Эрүүл амьдралын эгэл нууц

   Та өөрийнхөө хооллолтын талаар тухтай бодож байсан уу? Та ямарваа зүйл идэхдээ юуг голчилж анхаардаг вэ? Хоол хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа юуг нь чухалчилдаг вэ?

   Эдгээр олон янзын асуултыг өөрөөсөө асууж үзээд, одоо эргээд нэг өөрийнхөө юу иддэг талаар бодоод үз дээ… Та өөрөө ч мэдэлгүй юу идэхээ шийдчихдэг юм биш биз? Үүнийг би муу зүйл гэж хэлэхгүй ч гэсэн, эрүүл мэндээ хамгаалж, биеэ хүчтэй чийрэг хэвээр нь хадгалж хамгаалахын тулд, эхлээд идэж буй зүйлсэндээ анхаарах нь зүйтэй гэдэг зөвлөгөөг энэ удаагийн нийтлэлээрээ дамжуулж хүргэхийг зорилоо.

   Нийтлэлийнхээ эхэнд хоол идэхдээ эхлээд юунд анхаарах хэрэгтэй талаар хувийн туршлагаасаа үндэслэн доорхи зөвлөгөөг санал болгож байна.

Элсэн чихэр орсон үгүйг нягтлах..

  Элсэн чихэрний талаар өмнөх дугаарийн нийтлэлдээ тодорхой хэмжээнд тайлбарласан боловч энэ удаад түүний үргэлжлэл гэхээсээ илүү элсэн чихэр яагаад бидний хоол хүнсэнд ороод ирдэг талаар болон бидний биед ямар нөлөө үзүүлдэг, яагаад элсэн чихэр орсон хүнсий бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй вэ зэргийн талаар тайлбарлах гэж байна.

   Та хөргөгчиндөө байгаа хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол дээрх шошгыг нэг шалгаад үзээрэй. Элсэн чихэр буюу sugar хэмээн бичигдсэн байгааг амархан харж болно. Гэвч элсэн чихэрний нэршил дан ганц sugar-аар хязгаарлагддаггүй бөгөөд, нийт 56 төрлийн өөр нэршил байдаг байна. Тухайлбал,

  1. Caramel
  2. Corn syrup solids
  3. Brown rice syrup
  4. Barley malt
  5. Confectioner’s sugar
  6. Demerara
  7. Florida crystals
  8. Muscovado
  9. Golden syrup
  10. High fructose corn syrup

гэх мэт маш олон янзаар нэрлэгддэг боловч бүтэц нь хоорондоо төстэй учраас чанарын ялгаа үгүй. Элсэн чихэр л гэсэн үг. Дэлхий Эрүүл Мэндийн байгууллагаас хүний нэг өдөрт идэж болох элсэн чихэрний хэмжээг 25 грамм хэмээн тогтоосон байна. Энэ нь өөрөөр хэлбэл нэг өдрийн хоолноос авах илчлэгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний гэсэн үг юм. Тийм учраас чихрэнд дуртай таньд гэж хэлэхэд, огт чихэр идэхгүй гэхээс айх хэрэггүй бөгөөд, тодорхой хэмжээнд бага зэрэг хэрэглэхэд гэмгүй гэдгийг хэлэхэд таатай байна. Элсэн чихэрний хэрэглээгээ хянахын тулд хамгийн наад зах нь, төрөл бүрийн ундаа, жүүснээс илүүтэйгээр цэвэр усыг сонгож хэрэглэх аргыг санал болгож байна. Мөн хоол хүнсэндээ ногоо, өндөг, мах, жимс, самар зэргийг голлон хэрэглэх нь, химийн гаралтай элсэн чихэрнээс хол байх хамгийн сонгодог арга юм.

