Үй олноор хөнөөсөн нь

frontpage-32

1965 онд Индонезийн цэргийн хүчнийхэн засгийн газрыг түлхэн унагаав. Тухайн үед хүчний дарангуйллыг эсэргүүцсэн холбооны гишүүд, газаргүй тариаланчид, сэхээтнүүд болон үндэстний цөөнх Хятадууд, хэн ч бай коммунист хэмээн буруушаагдаж болох байв. Коммунизм газар авах вий гэж тэвдсэн Америк болон хамсаатан барууны улсуудын нөлөөгөөр энэ аллагын түүх эхэлсэн юм. Жил хүрэхгүй хугацаанд 1 сая гаруй хүн “коммунист” нэрийн доор хөнөөгдөв. Хагас цэрэгжсэн бүлэглэл болон хулигаан нарыг (gangster) ашиглан тэд аллагыг гүйцэтгүүлдэг байв. Тэдэнд хүч, мөн хэнийг ч алах эрх мэдэл нь байсан учир бүгд тэдний дарангуйлал дор.

Кино зураглаачдын баг алуурчидтай уулзах үед тэд өөрсдийн үйлдлээ бахархалтай нь аргагүй ярьж байсан юм. Учрыг нь олохын тулд бид тэднээс аллага үйлдэж байсан дүр зураглалаа яг тэр хэвээр нь харуулаарай гэж хүсэв. Бүлгэмийн ахлагч Анвар Конго нэгэн байранд дагуулж ирэв. “Бид түүхээ, ямар байсан гэдгээ санах ёстой.”

Бид энд олон хүн хөнөөсөн учир хорогдож үлдсэн сүнснүүд их бий. Арга ч үгүй дээ, зүв зүгээр алхаж явсан хүмүүс буланд шахуулан зодуулж үхнэ гэдэг. Эхэндээ бид үхтэл нь зоддог байсан ч энэ нь хэтэрхий их цус үлдээж, аймшигтай үнэртэж байсан учир арай өөр арга хэрэглэхээр болсон юм. Төмөр утасны нэг үзүүрийг шононд бэхлээд нөгөө үзүүрийг саваа модонд ороож, хооронд нь хүнээ оруулж суулгаад хоолойг нь боож татдаг.

12164624_888499381257123_333852308_o

Одоо хэдий буурал толгойтой өвгөн ч гэлээ цагтаа иймэрхүү аргаар олон хүнийг цааш нь харуулж байж. “Дуу, хөгжим, бүжиг бас жаахан архи болон марихуан зэрэг нь энэ бүгдийг мартуулж намайг аз жаргалтай болгодог” гэж тэрээр ярьж байсан юм.

 Одоо үед “коммунист”-ын хүүхдүүд ил тод ярьж, түүхийг эргүүлэх гэж оролдож байна. Тэдний нэг нь “Би коммунистын хүүхэд гэдгээрээ бахархдаг” гэж ч бичсэн. Гэвч энэ нь удаан үргэлжилэхгүй дээ. Хүмүүс үүнийг хүлээж авч чадахгүй. Тэдэнд арилашгүй үлдсэн хар толбо бий болохоор тэр шүү дээ.

Өөр хэсэг бүлэг хулигаанууд кино театрын үүдэнд зогсоно. “Hollywood” кино эрэлт ихтэй байсан үед тэд билет шаглаж мөнгө олдог байв. Харин коммунизм газар авч эхэлснээр Америк кинонуудыг гаргахыг хориг тавьж эхэлсэн. Үзэгчид байхгүй тухайн үед энэ нь мөнгөний үүсвэрийг хааж байсан юм. Их ядуу байсан учир мөнгөний төлөө, сайхан хувцас худалдан авахын тулд тэд юуг ч хийхэд бэлэн байсан.

Бид хэдий киногоо үзэж дуусаад гарч ирсэн ч баясгалантай байдалдаа автан бүжиглэж, хажуугаар охин зөрвөл шүгэлдсэн шигээ “нөгөө газар” руугаа явдаг байсан. Театрын эсрэг талын хашлагатай хэсэг дотор бид ихэнх хүнээ хөнөөсөн. Товчхондоо бид их баясгалантай аллага үйлддэг байж дээ.

Бид тэднийг үхэл рүү хүчилдэг байсан

Бид үхэхийг хүсээгүй нэгнийг хөнөөдөг байсан

Хар дарсан зүүдэнд хааяа нэг орж ирэх юм.

1 CZcRJFY8BIWWIfyfhECRgQ

Сонины эрхлэгч Ибрахим Синик

Тэрээр (Ибрахим Синик) одоо улс даяар алдартай нэгэн боловч өмнө нь тэрбээр оффистоо коммунистуудыг дуудан байцааж, мэдээлэл цуглуулан “ялтай” гэж үзсэн хүмүүсээ хулигаануудад даатгадаг байв.

Тэд юу гэж хариулах нь нэг их онц биш. Миний ажил бол тэднийг муу мэтээр харагдуулж нийгэм үзэн ядахад хүргэх явдал байлаа.

the-act-of-killing4

 Индонезийн сайн дурын хагас цэрэгжилтийн “Pancasila Youth” (Эхний цогцолборт дурьдагдсан бүлгэмийн нэг бөгөөд одоо үед хамгийн нэр хүндтэй) бүлэглэл нь өдгөө 3 сая гаруй гишүүнтэй. Бүлгэмийн шинэ гишүүдээ элсүүлэх ёслол дээр тэргүүн Яапто-н хэлсэн үгнээс цухас дурьдвал:

“Бид хэтэрхий их ардчилалтай байсан. Тодорхой хэмжээнд цэргийн хүчний дэглэм тогтоож, хараа хяналттай байх нь илүү дээр. Эдийн засаг ч, аюулгүй байдал ч сайжирсан. Улс орныг минь сүйтгэх гэсэн хэн бүхний эсрэг цагдаа болон арми хангалтгүй. Бид ч мөн зогсох хэрэгтэй.

 Үнэн болгон сайн үр дүнг авчирна гэсэн үг биш. Зарим үнэн энэ хэрэг дахин нээгдсэн шиг тухайн үед юу болж өнгөрсөн бүхнийг олж мэдлээ ч сайнгүй. Хохирогч болон гэр бүлийхэнд нь үнэн илчилэгдэх сайн байж болох ч миний хувьд энэ хэргийн тухай дахин сөхөх нь тэмцлийг дахин өдөөж байх шиг.

Би бэлэн!

Хэрвээ дэлхий энэ эцэс төгсгөлгүй дайныг хүсч байвал би бэлэн.”

Тийм дээ. Хүн гэдэг хэзээд л бол хэзээд тэмцлий, дайныг өдөөж чадах мундаг хүмүүс. Тэр бүрийн цаана ямар их уй гашуу, харуусал дагалдаж байдаг бол гэхээс. Хичнээн зууныг элээсэн ч хуучны түүхээ хэзээд давтах хүн төрөлхтөний агуу сэтгэлийн тэвчээр ээ!

                                                                                                                                                                                            Х.Долгормаа

                                                                                                                           Акита ИС, ОУ-н баялагийн факультет 2-р курс

                                                                                                                                                                                                   2015.10.11

Ашигласан материал :

  1. Joshua Opponheimer, 2012. “The act of killing” documentary

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*