Нийгэм Цуврал 2: Эдийн засгийн эрчимтэй хөгжлийн сүүдэр – Хүрээлэн буй орчны бохирдол
  • 2016/03/21
  • 261
  • 10

Японы эдийн засгийг хорин хэдхэн жилийн дотор юу ч үгүй хоосноос дэлхийн 2 дахь том эдийн засаг болтол нь хөгжүүлж чадсан цөм хүч нь аж үйлдвэржилт байлаа. Хот бүрт жижиг том яндангууд олноороо сүндэрлэж өглөө бүр тэндээс утаа суунаглана гэдэг Япон орны хөгжлийн бэлгэ тэмдэг болж байв. Гэсэн хэдий ч хурдацтай аж үйлдвэржилт дан сайн сайхан зүйл авчирсангүй. Аж үйлдвэржилтийг дагаж бий болсон байгаль орчны бохирдлын хор уршиг шинэ төрлийн өвчлөл болон хүмүүст илрэх болжээ. Японы төдийгүй дэлхийн түүхэнд томоор үлдсэн 4 том хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг энд дурдаж болно.

Минамата өвчин:

chisso

Минамата Чиссо үйлдвэр 1969 он

1956 онд Японы Кумамото мужийн Минаматад анх илэрсэн тул уг газрын нэрээр нэрлэгдсэн. Энэ өвчин нь метилийн мөнгөн уснаас болж үүсдэг хордлогын хэлбэрт төв мэдрэлийн системийн өвчин юм. Өвчний гол шинж гар, хөл нь мэдрэлгүй болох, бүх биеийн булчин суларч биеийн хөдөлгөөн саармагжих, нүдний хараа, сонсгол муудах, биеийн тэнцвэр олох чадваргүй болох, хэл ярианы чадвар муудах, гар хөл салгалах, цаашлаад тархины саажилт болж байв. Тухайн үеийн “Чиссо” хэмээх үйлдвэр (химийн бодисын үйлдвэр) мөнгөн ус агуулсан үйлдвэрийн бохир усаа Минаматагийн буланд шууд асгаж байсан нь уг өвчний тархах үндэс болсон юм. Минамата булангийн усан дахь загас мөнгөн усаар бохирдон түүнийг нь хүнсэндээ хэсэг хугацаанд хэрэглэсэн хүний биед мөнгөн ус аажмаар хуримтлагдан биен дэх мөнгөн усны хэмжээ зохих түвшнээс хэтэрч, минамата өвчин үүсэх болжээ. Мөнгөн усаар хордсон ээжээс төрөлхийн эрэмдэг, мөнгөн усны хордлоготой хүүхдүүд мэндлэх болж, өвчлөл улам бүр газар авсаар байв. Энэ үед Кумамото их сургуулийн шинжээчдийн баг өвчний шалтгаан нь “Чиссо” үйлдвэрээс гарах хаягдал усанд агуулагдаж буй мөнгөн ус гэдгийг тогтоон, үйлдвэрийн бохирын усны хоолойг хаах шаардлага хүргүүлсэн боловч үр дүнгээ өгөөгүй аж. Тухайн үедээ шинэ технологийг анх үйлдвэрлэлд нэвтрүүлдгээрээ улс даяараа алдартай “Чиссо” корпораци Минамата хотын хүн амын талыг шахуу ажлаар хангаж байв. Гол үйлдвэрлэдэг органик бодис нь тухайн үед дэлхий даяар дөнгөж хэрэглэж эхэлж байсан хуванцарын найрлаганд ордог, түүнчлэн тус үйлдвэр дангаараа Японы зах зээлийн 65 хувийг хангадаг байсан нь Кумамото муж болоод Япон улсын эдийн засагт асар их ашиг өгч байжээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн удирдлага болон, Японы засгийн газар үйлдвэрийн ажиллагааг доголдуулах ямар нэг хууль тогтоомж гаргахаас аль болох зайлсхийж байв. Xарин “Чиссо” корпораци нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж өвчлөл гарах болсныг мэдэж байв. Бохир усаа Минаматагийн буланд шууд асгах дэмий юм байна гэж үзсэн тэд бохир усны хоолойнхоо чиглэлийг сэмхэн сольж орхих нь тэр. Гэхдээ бас шууд асгалгүй хэсэг хугацаанд хуримтлуулан хүний нүдээр харахад тунгалаг болтол шүүснийхээ дараа Минамата гол уруу урсгах болов. Минамата гол задгай тэнгист цутган тэнгисийн их усан дотор мөнгөн усны концентрацийн хэмжээ нь багасна гэж тооцоолжээ. Гэвч тэдний санаснаар болсонгүй. Минамата өвчний тархалт улам бүр газар авав. Нийт 200 мянган хүн энэ өвчнөөр өвчилж, 1968 он хүртэл хүчтэй тэмцсэний эцэст “Чиссо” корпорацийн мөнгөн ус хэрэглэдэг химийн үйлдвэрлэлийг нь зогсоож, засгийн газар болон тус компаниас эмчилгээний зардал, нөхөн олговор олгуулахаар болж чаджээ.

Нийгата Минамата өвчин: 1964 онд Нийгата мужийн Агано голын дагуу “Шова Денко” корпораци мөнгөн ус агуулсан үйлдвэрийн хаягдал усаа голд шууд асгаж байснаас болж тэнд мөн хоёр дахь Минамата өвчин гарсан.

Ёккайичи багтраа өвчин:

yokkaiichi

Ёккайичи хотын тухайн үеийн төрх

1959 онд Миэ мужийн Ёккайичи хотын боомтыг хиймлээр тэлэн босгосон аж үйлдвэрийн цогцолбор баригдав. Гэтэл тун удалгүй хотын оршин суугчид олноороо гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчлөх болов. Мэргэжилтнүүд шалтгааныг нь судлаад үзтэл үйлдвэрүүдээс их хэмжээний хүхрийн хүчил ялгарч агаар бохирдсоноос үүдэлтэй байв. Хэдийгээр үйлдвэр бүр дор бүрнээ улсаас тогтоосон хүхрийн хүчлийн хийг хэмжээнээс нь хэтрүүлэлгүй журмын дагуу ажиллаж байсан ч хэд хэдэн үйлдвэрээс ялгарах утаа нэгдээд хотынхныг хордуулах хэмжээнд хүрч орхисон байна. Ингээд 1967 онд зарим хотын оршин суугчид гол 6 үйлдвэрийн эсрэг шүүхэд гомдол гарган ялалт байгуулснаар Япон орон даяар хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах хөдөлгөөн хүчээ авсан.

Итай итай өвчин: Япон хэлний итай итай гэдэг нь ёо ёо хэмээн ёолж өвдөж байгааг илэрхийлж буй. Энэ өвчнийг ингэж нэрлэсэн учир нь өвчилсөн хүн нь тэсэхийн аргагүй өвдөлт мэдэрч зогсоо зайгүй ёоёо хэмээн орь дуу тавьж тарчилж байсантай холбоотой. Хамгийн анх энэ өвчин 1946 оноос Тояма мужийн Жинзү голын ай савд амьдрах оршин суугчдын дунд илрэх болов. Эхэндээ орон нутгийн эмч нар яс сийрэгжих өвчны нэг төрөл хэмээн оношилж байв. Өвчин эхлэхдээ хөл нуруугаар өвдөх ба бүх биеийн яснууд яваандаа зөөлөрч хэврэгшин ердийн ханиах, найтаахад хугарах хэмжээнд хүрдэг аж. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байв. Ар араасаа эмнэлэгт хүргэгдэн ирж буй өвчтөнүүдийн олонх нь эмэгтэйчүүд тэр дундаа төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүд байжээ. Түүнчлэн бүгд шахуу Жинзү голын усыг ундандаа хэрэглэдэг аль эсвэл голын усыг ашиглаж будаа тарьдаг айлуудын хүмүүс байв. Ингээд голын усыг шинжлээд үзтэл уснаас их хэмжээний хар тугалга болон кадми (кадми нь гялалзсан мөнгөлөг өнгөтэй тугалга мэт зөөлөн метал) илэрчээ. Кадми их хэмжээгээр агуулсан ус, будаа, ногоог тогтмол хэрэглэснээр хүний бие кальцийг шингээн барих чадваргүй болж ясны сийрэгжилтэд хүрдэг аж. Жирэмсэн болоод дөнгөж төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүдийн хувьд урагтаа өөрийн биен дэхь кальцийг шилжүүлээд тэр хэмжээгээрээ алдагдсан калциа нөхөх хэрэгцээтэй болдог. Гэтэл кадмигаар хордсон бие кальци хуримтлуулж чадахгүй болох учир итай итай өвчин дөнгөж төрсөн эмэгтэйчүүдэд эрт илэрчээ. Улмаар 1961 онд Итай итай өвчин нь хүнд элементийн хордлогоос үүссэн яс хэврэгших өвчин гэдэг нь албан ёсоор тогтоогдсон. Жинзү голын ай сав газар олборлолт хийдэг Мицүи хүнд металийн уурхай кадмийн хүдэржилттэй шороог ил гарган орхисноос кадмий бороонд угаагдан голд нийлж усыг бохирдуулж мөн, метал хайлуулах үйлдвэрүүд ашигласан усаа голд нийлүүлж байснаас Итай итай өвчин гарсан байна.

