Apple-р Cонин Юутай вэ?

Өнөөдөр АНУ-ын Сан-Франциско хотод Apple компани Apple Watch, iPad Pro, Apple TV, iPhone 6S, iPhone 6S Plus  гэсэн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Эдгээрийн онцлогуудыг та бүхэндээ нэгтгэн хүргэж байна.

Apple Watch

 Зургийн эх үүсвэр: TechCrunch
Зургийн эх үүсвэр: TechCrunch
  • Шинэ үйлдлийн систем watchOS 2
  • Шинэ аппликейшн Facebook Messenger, iTranslate, AirStrip
  • Шинэ арьсан оосор

Apple Watch-н шинэ үйлдлийн систем болох watchOS 2-г танилцуулав. Мөн Maps, Facebook Messenger, 90 хэлнээс шууд орчуулах iTranslate, зүрхний бичлэг, биеийн температур зэргийг хэмжих AirStrip зэрэг шинэ аппликейшнуудыг танилцуулав.

Apple Watch нь хэрхэн эрүүл мэндийн салбарт гайхалтай өөрчлөлт оруулж буйг Apple өнөөдөр онцлов. Бугуйн цагаа ашиглан хэрхэн өвчтөн гэрээсээ шууд эмч нартайгаа харьцаж болохыг харуулав.

Өнөөдрөөс эхлэн Apple Watch нь шинэ арьсан оосор, Gold Rose болон Gold зэрэг шинэ өнгөтэйгээр гарч ирж байна.

iPad Pro

iPad Pro
Зургийн эх үүсвэр: CNET

Apple нь IBM, Cisco-той хамтран iPad-г Microsoft-н Surface шиг бизнес орчинд илүү ажиллахыг эрмэлзэж байгаа. Тэр ч утгаараа том дэлгэц бүхий iPad яахын аргагүй хэрэгтэй болж байгаа.

  • 12.9 инч, 5.6 сая пиксел агуулсан Retina дэлгэц. A9X чип, 10 цагийн баттерей, 6.9 мм зузаан, 712 грамм жинтэй. 8 мегапиксел iSight камертай. Мөн мэдээж хурууны хээ танигч Touch ID-тай.
  • iPad Pro 32GB – $799
    64GB – $949
    128GB – $1,079
    Apple Pencil $99
    Smart Keyboard $169
  • 11 сараас зарагдаж эхэлнэ.

iPad-г ашиглахад улам амар болгохын тулд шинээр Smart Keyboard болон тэмдэглэл хөтлөх, зураг зурахад ашиглах Apple Pencil–г танилцуулав. Мөн iPad Pro нь хоёр аппликейшнийг нэгэн зэрэг дэлгэцэн дээр нээж ажиллуулах Multitasking хэмээх функцтэй.

Apple TV

 Зургийн эх үүсвэр: MacRumors
Зургийн эх үүсвэр: MacRumors
  • Siri
  • Шилэн Touch Surface бүхий удирдлагатай.
  • 32GB – $149, 64GB –  $199
  • 10 сарын сүүлээр зарагдаж эхэлнэ

Хамгийн том шинэчилэл бол Siri. “Инээдмийн кино үзмээр байна? Kevin Spacey -н тоглосон кино үзмээр байна? Киноныхоо 15:01 хэсгийг дахиж үзмээр байна? Одоо гадаа цаг агаар хэд байна? Өчигдрийн NBA-ын тоглолт юу болсон бэ?” Энэ бүхнийг таны дижитал туслагч Siri хийж өгнө. Зүгээр л та зурагттайгаа ярихад болно.

Шинэ зурагт нь олон үйлдлийг хийх чадвартай удирдлагатай. Энэхүү удирдлага нь жирийн удирдлага биш бөгөөд зурагтан дээрээ тоглоом тоглох үед  таны тоглоомны консол болно. Мөн WiiU–н консол шиг өөрийнхөө биеийн хөдөлгөөнөөр удирдаж болно. Энэхүү удирдлагыг цэнэглэх ёстой бөгөөд нэг удаа цэнэглээд 3 сар ашиглах боломжтой.

Apple TV-р Apple Music дэх дуунууд сонсож болно. Мөн онлайнаар худалдаа хийх хүртэл боломжтой. Том дэлгэцний өмнө суугаад олуулаа хэлэлцэнгээ shopping хийнэ гэдэг бол цоо шинэ зүйл хэмээн шинжээчид үзэж байна.

“Ирээдүйн зурагт бол тэр чигээрээ аппликейшн” гэсэн Тим Күүкийн үгийг энд цохон тэмдэглэмээр санагдлаа.

iPhone

 Зургийн эх үүсвэр: Engadget
Зургийн эх үүсвэр: Engadget

4.7 инч дэлгэц бүхий iPhone 6S болон 5.5 инч бүхий iPhone 6S Plus гэсэн хоёр шинэ загварын утсыг танилцууллаа.

  • Silver, Gold, Space Gray, Rose Gold гэсэн 4 өнгийн сонголттой.
  • 3D Touch функцтэй.
  • A9 chip, 12 мегапиксел бүхий iSight камертай. 5 мегапиксел бүхий Facetime камертай. Мөн шинэ iPhone нь өндөр нягтаршил бүхий 4K видео хийх чадвартай. (8 сая пикселтэй).
  • 9 сарын 25-с зарагдаж эхэлнэ.
  • iOS 9 үйлдлийн систем нь 9 сарын 16-с ашиглах боломжтой.

3D Touch гарч ирэхээс өмнө бид утсан дээрээ ганцхан үйлдэл хийхийн тулд заавал өөр аппликейшн юмуу өөр дэлгэц рүү шилждэг байсан. 3D Touch гарч ирснээр ингэх шаардлагагүй болж байгаа юм. Тухайн аппликейшн дээр бага зэрэг удаан дарах юм бол шинэ меню гарч ирж, шууд тэр дор нь үйлдэл хийх боломжтой. Жишээлбэл, Камерны icon дээр жаахан удаахан дарахад шууд тэр дор нь Take a Selfie гэсэн меню гарч ирнэ. Заавал камер уруугаа ороод front camera-г идэвжүүлээд selfie зураг авах шаардлагагүй болж байгаа юм. Мөн  таны мессежинд ямар нэгэн вэб сайтын link байвал өмнөх шигээ заавал Safari уруу очиж тухайн вэб хуудас нээгдэхгүйгээр шууд тэр дороо гарч ирнэ гэсэн үг. Нэг ёсондоо өмнө нь 5 удаа дарж нэг үйлдэл хийдэг байсан бол одоо ганц л удаа дардаг болсон гэсэн үг. Мөн өөр нэгэн хялбаршуулсан зүйл гэвэл, өмнөх нээсэн аппликейшн рүү очихын тулд  ердөө баруун, зүүн тийшээгээ л swipe хийхэд болно.

Live Photo функц. Зурган дээрээ удаан дарах юм бол тухайн зураг нь хөдөлж эхэлнэ. Live Photo авахын тулд зүгээр л зураг авдаг шигээ л зургаа авна. Камераа нээхэд  дээд талд нь шинээр Live гэсэн шар icon байгаа. Түүнийг идэвжүүлбэл хөдөлгөөнт зураг авна гэсэн үг. Энэ функц нь iPhone, iPad, Mac, Apple Watch – д бүгдэнд нь ашиглагдана.

О.Баярсайхан
2015.9.10

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*