Амттанд дурлагчдын анхааралд…

  Амтлаг жигнэмэг, хөвсгөр бялуу, өнгө алагласан олон янзын чихэр шоколад, шаржигнасан торхтой шинэхэн зайрмаг зэргийг харах нь битгий хэл сонсох төдийд л идмээр санагдахгүй байна гэж үү?

   Энэ бол ихэнхи эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг энгийн боловч томоохон асуудлын нэг. Яагаад бид эдгээр амттанг тэгж их идэхийг хүсдэг юм бол? Үүний учир юунд байна вэ? Амттаны хэрэглээгээ яаж зохицуулах вэ хэмээн шаналж байгаа хэн хүнд энэ удаагийнхаа нийтлэлийг зориулж байна.

    Эдгээр амттанд бүгдэд нь агуулагдаж байгаа нийтлэг нэг зүйл байгаа. Тэрбол “sugar” буюу сахар юм. Сахар гэдэг нь нүүрс ус хэмээн нэрлэгддэг бүлэг молекулиудаас бүрдсэн нэгдэл юм. Дан ганц амттан төдийгүй, таны өдөр тутмын хүнсний хэрэглээнд байгаа ихэнхи бүтээгдэхүүнд сахарнь далд байдлаар хэрэглэгдэж байдаг. Жишээ нь, хоолны кетчуп, хатаасан жимс, сериал,салатны амтлагч, жимстэй тараг, төрөл бүрийн талх гэх мэт.

無題

   Бид чихэрлэг зүйлийг идэхээр хэлэндээ хүргэхэд, тэр даруй хэлний амт мэдрэх хэсгээс тархины судлуудуруу чихэрлэг зүйл идлээ гэсэндохио хүрч, тэр дохио нь, урд тархины олон хэсгүүд рүү тархдаг. Тархи ерөнхийдөө 4 төрлийн өөр амтыг мэдрэх чадвартай байдаг бөгөөд, тэдгээрийг дурьдвал, гашуун, давслаг, исгэлэн, чихэрлэг юм. Тийнхүү тархинд дохио ирсэн цагаас бидний дуршил өдөөгдөж, улам ихээр чихэрлэг зүйлсийг идмээр санагддаг. Энэ үед анхаарвал зохистой зүйл бол, хэт ихээр дуршлыг өдөөснөөр,өөрийгөө захирч чадахаа болих, чихэрлэг зүйлд хэт хорхойсож, хэт их шунах гэх мэт муу үр дагавар гарч болзошгүй. Бидний дуршлыг хэмжих үндсэн нэгжийг Допамин гэж нэрлэдэг бөгөөд, нилээд чухалд тооцогддог мэдрэлийн хөөрөл дамжуулагч юм. Урд тархинд, допаминыг хүлээн авах сувгууд маш олноор оршдог. Архи согтууруулах ундаа, хар тамхи зэрэг нь допаминыг маш ихээр идэвхжүүлж, тийм учраас хүмүүс тэдгээр бүтээгдэхүүнийг маш ихээр хэрэглэхийг хүсдэг буюу товчоор хэлэхэд донтолтонд ордог. Гэтэл сахар нь хар тамхитай харьцуулахад харьцангуй бага ч гэсэн, допаминыг өдөөгч чанартай байдаг. Эсрэгээрээ, хүнсний ногоонд допаминыг өдөөгч шинж чанар байдаггүй байна. Тийм учраас бага насны хүүхдүүд ногоотой хоолыг идэх дургүй байдаг байна.

   Хооллолтын талаар авч үзье. Маш тохирсон баланстай хоолыг олон өдөр дарааллаж идлээ гэж төсөөлье. Эхэн үед допамины хэмжээ гэнэт их хэмжээгээр өсөх боловч, нэг л төрлийн хоолоо олон өдөр дарааллан идсэнээс болоод, допамины хэмжээ аажим аажмаар багасна. Энэ үед тархи, өөр шинэ амтанд онцгой анхаарал хандуулж эхэлнэ. Тэрхүү шалтгаан нь бидний бие хоол хүнснээс олон янзийн шим тэжээлийг олж авах шаардлагатай байдаг болохоор, тэрхүү шим тэжээлийн төрөл зүйлийг олон хэвээр нь байлгах гэж өөр шинэ амтыг хайж эхэлдэг байна. Тийм учраас бид олон янзын амт, шинэ зүйлсийг идэх сонирхолтой байдаг.

Хэрвээ тохирсон баланстай хоолны оронд чихэрлэг зүйлс идвэл юу болох вэ?

  Хааяа эсвэл, бага хэмжээгээр идэхэд төдийлөн өөрчлөлт байхгүй ч гэсэн, хэрэв маш их хэмжээгээр идвэл допамины хэмжээ огцом өсч, чихэрлэг зүйлсийг идэх дур хүсэл огт буурахгүй өндөр хэвээр болж хар тамхитай бага зэрэг төстэй нөхцөл байдлыг бий болгодог.

   Чихэрлэг зүйлс дан ганц тархинд төдийгүй бидний ходоод гэдсэнд хүртэл нөлөө үзүүлдэг. Чихэрлэг зүйлс ходоодонд хүрэх үед ходоодноос тархинд хандсан дохио илгээгддэг. Үүгээр ч барахгүй бидний цусан дахь сахарын хэмжээ гэнэт маш их хэмжээгээр өсдөг. Энэ үед, биед инсулины хэмжээ /цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах үүрэгтэй гормон/ ихсэхболовч, төд удалгүй маш хурдацтай буурдаг. Тэрхүү бууралт нь бидэнд өлсөж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тийм үед та өөрийн эрхгүй амттай зүйл идсэнээр байдал эхний шат уруу шилжинэ. Энэ мэтээр цусан дахь сахарын хэмжээ галзуу хулганы зам мэт огцом өөрчлөлттэй болох нь чихэрлэг зүйлийг олон давтамжтай  хэрэглэсний үр дүн юм.