undou

Шүүхийн шийдвэрийг хүлээж суугаа хохирогчид Кумамото 1973 оны 3 сарын 20 ны өглөө

Японы аж үйлдвэржилт, хүрээлэн буй орчны асуудал, зарим газар үүдсэн хүмүүсийн өвчлөл түүхийг уншиж байхад нэг нийтлэг зүйл ажиглагдана. Энэ нь тухайн цаг үедээ нөлөө бүхий эдийн засгийг авч явж буй, үйлдвэр уурхайн буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчин бохирдож, хүмүүс олноороо өвчилж байна гэдгийг батлах, үйл ажиллагааг нь зогсоох тийм ч амар зүйл биш гэдэг. Эхлээд орон нутгийн эмч нар өвчний шалтгааныг тогтооно, хохирсон иргэд танайхаас боллоо хэмээн тухайн үйлдвэр, уурхайд гомдол хүргүүлж үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавих ч том нөлөө бүхий компаниудын хажууд хүчин мөхөстөнө. Үйлдвэр, уурхайн харъяа эрдэм    шинжилгээний хүрээлэнгүүд нь өөрсдийн салбараа хамгаалж үлдэхийн тулд өөр шалтгаанаас болсон хэмээн баталгаа нотолгоотой шал өөр нэг дүгнэлт гаргаад ирнэ. Ингээд өвчлөлийн шалтгаан нь яг юу вэ гэдэг дээр, мэргэжилтнүүдийн санал ч зөрөлдөөд, улс, орон нутгийн засаг захиргаа ч эдийн засгийн авч яваа нөлөө бүхий үйлдвэр, уурхайнуудын үйл ажиллагааг шууд зогсоочихож чадалгүй, шүүх иргэний хөдөлгөөн гэсээр бүх зүйл тодорхой болж иргэд эмчилгээний зардлаа гаргуулж авах, үйлдвэр хаах хүртэл багадаа л 5-10 жилийг зарцуулж. Энэ хугацаанд шинээр хохирогчид гарах, эхний хохирогчид өвчнөө дийлэлгүй нас барах гэсэн гунигтай түүх давтагдаж байжээ.

Э. Хонгорзул
2016 он 3 сарын21

Ашигласан материал:
1. Икэгами Акира “Дайны дараах 70 жил – Дэлхийн эдийн засгийн түүх”
2. Майничи шинбун зургаар өгүүлэх түүх архив
3. Байгаль орчны зурагт толь 1983 он

Сэтгэгдэлүүд ( 10)

  • adidas ultra - 2018/11/14

    I wish to show my admiration for your kindness for folks who really need help on your niche. Your personal dedication to getting the solution around became certainly useful and have all the time encouraged many people much like me to arrive at their goals. Your entire valuable instruction denotes so much to me and substantially more to my office colleagues. Thanks a ton; from each one of us.

