Шинэ Үеийн Гацуур Мод

01_Sleeper_Cine_Web_XL

Энэ өдрийн мэндийг уншигч танд хүргэж байна. Хүйтний улирал нэг мэдэхэд л хаяанд ирсэн байх юм. Өвлийн улирал гэхээр танд юу хамгийн түрүүнд бодогддог вэ? Ихэнх хүмүүст цас, хүйтэн салхи, дулаахан ноосон хувцас, мандарины үнэр, шинэ жилийн гоёл чимэглэл хамгийн ихээр бодогддог билээ. Харин удахгүй болох шинэ жилийн баяртай холбогдуулан нэгэн нийтлэлийг уншигч танд хүргэж байна.

Гацуур мод бол шинэ жилийн баярыг (мөн Зул сарын баяр) санагдуулдаг хамгийн чухал зүйлсийн нэг билээ. Айл болгонд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж өгдөг зүйл яахын аргагүй гацуур мод биз ээ. Харин орчин үед гацуур мод олон материалаар хийгдэж, олон өнгөний сонголттой болсон нь яахын аргагүй XXI зууны өөрчлөлттэй холбоотой болов уу.

“The Modern Christmas Tree” гэсэн нэрийн доор Маттев Блисс (Matthew Bliss) гэгч архитектор өөрийн төрсөн өвөө болох архитектор, инженер Лавренс Баад Стоекер-ын (Lawrence “Bud” Stoecker) дурсгалд зориулж “The Modern Christmas Tree”-г зохион бүтээсэн байна. Тэрээр баруун Хойд Америкийн “The Rocky Mountains” гэдэг газарт өвөөгийн хамтаар ядуу аж  байдалд өсч торнисон байна. Өвөө Баадын мэргэжил нь архитектор, инженер байсан болоод ч тэр үү, ач хүү Маттев Блисс түүний бүтээлч зан чанар, ажилдаа хандах байдлыг харан балчир байхаасаа эхлэн олон янзын юм зохион бүтээдэг байжээ. Баад өвөө ач хүүгийн хамтаар гараж дотроо мөсөн гулгуур, сандал ширээ гэх мэт олон шинэ зүйл зохион бүтээдэг байсан ба Маттев Блиссийг 4 настай байхад тэрээр анхны “The Modern Christmas Tree” загварыг гарган хийсэн байна. Өвөө Баад нь тухайн үед А хэлбэрийн (A-Frame) байшингийн мастер гэж хэлж болохоор уран архитектор байжээ. Энэ чадвар нь магадгүй гацуур модыг зохион бүтээхэд чухал нөлөө үзүүлсэн болов уу.

Bromley_Caldari_hashslush_04(“A-Frame”) А хэлбэрийн байшин

Ач хүү Маттев Блисс өвөө Баадыг нас барсны дараа буюу 2010 онд анх удаа “The Modern Christmas Tree”-г олон нийтэд танилцуулж зах зээлд гарган зарж, өөрийн бизнесээ эхэлсэн байна. Тун удалгүй “The Modern Christmas Tree” маш олон тооны хэрэглэгчдэд таалагдаж гайхалтай ашиг нэр хүндийг олж авсан бөгөөд 2012 онд “The Modern Christmas Tree” нь өвөө Баадын дурсгалд зориулсан шинэ үеийн гацуур мод гэж тэмдэглэгдсэн байдаг байна.

Их мод

  • 799 ам доллар,
  • 2.2 метр өндөр
  • Гацуур модны суурин цагирагийн диаметр 104 см

Дунд мод

  • 499 ам доллар
  • 1.8 метр өндөр
  • Гацуур модны суурин цагирагийн диаметр 85 см
  • (Их болон дунд гацуур мод зөвхөн өндрийн харьцаагаараа хоорондоо ялгаатай юм.) moderntrees

Хагас мод

  • 329 ам доллар
  • 1.8 метр өндөр
  • Дунд модыг тэгш хэмтэйгээр хуваасан хэлбэртэйHalftrees

Гацуур модны онцлох шинж чанар нь нимгэн цэвэр ган материал. Мод тус бүр эргүүлэх мотор (зайгаар ажилладаг) болон суулгах хэрэгсэл бүхий LED гэрэл, толин бөмбөгөн гацуур модны тоглоомтой байна.

modern-christmas-tree-white-room-1024x576

Нийтлэлийнхээ төгсгөлд дүгнээд хэлэхэд, улс орон хөгжих тусам бид бүхний хэрэглэдэг энгийн зүйлс ирээдүйд бид бүгдийн хүүхдүүдэд эсрэгээрээ хачирхалтай сонин зүйлс болон санагдахыг үгүйсгэхгүй биз ээ. Харин та шинэ зүйл хийе, бүтээе гэж зорьж байгаа бол ирээдүйг харж, төсөөлж бүтээхийг зөвлөж байна.

Г.Цэлмэн
Токай ИС, Барилгын инженерийн факультет, 3-р курс
2015.12.5

Ашигласан материал:

1. “The Modern Christmas Tree” өөрийн үндсэн цахим хуудас

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

2 Comments

  1. Manai Mongol hun Iimerhuu sonin sodon zuil bas zohiowol goy l ym 🙂 Uul ni chadiishd manaihan yuun ene baitugaa l hiine dee

Leave a Reply

Your email address will not be published.


*