Эрүүл мэнд, спорт Дайчин-5
  • 2015/10/03
  • 156
  • 13

“Төгс нэгэн гэж үгүй. Ливэрпүлийн хөгжөөн дэмжигч л биш бол…”

   “Амьддаа бие биенээ хайрла” гэж Монголын гайхалтай нэгэн төр нийгмийн зүтгэлтний алдартай шүлэг байдаг. Үнэхээр л хүн гэдэг бусдын хайр, урмын үггүйгээр амьд явахгүй амьтан. Хэдий таарсан шүүмжлэл бусдыг алдаанаас нь татаж гаргаж, тус нэмрээ өгдөг байж болох ч, уужим сэтгэлийн угаас гарах урмын үг, юу ч тохиолдсон чамтай үргэлж хамт шүү гэдгээ сэтгэл зүрхнээсээ мэдрүүлэх явдал хүн хоорондын харилцааны хамгаас чухал хүчин зүйл гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү? Энэ гайхалтай хүчний ид шидийг уншигч тандаа мэдрүүлэхийг хүсч, ээлжит дайчнаараа дэлхийн хамгийн үнэнч, галзуу “Ливэрпүлийн хөгжөөн дэмжигчид”-ийг онцолъё.

Generated by  IJG JPEG Library

Хөгжөөн дэмжигчид

Английн Премиер Лигийн алдарт Ливэрпүл багийг домогт ахлагч Стивэн Жеррардаар нь, хэдий хуучин ч дэлхий дээрх хамгийн доргио уур амьсгал бүрддэг Энфилд цэнгэлдэх хүрээлэнгээр нь, тэр уур амьсгалыг бүрэлдүүлдэг үнэнч Копуудаар нь дэлхий дахин андахгүй билээ. Хожих хожигдохын алинд ч, багаа цөхрөлтгүй дэмждэг Копуудын өмнө тэдний гэр орон болсон Энфилдэд тоглохоор ирсэн өрсөлдөгч багийн тамирчид цэнгэлдэх байтугай Ливэрпүл хотын онгоцны буудалд газардсанаасаа хойш дарамтыг мэдэрч, зүрх нь үхдэг билээ. Маш олон гайхалтай тамирчид, дасгалжуулагчид Энфилд дэх уур амьсгалыг шагшин магтсан байдаг. Жишээ нь алдарт Манчестер Юнайтэдийн домогт менежер Сер Алекс Фергюсон багийнхаа хамгийн хүнд даалгаврыг “Энфилдэд зочлон тоглох явдал” гэсэн бол, Францын шигшээ багийн довтлогч Арсенал клубын мэргэн бууч Тьерри Анри “Энфилдийн уур амьсгал үнэхээр гайхалтай. Би маш олон цэнгэлдэхэд очиж тоглож үзсэн, гэхдээ аль нь ч Энфилд шиг байж чадахгүй.” гэж хэлсэн байдаг. Энфилд, тэдний Копууд яагаад тийм гайхалтай байдаг юм бэ? Үүний талаар спортын мэдээллийн акулуудын нэг Бличэр Репорт сайтын Хэнри Лофлин 4 жилийн өмнөх нийтлэлдээ дараах шалтгаануудыг нэрлэж байжээ.

  1. Тэд маш бүтээлч

Энфилдэд нүргэлэх Копуудын хоршоо дуунуудад бүдэг бадаг, сул сонсогдох нэг ч үг авиа байхгүй. Тэд тоглогчиддоо зориулан тэдний урам зоригийг хурцлах дуу зохион, нийтээрээ дуулж дэмждэг. Үүнд жишээ болгож, Фернандо Торресын “Liverpool’s Number Nine”, Жон Арне Рийсэгийн “Barnstormer” зэргийг дурдаж болно.

  1. Зочин багийн там

Дээр дурдсан шиг, Энфилдэд зочилно гэдэг зүгээр л там. Английн Премиер Лигээс гадна, Европын томоохон тэмцээнүүдэд ч тивийн хүчирхэг багууд энд ирээд хожигдоод буцдаг. Италийн акул Ювентус, Испанийн галактикос Реал Мадридаас авахуулаад, Челси, Арсенал гээд Энфилдийн хатуу ханыг мөргөөд буцсан багууд олон бий.

  1. Гоолын баяраа тэмдэглэх Копуудын нүргээн

Ливэрпүлийн тоглогч бөмбөг өшиглөөд тэр нь хаалганы торонд хүрэх мөчид Энфилд тэр аяараа нурах шахам их сэтгэл хөөрөлд автаж, чих чинь дүлийрэх шахна. Энэ үед та хэрвээ тэнд байвал, хөгшин Энфилдийн бат бөх байдалд санаа зовинох байх шүү.

  1. “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй”

“You will never walk alone”. Энэ бол Копууд, Ливэрпүлчүүдийг нэгтгэдэг тэдний сүлд дуулал. Гэртээ хийх тоглолт болгоныхоо өмнө тэд энэ сүлд дуугаа эгшиглүүлж, багийнхандаа урам зориг хайрлаж, дэлхий дахинд үнэнч хөгжөөн дэмжигчид ямар байдгийг, яаж нэгдэн нийлж бусдад урам хайрладагийг харуулдаг юм. Энэ дууны үг утга, хөгжөөн дэмжигчдийн багаа ялсан ч ялагдсан ч хайрласаар байх агуу хайранд үнэхээр нийцдэг бөгөөд Ливэрпүлийн хөгжөөн дэмжигчдээс улбаалан Шотландын Селтик, Голландын Твенте, Германы Боруссиа Дортмунд, Майнц зэрэг алдартай багуудын дэмжигчид дуулах болсон байдаг.

2924473

Дасгалжуулагч Брэндан Рожэрс

“You will never walk alone” дууны гайхамшигт ид шидийн талаар олон хүн бишрэн ярьсан байдаг. Тэр дундаас Стивэн Жеррард өөрийн намтар номондоо, хөлбөмбөг сонирхогчдын сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн 2005 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолтын талаар дурсаж байхдаа ийн бичжээ.

Liverpool-FC-liverpool-f-c--142832_1600_1200

Стиви Жи

“Истанбулын тэр нэгэн шөнө болсон явдал Ливэрпүлийн гэр бүл, Копуудын хувьд үлгэрийн юм шиг л гайхамшигтай байсан. Улирал эхлэхэд хэн ч сайн явна гэж бодоогүй байсан манай баг, Аваргуудын лигт одтой байж Ювентус, Челси гээд хүчтэй багуудыг ялж финалд гарч ирээд байлаа. Харин нөгөө талаас Кака, Шевченко гээд гялалзаж байсан залуусын Эй Си Милан гарч ирсэн. Истанбулд газардсанаас авахуулаад л хот тэр аяараа улаан өнгөөр хучигдаж, манай хөгжөөн дэмжигчид сурсан зангаараа багаа дэмжихээр олноороо ирсэн байгаа нь мэдэгдэж байлаа. Тоглолт эхлэхийн өмнөх Ататурк цэнгэлдэхийн уур амьсгал ч үнэхээр тасархай байсан. Гэсэн ч бид тоглолтыг үнэхээр сул эхлүүлсэн. Эхний хагаст нүд ирмэхийн завдалгүй Миланы домог Пауло Малдини гоолын салхийг хагалж, үргэлжилээд Аргентины “Валданито” хочит Эрнан Креспо 2 ч гоолыг манай хаалганд хийснээр бид юу юугүй 3-0 гэсэн хар дарсан зүүдэнд яваад орчихсон. Хагас цагийн завсарлагааны үеэрх манай багийн хувцас солих өрөөний уур амьсгал үнэхээр аймшигтай байв. Бүтэн жилийн хөдөлмөрөө Итали багийн уланд гишгүүлчихсэн, бүгд сүр сүлдээ алдан гутарч байлаа. Тэр дундаа хамгийн их сэтгэл өвтгөсөн нь хаа байсан будант Англиас Туркэд багаа дэмжин уухайлахаар ирсэн үнэнч Копуудынхаа итгэлийг хөсөрдүүлсэн явдал байлаа. Аваргуудын Лигийн финалд 3-0 гэсэн дүнгээр бут ниргүүлж байгаад сэхнэ гэдэг бүтэшгүй зүйл, хөгжөөн дэмжигчид маань ч биднийг үзэн ядаж, харааж зүхнэ дээ гэж өөрийн эрхгүй бодож байсан. Гэтэл завсарлагаа арай дуусаагүй байхад Ататуркын хонгилоор танил дууны үгс цуурайтан гутарсан бидний чихэнд хүрэх нь тэр.

Шуурган дундуур алхахдаа

Тэргүүнээ өндөрт өргөж, харанхуйгаас бүү айгаарай

Шуурга дууссаны дараа

Цэлмэг хурмаст тэнгэр, шувуудын уянгалаг жиргээ чамайг хүлээж байна

Салхин дундуур, бороон дундуур алхаад л бай, алхаад л бай

Хүсэл мөрөөдөл чинь хийсэн алга болсон ч

Зүрхэндээ итгэлээ тээгээд алхаад л бай, алхаад л бай

Учир нь чи хэзээ ч ганцаараа алхахгүй

ЧИ ХЭЗЭЭ Ч ГАНЦААРАА АЛХАХГҮЙ ЭЭ

Баг нь хэдий гутамшигтайгаар хожигдож байгаа ч, дууныхаа үг шигээ хэзээ ч итгэлээ алдахгүй хөгжөөн дэмжигчдийнхээ бидэнд урам хайрлан дуулахыг сонсоод нурууны үс маань босч, сэтгэл огшин маш их эрч хүчийг мэдэрч, энэ гайхалтай фэнүүдийнхээ ачийг хариулахын тулд, тэдний төлөө эцсээ хүртэл тэмцэхээр зориг шулуудаж билээ. Багийнхан маань ч адилхан зүйлийг мэдэрч байгаа нь мэдрэгдэж байлаа. Тоглолтын 2-р үе эхлэхийн өмнө багийн ахлагчийн хувьд талбайд гарсан хамтрагчидаа дуудан нэгэн тойргийг үүсгэж, тэдэнд ийн хэлж байлаа. “Та нар үүнийг сонс доо. Эргэн тойронд байгаа энэ их энерги. Биднийг үхсэн ч сэхсэн ч хамтдаа шүү гэж байна. Эднийхээ төлөө энэ 45 минутанд хийж чадах бүхнээ зориулцгаая. Бидэнд алдах юм байхгүй. Бид нар хэзээ ч ганцаараа алхахгүй.” Ингэж зориг орсон багийн маань тоглолт 2-р үед эрс сэргэж, Миланыг тал талаас нь цавчих болов. Эхлээд би мөргөж гоолдон тоог 3-1 болгосон. Дараа нь Владимер Смицер 16 шугамны гаднаас цохиж гоолдсон бол төд удалгүй намайг тэд торгуулийн талбайд унагаснаар Хави Алонзо торгуулийн цохилтыг гүйцэтгэж алдсан хэдий ч, хаалгачаас ойж ирсэн бөмбөгийг нэмж гоолдсоноор ердөө 15 минутад бид бүтэшгүй гэж бодож байсан тооны харьцааг 3-3 болгон тэнцүүлж чадав. Ингэж барьж чадсан багийн сэтгэлзүй баригдсан багаас хол илүү байх нь тодорхой. Энэ эрчээрээ бид нэмэлт цагийн дараах шийдвэрлэх торгуулын цохилтоор Миланыг ялж гайхамшигийг бүтээж чадсан юм. Энэ бол бидний биш, яах аргагүй ямар ч үед биднийг хөсөр хаяагүй үнэнч хөгжөөн дэмжигчдийн маань ялалт байлаа. “

Баярт мөч

Баярт мөч

Үнэхээр тэд бол дайчид юм. Жаргал, зовлонгийн алинд ч зангаа хувиргалгүй төрөлх багтаа үнэнч, урам зоригийн эх булаг, агуу дайчид юм.

“Хар дарсан зүүд болсон тэр тоглолтын дараа бид сүнсээ алдсан биес шиг хувцас солих өрөөндөө шалхайн суусан. Бид ярьж ч, хөдөлж ч чадахгүй байлаа. Тэд биднийг сэтгэлзүйгээрээ хэмхчин дарсан.”

Тухайн үед Миланд хүчин зүтгэж байсан Андре Пирло.

Истанбулын гайхамшиг


 
Ашигласан материал:

  1. Бличер Репорт “Ливерпүлийн фэнүүд дэлхийн шилдэг болох шалтгаан” Хэнри Лофлин нийтлэл 2011
  2. Стивен Жеррард “Миний намтар” ном 2006

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1
2015.10.1

Сэтгэгдэлүүд ( 13)

  • adidas eqt - 2018/11/04

    My husband and i ended up being absolutely relieved when Peter could carry out his preliminary research by way of the precious recommendations he got through your web site. It is now and again perplexing to simply find yourself offering tips which usually some people may have been trying to sell. We remember we need the writer to give thanks to for that. The entire illustrations you've made, the straightforward site menu, the friendships you can make it possible to engender - it is everything amazing, and it's really leading our son in addition to the family reason why this subject is fun, which is seriously vital. Thank you for all!

  • golden goose sneakers - 2018/11/03

    Thank you so much for providing individuals with such a terrific opportunity to read articles and blog posts from this site. It's usually so enjoyable and also stuffed with a good time for me personally and my office colleagues to search your website at minimum three times in 7 days to read through the fresh guidance you have. Of course, I am also at all times impressed considering the remarkable suggestions you give. Selected 3 ideas in this article are essentially the best we have ever had.

