Хасаx хүүгийн бодлого

Та төв банкны бодлогын хүү хасаx уруу орно гээд төсөөлөөд үзээрэй. Өөрөөр хэлбэл арилжааны банк төв банкинд  мөнгөө хадгалуулсныхаа төлөө мөнгө төлөх хэрэгтэй болно гэсэн үг юм. Бодлогын хүү гэдэг нь арилжааны банкууд төв банкинд хадгалуулж буй мөнгөн хөрөнгийн хариуд төв банкнаас төлж буй хүүгийн хувь хэмжээ юм. Галзуу сонсогдож магадгүй ч, Европын хэд хэдэн төв банкууд бодлогын хүүгээ хасах болгоcон байна. Жишээлбэл, Европын Төв банк (ЕТБ) нь 2014 оны 6 сарын 5-нд бодлогын хүүг -0.1% болгосон юм. Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл энэ долоо хоногийн гурав дахь өдөр ЕТБ нь  бодлогын хүүг -0.3% болгосон байна. Одоогийн байдлаар, хасах хүүгийн бодлогыг нэвтрүүлж байгаа төв банкууд гэвэл ЕТБ, Швед, Швейцари, Дани зэрэг улсуудын төв банк юм.

Өнөөгийн нөхцөл байдлыг доорх хүснэгт болон графикаас харцгаая.

Хүснэгт1. Хасах хүүгийн бодлогыг нэвтрүүлж байгаа төв банкуудын хүү

bod huu

* Мөнгөний зөөлөн бодлого: Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд төв банкнаас явуулж буй мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх зорилготой бодлого болно.

Дээрх хүснэгтийн мэдээллийг ашиглан графикаар илэрхийлбэл (Японы Сүмитомо Мицүй банкны мэдээлэлд суурилсан график болно, *Холбоос 1)

График.1 Хасах хүүгийн бодлогыг нэвтрүүлж байгаа төв банкуудын бодлогын хүү.

bodlogo huu3

Ялангуяа, 2014 оноос 2015 оны хооронд хасах хүүгийн бодлогыг эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн байгааг харж болно. ЕТБ болон Шведийн төв банк давхар мөнгөний зөөлөн бодлогыг авч эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна.

Эндээс яагаад хасах хүүгийн бодлого эрчимтэй нэвтрүүлж эхлэх болсон бэ гэсэн асуулт гарч ирж байна. Яагаад Европын банкууд ийм арга хэмжээ авах болов?

Үндсэн том шалтгаан гэвэл санхүүгийн байгууллагууд тэр дундаа арилжааны банкны зээл олголтыг нэмэгдүүлэх, дэмжих зорилготой юм. Арилжааны банкууд төв банкинд мөнгөө хадгалуулсныхаа төлөө хүү ашиг олох бус эсрэгээрээ мөнгө төлөх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд төв банкинд  мөнгөө хадгалуулсныхаа төлөө мөнгө төлөх хэрэгтэй болно гэсэн үг юм.

Энэ байдал үргэлжилбэл арилжааны банкууд алдагдалд орох тул төв банканд мөнгөө хадгалуулахын оронд зээлээр дамжуулан мөнгөө эргэлтэнд оруулах арга замыг сонгоx болно. Ингэснээр санхүүгийн байгууллага болоx арилжааны банкууд зээлээ нэмэгдүүлснээр дефляцийг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаа юм. (Дефляци нь эдийн засгийн байдал муудахын дээр үнийн ерөнхий түвшин буурах үйл явц юм). Хэрэглэгчийн талаас авч үзвэл арилжааны банкнаас авах зээлийн хүүнд нь өөрчлөлт орохгүй  ч гэлээ зээлийн хүү хасах хасах руу орно гэсэн хүлээлттэй байгаа билээ.Үүнээс үүдэн еврогийн ханш унан гадаад экспорт өсөх магадлалтай гэж үзэж байна.

Түүнчлэн, ЕТБ болон Шведийн төв банк дефляцийг бууруулж, инфляцийг 2%-д хүргэх зорилтыг дэвшүүлээд байна. Инфляцийг тогтвортой хэмжээнд барих нь эдийн засгийн өсөлттөй шууд хамааралтай тул ийм алхам хийхэд нөлөөлсөн юм. (Жич: Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдлийг инфляци гэнэ.)

Дани болон Швейцари улсын хувьд валютын ханшийн хэт өсөлтөөс сэргийлэн хасах хүүгийн бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ. Учир нь хасах хүүгийн бодлогыг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулагчид тухайн орон нутгийн валютын худалдан авалт хийхээ багасгах болно. Валютын худалдан авалт бууралтаас шалтгаалан валютын ханш унан, валютын хэт өсөлтөөс сэргийлж чадах юм.

Гэвч хасах хүүгийн бодлого хэрэгжүүлснээр иргэд банкинд хадгалуулж байгаа мөнгөө гар дээрээ авч ,мөнгөө эргэлтэнд оруулалгүйгээр гэртээ хадгалах асуудал үүсч болох юм. Түүнчлэн хөрөнгө оруулагчид илүү ашиг олох зорилгоор өөр улсын банкинд мөнгөө хадгалуулах аюултай гэж үзэж байна. Хасах хүүгийн бодлого нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн айдас олон оронд байгаа учир хэрэгжүүлэхээс зайлсхийж байгаа улс цөөнгүй байгаа билээ.

Чинбатын Мөнгөнзаяа
Шиншү их сургууль Эдийн засгийн факультет, 4-р курс
2015.12.5

Aшигласан материал:

1) Японы Сүмитомо мицүй банк цахим хуудас: хасах хүүгийн бодлого http://www.smtb.jp/personal/saving/foreign/feature/201504.html 金利がマイナス?

2) Америк ББС мэдээний цахим хуудас: Яагаад хасах хүүгийн бодлого нэвтрүүлж эхлэх болов ?
http://www.bbc.com/news/business-32284393 Why use negative interest rates? By Andrew Walker

Хуваалцах

1 Comment

  1. ediin zasag gedeg ih zivuun goy zuil ymaa yri ni. Ih zivuun… Undor ersdel undor ashig daguulna geed l dairj baigaa ym bna daa. Ugaasaa tgd ersdlees aigaad Ediin zasag aa unagaagaad bsnaas iimerhuu shiidmeg tom alhamuud yamarch ulsad heregtei l baih. Uul ni haayaa2 manai zasgiin gazar iimerhuu alham hiih geed tegeheer ym medehgui iluu ugtei irged ni balai2 ym yarij, hewleliin baga hural deer “ard irgediig shulahaa bolii bid nar yaaj amidrah ym” g.m yuson shideer ugledeg uunii hariun zasgiin gazar zaa uuchlaarai geed l zogsoodog. Tgd l ediin zasag ni undgaaraa unaad bain guit ahiad l nugoo irged “Bidnii amidral hetsuu baina…” geseer…. Irgeded ediin zasgiin medlegiig yag ene niitlel maygaar hurgej Tarhiig ni tseneglevel zohiltoi. Bayrlalaa saihan medeelel bna.

Leave a Reply

Your email address will not be published.


*