Бид бүгдийн харилцан холбоог өөрчилж буй Emoji-ийн талархал ба харамсал

XXI зуунд хүн төрөлхтөн хоорондоо маш олон төрлийн арга замаар харилцан холбоо тогтоох болсон билээ. Тэр дундаа бид бүгдийн өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэж буй “SNS” (Social Networking Service) “Oлон Нийттэй Харилцах Сүлжээний Хэрэгсэл” байна. Тухайлбал, Facebook Messenger, Whatsapp, Wechat, Skype, Instagram гэсэн та бидний амьдралд маш том үр нөлөө өгч буй “SNS” байгаа юм. Дээрх өгүүлбэрт дурдсан харилцах хэрэгслүүдээс гадна ойролцоогоор 50 гаруй тус бүр өөр өөрсдийн давуу талтай SNS оршиж байна. Олон нийттэй харилцах сүлжээний хэрэгслийг ашиглан хоорондоо танилцаж найз болох үерхэх цаашлаад гэрлэх тохиолдлууд ч маш их болсон билээ. Энэ гарт баригдахгүй хий хоосон харилцаа холбоо мэт зүйл яагаад бид бүхний амьдралын хамгийн чухал гэгдэх хүмүүн холбоонд нөлөөлж чадаад байгаа нь гайхалтай биш гэж үү? Мэдээж тухайн хүний бичиж байгаа текстээс хамааран хоорондын харилцаа ямар уур амьсгалтай байх нь шууд шалтгаалах нь ойлгомжтой. Гэхдээ үүнээс гадна SNS-н хамгийн том нэгэн хэсэг, чухал үүргийг гүйцэтгэх зүйл бол “Эможи” (Emoji) буюу хүний гаргаж болох бүхий л мэдрэмжийг илэрхийлсэн зураг юм. Энэ удаагийн нийтлэлээрээ уншигч танд эможи хэрхэн яаж бид бүхний тархинд нөлөөлж чаддаг талаарх сонирхолтой бөгөөд хачирхалтай нийтлэлийг хүргэж байна.

Эможи нь энгийн нэг зураг төдий зүйл бус харин хүн хоорондын харилцааг нэг шинэ түвшнээр ахиулж чадaх гайхалтай холбоос болоод байгаа юм. АНУ-ын хүн амын 74% нь өдөр тутмын онлайн харилцаа холбоондоо эможи хэрэглэж, дунджаар 1 хүн өдөрт 96 эможи хэрэглэдэг нь тогтоогджээ. Тэгвэл дээрх тоон үзүүлэлтээс дүгнээд хэлбэл дэлхий дээр өдөр тутам 6 тэрбум эможи хэрэглэгддэг байна. Хүмүүс бид эможи гэх энэ зүйлийг өдөр тутмынхаа харилцаа холбоо тогтооход маш ихээр хэрэглэх учир юунд байна вэ? Энэ асуултанд хариулах гэж үзье л дээ.

Одоо цагт өсвөр насныхан болон залуучуудын SNS хэрэглэх явдал маш хурдацтай ихсэж байгаа билээ. Доорх график зургаас харвал 2005-2013 оны хооронд 18-29 насны залуучууд SNS-г хамгийн олон цаг хэрэглэдгийг тодорхой харуулсан байна.

sns-by-age-over-time

Оксфордын англи хэлний толь бичгээс жил болгон жилийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй үгийг тодруулдаг байна. Гайхалтай нь өнгөрсөн жилийн хувьд үг биш харин нулимсаа гартал инээж буй “Face with Tears of Joy” эможи зураг тодорсоныг дээрх графиктай шууд хамааралтай гэж хэлж болох юм.

