд тэдгээрийн эхний үсгүүдээр өөр нэг өгүүлбэр зохиогоод үз. Жишээ нь, хэрэв та дэлхий долоон гайхамшиг байрладаг улсуудыг чээжилэх байлаа гэж үзэхэд, Бразил, Перу, Энэтхэг, Хятад, Итали, Мексик, Иордан гээд шууд бүгдийг нь дарааллаар нь чээжилэхэд хэцүү учраас, Би Перугээс Ээждээ Хачин Инээдтэй Малгай Илгээлээ.  гэвэл харьцангуй чээжилэхэд амар байж болох юм.

Дарааллаар чээжилэх арга

   Энэ арга нь гадаад хэл сурч буй хүмүүсийн хувьд шинэ үг чээжилэхэд хамгийн их хэрэг болдог аргуудын нэг юм. Мөн дан ганц гадаад хэл гэлтгүй, аливаа улсын түүхийн он цагийг чээжилэх үед их тустай. Жишээ нь, англи хэл дээр 10 шинэ үг чээжилэх байсан гэж үзвэл, эхлээд бүх үгээ дугаарлаад бичнэ. Түүний дараа эхний үгийг чээжилнэ. Цаасаа харалгүйгээр эхний үгээ хэлж чаддаг болсоныхоо дараа дараагийн үгийг чээжилнэ. Тийнхүү 2 дахь үгээ чээжилж дууслаа гэсэн үедээ цаасаа харалгүйгээр эхний үгээ, дараачийн үгтэй хамт давтаад хэлнэ. Энэ маягаар дээд тал нь 3 дахь үг хүртэл чээжилнэ. 4 дахь үгнээс эхлээд шинээр 1 гээд тоолоод яваарай. Гол нь чээжилэх үедээ чанга дуугаар хэлж чихэндээ сонсгох хэрэгтэй шүү.

Өөрийнхөө дуу хоолойг бичиж, сонсох арга
   Чээжилэх гэж буй зүйлсээ өөрийнхөө хоолойгоор дуу хураагуурт бичиж (Voice recording)  хийж хадгалаад сонсож болно. Хэрэв энэ нь өөрт тань ичмээр мэт санагдвал өөр хэн нэгэн хүнээр хэлүүлж авч болох юм.

Алхангаа эсвэл хөдлөнгөө юм чээжилэх

   Энэ нь баруун, зүүн тархи зэрэг ажиллах учраас, юмыг амархан чээжилэхэд дөхөм болох арга юм.

Харж тогтоодог хүмүүс:

2

  • Аливаа зүйлсийг сонссоноос илүүтэйгээр зураг, хүснэгт, диаграмм маягаар байсан нь чээжилэхэд амар мэт санагддаг.
  • Та хүлээн авсан мэдээллээ толгойдоо зураглаж хүлээн авдаг.
  • Та орон зайн маш өндөр мэдрэмжтэй. Тухайлбал, аливаа юмсын хэмжээ, дүрс, бүтэц, өнцөг гэх мэт.
  • Та хүмүүстэй харилцахдаа тэдний хөдөлгөөнийг уншиж тэндээс мэдээллээ олж авдаг.

   Ийм хүмүүсийн хувьд анхаарал татахуйц янз бүрийн зүйл байхгүй газрыг сонгож юм чээжилэхийг зөвлөж байна.

Эхний арга бол өнгөөр ялгах

   Агуулгатай нь тааруулж өнгөө зохицуулахаа мартав аа. Жишээ нь дэлхийн 2-р дайнд оролцогч улсуудын талаар чээжилэх байсан гэж үзвэл, Герман улсын талаар баримтуудыг улаан өнгөөр, Их Британи улсыг цэнхэр өнгөөр, Франц улсыг ногоон өнгөөр, Япон улсыг шар өнгөөр гэх мэт ялгаж болох юм.

3

Бичвэрт оруулж ахин дахин харах

   Энэ нь чээжилэх гэж буй зүйлсээ бүрэн чээжилэх хүртлээ ахин дахин давтаж бичих арга юм.
Гэртээ байх үедээ нүдэнд хамгийн их өртдөг газар эсвэл хамгийн их хажуугаар нь өнгөрдөг газраа олоод тэндээ чээжилэх гэж буй зүйлсээ бичиж наах хэрэгтэй. Мөн ойр ойрхон шинэчилж бичиж байх нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл ганц удаа бичээд наагаад орхих биш ойр ойрхон дахин шинэчилэхийг хичээгээрэй.