    Ер нь яагаад элсэн чихэр бидний хоол хүнсэнд ороод ирдэг юм бэ гэж та гайхаж магадгүй. Үндсэн шалтгаан нь элсэн чихэрний онцлог болох ууршиж, мууддаггүй чанартай холбоотой учраас юм гэнэ. Тэр утгаараа элсэн чихэр агуулсан аливаа бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалж болдог. Тийм учраас урт хугацаагаар тээвэрлэхэд ямар ч асуудал үүсэхгүй учраас эдийн засгийн хувьд үйлдвэрлэгчидэд тун давуу талтай гэсэн үг. Мөн тэр хэмжээгээрээ зардал багасах учир, үнэ ч хямд байх талтай.

  Өөр бас нэгэн том шалтгаан нь, элсэн чихэр нь хүнсэнд агуулагдах уурагтай нэгдэхээрээ маш амтлаг үнэр болон амтыг бий болгодог учраас, амттанд дуртай хүн төрөлхтөн бид элсэн чихрийг идэхгүй байж чаддагүй ажээ.

Нүүрс ус болон уургийн тэнцвэр

   Нэг өдөрт идэх хоолны хэмжээ болон илчлэгийг 100 хувь гэж үзвэл, ойролцоогоор 60 хувьд нь нүүрс ус агуулагддаг. Нүүрс ус гэдэг бол, цагаан талх, будаа зэрэг байгалийн гаралтай үндэст ургамлыг, үйлдвэрийн аргаар дахин боловсруулах арга замаар гарган авсан хүнсний бүтээгдэхүүнийг хэлдэг. Нүүрс ус бол агаар, ус, нарны гэрэл зэрэгтэй нийлэгжиж, амьд болон амьгүй биесийн хувьд хамгийн чухал ач холбогдолтой нэгдэл болдог юм. Дэлгэрэнгүйг манай сайтын нийтлэлээс уншиж сонирхоно уу.

Хүний бие тогтвортой үйл ажиллагаагаа явуулахын тулд энерги зарцуулах хэрэгтэй.

Хоол = Калори = Түлш

   Хамгийн гол зүйл нь бид бий болгосон энергиэ бүрэн зарцуулах буюу шатааж дуусгах хэрэгтэй. Хүн бүрт өдөр тутмын амьдралд нь шаардлагатай калорын хэмжээ гэж байдаг. Дунджаар насанд хүрсэн хүнд өдөрт 2,000 калори хэрэгтэй. Энэ нь 2000-аас бага калорийг хүнс тэжээлээсээ авбал биеийн жин буурч, эсрэгээрээ хэтэрсэн тохиолдолд жин нэмнэ гэсэн үг. Гэвч 2,000 калори бүгд зарцуулагдаж дуусдаггүй. Зарим хүнсний бүтээгдэхүүнээс авч болох калори шууд л өөх маягаар биед нөөцлөгдөн үлдэж, зарим нь шууд л шатдаг. Тийм учраас нөөцлөгдсөн калорийн хэмжээнээс болоод бидэнд хоолны завсар цагуудаар өлсөх мэдрэмж төрдөг. Тэгвэл калорийн эх үүсвэр гэж юу вэ? Яагаад зарим калори шатдаггүй үлдээд байна вэ?

Калорийн эх үүсвэр

  1. Уураг
  2. Нүүрс ус
  3. Өөх зэргээс бүрддэг. Хүний бие эдгээр гурван эх үүсвэрүүдэд тус бүр өөр хариу үйлдэл үзүүлдэг.

   Уураг бол бидний булчинг шим тэжээлээр дэмжиж өгдөг бөгөөд, нүүрс ус болон өөх нөөцлөгдөөгүй үед буюу маш яаралтай тохиолдолд энергийг бий болгож өгдөг. Уурагны талаар маш нарийн мэдээлэл ч бас сайтад маань нийтлэгдсэнтэй уншиж танилцана уу.

   Харин нүүрс ус болон өөх зэрэг нь орчин үеийн хүн төрөлхтөний хувьд энергийн хамгийн том эх үүсвэр болоод байна. Гэхдээ нэгэн зэрэг өөх болон нүүрс усыг хэрэглэнэ гэсэн үг биш юм. Аль нэгийг нь зарцуулах хэрэг болно. Учир нь, эдгээрийн зарцуулалтыг хянаж удирддаг гол гормон нь харилцан өөр өөр байдагт оршино. Бид нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн идэх үед бидний нойр булчирхайнаас инсулин хэмээх гормон ялгарч эсүүдэд хэрэгтэй энергийг хувиарлаж тараах үүргийг гүйцэтгэдэг бол, өөхний хувьд глюкагон хэмээх гормон ялгардаг байна. Нэг үгээр хэлэхэд инсулины хэмжээ өндөр байх тусам та илүүдэл жинтэй болно гэсэн үг юм. Эдгээр 2 гормон нь хоорондоо урвуу хамааралтай бөгөөд хэрэв та нүүрс ус их хэмжээгээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзвал, бидний биед глюкагоны хэмжээ ихэсч өөхийг энергийн төлөө шатааж эхэлнэ. Нүүрс усны хамгийн том онцлог нь биед өөхнөөс түрүүлж зарцуулагддагт байдаг. Гэвч үргэлж нүүрс усыг хэрэглэх нь таны эрүүл мэндэд сайн гэсэн үг биш. Эсрэгээрээ та нүүрс ус хэрэглэхгүй байсан ч гэсэн, уураг болон өөхийг хангалттай хэмжээгээр хэрэглэж байгаа тохиолдолд тэд нүүрс усыг орлож чаддаг.

  Нийтлэлийнхээ төгсгөлд гэж хэлэхэд, орчин үеийн хүн төрөлхтний хоолны нийтлэг соёл аажим аажмаар биед хэрэгтэй амин дэм, шим бодисоо алдсан хэлбэр рүү шилжиж байна гэж хувьдаа үзэж байна. Тэр нь өнөөдрийн нийтлэлд дурьдагдсан нүүрс ус, тэр дундаа нүүрс усны хамгийн том төлөөлөгч болох элсэн чихэрний хэт их хэрэглээтэй нягт холбогдож байгаа юм. Тийм учраас уншигч та, өөрийнхөө идэж буй хоол хүнсэндээ элсэн чихэрний эзлэх хувийг зохих түвшинд нь байлгахын тулд сайн анхаарч байгаасай хэмээн зөвлөж байна. Аливаа зүйлд зөв балансыг тохируулж сурах нь эрүүл байх үндэс юм.

Таньд амжилт хүсье.

Ч.Туул
Кочи их сургууль 2-р курс
2016.03.03

Ашигласан материал

  1. Яагаад бид таргалдаг вэ?

https://www.youtube.com/watch?v=IJVB_iQm5L8

  1. Өөх гэж юу вэ?

https://www.youtube.com/watch?v=rfmCG4vvYZE

http://ed.ted.com/lessons/what-is-fat-george-zaidan#review

http://www.heart.org/HEARTORG/HealthyLiving/FatsAndOils/Fats101/Trans-Fats_UCM_301120_Article.jsp#.VqCH7Zp97IU

  1. Өөх нүүрс ус хоёрийн аль нь таргалуулдаг вэ?

https://www.youtube.com/watch?v=wxzc_2c6GMg

  1. Их нүдэн вэб сайтын нийтлэлүүдээс иш татав.

Уураг бүхнийг чадна

Нүүрс ус: Амттай юм идэхэд таргална гэгдэх шалтгаан

Амттанд дурлагчдын анхааралд…

 

Хуваалцах

1 Comment

  1. Tiim shuu, er ni hool hunsniihee balance g zohituulaad surchihval olon uvchnoos sergiilj chadna daa. Tgd deer ni odor tutamdaa ali boloh hodolgoontei baigaad surchihval.Ypon zaluuchuud amttand niih durlaad baidaggui! Idsen ch tohiruulaad ideed baidag ni bas l eruul mendiin bolovsroltoi ni hamaatai bh da.
    Bayarlala, Tuul! AMjilt..

Leave a Reply

Your email address will not be published.


*