joy-emoji

1982 оноос хойш энэхүү эможи гэх зүйл одоог хүртэл хүмүүн бид бүгдийн хэрэглээнд байсаар иржээ. ЭМОЖИ гэдэг үг Япон улсаас гаралтай бөгөөд 絵文字, 絵-Зураг (Э) 文-Өгүүлбэр (Мо) 字-Үсэг (Жи) буюу өгүүлбэрийг зургаар илэрхийлсэн гэсэн утгатай байна. Сүүлийн 5 жилд эможи гайхалтай хурдан дэвшилт гарган, хүмүүсийн хоорондын бичгийн хэлбэрийн харилцааг нэг шинэ түвшнээр ахиулаад байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг болоод байгаа юм. Анх хүмүүс хоорондоо бичгэн хэлбэрээр харилцахын тулд өгүүлбэр, холбоо үг, үг, цаашлаад өгүүлбэрт ашигласан үгсээ богино болгон товчилж бичдэг болсон билээ. Харин энэ бүхэн ганц эможи дотор агуулагдаж, илэрхийлэгдэж байгаа гэвэл та лав итгэхгүй биз. Гэхдээ энэ бол үнэн юм. Зарим профессорын судалгаанаас жишээ авч үзвэл, хүн онлайн орчинд байгаа инээмсэглэсэн нүүр рүү (Smile) хараад, өөрийн эрхгүй тархины нэг хэсэг нь, бид бодит хүний ​​царайг хараад ямар хариу үйлдэл үзүүлдэгтэй яг адил хүний мэдрэмжийг идэвхжүүлж чаддаг байна.

Эможи хэрхэн өгүүлбэр, холбоо үг, үгийг орлож чадаж буйг харуулсан 3 жишээ доор дурдъя.

  1. Бид бүхний сайн мэдэх Инстаграм-д (Instagram) хэрхэн эможи үг, холбоо үг, өгүүлбэрийг орлож чадаж буйг харж болох юм.
  • face_with_tears_of_joy : lolol, lmao, lololol, lolz, lmfao, lmaoo, lolololol, lol, ahahah, ahahha, loll, ahaha, ahah, lmfaoo, ahha, lmaooo, lolll, lollll, ahahaha, ahhaha, lml, lmfaooo
  • Heart-Eyes: beautifull, gawgeous, gorgeous, perfff, georgous, gorgous, hottt, goregous, cuteeee, beautifullll, georgeous, baeeeee, hotttt, babeee, sexyyyy, perffff, hawttt
  • thumbs-up-sign: #keepitup, #fingerscrossed, aswell, haha, #impressed, #yourock, lol, #greatjob, bud, #goodjob, awesome, good, #muchlove, #proudofyou, job, #goodluck
  1. Доорх зурагт үзээлсэн шиг дундад зуунаас өнөөг хүртэлх өгүүлбэрээс эможи уруу хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг харж болно.pablo-8-800x800
  2. PETA-н нийгэмлэг буюу “Амьтантай Ёс Зүйтэй Харилцах Нийгэмлэг”  өөрсдийн гол зорилгуудын нэг болох амьтан бол хүний өмч, хэрэглүүр биш гэдгийг эможи-оор илэрхийлсэн богино хэмжээний дүрс бичлэгийг хийжээ.

Ганц дээр дурдсан шалтгаанаар эможи хэр гайхалтайг бүрэн илэрхийлж чадахгүй юм. Хүн төрөлхтөн хоорондоо олон төрөл юмс зүйлээрээ ялгагдан хуваагддаг билээ. Түүний нэг бол яахын арга үгүй хэл биз ээ. Гэхдээ үүнийг ялгагдах онцгой зүйл гэж бүрэн төгс хэлж чадахгүй юм. Нэг жишээ аваад үзье! Ямарч үндэстэн соёлтой хүн байлаа хэдий ч харь оронд өлссөн цангасан үедээ хэл нэвтрэлцэхийн тулд зүгээр дохио зангаагаар л хөдлөөд үзүүлчихвэл хэн ч бай төвөггүйхэн түүний юу хэлээд байгааг ойлгох билээ.