    Иймэрхүү маягаар чихэрлэг зүйлс дуршлыг маш хурдацтай өдөөж, их хэмжээгээр, ойр ойрхон идэх тусам, бидний цусан дахь сахарны хэмжээ өсч байдал хүнд түвшин рүү шилждэг талаар товч тайлбарлаж дууслаа. Гэхдээ нийтлэлийнхээ төгсгөлд гэж хэлэхэд, нэг зүсэм амтат бялууг хааяадаа идэх нь танд ямарч онцын хор нөлөө учруулахгүй гэдэгт бүрэн итгээрэй. Бүх л зүйлд тэнцвэртэй байдал буюу баланс хамгийн чухал гэдгийг дахин сануулж хэлье. Дор хавсрах зарим зөвлөгөөг сонирхон уншаарай.

  • Өдөрт олон давтамжтай бага багаар идэх.

Тухайлбал 4-6 цагийн хооронд нэг удаа хооллох нь хамгийн оновчтой юм. Энэ нь таны цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад тусална. Зарим охид эмэгтэйчүүд турахын тулд хоол бага идэх хэрэгтэй гэж боддог. Энэ нь маш том эндүүрэл бөгөөд, эсрэгээрээ бага хоол идэх тусам бие улам их хоол идэхийг шаардаж, биед таарахгүй дэглэмээс болж эрүүл мэндэд сөрөг үр дагаварыг авчирдаг. Тийм учраас охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд эрүүл аргаар турах хэрэгтэй гэж зөвлөж байна. Хэрэв та өглөө 7 цагт босдог бол, өдрийн хоолоо 12 цагт идэж, оройн хоолоо 17 цагийн үед идэхэд яг тохирно. Магадгүй зарим үед оройн хоолны дараа тараг, самар зэргийг идэх нь таны биед ямар нэг сөрөг үр дагаварыг авчрахгүй гэдгийг хэлэхэд таатай байна.

  • Өглөөний хоолыг заавал идэх.

Өглөөний хоолыг алгасах үед, бидний бие өөхнөөс биш булчингаас энергийг зарцуулж эхэлдэг. Ердөө 40 грамм орчим уураг агуулсан хоол /200 грамм орчим дүпү, 160 грамм хальсгүй тахианы мах зэрэгтэй тэнцэнэ./ идэхэд л бидний цусан дахь сахарын хэмжээ тогтвортой болж ирдэг. Өглөөний хоолны ач холбогдлын талаар дэлгэрэнгүйг Өглөөний хоолны ач тус нийтлэл дээрээс уншиж сонирхоно уу.

  • Чихэрлэг уух зүйлээс аль болох татгалзах.
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх.
  • Бүхэл үрийн бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх.
  • Сайн унтаж амрах.
    Унтах гэдэг бол дан ганц ядаргаа тайлах төдийгүй эрүүл мэндэд хамгийн чухал үр нөлөөг үзүүлэгч шидэт эмчлэгч юм.

Танд амжилт хүсье.

Ч.Туул
Кочи их сургууль 2-р курс
2015.12.11

Ашигласан Материал

  1. Сахар тархинд ямар нөлөө үзүүлдэг вэ? /How sugar affects the brain?/

http://ed.ted.com/lessons/how-sugar-affects-the-brain-nicole-avena#review

  1. Сахарын талаархи бодит үнэн

https://www.youtube.com/watch?v=EFlnlGx0B5U

http://www.bbcgoodfood.com/howto/guide/truth-about-sugar

  1. Цусан дахь сахарын хэмжээг тогтоон барих талаарх зөвлөмжүүд

http://empoweredsustenance.com/balance-blood-sugar-naturally/

http://www.rebootwithjoe.com/10-simple-tips-to-balance-blood-sugar/

Хуваалцах

3 Comments

  1. Emegtei geltgui, Nad met shig eregtei hund hurtel mash huchtei nuloo uzuuldeg ldee ene muu gaihaltai saihan nowshiin amttanguud :))) . Tevcheed l bagasgaydaa. gehdee Neg asuult bnaa: Bi udor bur mash ih hemjeegeer chiher chocolate jam iddeg ldee tgd ogtsom bagasgachij boloh uu, Tamhi tatdag humuus genet zogsoohoor ayuultai ene ter gedegtei adil bish biz???

  2. @ROUT 
    Сэтгэгдэл бичиж үлдээсэнд баярлалаа.
    Мэдээж огт идэхгүй болох нь биед үзүүлэх нөлөө гэдгээс илүүтэйгээр, сэтгэл санааны хувьд их хэцүү шүү. Яагаад гэхээр нэгэнт бие организм чинь амттай зүйлийг тодорхой хэмжээнд хэрэглээд дасчихсан учраас, гэнэт идэхээ зогсоочихвол түүнийгээ нэхээд дахин, идэх хүсэл төрөх нь ихсэх хандлагатай. Тийм болохоор тэрийг давж чадна гэж бодож байгаа бол огцом идэхээ зогсооход ямарч асуудалгүй байх шүү.

2 Trackbacks / Pingbacks

  1. 03 | March | 2016 | ИХ НҮДЭН
  2. Эрүүл амьдралын эгэл нууц – Мэдээ мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.


*