Спортын сонирхолтой баримтуудаас…

   Энэ удаагийн нийтлэлээрээ уншигч та бүхний чөлөөт цагт зориулан спортын холбогдолтой янз бүрийн сонирхолтой жишээ баримтуудаас зарим нэгийг нэгтгэн хүргэхээр бэлдлээ. Таны спортын танин мэдэхүйн мэдлэгт бага ч болов хувь нэмэр болох болов уу хэмээн найдаж байна.
1. АНУ-ын мэргэжлийн 4 том спорт (Бейсбол-MLB, Сагсан бөмбөг-NBA, Хөлбөмбөг-NFL, Хоккей-NHL)-ын багийн нэрнүүд ихэнхи нь S-р төгссөн байдаг байна. Ердөө 7 баг л тийм биш байдаг гэнэ. Тэдгээрийг жич дурьдвал,
• Сагсан бөмбөг – Миами Хийт, Юута Жаз, Орландо Мэйжик
• Бейсбол – Бостон Ред Сокс (Sox) Чикаго Вайт Сокс (Sox)
• Хоккей – Коларода Валенч, Тампа бей лаятинг
• Хөлбөмбөг – байхгүй
2. Гольфын бөмбөгөнд зөгийн бал ордог гэж та өмнө нь сонсож байсан уу?
1960 он хүртэл жинхэнэ зөгийн балыг ашигладаг байсан боловч орчин үед орлуулагч химийн шингэн бодисыг ашиглах болжээ. Яагаад зөгийн балыг бөмбөгний төвд байрлуулдаг байсан бэ гэхээр, бөмбөгний эргэлтийг сааруулж, хөлдөхөөс хамгаалахын тулд байсан ажээ.
3. Гольфын бөмбөгөнд ойролцоогоор 336 ширхэг орчим жижиг нүх байдаг. Үүний учир нь агаарын эсэргүүцлийг багасгаж, бөмбөгийг хол зайд нисгэхийн тулд байдаг гэнэ. Дэлгэрэнгүйг манай сайтын Гольфын бөмбөг яагаад нүхтэй байдаг вэ? нийтлэлээс уншиж сонирхоорой.

golf

4. Жил бүр АНУ-д 300 гаруй гольфын бөмбөг ор сураггүй алга болдог ба жил бүр шинэ гольфийн бөмбөг үйлдвэрлэхийн тулд 630 сая ам.долларыг зарцуулдаг байна.
5. Гольфийн машин нь анх бүтээгдэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаж 1940 онд бий болж байжээ. Гэвч, орчин үед тамирчид гэлтгүй энгийн иргэд ч өргөнөөр хэрэглэх болсон билээ.
6. Хөлбөмбөгийн ертөнцөд, ихэнхи талбайн эзэд болон багийн тоглогчид цагаан өмсгөл, харин зочин багийн тоглогчид нь бараан өнгийн өмсгөл өмсдөг. Шалтгаан нь тээвэрлэлтийн явцад цагаан өнгийг цэвэр чигээр нь хадгалахад хүндрэлтэй байдаг байсантай холбоотой гэнэ.
7. 1994 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний үеэр Болгар улсын багийн гарааны 11 гишүүдийн нэрс бүгд “ов” төгсгөлтэй байсан гэнэ. Тамирчидын нэрсийг жагсаан бичвэл,
• Борислав Михайлов
• Трифон Иванов
• Цанко Цветанов
• Златко Янков
• Эмил Костадинов
• Христо Стойчков
• Иордан Летчков
• Наско Сираков
• Даниел Боримиров
• Иллиан Киряаков
• Иваяло Иорданов
8. Бэйсболын тэмцээнийг ямар ч завсарлагагүйгээр үзнэ гэвэл танд ердөө 18 минут л хангалттай.
9. Тамирчдын, тэр дундаа бокс, хөл бөмбөгчдийн тогтмол хэрэглэдэг шүдний хамгаалалт маш их хэмжээний нян бактерыг өөртөө агуулдаг ажээ. Жишээ нь, тухайн тамирчны цус, шүлс, тамхины хор, фесал нян (хөхтөн амьтанд байдаг хоол боловсруулах нян) гэх мэт. Гэтэл тамирчдын ихэнхи нь тэрхүү шүдны хамгаалалтаа хангалттай цэвэрлэдэггүй гэдэг харамсалтай судалгаа гарсан байна.