Станфорд их сургуулийн (Stanford University) хэл шинжлэл доктор Тайлер Шнобелин (Tyler Schnoebelen). Нью-Йорк (NY Magazine) сэтгүүлд тавигдсан өөрийн нийтлэлдээ хүмүүний харилцааны хамгийн чухал хэрэгслүүрийн талаар маш энгийнээр тайлбарсан байна. Тэрээр “Хэрвээ чи хэн нэгэнтэй нүүр нүүрээ тулан ярилцах үедээ инээж байгаа бол өөрийн инээж байгаагаа тухайн харилцагчиддаа ойлгуулах гэж нэмэлт үг, хөдөлгөөн үзүүлэх шаардлагагүй юм”. Мөн 1950-аад оны сэтгэл зүйч Альберт Мехрабиэн (Albert Mehrabian) хэлэхдээ. Хүн хоорондын харилцааны 7% нь бид юу хэлж байгаагаас, 38% нь тухай хэлж буй яриагаа ямар өнгө аястай хэлж байгаагаас шалтгаалдаг байна. Харин үлдсэн 55% нь чиний юу хэлэх, яаж хэлэхээс огт шалтгаалахгүй бөгөөд ярьж байхдаа ямар үйлдэл гаргах мөн ямар сэтгэл хөдлөлтэй байгаагаа харуулахаас шалтгаалдаг байна. Дээрх жишээнээс дүгнээд хэлэхэд ХҮН гэдэг оюун ухаант амьтан хоорондоо холбоо тогтоохын тулд дан ганц яриад болдог юм биш, талаас илүү үүргийг дохионы хэл (Body language) гүйцэтгэдэг байгаа юм.

languageЭцэст нь хэлэхэд энэхүү нийтлэлээрээ та бүхэнд эможи гэх зүйл өнөөгийн бидний сэтгэл зүй цаашлаад нийгэмд хэрхэн хүчтэй нөлөөлж байгааг тайлбарлахыг дан ганц зорьсонгүй. Хүн төрөлхтний холбоо харилцааны түвшинг нэг шат ахиулж чадсан эможи, гайхалтай шинэлэг зүйл хэдий ч бид бүхний хүмүүн холбоог бага багаар устгаж үгүй болгож байгаа нь маш том гамшиг гэж хэлмээр байна. Тийм ч учраас бид бүхэн өөрсдийн үнэтэй цагаа SNS буюу олон нийттэй харилцах сүлжээний хэрэгсэлд бага зарцуулах нь эргээд бид бүхнийг илүү хүнлэг сэтгэл зүрхтэй болгож чадна гэдэгт нийтлэлч миний бие бүрэн итгэлтэй байна.

Г.Цэлмэн
Токай ИС, Барилгын инженерийн факультет, 3-р курс
2016.3.12

Ашигласан материал:

  1. https://blog.bufferapp.com/

https://blog.bufferapp.com/social-media-language#close

https://blog.bufferapp.com/emojis

  1. http://www.pewinternet.org

http://www.pewinternet.org/fact-sheets/social-networking-fact-sheet/

  1. http://www.iemoji.com

http://www.iemoji.com/articles/where-did-emoji-come-from

Хуваалцах
Мооёо
About Мооёо 21 Articles
Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

5 Comments

  1. Эможи гэдэг үг тэр чигээрэй орчуулагдалгүй хэрэглэгдэж байгаад нь гайхлаа.

  2. Эможи гэдэг нь тэгэхээр
    бидний body language-ыг тодорхой хэмжээнд орлож байна гэж ойлгож болох уу?

  3. Tselmen;Erunhiidoo bol bidnii bodit bie-ree ilerhiileh setgel hudluliig orloj bna gesen ug. Tsaashlaad minii taamagaar oiriin 10 jiliin hugatsaand bid buhen hoorondoo nuur tulj yriltsahaas ch aih tuvshind hariltsaa holboo maani evderch ugui boloh boluu!! Minii l taamag bailaa Tuul Naraa egchee ;D

  4. Saihan niitlel boljee.
    Neeren l emojigiin tuslamjtai oorsdiin setgel hodlolooo SNS orchind tovoghuihen ilerhiilj boldog ni gaihaltai ch tsaaguuraa muu ur dagavar nuugdaj bgaa ni unen shu.
    Zarim humuustei online r haritsahaar iluu amar baidag ni bas l uuntei holbootoi bhda.

    Tegeheer ur dund ni SNS d baga tsag zartsuulsnaar hariltsaagaa amid uldeej chadna gedegt itgeltei baina gheer gaihaad bhiin. Oor iluu ur duntei ymar shiidel bna? bodoj uznee.

  5. ххэ эможиг аймар Бэст мундаг бүтээл гэж танилцуулж байснаа дуусахдаа бүх санаагаа няцаачихдаг байна шд. Дүгнэлтэнд шинэ санаа оруулж болохгүй байхаа 🙂

Leave a Reply

Your email address will not be published.


*