Цэнхэр өнгөний гайхамшигийг та мэдэх үү?

Таны хоол идэх дуршил яагаад ч юм хэтрээд их юм идээд байна уу? Та яаж зогсоох вэ гэж санаа зовж байвал энэ удаагийн нийтлэлийг зайлшгүй унших хэрэг гарч дээ. Танд маш хялбар нэгэн арга болох “Цэнхэр нүдний шил” аргыг санал болгож байна.

IMG_8837   Хоолны дуршилыг хөдөлгөж байдаг үнэртэх, харах, хүрэх гэсэн 3 чухал мэдрэхүй байдаг билээ. Жишээ нь, шарах шүүгээн доторх шинэхэн бялууны үнэрийг аваад шууд л онгойлгоод гаргаад идмээр санагддаг биз дээ? Энэ бол яахын аргагүй хүний үнэрлэх мэдрэмж тархинд дамжиж очиж байгаатай шууд холбоотой билээ. Харин, хүний харах мэдрэхүй гэдэг идэх дуршилыг хамгийн ихээр хөдөлгөдөг мэдрэхүй юм. Хэрвээ таныг хав харанхуй өрөөнд суулгаад, урд тань амталж зөөллөсөн үхрийн гол мах тавьбал та амтархан идэж чадах уу? Мэдээжийн хэрэг хоолыг үнэртэж чадах хэдий ч ямар хэлбэртэй ямар өнгөтэйг огтхон ч сайн мэдэхгүй тул зүгээр л нэг энгийн шарсан мах гэж бодох биз ээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүний хооллох нь сэтгэл санаатай холбоотой бөгөөд хүний харах мэдрэхүй нь тархи уруу нөлөөлж, энэ нь хүний идэх хүслийг өдөөдөг ба толгойд бодогдож байсан маш олон бодлыг тэрхэн зуур үгүй хийж ховсдож чаддаг байна. Ямар ч хүний хувьд хоолны дэглэмийн ойлголт, хооллох урлаг буюу зөв хооллолтыг мэддэг байх нь зүй ёсны нэгэн том боловсрол билээ. Харин 21-р зуунд бид бүхний зөв хооллох боловсрол ихэнхи хүмүүсийн хувьд аажим аажмаар устаж үгүй болж байна. Энэ аймшигт үл үзэгдэх тахлаас хэрхэн ангижирах аргыг танд танилцуулж байна.

5361215949_46648b85d6_b

1. Та маш энгийн харааны нүдний шил ав (Анхааруулга: өөрийн харааны шилний градусаар бус харин 0 градусын тунгалаг шилийг сонгох). Түүний дараа нүдний шилний шилэн гадаргууг цэнхэр фломастраар будаж орхи. Ингээд л таны идэх дуршилыг зогсоож чадах гайхалтай нүдний шил бие болж байгаа нь энэ юм.

2. Бэлэн болсон “Цэнхэр нүдний шил”-ээ хоол идэх үедээ зүүгээд үз. Та тун удалгүй таагүй сонин мэдрэмж мэдрэх ба таны хоол идэх дуршил буурч эхлэх юм. Энэ арга бол хүний харах мэдрэмжээр дамжуулан хоол идэх дуршилыг тэрхэн зуур маш хурдан багасгаж чадах арга гэдэг нь олон эрдэмтдийн үндэслэлтэйгээр тогтоогдсон байна.

Яагаад заавал цэнхэр өнгө гэж?

   Маш хялбараар тайлбарлавал бид бүхний өдөр тутмын амьдралд хэрэглэж иддэг зүйлс дунд цэнхэр өнгөтэй хүнс байдаггүй учир цэнхэр өнгө нь идэх дуршлыг багасгаж чаддаг байна. Цэнхэр өнгөөр зоогийн газраа тохижуулж, будсан газрууд хаалгаа барихад ч хүргэсэн тохиолдол байдаг байна. Мөн хэдэн мянган жилийн өмнө хүн төрөлхтний хувьд цэнхэр, нил ягаан, хар өнгийн хоол нь үхэлд хүргэжчадах хортой хүнс гэж үздэг байжээ.

alooaptty_600x4502

  Нийтлэлийнхээ төгсгөлд дүгнээд хэлэхэд, хүн төрөлхтөн бид тэр олон төрлийн эд зүйлсийг өнгөөр нь ялгаж салгадаг нь хамгийн том чадвар биз ээ. Хэрвээ яг л нохой шиг хар цагаанаар хардаг бол магадгүй бид бүхний тархины хөгжил ямар байхыг хэн хэлж мэдэх билээ. Тийм учраас өнгө гэсэн ухагдахуун ямар чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг битгий мартаарай.

Г.Цэлмэн
Токай ИС, Барилгын инженерийн факультет, 3-р курс
2015.10.3

Aшигласан материал:

http://www.fitday.com/ (Эрүүл мэнд, зөв хооллолтын тухай цахим хуудас)
http://www.fitday.com/fitness-articles/nutrition/how-color-can-change-your-appetite-and-eating-habits.html#b

http://www.colormatters.com/ (Өнгөний шинж чанар болон хүмүүн бидний амьдралд өнгө гэдэг зүйл ямар их нөлөөтэй талаарх цахим хуудас)
http://www.colormatters.com/color-and-the-body/color-and-appetite-matters

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*