  • nike outlet - 2018/11/13

    I have to express some thanks to the writer for rescuing me from this difficulty. Just after checking throughout the the net and seeing ideas that were not helpful, I was thinking my life was over. Existing devoid of the answers to the difficulties you have sorted out as a result of this posting is a serious case, as well as the ones which might have badly damaged my entire career if I hadn't encountered your site. The natural talent and kindness in touching all the details was vital. I am not sure what I would've done if I had not encountered such a stuff like this. It's possible to at this time look forward to my future. Thanks for your time so much for your professional and results-oriented help. I will not hesitate to propose your web blog to any individual who ought to have recommendations on this matter.

  • links of london sale - 2018/11/12

    I am commenting to make you be aware of of the really good encounter our girl encountered using the blog. She realized some pieces, including how it is like to have a wonderful helping mindset to get a number of people easily have an understanding of certain impossible issues. You undoubtedly did more than people's expected results. Thank you for coming up with the valuable, dependable, revealing and even easy tips about that topic to Kate.

  • curry 5 - 2018/11/11

    I must convey my appreciation for your kindness giving support to people that require guidance on that topic. Your personal dedication to getting the solution throughout was rather beneficial and has truly permitted professionals just like me to achieve their goals. This invaluable tutorial entails a great deal to me and a whole lot more to my office colleagues. Thanks a ton; from all of us.

  • christian louboutin shoes - 2018/11/10

    My husband and i felt excited that Michael managed to finish off his analysis by way of the precious recommendations he obtained through the weblog. It is now and again perplexing to simply happen to be making a gift of ideas which some other people have been trying to sell. And we also understand we have the website owner to be grateful to for this. The entire illustrations you've made, the easy website navigation, the relationships you will make it possible to promote - it's all overwhelming, and it's facilitating our son and us consider that the topic is exciting, which is certainly wonderfully serious. Many thanks for all the pieces!

  • golden goose sneakers - 2018/11/10

    I must express my appreciation to this writer just for rescuing me from this particular condition. Right after looking out throughout the online world and obtaining thoughts which are not beneficial, I was thinking my life was done. Existing minus the strategies to the issues you have fixed by way of your entire article is a critical case, and those that could have in a wrong way damaged my entire career if I had not noticed your web page. Your talents and kindness in playing with all the stuff was vital. I am not sure what I would've done if I had not discovered such a thing like this. I'm able to now look forward to my future. Thanks a lot so much for your impressive and results-oriented guide. I will not think twice to refer your web site to anyone who should get guidelines on this situation.

  • adidas nmd - 2018/11/08

    I want to show my respect for your generosity for persons who should have guidance on the area. Your very own commitment to passing the solution all through came to be remarkably practical and has without exception enabled most people like me to attain their ambitions. Your entire warm and helpful key points means much to me and further more to my office workers. Best wishes; from all of us.

  • nike air max 90 - 2018/11/08

    I needed to put you this little bit of remark to help thank you so much as before over the amazing thoughts you've shown on this website. It's really unbelievably generous of you to supply publicly precisely what many of us would have sold for an e book to help make some dough for themselves, precisely now that you could have tried it in case you considered necessary. The pointers additionally served to provide a great way to understand that most people have the same eagerness much like my own to realize whole lot more with regard to this problem. I am certain there are a lot more enjoyable instances ahead for those who scan through your site.

  • nike air force - 2018/11/06

    Thanks for your own work on this web site. Ellie loves engaging in research and it is easy to understand why. Most of us learn all regarding the dynamic way you make powerful suggestions via the blog and boost participation from website visitors on that area plus our favorite princess is undoubtedly discovering a great deal. Take advantage of the remaining portion of the new year. You're performing a tremendous job.

  • NaraaND - 2016/03/22

    Манай орон одооноос үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой болохоор иймэрхүү юмнаас суралцаж түүхийг дахин давтагдуулахгүй байх хэрэгтэй.

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн