Үр дүнтэй унтаж амрах нь

Үр дүнтэй унтаж амрах нь Их унтсан ч бага унтсан ч бие тань ядарч сульдсаар л байна уу? Та зүгээр л хий дэмий хэдэн цагийг хэвтэж ѳнгѳрѳѳгѳѳд байгаа юм биш? Унталтыг хөнгөн унталт ба гүн унталт гэж 2 ангилдаг. Хөнгөн унталт нь бидний бие махбодь унталтанд ордог боловч, тархи болон сэтгэл санаа ажилласаар л амарч чадахгүй байхыг хэлдэг байна. Маш их зүүдлэх хар дарах, зүүд бодит амьдралаа ялгахгүй амрах зэрэг нь энэ унталтын хэлбэрүүд юм. Гүн унталт нь харин бие махбодь болон тархи, сэтгэл санаа зэрэг амрах үеийг нэрлэдэг. Гүн унталтын үед л хүн бүрэн нойроо авч цэнэглэгдэн эрч хүчийг бүрэн авч чаддаг байна. Хүн дунджаар 6-8 цаг унтах ёстой гэж үздэг ч 4.5-5 цагийн гүн унталт хийж чадвал бүрэн эрч хүчийг авч амар чаддаг аж. Тэгвэл гүн унтахын тулд яах ёстой вэ? Та доорхи зѳвлѳгѳѳг туршаад үзээрэй.

  1. Унтахын өмнө алкохол хэрэглэхгүй байх: Зарим хүмүүс унтахын өмнө халбага пиво уух, 100гр архи ууж унтвал нам унтдаг гэлцдэг. Гэвч энэ арга нь маш явцуу арга бөгөөд энэ нь зөвхөн таныг хөнгөн унталтанд хурдан автуулж байгаа хэрэг бөгөөд амрааж огт чаддаггүй байна. Ингэж унтсаны маргааш, дутуу нойртой явах, бие хүнд оргих зэргээр бие тань танд амраагүйгээ илтгэдэг аж.
  2. Каффейн хэрэглэхээс татгалз: Хэрэв та богино цагаар унтаад сэрэхийг хүсч байгаа бол кофе болон ѳтгѳн байхуу цай уугаад шууд унтахыг зѳвлѳж байна. Учир нь кофе болон цай нь ойролцоогоор 40 минутын дараагаас үйлчилж эхлэдэг бѳгѳѳд таныг гүн унталтанд автуулдаггүй. Харин эсрэгээрээ бүрэн амрахыг хүсч байгаа бол кaффейн хэрэглэхээс хамгийн түрүүнд татгалзаарай.
  3. Харанхуйд унтаж гэрэлтэйд босох: Энэ нь зүгээр сэтгэл зүйн асуудал мэт боловч үндэслэлтэй зүйл аж. Учир нь хурц гэрэл нь унтуулах даавар мелатониныг бууруулдаг байна. Tиймдээ ч ѳдѳр унтах, онгоцонд амрах зэрэгт нүдний хар халхавчийг хэрэглэхийг санал болгодог.
  4. Хоолны дараа шууд бүү унт: Үүнийг магадгүй та маш олон удаа сонссон байх. Яалт ч үгүй хоол идсэний дараа нойр хүрч, дуг хийгээд авмаар болдог. Учир нь хоол идсэний дараа цусны эргэлт дотор эрхтэнд тѳвлѳрч, тархин дахь цусны эргэлт удааширдаг учраас нойр хүрч эхлэдэг. Идээд шууд унтсанаас хоолоо шингээх гэж бие тань шѳнийн туршид завгүй хонох болно. Шалгалт, ажил гэх мэт зайлшгүй орой идэх шаардлагатай тохиолдолд гадил жимс, ногоо зэрэг тос багатай шингэц хурдан хүнсийг сонгоорой.
  5. Цочроогч зүйлсээс татгалз: Үүнд гар утас, аймшгийн кино, компьютер тоглоом, зурагт, тамхи зэрэг нь багтаж байгаа юм. Унтахын ѳмнѳ эдгээр зүйлсийг хэрэглэснээс сэтгэл санааны сайн муу тогтворгүй байдал үүсч, нойрыг хулжаах, унтсан ч гүн унталтанд оруулахгүй байх тохиолдол олонтаа.
  6. Дэрээ зѳв тохируулсан эсэхээ шалга:
    • Дэрэн доторхи хатуулга алдагдаж нааш цааш хѳдлѳж байгаа эсэх
    • Ѳргѳн ѳндѳр нь таараагүйн улмаас таныг хѳрвѳѳх үед байрлал алдагдан тавгүйтүүлж байгаа эсэх
    • Синтфон, ѳдѳн дэр хэрэглэж даралт тогтворгүйжүүлж байгаа эсэх
    • Хэт ѳндѳрдѳн хурхирах, амьсгалахад хүндрэлтэй байгаа эсэхээ шалгаж үзээрэй

 7. Бүү хүчил: Эдгээр бүх аргыг хэрэглэсэн ч яагаад ч нойр хүрэхгүй, сэтгэл зовнил, айдас, дэмий бодлоосоо болж унтаж чадахгүй тохиолдол хэн бүхэнд байдаг. Энэ үедээ яагаад унтахгүй байна аа? “Унтах ёстой юмсан”, “Унтаасай” гэж бодох нь хамгийн хурдан эсрэг үр дүнг авчирч нойрыг улам сэргээдэг. Үүнийхээ оронд орноосоо ѳндийгѳѳд сэтгэл санаагаа ѳѳрчилж, бяцхан сунгалт, иога хийх, намуухан хѳгжим сонсох зэрэг нь хэрэггүй бодлуудаасаа салж нойр тань хүрэхэд туслах болно. Харин утас, тоглоом, зурагт зэрэг бол хамгийн муу арга юм шүү. Хүчээр унтах гэж оролдохын оронд “За ганц цаг нүдээ амраачихъя”, “2 цаг сайхан орондоо хэвтчихье” зэрэг бодлууд нь таныг тайвшруулж, сэтгэл санааг тогтворжуулах болно. Харин олон хоногоор нойргүйдэл үргэлжилбэл эмчид заавал хандаарай. sleep-in-dark-rooms

Хүний бие махбодийн энергиэ нѳхѳх чухал нэгэн хэлбэр бол яахын аргагүй унтаж амрах бѳгѳѳд хичнээн ажил хичээл их унтах цаг бага байсан ч олдсон цагтаа зѳв амарч чадвал, ядаргаа болон бусад ѳвчнѳѳс ѳѳрийгѳѳ хамгаалж чадах болно. Шѳнийн унталтаас гадна ѳдрийн унталт маш хурдан биеийг цэнэглэж чаддаг гэдгийг энд цухас дурдая. Ѳдрийн 30 минутын унталт нь шѳнийн 2 цагийн унталттай тэнцдэг гэдэг нь батлагдсан судлагаа юм.

Зѳв цагтаа үр дүнтэй амарч, эрч хүчээр дүүрэн ѳдрийг ѳнгѳрүүлээрэй. Танд амжилт хүсье.

Нийтлэгч Б.Анхбаяр
2016.03.22

Ашигласан материал:

  • http://suimin-hirou.com/ 2016.02.13
  • http://www.wikihow.com/Fall-Asleep-Fast 2016.03.20

Хуваалцах
Үүлэн
About Үүлэн 17 Articles

Санхүү эдийн засгийн мэргэжлээр сурдаг. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, финтек судлаач. Шинэ мэдээ мэдээлэлийг боловсруулж чанартай нийтлэл бичихийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*