Шинжлэх ухаан Таны ерөнхий мэдлэгт: Нефтийн химийн бүтээгдэхүүнүүд
  • 2015/11/06
  • 246
  • 14

Slide3Энэ удаагийнхаа нийтлэлээрээ хүн бүхний мэдвэл зохистой нефтийн бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Миний хувьд ч гэсэн хагас дутуу мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг байсан энэхүү сэдвийг их сургуулийн “Энергийн тухай мэдлэг” гэсэн лекцийн ачаар илүү их мэдэж, сонирхох болсон билээ.

Нефтийн бүтээгдэхүүнийг байгалийн гол баялгийн нэг газрын тос болон чулуужсан биетээс гаргаж авдаг.

Тэгвэл газрын тос гэж юу вэ? Маш хялбар бөгөөд ойлгоход амархнаар тайлбарлавал, ургамал болон амьтны чулуужсан үлдэгдэл нь он удаан жилийн турш газар доор өндөр даралт, өндөр температурын орчинд байснаар үүсэх олон мянган төрлийн нүүрс-устөрөгчийн холимог бодисыг хэлнэ.

Slide4

Энэхүү байгалийн баялгийг цэвэршүүлж, боловсруулснаар бидний хэрэглээний бүтээгдэхүүн болох шатахуун, байгалийн хий болон нафса зэргийг гаргаж авдаг байна. Дээрээс нь нэмж хэлэхэд газрын тосыг боловсруулаад гаргасан бүтээгдэхүүн нь, бүгд ямарваа нэгэн зүйлд ашиглагддаг түүхий эд болдог тул хэрэггүй хаягдал гаргадаггүйгээрээ тун их ашиг, эрэлттэй баялаг юм.

Чухам яаж ялгаж, салгаж хэрэглээний бүтээгдэхүүн болгон шилжүүлэх вэ гэхээр, газрын тосоо нэрж ялгана. Зурагт үзүүлсний дагуу хамгийн бага буцлах температуртай бодисууд буюу хийн бодисууд түрүүлж ялгарна. Үүнийг LP газ (Liquefied petroleum gas) буюу нэрлэж хэвшсэнээр пропан газ гэнэ. Энэхүү газны бүтэц нь нүүрстөрөгчийн тоо 3,4 байх нүүрс-устөрөгчүүд (пропан, бутан)-ээс бүтдэг.

Харин дараагийн бага хэмд буюу 30-180 хэмд ууршиж, нэрэгддэг нүүрстөрөгчийн тоо 4-12 хүртэлх бүтээгдэхүүнүүд бол бидний өргөн хэрэглээний шатахуун болон нафтын бүтээгдэхүүнүүд юм.

niitlel

Шатахуун буюу бидний нэрлэж заншсанаар бензин бол хэлүүлэлтгүй хүн болгоны мэдэх хэрэглээ ба нафтын бүтээгдэхүүнээс бараг бүх л хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн түүхий эд гаргаж авдаг байна.

Жишээ дурдахад нафтын дулааны задралаар үүсэх этилен, ацетилен, пропилен, бутадиен гэх мэт ханаагүй нүүрс-устөрөгчүүдийг нэрлэж болно. Эдгээр нүүрс-устөрөгчүүдээс бидний хэрэглээний дийлэнх бараа бүтээгдэхүүн болох пластик, мяндас утас, будаг, үнэр оруулагч бодис, гоо сайхны бараа, эм болон эмийн бүтээгдэхүүн, бордоо, усан талст гээд л бараг бүхий л өргөн хэрэглээний материалуудыг синтезэлдэг байна.

Гэх мэтчилэн  керосин, дизель, жет түлш зэрэг ялгарах бүтээгдэхүүнүүдийг уурших температур, нүүрстөрөгчийн тоо болон химийн бүтцээр нь ялгасан xүснэгтийг орууллаа.

Slide5

За ингээд энэ удаагийнхаа нийтлэлийг үүгээр өндөрлье! Таны мэдлэгт жаахан ч гэсэн нэмэр болсон бол энэхүү нийтлэлийн маань хэрэг бүтэх нь тэр ээ. Дашрамд нь газрын тосны баялгаараа Саудийн Араб, Иран гэх орнууд дэлхийд тэргүүлдэгийг дурдаж, байгалийн баялгаас үүдэлтэй түүхэн хар үйл явдлууд ч олон байдгийг онцлох хэрэгтэй болов уу. Эдийн засгийн хүчийг илэрхийлэгч, чухлаас чухал байгалийн баялгаа хайрлаж, гамнаж хэрэглэцгээе!

            Г. Гэрэл
Токиогийн Технологийн Институт
Байгаль орчин, химийн инженерийн факультет
Магистрийн 1-р курс
(Tokyo Institute of Technology, Chemistry and Environmental Engineering)

2015.11.6

  Ашигласан материал

  • Токиогийн Технологийн Институт, Байгал орчин химийн инженерийн тэнхим, Энергийн тухай мэдлэг лекцийн материал

 

Сэтгэгдэлүүд ( 14)

  • minecraft - 2018/09/17

    Hey there just wanted to give you a quick heads up and let you know a few of the pictures aren't loading correctly. I'm not sure why but I think its a linking issue. I've tried it in two different internet browsers and both show the same results.

  • minecraft - 2018/09/17

    Saved as a favorite, I like your web site!

  • minecraft - 2018/09/15

    There is certainly a great deal to learn about this topic. I really like all of the points you have made.

  • minecraft - 2018/09/14

    Keep on working, great job!

  • minecraft - 2018/09/13

    Hi there, I discovered your site by means of Google even as looking for a comparable matter, your web site got here up, it appears to be like good. I've bookmarked it in my google bookmarks. Hello there, just become alert to your blog via Google, and located that it's really informative. I'm gonna watch out for brussels. I'll appreciate in case you proceed this in future. A lot of other people will be benefited out of your writing. Cheers!

  • minecraft - 2018/09/13

    hello!,I like your writing so a lot! proportion we be in contact extra about your post on AOL? I require an expert on this space to unravel my problem. May be that is you! Having a look forward to see you.

  • minecraft - 2018/09/11

    If you want to grow your know-how just keep visiting this web site and be updated with the hottest news posted here.

  • minecraft - 2018/09/10

    If some one wants expert view concerning blogging and site-building after that i suggest him/her to visit this weblog, Keep up the good work.

  • minecraft - 2018/09/09

    Attractive section of content. I just stumbled upon your weblog and in accession capital to assert that I get actually enjoyed account your blog posts. Anyway I will be subscribing to your feeds and even I achievement you access consistently fast.

  • minecraft - 2018/09/07

    I have been exploring for a little for any high quality articles or blog posts in this kind of house . Exploring in Yahoo I at last stumbled upon this website. Reading this info So i'm happy to express that I have an incredibly excellent uncanny feeling I came upon just what I needed. I most no doubt will make sure to don?t disregard this web site and give it a look on a constant basis.

  • minecraft - 2018/09/06

    Its like you learn my thoughts! You seem to understand so much approximately this, like you wrote the book in it or something. I think that you just can do with some percent to drive the message house a bit, but other than that, this is fantastic blog. A fantastic read. I will definitely be back.

  • discount travel - 2018/07/23

    I every time emailed this website post page to all my friends, since if like to read it then my contacts will too.

  • Pepper Spray - 2018/06/29

    This paragraph will assist the internet viewers for creating new web site or even a blog from start to end.

  • Rout - 2015/12/01

    Elpi gas gesen ni zugeer engiin gas naas yamar yalgaatai ve. yaagaad ingej nerledeg ym bol

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн