Оюуны дархлаатай байх нь!

ОЮУНЫ ДАРХЛААТАЙ БАЙХ НЬ

21-р зууныг мэдээллийн эрин зуун гэдэг. Энэ бол үнэхээр нүдээ олсон тодорхойлолт. Бид хаагдмал ертѳнцѳѳс ангижирч, хүссэн мэдээллээ хаанаас л бол хаанаас л авч болж байна, чадаж байна. Бидний мэдлэг, мэдээллийн эх сурвалж ном сонин, зурагт радио, сургуулиар хязгаарлагдахаа больж “Интернэт” гэх асар том урсгал уруу нэвтрэн орж, бидний амьдралд нэгэн шинэ эргэлтийг авчран элдэв сонин, хачин, шинэ мэдээлэл дунд ѳдѳр хоногийг ѳнгѳрүүлж байна. Сүүлийн жилүүдэд эрчээ авч буй сошиал ертѳнцийг даган бид удаан хараагүй нэгнээ олж уулзан, даруухан, дуугардаггүй нэгний санаа бодлыг сонсон биширч, хол байгаа хамаатан садантайгаа дэргэд нь байгаа мэт л сонин сайхныг нь хуваалцаж байна. Энэ мэдээж гайхамшигтай. Гэвч гэрэл байгаа газар сүүдэр байдаг юм хойно сѳрѳг талууд олноор бий болж байгааг бид анзаарсан ч бага багаар ууссаар л.

Ажиглагдаж буй хамгийн аюултай үзэгдлүүдийн нэг бол бид оюун ухаант хүн тѳрѳлхтѳн хэмээн нэрлэгддэг атал яг л тархигүй мэт цуурч сонссон зүйлээ шүүн тунгаалгүй тэр чигт нь хүлээн авч, цааш дамжуулан, зарим тохиолдолд бүр бухимдан хорсож, хохирох ч явдал олноор гарч байгаа нь харамсалтай.

Хэн нэгний нэр хүндэд дураараа халдан гүтгэн доромжлох, эсвэл тэнгэрт тултал магтан сайшаах энэ бол хэвийн үзэгдэл. Хэн нэгнээс сонссон таагүй үг хичнээн ѳдѳр бидний сэтгэл зүрхэнд үлдэж, олон сайхан үгээр ч эмчлэгдэж чадахгүй уддагийг бид мэднэ. Бид үүнийг туйлаас хүсдэггүй. Гэвч бид харагдахгүй ертѳнцийн араас, баримтгүйгээр хэн нэгнийг гутаан доромжилж хүссэн үгээрээ хараан биччихэж чаддаг. Уг хүндээ хэрхэн тусч, хичнээн ѳдѳр бодох гунигийг бэлэглэж байгаагаа тѳсѳѳлдѳггүй. Бүрэн ойлгоогүй асуудлаа ѳнгѳцхѳн зураг, эвлүүлсэн бичлэг, эвтэйхэн бичсэн статусаар дүгнэж хэдэн мянган хүнд тараан түгээдэг моод бидний дунд дэлгэрээд уджээ. Бид ѳѳрсдийнхѳѳ тархийг ямар ч баримт, баталгаа, нотолгоогүй зүйлээр угаан хэн нэгний бичсэн зүйлийг тэр чигт нь хүлээн авч ул суурьтай хандах гэдэг үгийг үгсийн сангаасаа хассан бололтой. Хэн нэгнийг ѳнѳѳдѳр бүгдээр сайлан магтан түүнээс илүү хүнгүй мэт шүтэж явснаа асаасан компьютерийнхээ цэнэг дуусч амжаагүй байхад ѳѳр нэгэн сѳрѳг мэдээлэл олж уншин түүн шиг муу хүн байхгүй мэт хараан зүхэх. Угаасаа юм гэдэг чинь 2 талтайсан бус уу? Та биднээс ч сайн зүйл гардаг шигээ муу үйлдэл санамсаргүй гарчих тохиолдол байдаггүй гэж үү? Магтаад нэг үг хэлчихсэн бол муулахаа түр хүлээх тэвчээртэй байхсан. Нүд үнэн чих худал гэдэг. Ямар ч сайхан зүйлийг бараан талаас нь тайлбарлах ѳнцѳг бас байдаг. Бусдын хувийн амьдрал бидэнд хүртээлгүй. Энэ бол залуус бидний тархиндаа ѳгѳх хоол биш! Оюуны Хавдар!

Аливаа мэдээллийн худал үнэн эсэхийг шинжлэх ухаан, баримт нотолгоогоор биш дарсан лайкын хэмжээ, далласан шэйрийн тоо хэмждэг цаг үе бидэн дунд оршиж байна.

“Ялзарсан ногоо эрүүлээр турааж байна” гэж гарчиг ѳгѳѳд л олон дагагчтай нэгнээр шэйрлүүлэхэд бүгд ногоогоо ялзрахыг хүлээхээр болж. Сайн гэж цуурсан ургамлыг, шалгаж ч үзэлгүйгээр нийтээрээ үндсээр нь таслан авч идэхэд бэлэн болж. Бид үнэхээр уншсанаа тэр чигт нь толгойдоо суулгаж байна. Олны үг ортой ч, оюун тархиндаа оруулахаасаа ѳмнѳ тунгааж нэг үзье л дээ. Сайн гэж цуурсан бүхнийг шалгаж, ухалгүйгээр туршин хордож, сайхан гэж хэлсэн бүхнийг тольдолгүйгээр ѳѳртѳѳ нааж, муулсан бүхнийг үзэн ядаж, салхи хаашаа хамхууль тийшээ гэгч нь л болжээ. Лайктай болгон үнэн биш, Лайфстайл минь тэр биш байгаасай!

Хэн хүссэнээ бичиж чаддаг болсон, тэр болгоны бодит үнэнийг илрүүлэх боломжгүй ѳнѳѳ үед оюун санаа гэдэг зүйлээ шүүлтүүртэй байлгаж, уншсан зүйл болгоноо тоос сорогч шиг таталгүй тунгааж нэг харж үздэг зуршилтай болцгооё ядаж залуус бид нар. Сурсан хэлээрээ лавшруулаад мэдье. Сураг нь дуулдахгүй бол туршихаа азная!

Бид баян биш байж болно, цаг үе чанга ч байж болно. Гэвч энэ нь биднийг бусдыгаа доош нь хийж ѳѳрѳѳ тайтгар гэсэн үг биш! Гэдэс чинь ѳлссѳн ч тархиа бүү тэнэг мэдээллээр хоолло.Түүний оронд хоосон тархитай алхаж явсан нь ѳѳрт аюулгүй. Шинэ эрин ирж залуучууд бид биенээ дэмжин урагшлах цаг үе ирлээ гэгддэг. Бурзай бурзай гээд баяждаггүйг бид мэднэ, Сүрэг могойн зураг харсан ч сүлд хийморь сэргэхгүйг бид мэднэ. Ганцхан бидний саруул ухаан сайхан ирээдүйг авчирна гэдэгтээ л найдаж урагш тэмүүлцгээе. Харин үүний тулд оюун санаандаа баргийн юм хүлээж авдаггүй хүнд суртал суулгаж хайрлаач! Яг л “Хэн нотлох юм” гэдэг шиг!

Б. Анхбаяр
2016.03.04

fingerprint-small1

 

Хуваалцах
Үүлэн
About Үүлэн 16 Articles
Санхүү эдийн засгийн мэргэжлээр сурдаг. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, финтек судлаач. Шинэ мэдээ мэдээлэлийг боловсруулж чанартай нийтлэл бичихийг зорьдог.

2 Comments

  1. Yasan nudee olson niitlel ve! mash ih taalagdlaa. Yg unen manaihan ch amarhan tsuurdag uls shu! Oyunii darhlaa dutagdaj bgaa ni unen2. Amjilt!!

  2. eron unshla sanal neg baina.Onoogiin niigemd hamgiin hurdatstai tarhaj bgaa zuil bol yahin argagui social media.Uuniigee dagad ch hunii uurag tarhia ulam l ajillagaagui met bplj bgaag hun bur heneer ch heluuleltgui anzaarch bgaa bh.Onoodor ymarwaa negen medeeleld dun shinjilgee hiij awah geehiin uhaanaar handdag humuus ni hun torolhtonii tsoonh bolj bgad haramsaj bn

Leave a Reply

Your email address will not be published.


*