  • yeezy - 2018/11/02

    I intended to draft you one very little word to thank you yet again for your marvelous views you've discussed on this page. It was surprisingly open-handed with you to make publicly exactly what most of us might have offered for sale as an ebook to help make some cash on their own, certainly seeing that you might well have tried it in the event you considered necessary. These smart ideas in addition served to be the easy way to recognize that the rest have similar dream similar to my own to know the truth a lot more in terms of this condition. I think there are thousands of more fun periods up front for those who look over your website.

  • hermes handbags - 2018/11/01

    I enjoy you because of each of your labor on this website. My mum really likes going through investigations and it's really easy to see why. Most of us hear all regarding the compelling ways you produce advantageous secrets through this blog and invigorate participation from people on that situation plus our own daughter has been learning so much. Take pleasure in the rest of the year. You are always doing a stunning job.

  • red bottom shoes - 2018/10/31

    I intended to post you that tiny remark to say thank you as before with your remarkable techniques you've shared at this time. It has been so incredibly generous of you to supply publicly all that numerous people would have made available for an e-book in making some profit on their own, most importantly given that you might well have tried it in case you wanted. Those creative ideas likewise worked as a good way to comprehend other people have the same eagerness similar to mine to learn more and more when considering this condition. I know there are numerous more enjoyable times in the future for those who see your blog post.

  • nike huarache - 2018/10/30

    Thanks so much for providing individuals with such a marvellous possiblity to read articles and blog posts from this web site. It is usually so sweet and also full of amusement for me personally and my office fellow workers to visit your web site a minimum of thrice in 7 days to find out the fresh stuff you have. And of course, I am just always satisfied with the cool inspiring ideas served by you. Certain 3 tips on this page are undeniably the most efficient we've had.

  • nike cortez women - 2018/10/29

    My wife and i got thankful Chris managed to do his homework through your ideas he acquired out of your weblog. It's not at all simplistic to simply always be giving for free techniques which often many others may have been trying to sell. We take into account we've got the writer to be grateful to for that. All the illustrations you have made, the easy web site menu, the relationships you help instill - it's many wonderful, and it's really making our son and us reason why the subject is amusing, which is highly pressing. Many thanks for everything!

  • adidas ultra - 2018/10/29

    I precisely desired to appreciate you yet again. I am not sure what I would've accomplished in the absence of the pointers shared by you concerning my area. This was a very frightful concern in my opinion, but coming across this expert avenue you dealt with the issue made me to jump with delight. Now i'm happy for this advice and thus trust you are aware of a great job that you're undertaking instructing people through the use of your web site. I am sure you have never met all of us.

  • yeezy 500 - 2018/10/28

    I not to mention my friends ended up reading through the excellent guidelines on your web site and so the sudden I had a horrible feeling I never expressed respect to the site owner for them. Most of the women were so joyful to read them and already have really been using those things. Thanks for being well thoughtful and for utilizing this sort of good subject areas millions of individuals are really desperate to learn about. My honest apologies for not saying thanks to you earlier.

  • timberland outlet - 2018/10/27

    I intended to create you the very little word to be able to thank you so much the moment again just for the nice knowledge you've shown in this article. This has been simply strangely open-handed of people like you to offer unreservedly exactly what many people might have distributed as an ebook to earn some dough on their own, chiefly since you might have done it in the event you decided. The tips also served as the easy way to be sure that someone else have a similar dreams just like my very own to see more on the subject of this matter. I know there are thousands of more pleasurable occasions in the future for individuals that scan through your website.

  • nike polo shirts - 2018/10/26

    I intended to put you that very little word so as to thank you so much yet again for these gorgeous solutions you have documented in this article. It's surprisingly generous with you to deliver unhampered all a lot of folks might have supplied as an electronic book to help with making some profit for their own end, specifically given that you might have tried it if you ever wanted. Those points in addition worked to be a great way to recognize that other individuals have the identical interest just like my very own to know a great deal more with respect to this issue. I am sure there are many more enjoyable opportunities up front for individuals who read your site.

  • moncler - 2018/10/25

    My husband and i ended up being really joyful that Edward managed to complete his web research via the ideas he had from your very own site. It's not at all simplistic to just always be giving out tips and hints that many people have been selling. Therefore we see we have got the blog owner to be grateful to because of that. Those explanations you've made, the straightforward site menu, the friendships you will assist to promote - it's got most sensational, and it's making our son and the family understand the article is thrilling, which is wonderfully important. Thank you for the whole lot!

  • ajun perwira Artis - 2018/07/15

    http://tinyurl.com/q3ta754 foto paramitha rusady hot http://tinyurl.com/y8fov7hp mikha angelo hongkong lulu tobing emas http://tinyurl.com/y9zj7325 novi amalia photoshoot apakah ricky cuaca meninggal foto chef aiko berbikini

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн