Дэлхий нийтийг түгшээх терроризм

11.12-ны өдөр Ливаны нийслэл Бейрут (43 хүн нас барж, 239 хүн шархадсан),  түүнээс нэг өдрийн дараа буюу 11.13-нд Францын нийслэл Парис (130 хүн нас барж, 350 хүн шархадсан) террорист халдлагуудаас 2 долоо хоног өнгөрчээ.

CNN: Armed police guard a street in Brussels on November 16
CNN: Armed police guard a street in Brussels on November 16

Энэ хугацаанд Европ даяар хүмүүс уй гашуу, битүүхэн айдаст автаж, заримынх нь сэтгэлд өш хонзонгийн уур буцална. Зарим газар онцгой байдал зарлаж, зайлшгүй шаардлагагүй л бол гэрээсээ гарахгүй
байхыг иргэддээ зөвлөж, том буу барьж, хар маск зүүсэн цэрэг цагдаагийнхан л гудамжинд завгүй бужигнах дүр төрх цэнхэр дэлгэцийн цаанаас нүдэнд тусна.

2001 оны 9.11-ний халдлага терроризмын бодит аюул заналхийллийг дэлхий дахинд мэдрүүлснээс хойш 14 жил өнгөрсөн ч түүх дахин давтагдсаар. Энэ хугацаанд лалын хэт даврагч салан тусгаарлагчид, алан хядах байгууллагын стратеги арга барил ямар нарийсч байгааг сүүлийн үеийн халдлагаас тодхон харагдана. Тэгтэл түүнтэй харьцуулахад их гүрнүүдийн цэргийн бодлого нөгөө л хэвэндээ, алан хядагч, дарангуйлагчийг зайлуулах нэрийн доор цэрэг дайны ажиллагаагаа эхлүүлнэ. Тэнд нь эмх замбараагүй байдал үүснэ, тэр дундаас нь өөр нэгэн шинэ террорист байгууллага үүснэ. Ингээд л “Террорист халдлага → Өшөө авах дайны ажилгаа Хариу авсан террорист халдлага …” гэх чөтгөрийн тойрог үргэлжилсээр. Бас энэ дунд их гүрнүүдийн хувийн ашиг сонирхлын зөрчилдөөн нь дарин дээр давс нэмж бодит байдлыг бүр ярвигтай болгоно. 

Сүүлийн үеийн террорист халдлагыг тодорхойлох шинэ үгс

Soft target – “Зөөлөн бай”: Хэдхэн жилийн өмнөхөн террорист халдлага тухайн улс орны стратегийн чухал ач холбогдолтой байгууламж, өөрөөр хэлбэл “хатуу бай” (hard target) гэх тодотголтой цэрэг, зэр зэвсэг, аюулгүйн байдал, улс төрийн өндөр ач холбогдол бүхий байгууламжийг байгаа болгодог байсан бол өнөөдөр эсрэгээрээ элдэв тусгай хамгаалалт байхгүйн дээр үргэлж олон хүн бужигнаж орж гарч байдаг соёл урлаг, спортын заал, кафе, рестораныг байгаа болгодог болжээ. Төвөггүйхэн нэг дор олон арван энгийн иргэний амийг авч тухайн нийгмийг бүхэлд нь цочроох хүмүүсийг айдаст автуулж эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн алан хядагч байгууллагын гол зорилго энэ аргаар биелэх нь тэр.

One wolf – “Ганц дайчин”: Орчин цагт эрчимтэй хөгжих болсон интернет орчин, facebook, twitter гэх олон нийтийн сүлжээ бидний амьдралыг улам бүр амар хялбар сонирхолтой болгож, дэлхийн даяаршилыг хурдасгаж байна. Мөн нөгөө талаараа алан хядагч бүлэглэл үзэл суртлаа дэлхий даяар тараах арга хэрэгслийнх нь нэг болсоор. Өнөөдөр компьютерийн дэлгэцийн ард хэдхэн товч дараад л алан хядагчидтай холбогдож, ухуулга үзэл сурталтад нь будагдсаар нэг л өдөр ганцаараа хутга, буу юу байна тэрийгээ авч гараад замд тааралдсан гэмгүй хүмүүсийн амийг ээлж дараалан хороох гэсэн террорист халдлагын шинэ арга барил олширох болов.

Sleeper “Отон тоглогчид”: Тэд бидний очих дуртай, очихыг хүсдэг бүх л оронд энгийн л нэг иргэний дүрээр террорист халдлага хэзээ хаана, яаж хий гэсэн заавар дээрээс иртэл хэнд ч сэжиг төрүүлэлгүй ажиллаж амьдарна. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын, хүчирхэг тагнуулын агентлагуудын хараанд ч өртөлгүй сэмхэн амиа золиослох өдрөө хүлээн бэлдэх тэднийг “Отон тоглогчид (унтаа террористууд) “ гэж нэрлэх болжээ.

Homegrown Terrorist-“Дотоодын террорист”:

An undated picture taken on November 16, 2015 from the February 2015 issue 7 of the Islamic State (ISIS) group online English-language magazine Dabiq, purportedly shows 27-year-old Belgian IS group leading militant Abdelhamid Abaaoud, also known as Abu Umar al-Baljiki and believed to be the mastermind of a jihadist cell dismantled in Belgium in January 2015, posing at an undisclosed location to illustrate an interview he gave to the magazine, claiming to have rejoined the extremist group in Syria. Flemish-language newspaper De Standaard reported that Brahim Abdeslam, one of the attackers who blew himself up during the Paris attacks last week, had links to Abaaoud, a Belgian of Moroccan descent who allegedly fought with the IS jihadist group in Syria and remains at large.
CBS4: 27-year-old Belgian IS group leading militant Abdelhamid Abaaoud

Тэд бүгд өөрсдийн төрж өссөн орондоо террорист халдлага хийгчид. Энэ удаагийн Парисын халдлагыг биеэрээ үйлдсэн 7 этгээдийн 5 нь Франц, Бельгид төрж өссөн 2 дахь үеийн цагаачид байсан. Ээж аав нь Европыг бараадан цагаачилан ирсэн цагаачид. Хүүхдүүд нь бүгд төстэй түүхтэй. Европ дахь Исламын шашинтай цагаачдын ядуу дүүрэгт төрж өссөн. Заримынх нь ээж аав нь тэднийг өөрсдөөс нь арай илүү амьдраасай, гайгүй ажил төрөлтэй болоосой гэсэндээ өдөр шөнөгүй ажиллаж үнэтэй, католик сургуульд явуулна. Гэвч Исламын шашинтай, дүрвэгч, цагаачилагч гэсэн шалтгаанаар цаанаа л нэг гадуурхагдаастай, орчиндоо уусч орж чадахгүйгээс сургуулиа төгсөлгүй завсардаад л дүүргийнхээ гангстертай нийлж гадуур сэлгүүцнэ. Сургууль төгсөж мэргэжил эзэмшиж чадаагүй тэдэнд ажил олдохгүй, дүүргийнхээ ажилгүйчүүдийн тоог нэгээр нэмж, хулгай дээрэм, хар тамхины хэргээр шоронд ороод гарсан нь ч цөөнгүй. Уг нь тэдний хэн нь ч хатуу чанд Исламын шашинтан, амиа золиослогч болчихоор нэгэн биш, тэд энгийн л орчин цагийн залуусын адилаар барууны хөгжим сонсож, алкохол хэрэглэж, тамхи татацгаана. Xарин тэднийг ISIS-д элсэхэд хүргэх гол асуудал нь ядуурал, цаашдаа ямар зорилго тээж юуны төлөө амьдрах, хэрхэн хөлөө олохоос авахуулаад төрж өссөн Европын төр засаг, өөрсдийн алагчилан үзэх тэр хүмүүст өс хонзон санах сэтгэл дээр нь ISIS-д элсүүлэгч нөхдүүд ухуулга хийнэ.

-“Чиний байх газар энд биш, Сири-Ирак орж бидэнтэй нэгдвэл эрх мэдэл, мөнгө, бүр эхнэр нөхөр болох хүн чинь хүртэл тэнд бэлэн бий” гэж ятгана. Ингээд тэд Сирийг зорин ISIS-н талд байлдаж цаашлаад буцаж өсөж төрсөн орондоо ирээд террорист халдлага хийх, амиа золиослогч болоход бэлтгэгдэнэ.

Парисын халдлагын дараа ISIS бүлэглэл Вашингтон, Нью-Йорк хотуудаас авахуулаад дэлхийн томоохон хоруудад том хэмжээний террорист халдлага хийх болно гэж зарлалаа.

Яагаад ISIS-хан гадагшаа чиглэсэн террорист халдлагаа эрчимжүүлэх болов?

Үүнд үндсэн 3-н шалтгаан бий.

  • Тухайн бай оронд халдлага хийснээр ард иргэдийг айдаст автуулж, цаашлаад цэрэг илгээх дайны үйл хэрэгт оролцож буй одоогийн засгийн газраа биш тэр үйл хэргийг эсэргүүцэж буй сөрөг хүчний нам уруу иргэдийн саналыг шилжүүлэх замаар өөрсдийн нэг өрсөлдөгч цэргийн хүчийг тоглоомоос гаргах хэтийн зорилго тэдэнд бий. Энэ ч утгаараа сонгуулийн өмнө террорист халдлага гарах нь элбэг. Дашрамд дурдахад ирэх 12 сард Францын орон нутгийн сонгууль болно.
  • Дотоодод нь террорист халдлага гарснаар цэрэг цагдаагийн харуул, шалгалт, тагнуулын албаны хараа хяналт чангарч хардалт, сэрдэлт газар авах болно.Тухайн нийгэмд эмх замбараагүй, айдас хүйдсийг газар авахуулах нь тэдний бас нэг зорилго.
  • Террорист бүлэглэл өөрсдийн эзэмшилд байсан газар нутгаа бага багаар алдаж эхлэх нь гадагшаа чиглэсэн халдлагыг нэмэгдүүлдэг. Учир нь газар нутаг нь багасахын хирээр өөрсдийн эрхшээлдээ байлгаж байгаа газар нутгийн тогтвортой байдал, харуул хамгаалалтад зарж байсан мөнгө, хүн хүч хоёр илүүдэж, тэр илүүдсэн хэсэг нь хилийн чанад дахь террорист халдлагын санхүүжилт нь болно. ISIS бүлэглэл өнөөдөр агаараас холбоотны бөмбөгдөгч онгоцнууд дээрээс нэмэгдээд Оросын дайралтад шахагдаж, газраар Курдуудын арми, Сирийн босогчдын арми, Сирийн засгийн газар (Ассадын арми), Иракийн засгийн газрын армид шахагдсаар дээр дурдсан байдалд ороод байгаа юм.

More deadly Before death

 

Дашрамд хэлэхэд, өнөөдөр бидний эдийн засгийн чадавх сайжирахын хирээр, гадаад дотоодын томоохон хотуудаар, аялж зугаалах, ажил төрлийн уулзалтаар зочилох нь нэмэгдэж буй өнөө цагт өөрсдийн аюулгүй байдалдаа зохих хэмжээгээр санаа тавих шаардлага урган гарсаар. Дэлхий дахинд болж буй террорист халдлага, түүний үндэс учиг, чиг хандлагын талаар бага ч гэсэн мэдээлэлтэй байх нь хэзээд илүүдэхгүй гэдэгт итгэлтэй байна.

Э. Хонгорзул
2015.11.30

 

Ашигласан материал:

  1. News week 11.27.2015 November 27 Issue: ”Paris Attacks Show 9/11 Changed Everything and Nothing”
  2. Майничи шинбун: “Парист цуврал халдлага үйлдсэн террорист дунд Бельгийн иргэд байсан гэх мэдээлэл цацагдлаа” 16.11.2015
  3. CNN Japan : “Парис, Бейрут хоёр хотод гарсан террорист халдлагад ялгавартай хандах олон нийтэд сэтгэл гонсойв “ 17.11.2015

 

 

 

Хуваалцах

1 Comment

  1. Aimar ni, Mongold ene baga bagaar bii bolood baigaa… One Wolf, Homegrown Terrorists 2 ehlelee bol ali hediin tawitsan. Hudlaa uursdoo oligtoi ch hudolmorlodoggui humuus, mungo tugroggui hetsuu bna uls l end buruutai geh meteer turihirch niitiig urialan jagsaal tsuglaan ehluulne, bur hurtsadwal undog ulaan loiloos ehlen chuluu mod nuulgene, Zarim ni uursdiigoo shataah gej oroldono. Uuriigoo shataah zorig bna gedeg chin uhhed beleen gesen ugiin ilerhiilel bolj bui ym, ene ni tesreh bumbog zuugeed l turiin ordunruu, ali esvel UIH-iin gishuudiin chuulgan uulzaltruu dairch orood amia zolioslood tednii amiig avchih chadnaa gesen ug. Ingeed bodohoor terrorist ajillagaa Mongoliin hayaand ali hediin ireed ungiij haraad barag ortson bgaa ch gej Helj boloh l ym.

Leave a Reply

Your email address will not be published.


*