ap-rams-bears-football-4_3

10. Англиар хөлбөмбөгийг Football гэдэг. Энэ үгний гарал үүсэл нь Foot Plus Ball гэсэн учиртай байдаг бол, Америкт хөлбөмбөгийг Soccer гэж хэлдэг. Тэгвэл Soccer гэдэг үгийн гарал үүсэл нь юу юм бол? Хариулт нь та бидний мэдэх энгийн Америк хөлбөмбөгөөс ялгаж нэрлэхийн тулд Associasion Football гэж нэрлэдэг байсантай холбоотой гэнэ. Энэ нэршил яваандаа AS-SOC-IATION -> SOCCA -> SOCKER -> SOCCER болсон түүхтэй.
11. 2010 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотод болсон, Бүгд найрамдах улсуудын нэгдсэн наадам (Commonwealth Games)-ын үеэр сургуультай 38 сармагчидын бүрэлдэхүүн хамгаалалтын албанд ажилласан байна. Бүгд найрамдах улсуудын нэгдсэн наадам гэдэг нь, Их Британийн эзэнт гүрний үед колони байсан улсуудын хооронд зохион байгуулагддаг тэмцээн бөгөөд 1930 оноос эхэлсэн түүхтэй.

commonwealth-game

12. Марафонд гүйгч тамирчдын зүрх, тэмцээний үеэр минутанд ойролцоогоор 175 удаа цохилдог гэнэ. Гэтэл жирийн үед хүний дундаж зүрхний цохилт минутанд 68-70 орчим байдаг.
13. 1897 онд болсон хамгийн анхны Бостон хотын Марафоны тэмцээнд ердөө 15 тамирчин оролцож байсан байна. Харин өнөөдрийн байдлаар бол 20,000 гаруй тамирчид оролцдог болжээ.

tumblr_mlh6vgJ99H1s4cqg9o1_1280
14. Хамгийн анхны теннисний бөмбөг 15-р зууны үед амьтны арьс болон үс ноосоор бүтээгдсэн түүхтэй гэнэ. Тухайлбал Шотланд улсад хонь эсвэл ямааны дотор гэдсийг ашиглаж ноос үсээр нь ороож теннисний бөмбөгний үүслийг бий болгожээ. Харин 18-р зууны үеэс оргилуун дарсны үйсэн таглааг гол цөм болгож гадуур нь арьс ноосоор ороож бүрхдэг болжээ. Энэ технологи нь орчин үед ч гэсэн тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн бөгөөд шинэ үеийн теннисний бөмбөгний голд үйсэн материал ашиглагддаг гэнэ шүү.

tennis_ball_strung__cropped

15. 1949 онд зохион байгуулагдсан Дэлхийн Хоккейн Аварга Шалгаруулах Тэмцээний үеэр Канад улсын шигшээ багийн эсрэг Данийн шигшээ багийнхан 47-0 онооны харьцаатай тоглолтыг өндөрлүүлсэн нь Хоккейн түүхэн дэх хамгийн хол зөрүү онооны ялгаатай тэмцээнээр тооцогдоход хүрчээ.
16. Япон улсад “Ганц шидэлтээр гоол” (Hole-in-one) хэмээх нэртэй гольфийн тамирчдад зориулсан даатгал байдаг. Хэрэв даатгалд хамрагдсан тамирчин ямар нэг тэмцээн дээр ганцхан шидэлтээр нүхэнд бөмбөгөө оруулж чадваас, тухайн даатгалын байгууллагаас ойролцоогоор 3,500 орчим долларыг авдаг бөгөөд тэрхүү мөнгөөрөө гэр бүл найз нөхөддөө бэлэг авч явуулдаг байна. Энэ нь Японы уламжлалт зан заншилтай холбоотой ба хэрэв өөрт ямар нэг байдлаар аз тохиосон үед түүнийгээ ойр дотны хүмүүстэйгээ хуваалцах ёстой гэсэн бичигдээгүй заншил байдаг гэнэ. Дашрамд хэлэхэд энэхүү даатгалын жилийн хураамж нь ойролцоогоор 65 ам.доллар байдаг гэнэ.
17. Олимпын алтан медалийн 93 хувь нь мөнгө, 6 хувь нь зэс, үлдсэн 1 хүрэхгүй хувь нь жинхэнэ алтнаас бүрддэг байна. Гэхдээ алтны агууламж нь 6 граммаас багагүй байхыг шаарддаг байна.

2014 оны Сочигийн өвлийн олимпын алтан медаль

18. Зуны Олимпын наадамд хамгийн их медаль авсан улсаар АНУ тодорсон байна. Нийт медалийн тоо 2,684 ажээ.

  Улсуудын нэр Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Америкийн Нэгдсэн Улс 1073 860 751 2684
2 Оросын Холбооны Улс 473 376 355 1204
3 Герман 251 260 270 781
4 Итали 247 276 283 806
5 Франц 235 200 228 663
74 Монгол 2 9 13 24

19. Боксын спорт 1901 оноос л албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрөлд тооцогддог болжээ.
20. Хамгийн анх Эверэст уулын оройд Шинэ Зеланд улсын уулчид хүрч байсан түүхтэй ажээ. Тэд 1953 оны 5 сарын 29-нд Эдмунд Хиллари, Непалес Шерпа, Тензин Норгей нарын бүрэлдэхүүнтэйгээр уулын оргилд хүрч түүхэнд бичигджээ. Дашрамд дурьдахад Монгол улсаас хамгийн анх Эверест уулын оргилд гарч, улсынхаа төрийн далбааг мандуулсан өдөр бол одоогоос 10 жилийн өмнө буюу 2005 оны 5 сарын 30 байжээ. Тухайн үеийн баг бүрэлдэхүүнийг дурьдвал, Багийн ахлагч ОУХМ (Олон улсын хэмжээний мастер) Д.Баярням, ГТ (Гавъяат тамирчин) ОУХМ Г.Өсөхбаяр, ОУХМ Р.Тулга нар байсан түүхтэй. Харин Монгол улсаас хамгийн анх Эверестийн салхийг хагалсан хүн бол Баян-өлгий аймгийн харъяат ахмад уулчин Жуков байсан гэнэ. Тэрээр 1996 онд хойд Түвдийн талаас авиралтаа хийсэн ч Эверестийн оргилд тун дөхөж очоод буцсан хэмээн түүхэнд бичигдэн үлджээ.

a199a5c796096ebee8eb4ed98fdd19febig
Нийтлэлийнхээ төгсгөлд спорт сонирхогч та бүхэндээ зориулж гар бөмбөгийн тоглолтын үеэр болсон хамгийн шилдэг 25 үзэгдлийг багтаасан нэгэн сонирхолтой бичлэгийг хүргэж байна. Та үзсэндээ хэзээ ч харамсахгүй шүү гэдгийг давхар хэлэхэд тун таатай байна.

Keep Calm and This is Sport!

Ч.Туул
Кочи Их сургууль
Нийгэм эдийн засгийн анги 2-р курс
2015.9.24

Ашигласан материал:
1. Спортын сонирхолтой баримтууд
101 incredible sports facts that will blow your mind
http://outrageousfacts.com/sports.php
2. Багачуудад зориулсан ойлгоход амархан спорт http://www.sciencekids.co.nz/sciencefacts/sportsscience.html
3. Таны хэзээ ч сонсож байгаагүй спортын баримтууд
http://bleacherreport.com/articles/950303-100-random-sports-facts-you-never-knew
http://bleacherreport.com/articles/1668677-super-weird-sports-facts-you-never-knew
4. Шүдний хамгаалагчийн талаар зохих мэдлэг
http://www.usatoday.com/story/sports/nfl/2012/10/18/animal-feces-mouthguards/1642571/
5. Эверестийн баяр 10 жил нийтлэл
http://sport.news.mn/content/213863.shtml
6. Зөгийн балыг олон зүйлд ашиглах нь

Yes, Mom. There is honey in my hair.


7. Хөгжилтэй спортын баримтуудаас
http://weird-funny-and-hilarious-facts.blogspot.jp/p/sport-facts.html
8. Олимпийн алтан медаль юунаас бүтдэг вэ?
http://chemistry.about.com/od/metalsalloys/f/what_are_olympic_medals_made_of.htm
9. Теннисний бөмбөгний талаар мэдэхийг хүссэн зүйлээ эндээс
http://www.stevegtennis.com/2011/10/all-you-ever-wanted-to-know-about-tennis-balls/

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*