4

Хамтрагчтай болох

5

   Аливаа хүснэгт, зураг, диаграмм зэргийг зурж түүнийгээ хамтрагчидаа тайлбарлах замаар амархан чээжилж болно. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд өөрийн ойлгосон мэдсэн зүйлсээ тайлагнах, тэдэнд зааж өгөх нь өөрөө хичээл болж толгойд үлддэг байна.

Мэдрэхүйгээр чээжилдэг хүмүүс:

6

  • Та өөрийн гараар хүрсэн, мэдэрсэн, аль эсвэл хийж үзсэн зүйлээ амархан чээжилдэг.
  • Ярихдаа гараа их ашигладаг.
  • Аливаа үйл авдлын талаар юу яригдсан, хэзээ хаана болж байснаас илүүтэйгээр ямар үйл явдал болсныг илүү санаж тогтоодог.
  • Та зураг зурах, хоол хийх, аливаа зүйлсийг зохион бүтээх талдаа авъяастай.
    Та хөдлөх их дуртай.

Өөртөө тохирсон газраа олж сонгох

   Таньд чөлөөтэй хөдөлж чадахаар дээрээс нь олон янзын эд зүйлс нэгэн дор бөөгнөрсөн орчин хэрэгтэй. Иймд магадгүй гал тогооны өрөө тань хамгийн тохиромжтой газар байж болох юм.

Бүтээлч байх

7

   Чээжилэх гэж байгаа зүйлсээ бодитоор өөрийн гараар хийж дүрсэл. Жишээ нь хэрэв та биеийн анатомийн талаар янз бүрийн зүйл чээжилэх хэрэгтэй болсон гэж үзвэл, хүний биеийг дүрслэн харуулсан зургийг томоор өнгөтөөр хэвлэн гаргаж, түүн дээрээ ажиллаж болох юм. Өөр нэгэн жишээ гэвэл, Пи буюу 3.14159… гэдэг тоог дарааллаар нь чээжилэх хэрэгтэй болсон гэж үзье. Энэ тохиолдолд эдгээр тоог нэг нэгээр нь дөрвөлжин цаасан дээр бичээд түүнийгээ дарааллынх нь дагуу чээжилж болно. Эсвэл иймэрхүү маягийн тоо чээжилэх гэж буй тохиолдолд энгийн хөзрийг ч ашиглаж болно. Энэ нь таны гарт баригдаж нүдэнд үзэгдэж байгаа учраас маш амархан толгойд үлддэг байна.

Нэгтгээд хэлэхэд

   Чээжилэх гэж буй зүйлээ ахин дахин давтан унших хэрэгтэй. Мөн хүний тархи өнгө болон зурганд их дуртай байдаг болохоор, чээжилэх гэж буй зүйлээ өнгөөр ялгаж, эсвэл зураг хэлбэрт шилжүүлбэл чээжилэхэд амархан байх болно. Гол нь өөрийгөө байнга шалгаж, өөртөө асуулт тавьж түүндээ зөв хариулт өгөх нь чухал. Гэхдээ үргэлж ганцаараа чээжилэх нь өөрийнхөө алдааг анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй байдаг учраас  хэн нэгэнтэй хамтарч чээжилэхийг зөвлөж байна. Тэр үедээ хамтрагчидаа хандаж өөрийнхөө ойлгосон зүйлээ тайлбарлаж, ярьж, зааж өгөх нь хамгийн үр дүнтэй чээжилэх арга юм. Дашрамд хэлэхэд, аливаа юм чээжилэх зуураа амралт авахаа мартав аа. Нэг дор маш олон зүйлсийг чээжилнэ гэдэг угаасаа бүтэхгүй зүйл. Эсрэгээгээ богино хугацааны ачаалал төдий л зүйл болж, тухайн үедээ сайн санаж байх мэт боловч дараа нь мартагдах болно. Амралтын хугацаа ойролцоогоор 20-30 минут байхад л хангалттай. Харин амралтаа дуусгаад дахин өөрийгөө шалгаад үзээрэй. Хэрэв та бүгдийг нь санаж байгаа бол магадгүй тэдгээр зүйлсийг та чээжилсэн гэж хэлж болох юм.

Keep reading until you memorize it by heart

Ч.Туул
Кочи Их сургууль
Хүмүүнлэгийн ухааны факултет
Нийгэм эдийн засгийн анги 2-р курс
2015 оны 8 сарын 24 өдөр

Ашигласан материал:

  1. Хэрхэн юуг яаж хийх вэ? талаар зөвлөгөө мэдээллийг олгогч портал сайт
    http://www.wikihow.com/Memorize, /2015 оны 8 дугаар сар 23-нд үзэв./

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*